mmnews.mn | 2024-09-19
Өнөөдөр мандах тэргэл сарны энерги ордуудад хэрхэн нөлөөлөх вэ
2024 оны 5 сарын 23- нд мандах тэргэл сарны энерги ордуудад хэрхэн нөлөөлөх талаар товч мэдээлэл хүргэж байна.

5 сарын 23-нд Хилэнц ордны  хамгийн тод од болох Антаресийн тод одтой зэрэгцэн  байрлах үзэсгэлэнт   тэргэл сар маань Нумын ордонд 02 градуст гарах гэж байна.

Хэрэв та Антаресийн тод одтой хамт олж  харахыг хүсвэл  тэргэл сарны зүүн доод хэсэгт байрлах тод улаан өнгөтэй аварга том одыг харах болно.

Та үүнийг  тусгай дуран
эсвэл сайн чанарын ердийн
дурангаар  ч олж харж чадна.
Энэхүү бүтэн сар маань галын тэмдэг болох Нумын ордонд байрлаж, Нар маань Ихрийн ордонд байрлан таарч байгаа нь биднийг амьдралынхаа хэтийн төлөвийг өргөжүүлэхэд урамшуулж байна.
Таны орд энэхүү бүтэн сарны энергийг хэрхэн хүлээж авах талаар толилуулъя.

Хонины орд (3 сарын 21-4 сарын 19 ) 

Шинэ адал явдалд бэлдээрэй ,та нарын зарим нь холын зайн аялал, ,олон улсын бизнес болон харилцаандаа анхаарлаа хандуулж магадгүй. Одоо амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдэхэд таатай үе .

Үхрийн орд ( 4 сарын 20-5 сарын 20 )

Харилцаагаа дүгнэх цаг, сэтгэл ханамжгүй байгаа бол орхиход тохиромжтой цаг .

Ихэр ( 5 сарын 21-6 сарын 20 )

Бодит байдал эхэлж байна.
Эв нэгдэлтэй биш байгаа харилцаагаа цэгцэлж өөрчлөхөд тохиромжтой.

Мэлхий ( 6 сарын 21-7 сарын 22 )

Хэрэв та ажил олохоор хайж байгаа бол өргөдлөө өгөөрэй, тохиромжтой мөч байна .

Арслангийн орд 
( 7 сарын 23 -8 сарын 22)

Романтик харилцаа үүсгэх, болзох үерхэх, хэн нэгэнтэй уулзахад таатай мөч байх болно.

Охины орд (8 сарын 23-9 сарын 22)

Таны гэр бүлийн амьдралд эсвэл ойр дотно ах дүү, аав ээжийн амьдралд өөрчлөлт гарч болзошгүй .
Тогтвортой байдал ,аюулгүй байдлаа чухалчилбал сайн .

Жинлүүр (9 сарын 23-10 сарын 22) 

Тав тухтай бүсээсээ гарахад таатай цаг . Оюуны эрэл хайгуултай бүх ажил дээрээ илүү төвлөрөхөд сайн цаг .

Хилэнц ( 10 сарын 23-11 сарын 21)

Санхүүгээ сайтар тооцож ажиглаарай .

Нум ( 11 сарын 22-12 сарын 21 ) 
Эрх мэдэл таны гарт ирэх болно .
Энэ бүтэн сар дээр хувийн болон мэргэжлийн чухал зорилго дээрээ илүү төвлөрч төлөвлөгөө зорилгоо тавихад нэн таатай байна.

Матар ( 12сарын 22-1/19)
Танд амралт хэрэгтэй .
Одоо ямар нэгэн зүйлийг бүтээх гэж хүчээр өөрийгөө түлхэх нь таныг илүү ихээр ядраана.
Хэсэг зуур ч гэсэн амраад бясалгал хийж өөрийгөө эдгээх тал дээр энэ энергийг ашиглаарай.

Бумба ( 1 сарын 20-2 сарын 18 )
Жаахан ч гэсэн өөртөө хөгжилдөх, тархиа амраах цаг гаргаарай .

Загас ( 2 сарын 19-3 сарын 20 )
Таны мэргэжлийн амьдрал дээшилж байна.
Та хийсэн зүйлийнхээ төлөө магтаал ,амжилт хүлээн авч зарим зүйлд хүлээн зөвшөөрөгдөж  магадгүй.
Бүтэн сарны энергид талархаж ,өөрөөрөө бахархаж болно.

Энэхүү зөөлөн дулаан энергитэй бүтэн сартай өдрүүдэд танд хамгийн сайн сайхныг хүсье .
Via Зурхайн ертөнц



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ