mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-05-25, Бямба гараг.

Билгийн тооллын 17, Санчир гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 9 улаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, нэр өнгийн шүтэн барилдлагатай, шороо суудалтай, гар одтой, шарагчин үхэр өдөр. 

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.02-20.36
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өнгө зүс доройтно.
-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ням гарагийн зурхай
2024-05-26 14:05:45
172.71.210.208
Ням гаригийн зурхай үзэе
Төстэй мэдээ