mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөдтэй учирна

Аргын тооллын: 2024-05-27, Даваа гараг.  Билгийн тооллын 19, Сумъяа гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 7 улаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, хуран үйлдэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. 

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.01-20.38
-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), бар(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой 
-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөдтэй учрах хэмээх сайн.
-Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ