mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-06-01, Бямба гараг. Билгийн тооллын 24, Санчир гараг, зуны тэргүүн шарагчин могой сарын 2 хар мэнгэтэй, гал суудалтай, идэрийн барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, могойг хүлэгч одтой, улаан бич өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.57-20.43
-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), хонь (13.40-15.40), нохой (19.40-21.40) болой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ. 
-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 
-Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ