mmnews.mn | 2024-12-11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой сайн

Аргын тооллын: 2024-10-21, Даваа гараг.  Билгийн тооллын 19, Сумъяа гараг. Намрын адаг хөх нохой сарын дөрвөн ногоон гөрөөсөн толгой одтой, шар морь өдөр.  Барилдлага: үл зохилдох. Шүтэн барилдлага: сэрэхүй. Суудал: мод.  

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:21-17:53. 
Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.. 
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ