mmnews.mn | 2026-06-29
Энтертайнмент
Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа
2026/06/28
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг.Тодруулбал, сор нь гурван галын үзүүр нийлсэн хурц оройт жаран дөрвөн балин юм. Сор зална гэдэг нь сорын балин түүнийг догшин сахиусны мөн чанарт адислаад очирт аянгын байдлаар галдан шатаасан овоохойн дунд хатуу тарниар дуудан ирүүлсэн дайсан зэтгэр, ад донгийн дээр хүчтэй буулгаад даран сөнөөж байгаа хатуу үйл юм. Иймд сүсэгтэн олон ад зэтгэр, гай барцад, өвчин хорлол энэхүү жахар, сорын үйлээр дарагдан үгүй боллоо хэмээн залбирч сүсэглэдэг ажээ.
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....
2024/04/08
 Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа.    Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ.   Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.
Алдарт 'Манжуурын толгод' вальс
2024/04/03
 “Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нэрийг 1911 оноос товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ...Энэхүү гэгэлгэн аялгуу эртнээс монголчуудад танил дотно болж, түүний хөг хэмнэлд уяранхан вальс бүжиглэсээр ирсэн билээ...