mmnews.mn | 2024-11-21

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Аргын тооллын: 2024-06-11, Мягмар гараг. Билгийн тооллын 5, Ангараг гараг, зуны дунд цагаан морь сарын 1 цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, үхэхийн барилдлагатай, сансар шүтэн барилдлагатай, үнэг одтой, улаан морь өдөр. Модон хохимой болон Тэрсүүд өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.53-20.51-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), үхэр (01.40-03.40), туулай (05.40-07.40), морь (11.40-13.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. -Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
2024/06/11
411
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
Аргын тооллын: 2024-06-10, Даваа гараг. Билгийн тооллын 4, Сумьяа гараг, зуны дунд цагаан морь сарын 2 хар мэнгэтэй, шороон суудалтай, үхэхийн барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, найралт эх одтой, хөхөгчин могой өдөр. Дашнямтай өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.53-20.50-Өдрийн сайн цаг нь үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), морь (11.40-13.40), хонь (13.40-15.40), нохой (19.40-21.40), гахай (21.40-23.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. -Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
2024/06/10
442
ТАНИН МЭДЭХҮЙ
Эрсдэл давах эр зоригийн алба
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан бүтээсэн "Эрсдэл давах эр зоригийн алба" баримтат киног хүргэж байна.
2024/06/07
466
ТАНИН МЭДЭХҮЙ
Эрүүл амьдрахуйд тустай зөвлөгөө
1. Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна.2. Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул. Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий. Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална.3. Хэлээ түүшиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.4. Шүлсээ залгих: Хятад эмнэлгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг. Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги. Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.5. Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний өвчнөөс сэргийлснээр шүд бөхөжнө. Хятадад шүдээ өглөө бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий.6. Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөр цохих шиг сонсогдоно. 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.7. Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Тамхи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй.8. Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.9. Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.10. Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ.11. Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.12. Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ.13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна.15. Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.16. Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх даралт ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.
2024/06/01
563
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-06-01, Бямба гараг. Билгийн тооллын 24, Санчир гараг, зуны тэргүүн шарагчин могой сарын 2 хар мэнгэтэй, гал суудалтай, идэрийн барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, могойг хүлэгч одтой, улаан бич өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.57-20.43-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), хонь (13.40-15.40), нохой (19.40-21.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ. -Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу
2024/06/01
428
ТАНИН МЭДЭХҮЙ
60 наснаас хойш баримтлах зарчим
Хуримтлуулсан мөнгөө ашиглах цаг болжээ. Чиний авах гэж гаргасан золиосыг ямар ч ойлголтгүй байж болох хүмүүст битгий хадгал. Чиний хөдөлмөрлөж олсон хөрөнгийн төлөө санаархах ойрын хүмүүсээс өөр аюултай зүйл үгүйг сана.Үр хүүхэд, ач зээ нарынхаа санхүүгийн байдалд санаа зовохоо больж, мөнгөө өөртөө зарцуул. Чи тэднийг олон жил асарч, чадах зүйлээ тэдэнд зааж өгсөн. Чи тэдэнд боловсрол, хоол, орогнох байр, дэмжлэг өгсөн. Одоо өөрийнхөө мөнгийг олохын тулд хариуцлага нь тэднийх болсон.Бие махбодийн их зүтгэлгүйгээр эрүүл саруул байгаарай. Дунд зэргийн дасгал хий (өдөр бүр алхах), хоол сайн ид, нойроо авч байгаарай. Өвдөх амархан, эрүүл байхад хэцүү болдог. Тиймээс өөрийгөө зөв галбиртай байлгаж, эрүүл мэндийн болон биеийн хэрэгцээгээ ухамсарлах хэрэгтэй. Эмчтэйгээ байнга холбоотой бай, бие тавгүй үедээ ч шинжилгээ өгч бай. Жижиг зүйлээс болж битгий стресст. Чи амьдралдаа маш их зүйлийг даван туулсан. Чамд сайхан дурсамж бас муу нь байгаа ч гол нь одоо цаг. Өнгөрснийг чирж, ирээдүйг айлгахыг бүү зөвшөөр. Одоо сайхан байна. Жижиг асуудлууд удахгүй мартагдана.Нас харгалзахгүйгээр үргэлж хайрыг амьд байлга. Ханиа хайрла, амьдралыг хайрла, гэр бүлээ хайрла, хөршөө хайрла, санаж яв.Бардам бай, гаднаа ч дотроо ч. Үсчин рүүгээ яв, хумсаа янзлуул, арьсны эмч, шүдний эмч дээр оч, үнэртэй ус, тосоо сайн нөөцөл. Гаднаа сайн олигтой байхад, бахархалтай, хүчтэй мэдрэмж төрүүлдэг.Өөрийн насны загварын чиг хандлагыг бүү алд, харин өөрийн хэв маягийн мэдрэмжийг хадгал. Энэ бол чиний хэн болохын нэг хэсэг.ҮРГЭЛЖ шинэ мэдээтэй байгаарай. Сониноо унш, мэдээгээ үз. Цахимаар ороод хүмүүсийн юу ярьж байгааг уншаарай. Та идэвхтэй имэйл хаягтай байж, нийгмийн сүлжээг ашигла.Залуу үе болон тэдний үзэл бодлыг хүндэл. Тэд чамтай ижил санаагүй байж болно, гэхдээ тэд ирээдүй бөгөөд дэлхийг өөрсдийн зүгт авч явах болно. Шүүмжлэл биш зөвлөгөө өгч, өчигдрийн мэргэн ухаан өнөөдөр ч хэрэгждэг гэдгийг сануулахыг хичээ.Зарим хүмүүс алтан жилээ тэвэрдэг бол зарим нь гашуун болж, амиа алддаг. Амьдрал хэтэрхий богинохон өдөр хоногуудаа хожим харамсахгүйгээр үр. Эерэг, цоглог хүмүүстэй цагаа өнгөрөө. Сөрөг хүмүүстэй цагийг өнгөрөөх, хажууд нь байхад илүү хөгшин, илүү хэцүү мэдрэмж төрүүлнэ.Үр хүүхэд, ач зээтэйгээ амьдрах уруу татлаганд бүү бууж өг (хэрэв танд санхүүгийн сонголт байгаа бол тэр). Мэдээж хэрэг, гэр бүлээр хүрээлүүлэх нь сайхан сонсогдож байна, гэхдээ хүн бүрт хувийн орон зай хэрэгтэй. Тэдэнд тэднийх хэрэгтэй харин чамд чинийх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн, чамд үнэхээр тусламж хэрэгтэй гэж бодож эсвэл өөрийнхөөрөө амьдрахыг хүсэхгүй байгаа бол яая гэхэв.Хоббигоо бүү хая. Байхгүй бол шинийг хий. Аялаад, ууланд алхаад, хоол хийгээд, уншаад, бүжиглээд байж болно. Та муур эсвэл нохой үрчилж авч, гал тогооны цэцэрлэг ургуулж, хөзөр, даам, шатар, домино, гольф тоглож болно.Яваад үзээрэй. Гэрээсээ гар, ойрд уулзаагүй шинэ болон хуучны найзуудтайгаа уулз. Чухал зүйл бол үе үе гэрээсээ гарах. Музей үз, цэцэрлэгт хүрээлэнгээр яв. Эелдэг өнгөөр ярьж, үнэхээр шаардлагагүй бол хэтэрхий их гомдоллохгүй, шүүмжлэхгүй байхыг хичээ. Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авахыг хичээ.Өвдөлт болон тавгүй байдал хөгшрөхөд хамт байдаг. Тэдэнтэй зууралдахгүй байхыг хичээ, харин тэднийг амьдралын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөр.Хэн нэгэнд гомдсон бол уучил. Хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуй. Гомдлоо чирээд хэрэггүй. Энэ зөвхөн чамайг гунигтай бас гашуун болгоход л үйлчилнэ. Хэний зөв байсан нь хамаагүй. Инээ. Санаа зовнилоо хаяж инээ, чи азтай хүмүүсийн нэг гэдгийг сана. Чи урт удаан амьдралтай байж чадсан. Олон хүн энэ насандаа очоогүй, бүтэн амьдралыг мэдэрч чадаагүй.Энэ л үед амар тайван амьдралыг эдлээрэй. Санаа бүү зов, жаргалтай бай.
2024/05/27
467
ТАНИН МЭДЭХҮЙ
Ирэх сард баруун аймгуудын нутгаар хур бороо багатай, дулаахан байх төлөвтэй
Ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.Эх сурвалж: УЦУОШГ
2024/05/27
432
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөдтэй учирна
Аргын тооллын: 2024-05-27, Даваа гараг.  Билгийн тооллын 19, Сумъяа гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 7 улаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, хуран үйлдэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. -Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.01-20.38-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), бар(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой -Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөдтэй учрах хэмээх сайн.-Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
2024/05/27
507
ТАНИН МЭДЭХҮЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа.Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл цэг, Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны “Пакс Монголика” буюу Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс  эхэлсэн” хэмээгээд үндэсний хорооны хуралдаан түүхэн газарт болж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийллээ. 1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүжинд Чингис хаан цол өргөж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.Манай улс GoMongolia буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндийг олон улсад танилцуулж, өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Цаашид амжилтаа илүү ахиулах учиртай. Түүх соёлоо дээдэлж, бататган бэхжүүлсэн улс үндэстэн илүү удаан оршин тогтнодог. Түүхийн дархлаа улс орны тусгаар тогтнолд нэн чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, Их хуралдай цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон хэлэлцлээ. Монгол Улсын ардын багш С.Дулам, академич С.Чулуун нар “Монголын Их орд өргөөний түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол,  “Чингис хаан ба монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Монгол Улсын баялаг түүх, Их Эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж үзэж байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрууд олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалтууд хийгдсэн зэрэг давуу талтай. Иймд Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтойг танилцууллаа. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хуралдай цогцолборыг Чингис хааны музейн  харьяанд  байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой.  Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.
2024/05/25
400
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-05-25, Бямба гараг.Билгийн тооллын 17, Санчир гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 9 улаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, нэр өнгийн шүтэн барилдлагатай, шороо суудалтай, гар одтой, шарагчин үхэр өдөр. -Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.02-20.36-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өнгө зүс доройтно.-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
2024/05/25
1317
ТАНИН МЭДЭХҮЙ
Өнөөдөр мандах тэргэл сарны энерги ордуудад хэрхэн нөлөөлөх вэ
2024 оны 5 сарын 23- нд мандах тэргэл сарны энерги ордуудад хэрхэн нөлөөлөх талаар товч мэдээлэл хүргэж байна.5 сарын 23-нд Хилэнц ордны  хамгийн тод од болох Антаресийн тод одтой зэрэгцэн  байрлах үзэсгэлэнт   тэргэл сар маань Нумын ордонд 02 градуст гарах гэж байна.Хэрэв та Антаресийн тод одтой хамт олж  харахыг хүсвэл  тэргэл сарны зүүн доод хэсэгт байрлах тод улаан өнгөтэй аварга том одыг харах болно.Та үүнийг  тусгай дуранэсвэл сайн чанарын ердийндурангаар  ч олж харж чадна.Энэхүү бүтэн сар маань галын тэмдэг болох Нумын ордонд байрлаж, Нар маань Ихрийн ордонд байрлан таарч байгаа нь биднийг амьдралынхаа хэтийн төлөвийг өргөжүүлэхэд урамшуулж байна.Таны орд энэхүү бүтэн сарны энергийг хэрхэн хүлээж авах талаар толилуулъя.Хонины орд (3 сарын 21-4 сарын 19 ) Шинэ адал явдалд бэлдээрэй ,та нарын зарим нь холын зайн аялал, ,олон улсын бизнес болон харилцаандаа анхаарлаа хандуулж магадгүй. Одоо амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдэхэд таатай үе .Үхрийн орд ( 4 сарын 20-5 сарын 20 )Харилцаагаа дүгнэх цаг, сэтгэл ханамжгүй байгаа бол орхиход тохиромжтой цаг .Ихэр ( 5 сарын 21-6 сарын 20 )Бодит байдал эхэлж байна.Эв нэгдэлтэй биш байгаа харилцаагаа цэгцэлж өөрчлөхөд тохиромжтой.Мэлхий ( 6 сарын 21-7 сарын 22 )Хэрэв та ажил олохоор хайж байгаа бол өргөдлөө өгөөрэй, тохиромжтой мөч байна .Арслангийн орд ( 7 сарын 23 -8 сарын 22)Романтик харилцаа үүсгэх, болзох үерхэх, хэн нэгэнтэй уулзахад таатай мөч байх болно.Охины орд (8 сарын 23-9 сарын 22)Таны гэр бүлийн амьдралд эсвэл ойр дотно ах дүү, аав ээжийн амьдралд өөрчлөлт гарч болзошгүй .Тогтвортой байдал ,аюулгүй байдлаа чухалчилбал сайн .Жинлүүр (9 сарын 23-10 сарын 22) Тав тухтай бүсээсээ гарахад таатай цаг . Оюуны эрэл хайгуултай бүх ажил дээрээ илүү төвлөрөхөд сайн цаг .Хилэнц ( 10 сарын 23-11 сарын 21)Санхүүгээ сайтар тооцож ажиглаарай .Нум ( 11 сарын 22-12 сарын 21 ) Эрх мэдэл таны гарт ирэх болно .Энэ бүтэн сар дээр хувийн болон мэргэжлийн чухал зорилго дээрээ илүү төвлөрч төлөвлөгөө зорилгоо тавихад нэн таатай байна.Матар ( 12сарын 22-1/19)Танд амралт хэрэгтэй .Одоо ямар нэгэн зүйлийг бүтээх гэж хүчээр өөрийгөө түлхэх нь таныг илүү ихээр ядраана.Хэсэг зуур ч гэсэн амраад бясалгал хийж өөрийгөө эдгээх тал дээр энэ энергийг ашиглаарай.Бумба ( 1 сарын 20-2 сарын 18 )Жаахан ч гэсэн өөртөө хөгжилдөх, тархиа амраах цаг гаргаарай .Загас ( 2 сарын 19-3 сарын 20 )Таны мэргэжлийн амьдрал дээшилж байна.Та хийсэн зүйлийнхээ төлөө магтаал ,амжилт хүлээн авч зарим зүйлд хүлээн зөвшөөрөгдөж  магадгүй.Бүтэн сарны энергид талархаж ,өөрөөрөө бахархаж болно.Энэхүү зөөлөн дулаан энергитэй бүтэн сартай өдрүүдэд танд хамгийн сайн сайхныг хүсье .Via Зурхайн ертөнц
2024/05/23
8697
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Аргын тооллын: 2024-05-21, Мягмар гараг.  Билгийн тооллын 13, Ангараг гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 4 ногоон мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, уул суудалтай, салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.06-20.31-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), бар(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой. -Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.-Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/05/21
562
ТАНИН МЭДЭХҮЙ
УЛ МӨРГҮЙЧҮҮД /цуврал нийтлэл/
Чагдгаагийн Батцэцэг гэх бүсгүйн УЛ МӨРГҮЙЧҮҮД цуврал нийтлэлийг хүргэж байна..................................Монголчууд бол УЛ МӨРГҮЙЧҮҮД.  Бид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байршил нь тодорхойгүй, баримт нотолгоогүй амьдарч ирсэн БИЕТ БУС үндэстэн.Эртний хаадууд бидэнд орд харш байтугай онгон шарилаа ч үлдээгээгүй. Монголын тал нутагт хүн төрөлтөн сая шахам жил амьдрахдаа хэзээ ч, хэн ч амьдарч байгаагүй мэт эзгүй хээр тал, эгэлгүй онгон байгалийг л өвлөж ирсэн.Монгол нүүдэлчид ертөнцийн анхны бас сүүлчийн хүн шиг амьдралтай, хаан шиг, бас боол шиг ааштай. Маргааш үхэх мэт хээгүй, магад мөнх наслах мэт хэрсүү хүмүүс. Монголчуудад тулах цэг гэж үгүй. Учир нь тэд газар тулж биш тэнгэр чангааж босдог. Монголчууд цаг хугацаанд биш цаг агаарт захирагддаг. Тэд баялагийг хөөж биш тууж эдэлдэг.Өтлөх тусам тэд унь, ханаа цөөлж, уух идэхээ танаж, оршихуйгаа цэгцлээд оддог. Учруулсан хохирлоо амьддаа барагдуулж, ул мөрөө алгуурхан баллаад, ууршин оддог нь монголчуудын ондоошил.Монголын ирээдүй өнгөрсөнд, хөдөөгийн хөгжил эс хөгжихүйд бий. Бидний орших, эс оршихын нууц нь магад хонины бэлчээрт холхиж яваа жирийн монгол чавганцын чамархай тушаа байж мэднэ...................................Ул Мөргүйчүүд - 2Ул мөргүйчүүдийн тухай олж мэдсэн даруй би хэмжээлшгүй тайтгарал, эрх чөлөөг мэдрэв. Орооцолдож ээдэрсэн олон асуултын хариулт нэгэн зэрэг олдсон мэт, овоорсон дарамт ачаа ор мөргүй алга болсон мэт санагдав.Үр хүүхэддээ ахиухан хөрөнгө үлдээх, үлдсэн амьдралдаа амжиж эд хураах, эх орноо эцэст нь тултал хөгжүүлэх, энэ дэлхийд цоо шинийг санаачлах, удам нэрээ мөнхлөх, ул мөрөө үлдээх - энэ бүхэн миний хүсэл үү, эсвэл бусдын хүлээлт үү гэж бодох болов.Биет зүйл нь мөнх бус, биет бус нь мөнх гэдгийг, үнэ өртөгтэй нь биш үнэ цэнэтэй нь чухал гэдгийг, илүүрхэж биш ижилсэж жаргадаг гэдгийг мэдэх хүртлээ би эргэлзээ, эмзэглэл, урам хугаралт, ухралт, үнэн мөнөн, үзэн ядалттай бишгүй нүүр тулсан.Ул мөргүйн тухай бодол намайг ирээдүйгээс чөлөөлсөн ч өнгөрснөөс сулалсангүй. Харь гарагийн мэт хачин жигтэй зүйлсээр би биеэ, гэрээ бас дэлхийгээ дүүргэжээ. Хоргодоод үхэж чадамгүй, хойчдоо үлдээвч тоогдомгүй, хог дээр хаяавч барагдамгүй элдэвийн эд агуурс энэ дэлхийд гай болж амьдарсныг минь гарцаагүй гэрчлэх ул мөр ажээ.Жирийн малчны гэрийг би жигтэйхэн тарчиг гэж боддог байв. Арав таван малыг нь аз жаргалын садаа мэт санадаг байв. Аажуу тайван байдлыг нь арчаагүй гэж голохдоо, алгуур холуур занг нь амиа бодсон гэж гоочлохдоо би өөрийгөө Монгол хүн гэж эндүүрч явжээ.Би Монгол хүн биш, би Монголыг хайж яваа хүн...................................Ул Мөргүйчүүд - 3Ул мөргүй амьдрахын утга язгуур нь зайлшгүй хэрэгцээнээс хэтрэхгүй, зохиомол хэрэглээ рүү халихгүй, шунал руу шумбахгүй байхад оршино.Шуналыг бидний олонх нь үслэг хувцас, үнэт эдлэл, үлгэрийн харшаар төсөөлдөг. Гэвч "хүлээн зөвшөөрөгдөх шунал" бол хүн төрөлтнийг хуйхлагч улангассан гал, эцэс төгсгөлгүй, эргэж буцашгүй там юм.Бусдад хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн гэнэн хүсэл нь аргагүй хамгаалалт мэт харагдавч аюулт тахал билээ. Үр дагавар нь үйлдвэржилтийн солиорол, инновацын туйлшрал, зохиомол хэрэглээний хамаарал, хялбарчлах өвчин, хурдасгах дон, эдийн засгийн шүтлэг, эрх мэдлийн дайн. Энэ шунал бол эрх чөлөөний дайсан.Ул мөргүйчүүд бол эдийн болоод сэтгэлийн шуналаас төсөөрсөн хүмүүс. Алс хязгаар нь үл харагдах уужим нутагтай атлаа арван алхамаас хэтрэмгүй ахархан зайд гэрээ барьдаг. Ан амьтан нь үл тоологдох баян хангайтай мөртлөө арав тавхан мал харж биеэ зовоож амьдардаг. Алт эрдэнэс нь үл багадах арвин баялагтай хир нь авдартаа ганцхан шинэ дээлтэй Монгол хүн.Ухаангүйдээ биш, ул мөргүй амьдрах гэсэндээ малчин хүн гэрээ аваад нүүдэг, гэзгээ хаялгүй хамдаг, гадас суглахыг газрын буянд тооцдог, ганц чулуу хөдөлгөхийг гай хэмээн цээрлэдэг. Байгалийг эрхшээх нүглийн үйлийн үрийг хорлол, баялагийг эзэмших хүслийн барцад лайг хараал гэдэг.Нүүдэлчин хүн нүүхээ болиод суувал магад орд харшийг хүснэ. Малчин хүн малгүй болж хоосорвол магад газар ухахыг бодно.Монгол хүн байгалдаа ойртохын цагт магад ул мөргүй амьдрахын утга учрыг ойлгоно...................................Ул Мөргүйчүүд - 4Эрт урьдын цагт дорно зүгийн нэгэн бүсгүй Монголыг зорьж ирээд долоон уулыг давж, дов толгодыг туулан аялав. Өөд уруугүй донсолгож, өглөө өдөргүй сэгсчүүлсээр хуучны нэгэн хийд дээр ихэд ядарч иржээ. "Би ердөө энүүхнийг харах гэж энэ хол замыг тууллаа гэж үү" хэмээн өнөөх жуулчин үзсэн зүйлээ чамлан уйлсан гэдэг.Залуу хөтчид энэ явдал зүрх үхэм түүх байв. Үлгэр домгоос хэтрэхгүй, үзүүлэх байхаа олж ядан, урам хугарч, улайж ичиж явахдаа ул мөргүйн тухай би ухаарсансан бол...Долоон уул, дов толгодоо л үзүүлэх байж, донсолгож бас сэгсчдэг замаа л харуулах байж. Уран хийц, утга төгөлдрийг хайж явахын оронд ул мөргүйгээ л гайхуулах байж. Монголын их сүр хүч мод чулууны оройд мандаж биш, морин дэлэн дээр хийсэж явдгийг хэлж өгөөд зам хөндлөн хонио тууж яваа залуу малчныг зааж өгдөг байж.Тотгонд нь толгойгоо цохим, тооноор нь цухуйх шахам хавчиг Монгол гэрээс туурь үлдэхгүй. Дорд мэт ноорхойг өмсөж, дорой мэт газар өвдөглөх Монгол эр бунханд мөнхрөхгүй. Олон хөлийн суурьшлаас алсарч хаягдсан нүүдэлчин хог новшгүй, орчин үеийн нөлөөнөөс алдуурч хоцорсон малчин ул мөргүй.Ул мөргүйчүүдийн амьдрал хотын садандаа гутамшиг ч холын гийчиндээ гайхамшиг.Үргэлжлэл бий...Battsetseg ChagdgaaPhoto by Kai Reuber
2024/05/20
913
ТАНИН МЭДЭХҮЙ
Сэтгэлийн тусгал /'Цахим эмч' подкаст/
"Сэтгэлийн тусгал" сэдвээр Наро банчэн гэгээнтэнтэй ярилцжээ.
2024/05/20
493
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-05-20, Даваа гарагБилгийн тооллын 12, Сумъяа гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 5 шар мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай, нэр өнгийн шүтэн барилдлагатай, ус суудалтай, тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.07-20.30-Өдрийн сайн цаг:хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой. -Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. - Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин эмгэг ирнэ.-Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
2024/05/20
1430