ТАНИН МЭДЭХҮЙ
ТАНИН МЭДЭХҮЙ
Ачит багшийн айлдвараас....
ҮХЭЛ МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЭХЭЭС ӨМНӨ БЭЛТГЭХЭД ЮУ ТУС БОЛОХ ВЭ? (Бодьсадвын явдалд орохуй 8 дугаар бүлэг: Бусдыг энхрийлэн барих үзлийн ач тусыг бясалгах) Номын ёсоор явна гэвэл өөрийн урьд үйлддэг байснаас ялгаатай үйлдэх хэрэгтэй гэсэн үг юм. Урьд үйлдсэнтэйгээ адил үйлдсэнээр болчихдог бол бүгдээрээ төгс гэгээрлийн хутгийг олох байсан шүү дээ. Төгс гэгээрлийн хутагт хүргэх номыг тусад нь анхааран авч үйлдэх шаардлага гэж үгүй болно. Эртнээс үзэл бодол маань өчүүхэн амиа хичээж, алс холыг харж чадаагүй, авал орхилыг зөв таньж бариагүй, товчдоо амгаланг бүтээх арга алдаатай байжээ. Амар амгалангийн уг шалтгааныг үнэнээсээ үйлдье гэдгээр үзэл бодлоо солих юм. Ингэж бодож үйлдэх нь урьд үйлдсэн үйлтэй зохилдохгүй болно. Бид ертөнцөөс хэтийдсэн үйлийг үйлдэхээр зорьж байна. Харин зөвхөн ертөнцийн үйлд зорьж буй хүний хувьд ертөнцийн үйлийг муу гэж хэлээгүй юм. Ертөнцийн хотол чуулганд зорьж буй хүний хувьд эд хөрөнгө, алдар нэр тэргүүтэн ологдохуун тул эдгээр нь бүрдэхэд таатай, бүрдэхгүй бол таагүй гэж үзнэ. Энэ насны амар амгаланг бүтээхийн тухайд маш олон арга хэрэглэнэ, дараа төрлийг зорьсон бодол ч төрөхгүй, урьд хойт төрлийг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл итгэмжлэхгүй, тэрнээс цаашихыг үйлдэх гэдэг ч хэрэггүй болно. Нэг л өдөр насны хэмжээ дуусч, үнэнд гүйцэгдэнэ. Насны хэмжээ нь дуусч одохын үед өөрийн амар амгалан, аз жаргалын төлөө хураасан бүх зүйлээ орхих болно. Ийм хүний хувьд дараа төрөл гэдэг киноны эхний бүлэг дуусч, дараагийн бүлэг эхлэхтэй адил болно гэсэн үг юм. Үхээд бүх зүйл дуусдаг бол өөр хэрэг шүү дээ. Киноны хоёрдугаар бүлэгт сайн сайхныг хүсч л байвал одооноос уг шалтгааныг нь бүтээхгүй бол боломжгүй. Хүн ирээдүйнхээ төлөө асар их бэрхшээлийг туулж, хичээн хөдөлмөрлөдөг. Иймдээ ч өнөөдөр идэх зүйлтэй цатгалан байна. Өнөөдөр цатгалан л бол маргааш хэрэггүй гэж байхгүй. Маргааш нь дахиад үргэлжлээд идэх хэрэгтэй болдог шүү дээ. Маргааш нөгөөдөр нь идэхийгээ урьдаас бий болгохгүй бол тэр даруйд бүтчихгүй хэцүү шүү дээ. Гэвч одоо асар их бэрхшээл туулж асар ихээр хураасан бүгд үхэхийн цагт хэрэглээ нь дуусвар болж хоцордог. Дараа төрөл үргэлжилнэ, үхэх цагт авч явах зүйлгүй атал яах гэж ийм их эд хөрөнгө, алдар нэрийг бий болгов? Энэ наснаас дараа төрөл рүү дүрст зүйл биш, тийн мэдэл сүнс дамжин үргэлжилнэ. Тийн мэдэл дээр сайн авъяасыг суулгаж чадвал тэр нь хамт явна. Иймд буяныг бүтээх гэдэг чухал хэрэгтэй байна. Буян үйлдэх гэдэг дараа төрөлд одох тийн мэдэл дээр сайн авъяасыг суулгахыг хэлэхээс тэрнээс бусад нь тус болохгүй юм. Барцад саадыг арилгах гэдэг энэ төрөлд нь хэрэгтэй болохоос дараагийн төрөлд хамаарахгүй шүү дээ. Ажил төрөл, албан тушаал, алдар нэр гэдэг ч энэ насны амьд ахуйд яригдахаас дараа төрөлд тус болохгүй юм. Буян юуг ч үйлдсэн зорилго сэдэл нь сайхан сэтгэлд эзлэгдэх хэрэгтэй. Бид дараа төрөл гэдгийг харсан хараагүй Бурхан багшид итгэж сүжиглэдэг л бол Бурхан багшийн зарлигийн дагуу үйлдэх хэрэгтэй. Бурхан багшаас нааш 17 бандида тэргүүтэй мэргэд дээдэс сүмбэр уул мэт хязгааргүй ихээр төрсөн юм. Эдгээр дээдсийн зарлиг хуурмаггүй гэдэгт баттай итгэл үнэмшил төрүүлж, хэрэгжүүлж чадвал сайн юм. Хойт урьд төрөл гэж “байна байхгүй” гэдэг. Хойт урьд төрөл байна гэвэл өмнө нь бэлтгэл хийх хэрэгтэй болно. Байхгүй гээд үйлдэхэд гэм л гарна. Байхгүй учраас ертөнцийн хамгийн сайхан хоол, хувцас тэргүүтнийг хэрэглэвэл сайхан гэж үзнэ. Харин өндөр бясалгалыг олсон бодгалиудын хувьд энэ нь гэмтэйд тооцогдоно. Буян хийх гэж их хөрөнгө зарах гэдэг ч тусгүй болно. Эд хөрөнгө, алдар нэр, эрх мэдэл тэргүүтэн бэлтгэл нь болж тусалж чадахгүй юм. Юу тус болж чадах вэ? Бусдыг энхрийлэн барьсан сэтгэл, сайхан сэтгэл тэр нь л тус болно. Ачит багшийн айлдвараас...2024.04.02
2024/04/04
514
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-04, Пүрэв гарагБилгийн тооллын 25, Бархасбадь гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 6 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үл тохирох барилдлагатай, хүрэлцэхүй шүтэн барилдлагатай, булаагч одтой, шар нохой өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.24-19.26.-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай (21.40-23.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Нүд бүрэлзэн улцайна-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. -Ханш нээх улирал 15 цаг 05минутад эхлэнэ.
2024/04/04
379
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-03, Лхагва гарагБилгийн тооллын 24, Буд гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 7 улаан мэнгэтэй, уул суудалтай, сэрэхүйн барилдлагатай, идэр шүдэн барилдлагатай, элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.26-19.25-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
2024/04/03
414
ТАНИН МЭДЭХҮЙ
13 насны домын тухай....
13 насны домыг хийчихэд хүүхэд аандаа засардаг. Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь Монголчууд 13-тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай. Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй. Нэг насных нь ойг нижгэр хийж, 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай. Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвдэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ, ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж, цаашдын зам мөрийг нь тэгштгэдэг байсан. Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд 'за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна' гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж, гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлдэг гэдэг. 13 насанд хүүхэд ихэд дэвддэг муу үйл, зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг. Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байнаа. Өсвөр насныханд зориулсан тусгай сургалт удирддаг хүний хувьд хэлэхэд хүсэл сонирхлыг нь сонсох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл тэнцвэртэй хооллох, ундлах, амьдралд бэлдэх сургалтуудад хамруулж одооноос ээж, аавынхаа үгийг сонсдог, хүмүүжил, соёлтой байхыг чиглүүлэхгүй бол одоо 13-тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон. Охин хүүхдэд өөрийн гэсэн үнэ цэнтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал.
2024/04/02
21974
ТАНИН МЭДЭХҮЙ
Амьдралаа өөрчилье гэвэл эхлээд Өөрийгөө өөрчил….
Нууц нь ердөө л энэ!Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна ЯГ түүнийхээ ХАРИУГ авдаг. Энэ бол ХОРВООГИЙН хамгийн ШУДАРГА бөгөөд ХАТУУ ХУУЛЬ.Хүн бусдыг болон өөрийгөө хуурч болно. Харин өөрөөсөө илгээсэн энергээсээ ӨӨР ХАРИУ авах боломжгүй!АВАХ энерги ялгаруулаад ӨЛӨНТӨӨД байвал амьдрал түүнээс ямар нэгэн юмыг нь БУЦААГААД аваад байдаг!Энергийн энэ УРСГАЛЫГ мэддэггүй АВАХ л сэтгэхүйтэй хүмүүс МӨНХИЙН ДУНДУУР СЭТГЭЛТЭЙ, ЯДУУ, ЯМАР НЭГЭН ЮМААР ГАЧИГДАЖ дутуу явдаг!Хараалын элдэв үгс хэлээд байвал хорвоо ЯГ ТҮҮНИЙХ нь хариуг тэр хүнд БУЦААГААД өгчихдөг! Ийм хүний үйлс үргэлж бүтэлгүйтдэг.Харин ӨГӨӨМӨР, ӨГӨХ энерги ялгаруулдаг хүнд хорвоо ертөнц БУЦААГААД ӨГӨӨД БАЙДАГ. АМНЫ БИЛИГТЭЙ ХҮН АМНЫ ХИШИГТЭЙ АМЬДАРДАГ гэдэг нь энэ!Үүнийг шашин болгон өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.Гэвч энэ нь зүгээр л ЭРГЭХ ХОЛБООНД ОРШДОГ ЭНЕРГИЙН Л ОЙЛГОЛТ шүү дээ.Үүнийг ШУ-ны талаас нь энгийнээр ойлгож болдог 21-р зуунд БИД амьдарч байна.Амьдралаа өөрчлөе гэвэл ӨӨРИЙГӨӨ Л ӨӨРЧИЛ. ҮГ ХЭЛ, БОДЛОО ЭЕРЭГ БОЛГО!Өөрөө ч анзаарахгүй хаа явсан газраа, гэр орондоо ХАРААЛЫН ҮГС хэлж өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдүүдээ харааж явдагаа боль!Бодол болон үг бол БИДНЭЭС ИЛГЭЭГДЭЖ байдаг хамгийн ХҮЧТЭЙ ЭНЕРГИ шүү!Англи хэлний emotion гэдэг үг нь energy motion буюу энергийн урсгал гэсэн үгний товчлол байдаг.Emotion гэдэг үгийг бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ гэж орчуулдаг. Тэгэхээр бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ буюу мөнхийн энергийн үелзэл дунд оршин байдаг бодгаль юм.САЙХАН АМЬДРАЛ болон СЭТГЭЛ САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД хүсдэг бол ЭХЛЭЭД өөрөө ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ҮНЭН БАЙЖ СУРАХ хэрэгтэй. Сайхан юмс бодож Сайн санаж яв. Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа....
2024/04/01
726
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын: 2024-04-01, Даваа гарагБилгийн тооллын 22, Сумъяа гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 9 улаан мэнгэтэй, огторгуй суудалтай, рашаан барилдлагатай, авахуйн шүтэн барилдлагатай, гар одтой хөхөгчин хонь өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг нь: 06.30-19.22-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-7.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
2024/04/01
446
ТАНИН МЭДЭХҮЙ
Эмэгтэй хүний энергийг сэргээдэг зүйлс
1. Даашинз, юбка өмсөж бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг.
3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдрэх болно.
4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангуй байдлыг улам цогцлоодог аж.
5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай.
6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.
7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг сулруулдаг.
10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно.
11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.
12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
14. Явган зугаалгад цаг гаргаж бай.
Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсөж үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно.
16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй.
17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно.
18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.
19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.
20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга.
21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.Via X
2024/03/30
4230
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-03-30, Бямба гарагБилгийн тооллын 20. Санчир гараг. Онгоц одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын хоёр хар харагчин могой өдөр.Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06.34-19.19 цагБарилдлага: ШидШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: ШорооҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.Өдрийн сайн цаг нь Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болойТухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
2024/03/30
861
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан хүнийг АЗ ЖАРГАЛ өөрөө олдог...
"Бидний сэтгэлийг зовоож байгаа зүйл бол бидэнд тохиолдоод байгаа зүйл биш, харин бидэнд юу тохиолдох тухай бидний бодол юм." /Эпиктет, Грекийн гүн ухаантан/- Ямар ч бодол чиний сэтгэлийг тавгүйтүүлэхийг бүү зөвшөөр, чиний оюун санаанд байхгүй бол чиний амьдралд байхгүй гэсэн үг...- Өнгөрсөнтэйгээ зууралдсаар буй хүмүүс шинэ зүйлийг шүүрч чаддаггүй... - Амьдрал түүнд авчирдаг бүхнээс тэр өөрийгөө харамласаар суудаг...- Чи энэ орчлонгийн санал болгож буй бүх сайн сайхныг хүртэх эрхтэй, гэхдээ чи өөрөө өөртөө итгэх ёстой... - Чиний ирээдүй чиний гарт, зүгээр л нэг үсэрч ороод хувь тавилангаа хариуцах тухай л асуудал...- Хайр өвөртөлж өгөх нь гайхалтай боловч хайраар бялхан хүлээн авах нь үнэхээр ид шидийн...- Хүн бүрийн төлөө нар манддаг гэдгийг үргэлж санаж яв... - Нар шүүдэггүй, шүүмжилдэггүй, буруушаадаггүй, баян ядуу, ухаалаг, тэнэгийг үл ялган гийгүүлдэг...- Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан хүнийг аз жаргал өөрөө олдог...- Хараагаа эдгээ...- Алдаа байгаа гадна талыг биш, харин дотор нь байгаа сайхныг олж хар... - Хайраар дүүрсэн хүн зөвхөн хайрыг хардаг, уур хилэн, дургүйцлээр дүүрсэн хүн гадна талыг нь л хардаг... - Дэлхий ертөнц чиний бодож байгаа зүйлийн гэрчүүдийг чам дээр байнга авчирдаг... - Харж байгаа зүйлээ, чамд юу тохиолдож байгааг, эсвэл чиний амьдралд юу давтагдаж байгааг ажигласнаар ухамсарт болон далд ухамсарын оюундаа юу байгааг таньж мэдэх боломжтой болно...- Чиний амьдралд тохиолдож буй бүх зүйл чамд харуулсаар байгаа...- Дэлхий ертөнцийн талаарх чиний ойлголтыг өөрчилснөөр л дэлхий өөрчлөгдөж чадна...- Бид үргэлж харахыг хүссэн зүйлээ харж, бүх зүйлийг нүдний шилнийхээ өнгөөр буддаг.- Бүгд бидний оюун санаанд байдаг...ТАЛАРХАЛ ба ХАЙР...Энэ бол аз жаргалтай амьдралын түлхүүр нь.../Erdenebaatar Sukhbaatar/
2024/03/29
1217
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал 'Сайн нөхөртэй учирна'
Аргын тооллын: 2024-03-29, Баасан гарагБилгийн тооллын 19, Сугар гараг. Хонгорцог одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын гурван хөх хар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:36-19:18Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: ГалҮс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайнӨдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болойТухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой
2024/03/29
695
ТАНИН МЭДЭХҮЙ
Хараал, жатга олон янз байдаг.....
Өөрийгөө ажигла: Танд хэн нэгэн хараал юм уу, далдын муу зүйл хийсэн бол, эсвэл хэн нэгний хар, цагаан хэл ам хүрсэн бол өөрт чинь ийм маягаар мэдрэгдэж болно. Доор дурдсан зүйлсээс 3 ба түүнээс дээш мэдрэгдвэл, хэрвээ та сүсэг бишрэлтэй бол улаач, онгод тэнгэртэй хүнд хандах нь зүйтэй. - Шөнийн 3 юмуу 4 цагт шалтгаангүй сэрэх- Хойноос чинь ямар нэг юм дагаад байгаа мэт санагдах- Нэг хэвийн хар дарсан зүүд 2-оос дээш удаа шөнө бүр дараалж зүүдлэхэд (урт үс, нас барсан хүмүүсээ, хутга, хуйларсан их ус, хар могой, их цус...) - Нохойд хазуулвал- Бөгжөө хаях, эсвэл бөгж чинь хугарвал - Зүүн гарын долоовор хуруунаасаа ямар нэг байдлаар цус гаргавал- Сэтгэл байнгын түгшиж, юмнаас айж цочих давтамж их байвал За, тэгээд хэрэгтэй бол тогтоож аваарай.Хараал жатгын тухай: Хараал жатга нь олон янз байдаг. Харин чиглэл нь удам дамжсан хараал, өөрт тань хийсэн хараал гэж байна. Жишээ нь, өнөөдөр хэн нэгэн таныг хараалаа гэхэд та өнөө маргаашгүй үхчихдэг ч юм биш. Ерөнхийдөө аажмаар удаан хугацаанд хорлож байдаг. Нэг үеэс нөгөө үе рүү удам дамжих бүрт улам хүчээ авч байдаг зүйл. Хараал гэдэг бол далдын орны юм. Тийм юм өөрийг чинь дагаад, хорлоод, чадаад, амьдрах ёстой замаар чинь амьдруулахгүй байна гэсэн үг. Таныг зовж уйлж ядарч байхыг хараад баясаад, өөр яаж зовоох уу гэж байдаг зүйл юм. Хараалаа тайлуулахгүйгээр удаан явсаар хүн үхэж болно. Энэ тохиолдолд үхсэнийхээ дараа ч зовно, энд үлдэх үр хүүхэд чинь ч өвлөн авч зовно. Тийм учраас хараалыг гаргуулж, гинжин хэлхээг нь таслуулж, ахиж ирэхээргүй болгон янзлуулж байгаарай. Хэрэв чадал нь бага, хариулж чадахгүй хүнээр дутуу зүйл хийлгэвэл өнөөх хараал чинь эргэн ширүүсдэг юм шүү. Бөө болгонд өөрийн чадах, чадахгүй, давах давахгүй үйл гэж байдаг юм. Үнэнг хэлж, учрыг тайлж, эмх цэгцэнд оруулж чадах хүнээ зөв сонгоорой.Via Munh Huch
2024/03/28
719
ТАНИН МЭДЭХҮЙ
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна."Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил:-Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа:-Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм хэмээлээ.
2024/03/28
323
ТАНИН МЭДЭХҮЙ
Ширгээсэн ус бол ходоодны эм юм
Усны эрдэм, чадал улирлаас хамаарч өөрчлөгддөг. Намрын улиралд ус хөнгөн чадалтай болох тул буцалгаж буй усныхаа тэн хагасыг ширгээнэ. Зун, өвлийн улиралд хүнд, хөнгөний завсрын чадалтай болдог тул буцалгаж буй усныхаа 2/3 ширгээнэ. Хаврын улиралд хүнд чадалтай болдог тул 3/4 ширгээж 1/4 үлдээн бага багаар шимж ууна.Ширгээсэн усны тус эрдэм:-Ходоод, гэдэс цанхайж, дүүрэх-Шингээлт муудах-Суулгах -Их зогисуулах-Гуурсан хоолойн багтраа, шинэ ханиад, халдварт өвчин, цэр ховхрохгүй үед рашаан адил. Хотын бид ямар замаар урсаж ирж байгаа усыг ууж байгаа билээ дээ. Манай гэрийн ус цэвэршүүлэгчид маш их зэв тунаж үлддэг тэгэхээр бүгд л тийм байгаа. Та бүхэн маань усаа ширгээж ууж хэвшээрэй, ядаж хөөсийг нь арилтал буцалгаж ууж байгаарай. Буцалж ширгэх тусмаа зөөлөн, сайхан амттай болдог.Уламжлалт анагаах ухаан бол өдөр тутмын эрүүл амьдрах арга ухааныг заасан агуу тэжээхүйн ухаан юм шүү.Via Dr.Batchimeg
2024/03/28
1209
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-03-28, Пүрэв гарагБилгийн тооллын 18, Бархасбадь гараг. Хонгорцог одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын дөрвөн ногоон цагаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:38-19:16Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: ХийҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болойТухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
2024/03/28
387
ТАНИН МЭДЭХҮЙ
100 өвчнийг анагаах Зу Сан Ли цэгийг мэдэж авцгаая
Эрт цагт нэгэн азтай хүү ааваасаа үнэлээд баршгүй нэг зүйлийг өвлөн авч хоцорчээ. Энэ нь 100 өвчнийг анагаах , урт наслалтын цэг- Зу-Сан –Ли байж. Хүү аавын зааснаар өдөр бүр тэрхүү цэгтээ иллэг( массаж) хийснээр олон хаадын төрөх, үхэхийг үзэж их урт насалжээ. Тэрээр биеийн онцлог цэгүүдэд иллэг хийх нь хэдэн 1000 жилийн уламжлалтай Дорно дахины эмчилгээний хуучин аргуудын нэг билээ. Хүний бие нь жилийн хоног, сартай тэнцэхүй 365 цэг, үндсэн12 голчилтой (меридиан) ажээ. Биеийн тэрхүү онцлог цэгүүдэд иллэг хийсний үр нөлөө нь зохих эрхтнүүдтэй нягт холбоотой мэридиан, сувгуудын онол дээр суурилдаг байна. Хятадын уламжлалт анагаах үхаанд бие махбодыг- энергийн бүхэл бүтэн тогтолцоо гэж үзэн массаж нь биеийн энергийн урсгалд эерэгээр нөлөөлж зохих эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг.Зу-Сан-Ли цэгийг идэвхжүүлснээр хөгшрөлтийн процесс удааширч, залуужихаас гадна өвчлөлийг анагаах сайн нөлөөтэй. Иймээс ч энэ цэгийг Япончууд -100 өвчний цэг, Хятадууд-урт наслалтын цэг гэж нэрлэдэг ажээ.Зу-Сан-Ли Цэг Хаана Байрлах, хэрхэн олох вэ?…Өвдөгний тойгны дор байрлах ба олохдоо баруун өвдгөн дээрээ баруун гарын алгаа( зүүн өвдгөндөө зүүн гарын алгаа) тавих ба чигчий хуруу, алганы үений уулзварын харалдаа хөлийн 2 ясны хонхорхойд байрлана.Энэ Цэг Юунд Хэрэгтэй?, Яагаад 100 өвчнийг анагаах цэг гэж нэрлэв?…—Бүсэлхийнээс доошхи эрхтнүүдийн идэвхжлийг зохицуулах—Нуруу нугасны зохих түвшингийн идэвхийг зохицуулснаараа ходоод гэдэсний зам, бэлэг эрхтнүүд, бөөр, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.—Яалангуяа БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН идэвхийг хэвийн болгоно гэдэг нь түүнээс ялгарах адреналин, гидрокортизон болон бусад чухал дааврын ялгаралтыг зохицуулснаар биеийн эрүүл мэндийг хамгаалах чухал системийг тогтоон барина.ҮҮНД:–Цусны даралтыг хэвийн болгох,–Глюкоза, инсулиныг хэвийн барих,–Зохих эрхтний үрэвслийн процессийг дарах,–Дархлалын системийг сайжруулах–Хоол боловсруулалтыг сайжруулах–Ходоод гэдэсний өвчлөлийг эдгээх–Цус харвалтын сөрөг нөлөөг эмчлэхэд тус тус нөлөөлнө.Зу-Сан-Ли цэгт өдөр бүр иллэг хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэн, стресс чөлөөлөгдөж биеийн дотоод ертөнцөд тайван амгалан байдал бий болоход сайнаар нөлөөлнө.ИЛЛЭГИЙГ ХЭРХЭН ЯАЖ ХИЙХ:–Иллэг хийхийн өмнө биеэ суллан тайван байдлыг бий болгоно.–5-10 минут хийвэл сайн.–Шинэ сар бүрийн эхний 8 хоногуудад хийвэл хамгийн үр дүнтэй.–Өглөө босоод 2 хөлөндөө ээлжлэн Цагийн Зүүний Дагуу тойрог иллэг хийвэл дархлааг сэргээж, эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирч, хөгшрөлтөөс хамгаална— Өдрийн хоолны өмнө цагийн зүүний дагуу хийх нь биеийн хүч тамир, ой тогтоолтыг сайжруулах, бас зүрх судасны ба хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.–Өдрийн хоолны дараах цагийн зүүний дагуу иллэг нь уур хилэн, стресс, толгой өвдөлт, нойргүйтлийг багасгана–Орой (хэт орой биш) Цагийн Зүүний ЭСРЭГ иллэг хийх нь биеийн бодисын солилцоог сэргээх, ӨӨХ болон ИЛҮҮДЭЛ БИЕИЙН ЖИНГ багасгахад сайтар нөлөөлнө.
2024/03/27
740