mmnews.mn | 2025-10-21

НИЙГЭМ

НИЙГЭМ
Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Могол ноос”, “Блю скай кашмер” ХХК-д ажиллалаа.Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.Энэ үүднээс дээрх салбарынхан болон ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэй уулзан, тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж байна.Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалахад томоохон дэмжлэг болсонд компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлого болон төрийн худалдан авалт зэргээр дэмжвэл дотоодын хэрэгцээг хангаж, экспортоо нэмэгдүүлэх боломжтойг хэлж байлаа. Мөн нарийн технологийн үйлдвэр байгуулах өртөг, урсгал зардал өндөр байгаа нь багагүй хүндрэл учруулдаг тухай ярилаа.Хөнгөн үйлдвэрийн салбарт төр, засгаас шат дараалсан дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 20 гаруй мянган малчинд зургаан тэрбум гаруй төгрөгийн ноосны урамшуулал олгосон. Энэ онд урамшуулалд 23 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм байна.Өнгөрсөн онд мөн 38 аж ахуйн нэгжид 170 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, 18 тэрбум төгрөгийг хүүгийн татаас хэлбэрээр олгожээ.Цаашид хөнгөн үйлдвэрлийн салбарын аж ахуйн нэгжүүд технологийн үйлдвэр оруулж ирвэл тухайн технологи нутагштал буюу эхний таван жил тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж, хөнгөлөх, төрийн худалдан авалт зэргээр дэмжихээр төлөвлөөд байна.“МОГОЛ НООС” ХХКТус компани “Могол” брэндийн ноосон даавуу, драп, пальто, пиджак, нэхмэл шааль, ороолт, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлаа гурав дахин нэмснээр жилд 5,000 тн ноос, ноолуур угаах боломжтой болсон бөгөөд бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортод гаргадаг. Үүний зэрэгцээ самнах болон ээрмэл утас, оёдлын үйлдвэрлэл эрхэлж байна.Тус компани Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой.Манай улс жилд импортоор 450-500 тн ээрмэл утас авдаг бөгөөд “Могол” үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн 300 тн бүдүүн ээрмэл утас үйлдвэрлэдэг. Хүчин чадлаа бүрэн ашиглавал дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж байна.Дотоодын үйлдвэрүүдийн нарийн ээрмэл утасны хэрэгцээ жилд 25 тн байдаг.  “Могол ноос” ХХК-ийн хүчин чадал жилийн 150 тн юм байна.“БЛЮ СКАЙ КАШМЕР” ХХКТус компани 1,000 гаруй нэр төрлийн сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 250 тн ноос, ноолуур будах, 60 тн ээрмэл утас, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.Өнгөрсөн онд Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий оёдлын үйлдвэрийн шинэ шугам ашиглалтад оруулж, шинээр 100 орчим ажлын байр бий болгожээ.Нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг 10 гаруй улсад экспортолдог бөгөөд ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосон бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлдэг.Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг 80 хувьд хүргэж, дотоод болон гадаад зах зээл дэх байр сууриа тэлэхийг зорьж байна. 
2024/03/25
385
НИЙГЭМ
Ховордсон амьтдын эд эрхтэнг худалдан борлуулах гэсэн үйлдлийг илрүүлжээ
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр Халиун бугын 1 ширхэг нойтон арьс, Хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилготой авч явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.Тодруулбал: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Шинэ зам"-ын ойролцоо сэжигтэй эд зүйл тээвэрлэж явсан автомашинд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн Халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явсан гэх; Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Барс-2" худалдааны төвд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн 2 ширхэг Хүрэн баавгайн арьс худалдан борлуулах зорилготой авч явж байсан гэх үйлдлүүдийг илрүүлэн тухайн амьтдын арьсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 12.700.000 төгрөгөөр, Хүрэн баавгайг 12.450.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлнэ гэж заасан байдаг.Мөн Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
2024/03/25
389
НИЙГЭМ
Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад усны хаялга суурилуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсэж байгаа юм. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулахаар төлөвлөж буйг Хотын дарга хэллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлтэт өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гарган, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байна. Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болчихсон тул цаг алдалгүйгээр энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ус зайлуулах худгийг мөн хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийчихвэл авто болон явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно.Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл:-Өнгөрсөн хоёр жилд хур тунадас их орж, үерийн эрсдэл нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150-200 айлд, энэ он гараад 76 айлд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давтамжтайгаар хүргүүлсэн. Заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд тухайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд албадан нүүлгэхээс өөр аргагүй хэмээв.
2024/03/22
410
НИЙГЭМ
'ENRICHMENT PROGRAM - 2024' хөтөлбөр зарлагдлаа
EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан 4 дэх удаагийн Үндэсний "ENRICHMENT PROGRAM - 2024" хөтөлбөр зарлагдлаа.Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1000+ багшийг уг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна."ENRICHMENT PROGRAM - 2024"  хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдана.1-Р ҮЕ ШАТ:14 хоногийн уншлагын марафон: 2024.04.01 - 2024.04.14Xreading цахим номын санд:р долоо хоног:60'000 үг унших, 4 цаг сонсохSpeed Reading 2 номоос 5 эх уншихJournal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичихр долоо хоног:70'000 үг унших, 5 цаг сонсохSpeed Reading 2 номоос 7 эх уншихJournal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих2-Р ҮЕ ШАТ:хоногийн сургалт: 2024.04.19 - 2024.05.031-р үе шатны болзлуудаа амжилттай биелүүлсэн оролцогчид хоёрдугаар шатанд тэнцэнэ. 2-р үе шатанд 14 хоногийн хугацаанд дараах сургалтанд хамрагдана.Оролцогч багш нар Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар суралцах болно.V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэгтэй болно.3-Р ҮЕ ШАТ:Хувь хүний хөгжлийн сургалт /2024.05.08 - 2024.05.18/“Америкт суралцах 5 алхам”-ын талаар суралцаж, оюутан сурагчдадаа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.Төслийн удирдлагын талаар суурь мэдлэг олгож, төслийг хэрхэн амжилттай удирдах талаар танилцуулах сургалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш нар орно.Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явагдах бөгөөд https://forms.gle/pqef9cu7gREE27MH9 холбоосоор орж бүртгүүлнэ үү.Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2024.04.01-2024.05.24 хоорондШАГНАЛ:Эхний 3 үе шатыг амжилттай дүүргэсэн шилдэг багш бүрд:Сертификат + Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын шагналБүтээлч 10 багш: Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын гарын бэлэгХолбоо барих: 75059025, [email protected]
2024/03/21
450
НИЙГЭМ
Монгол улсын эрчим хүчний оргил ачааллын үеийг сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар ярилцлаа
Барилга, хот байгуулалтын сайд Финландын Гадаад харилцааны яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга /Дэд сайд/ Ярно Сиряалатай уулзав.Бүгд Найрамдах Финланд Улсад ажлын айлчлал хийх үеэрээ сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын эрчим хүчний оргил ачааллын үеийн хэрэглээг газын станцаар болон сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх талаар тус улсын Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн даргатай санал солилцов. Мөн хоёр орны хамтын ажиллагааг барилга, хот байгуулалтын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан бөгөөд Финланд Улсын хувьд дээрх салбар чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.Барилга, хот байгуулалтын сайд мөн “Wärtsilä Energy” компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Майкл Болл болон, менежер Три Нгуентус компаний байгалийн хий, шингэн түлш, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний, түлшний эх үүсвэрүүдийг ашиглан уян хатан, үр ашигтай цахилгаан станцын шийдэл танилцуулав.Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Wärtsilä Energy” компанийн экспертүүдтэй хамтран 2019 онд хийж гүйцэтгэсэн эрчим хүчний эх үүсвэрүүдийн судалгааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа Финландын тал илэрхийллээ. Тус компаний дэвшилтэд технологийг нутагшуулах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй барилга, дулаан шийдлийг нэвтрүүлэх, санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлыг хэлэлцэв.
2024/03/21
458
НИЙГЭМ
А.Дашням: 3, 4 дүгээр сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна
Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа.НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням:-Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үер болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна. НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт их, Хан-Уул, Баянгол дүүрэгт бага гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхий нийлбэр дүнгээр 3.75 буюу шар усны эрсдэл их гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян болон бусад ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.НОБГ дээр мэргэжлийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг томилогдон ажиллаж байна. “Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” гэх аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байгаа. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг анхааруулгыг өгч байна. Цаг агаар огцом дулаарвал уулан дээр байгаа тэр их хэмжээний цас хайлж, шар ус айл өрх рүү урсаж орно. Хэчнээн хэмжээний шар ус орохыг тооцоолж хэлэх боломжгүй. Тиймээс иргэд гэр, орон байрандаа ч хувьдаа сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэрээ тойруулж бага хэмжээний суваг татах гэх мэт.Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрийн 24 хорооны 33 байршил, Сэлбэ гол, голуудын сав дагуу халиа тошингийн нөхцөл байдал үүссэн. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Энэ хүрээнд тус газраас нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна гэлээ.Эх сурвалж: ОБЕГ, www.livetv.mn
2024/03/21
429
НИЙГЭМ
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээНийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд  нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.  Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэвНийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123,100 төгрөгийг мөн адил 275,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6  мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.  Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулнаУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр;1.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ. 2. Орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ. 3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэрлэг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. 4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон аж ахуйн нэгжийн шалгуурыг  хангана. 5. Бэлчээр ашиглалт, малын тэжээл тариалалт, хашаа хорооны зохион байгуулалт сайжирна. 6. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төрөөс олгож буй урамшууллын ач холбогдол, үр өгөөж дээшилнэ.7. Малчдын санал, санаачилгад тулгуурласан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зах зээлийн зарчмаар явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм. Экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын нөөцийг нэмэгдүүлнэ“Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсэг танилцуулга хийлээ.  Танилцуулгатай холбогдуулан хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн олон улсад экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүмт үүрэг болголоо.Товч мэдээ·      Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.·      Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.·      2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.·      Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.  ·      Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.·      Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.
2024/03/20
607
НИЙГЭМ
Ажилд урьж байна
НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-өөс доорх ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна. Иймд та бүхэн ажлын зартай танилцан, шаардлага хангасан иргэд материалаа ирүүлнэ үү.VACANCY ANNOUNCEMENTPROJECT ADMINISTRATIVE OFFICERBackgroundThe Government of Mongolia has received financing from the Asian Development Bank (ADB), Green Climate Fund (GCF) and High-Level Technology Fund (HLTF) toward the cost of the Ulaanbaatar Green Affordable Housing and Resilient Urban Renewal Project (AHURP). The objective of the project is to transform the highly climate-vulnerable and heavily polluting peri-urban areas of Ulaanbaatar (ger areas) into low-carbon, climate resilient and affordable eco-districts. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/49169-002/main.The Municipality of Ulaanbaatar (MUB) will act as Executing Agency, with responsibility for implementation supported by one Project Management Office (PMO) and one Project Implementation Unit (PIU). The Capital City Housing Corporation (NOSK) will serve as PMO and manage overall physical implementation of the project.   Scope of workThe Project Administrative Officer (PAO) is responsible for overseeing and organizing the implementation of administrative, logistics and research works as well as providing support to specialists and engineers of the PMO under the direct supervision of the Project Coordinator. Required inputs are 42 person-months on a full-time basis and the contract will be established on a yearly basis in accordance with Government Resolution #4 of the Minister of Finance revised on 23 January 2024.Detailed Tasks and/or Expected OutputPropose and implement improvements to enhance administrative processes, and address and resolve administrative issues in a timely and effective manner;Assist the PMO in developing periodic work plans, in coordinating and implementing planned activities and in improving the availability, quality and utilization of project services among stakeholders;Assist in planning, preparation and administration of various meetings, trainings and workshops, public outreach campaigns, conferences, taking minutes, and making logistical arrangements;Be responsible for day-to-day project correspondence, information sharing and establishing and maintaining filing and archiving system of PMO;Assist in the preparation of ADB missions and render logistical support;Assist in the administration, budgeting, financial, disbursement and procurement processes;Cooperate and liaise with project stakeholders and counterparts, consultants and communities for implementation of project activities;Conduct necessary studies and research and compile and analyze data and information, and update briefs, records and other documents;Coordinate and oversee the day-to-day office operations and ensure a clean, organized, and conducive working environment, and maintain accurate and up-to-date records, including employee records, meeting minutes, and other relevant documentation;Draft and prepare various reports, memos, letters, presentation and other documents, using word processing, spreadsheet, MS project, MS power point, database, etc.;Review project practices and procedures in order to determine whether improvements can be made in areas such as workflow and reporting procedures;Do interpretation and translation work to serve the project activities;Any other duty assigned by the Project Coordinator;Output/deliverables:Periodic (monthly, quarterly, semi-annually and annually) progress reports based on activities of the project.Required Qualifications and ExperienceBachelor’s degree in public or business administration, economics, foreign languages or other related area;At least 2 years of experience in administrative roles;Demonstrated knowledge and competence in administrative and clerical area;Proficient in English speaking and writing;Good planning and report/minutes/memo writing skills;Ability to organize, prioritize and schedule work assignments;Strong sense of integrity and team working skill;Ability to effectively and efficiently handle multiple, simultaneous and complex tasks and projects with high attention to details;High level of computer literacy (MS Word, MS Excel, Power Point, MS Outlook);Demonstrated interpersonal and communication skills;Ability to implement new systems and affect staff behavioral/attitudinal change;Ability to provide analytical inputs to strategic planning, result based management and reporting;Application Submission ProcedureInterested candidate should submit an application consisting of the following documents, prepared in English and Mongolian language:Cover letter explaining the reasons for applying to the position, describing the candidate’s qualification, skills and work experiences meet the selection criteria;Curriculum Vitae.Two reference letters from previous employers; andCopies of all diplomas and certificates.All documents should be enclosed in a sealed envelope that indicates the applied position and delivered to the below address by 4:00 PM on 10 April 2024.Attn: Ms.Amarjargal M,Project Specialist at the Department for Economic Development and Public and Private Sector PartnershipOffice #207B, The Capital City Governor’s OfficeSukhbaatar square 6, 1stkhoroo, Chingeltei districtUlaanbaatar 15160, MongoliaTel: 976-77770023Please note that the submitted documents will not be returned to the applicants. Only short-listed candidates will be contacted. 
2024/03/20
562
НИЙГЭМ
БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас хүргэсэн тусламж малчдын гарт хүрлээ
Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, олон давтамжтай, их хэмжээний цас орж, гамшгийн үнэлгээгээр сүүлийн 40 жилийн хугацаанд болоогүй зудын нөхцөл байдал үүсээд байгаа.Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, мал аж ахуйн салбарт бэрхшээл учирч байгаатай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.МУЗН тулгарч буй зудын хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд малчдад туслах хүмүүнлэгийн аяныг улс орон даяар төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэлхийн олон улс орнууд тусламжийн гараа сунгаад байгаа.БНХАУ-ын Засгийн газар сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж, 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэхээр болсон.Уг тусламжийн эхний ээлж болох 500 өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багц, дулаан хувцас хэрэгсэл, бэлэн мөнгөний тусламжийг Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар  Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн захиргааны удирдлагууд болон тус сумын малчдад хүлээлгэн өглөө.
2024/03/20
450
НИЙГЭМ
Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа
Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК  гурван талт санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм.Тэгвэл Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Уг ТЭЗҮ-г боловсруулахад БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт хийсэн байна. Мөн ТЭЗҮ-г боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ. Тодруулбал, хоногт 2500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэн, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна.
2024/03/20
412
НИЙГЭМ
Автозамын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно
Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс  2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг зогсоож байна.  Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна. Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж та бүхэн даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг хүсье.Эх сурвалж: ЗТХЯ
2024/03/20
420
НИЙГЭМ
102: Хоногийн нөхцөл байдлын мэдээ
 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нийт 2459 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 2046, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.
2024/03/19
406
НИЙГЭМ
Сэрэмжлүүлэг: Цэргийн баяр тэмдэглэж архидан бага насны хүүхдээ осгоожээ
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гуравдугаар сарын 16-ны 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.Тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас нэг ой, дөрвөн сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулжээ.Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна. Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
2024/03/18
1121
НИЙГЭМ
Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өчигдөр Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай танилцлаа.Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороог хамарсан нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 28.7 хувьтай байгаа бол Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалт 80 хувьтай явж байна. Тус Бизнес инкубатор төвийг 5 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулна гэдгийг "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлж байв.Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийг ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэнэ. Түүнчлэн Толгойт дэд төвийн дэд бүтцийн ажлыг дуусахаар уг бүсэд 6.000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан онцоллоо.Мөн СХД-ийн 34 дүгээр хорооны Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн явцтай танилцав. Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн бөгөөд дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм. Иймээс Баянголын амын 10 га газарт 2007 айлын орон сууцыг  БНСУ-ын ЭКСИМ банкны нэн хөнгөлөлттэй зээлээр төслийг хэрэгжүүлнэ. Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 2025 он гэхэд 2007 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ” гэлээ.
2024/03/17
1208
НИЙГЭМ
СХД-ийн 8 дугаар хорооны иргэд газраа орон сууцаар солих боломжтой боллоо
“Азийн Хөгжлийн Банк” болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд газрыг орон сууцаар солих талаар СХД-ийн 8 дугаар хорооны иргэдэд таниулах үйл ажиллагааг  зохион байгууллаа.Үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нээн үг хэлэхдээ “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохыг зорьж буй. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ иргэдтэйгээ хамтран ажиллана. Баянхошуу дэд төвийг тойрсон орон сууцжуулах бодлогыг ногоон орон сууц чиглэлээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хэмнэлттэй, иргэдэд ээлтэй орчин бүхий орон сууцны хороололтой болно. Энэ орчим Монгол Улсын Ерөнхий сайд болон хотын даргын дэвшүүлж буй “20 минут”-ын хот болох эхний цэг болж байна.  Эхний ээлжийн эхний блок болох 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Тиймээс энэ хавраас дараагийн ээлжийн 446 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжийн блокт СХД-ийн 8 дугаар хорооны иргэд та бүхэн газраа орон сууцаар солих боломжтой. Ингэснээр дараа, дараагийн бүтээн байгуулалтын ажил хурдсах давуу талтай. Газрыг орон сууцаар солих ажил энэ сарын 18-наас эхэлнэ” гэв.“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй. 2023-2025 онд 336 айлын ногоон орон сууцны барилгын ажил хийгдэнэ. Тэгвэл энэ оны 4 дүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орох юм. Тус 110 айлын орон сууцанд СХД-ийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдлээ. Газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангана.Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү газрыг орон сууцаар солих зарчмууд, нүүлгэн шилжүүлэлтийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөв. Тус төсөл нь орон сууцны барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах юм. Мөн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
2024/03/17
531