mmnews.mn | 2025-08-11

НИЙГЭМ

НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх болно.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах,  ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байна.
2024/03/02
391
НИЙГЭМ
Сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 сая төгрөг, 50 сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг УОК-т хүлээлгэн өглөө
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд өрнүүлсэн малчдад туслах “Бид хамтдаа” сайн үйлсийн аяны хүрээнд хуримтлуулсан мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр (2024.03.01) ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Энэхүү цуглааны ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа-Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үзүүлж байгаа энэхүү хандив, тусламж цас зудын хүнд нөхцөл байдалд байгаа олон малчин айл өрхөд хүрч сэтгэлийн дэм, итгэлийн гал болно хэмээн итгэж байна” гэдгийг онцоллоо.Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн үндсэн үүргээсээ гадна иргэдэд учирсан гамшгийн хор уршгийг арилгахад, нэн ялангуяа, үер, зудны хүнд үед иргэд, малчдадаа байнгын дэм, тусламж үзүүлсээр ирсэнд баярлалаа. Энэ жилийн хаваржилд хүндэрсэн аймаг, орон нутагт гүйцэтгэж байгаа ажлын гол нурууг Зэвсэгт хүчин үүрч байна.  Энэхүү мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгч байгаа Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье” хэмээсэн юм.Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 3 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 15 нэгтгэл, ангиас 84 цэргийн алба хаагч, туулц сайтай 32 нэгж техниктэйгээр 14 аймгийн 1056 малчин айл өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээлийг хүргэж, 220 айлыг  нүүлгэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийт 12.551 км зам даваа гүвээг нээж, зам гаргах, хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчид, ард, иргэдэд тусламж үзүүлсэн.Монгол Улсын Засгийн газар 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2 дугаар сарын 19-ний өдрөөс Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 185 цэргийн алба хаагч 85 нэгж техниктэйгээр 17 аймгийн 64 сумын 2136 малчин өрхөд 1703 тн, өвс, тэжээлийг хүргэн, 46 айлыг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 76 нэгж техникийг татан гаргаж, 16.026 км зам, 20 гаруй даваа гүвээг нээж иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2 дугаар сарын 27-ны өдрөөс Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангиас 214 цэргийн алба хаагч, ажилтныг 21 нэгж техниктэйгээр хүч нэмэгдүүлэн гаргаж хаваржилт хүнд байгаа Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хаваржиж байгаа цөөн ам бүлтэй малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, цасанд дарагдсан гэр, хашаа, эд хөрөнгийг цаснаас гаргах, цасыг нь цэвэрлэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхлээд байгаа юм.
2024/03/01
505
НИЙГЭМ
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах II үе шатны стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ.Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Онцгой комисс болон Шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, малчдад хүргэх өвс тэжээлийн нөөц, хангалтыг үе шаттайгаар зохион байгууллаа.Мөн цасанд боогдсон, хаагдсан зам даваа гаргах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүч хэрэгслийг дайчлан зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрт холбогдох удирдлагад уламжлан, шийдвэрлүүлсэн юм.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус төлөвлөгөөний II үе шатанд авч хэрэгжүүлэх стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.
2024/03/01
373
НИЙГЭМ
Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг  2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/01
501
НИЙГЭМ
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг  зарлалаа.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/01
539
НИЙГЭМ
Инновацийн төсөлд грант олгох сонгон шалгаруулалтад урьж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:- гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;- төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;- аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;- нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх.Төсөл нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:     -инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;-хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;-инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл“-д нийцсэн байх;- инновацийн төслийг Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх;-зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;     -төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;     -бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.Грантыг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна:     - инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах;     -түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.Төслийн материал хүлээн авах:Грантад нэр дэвшүүлэх хүсэлт гаргагч этгээд нь доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэн  цаасаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт болон  цахимаар /project.stf.gov.mn/ 2024 оны 05 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ. Үүнд:Грантад нэр дэвших тухай албан хүсэлт;Төслийн нэр;Төсөл хэрэгжүүлэх хугацаа (эхлэх, дуусах он, сар, өдөр);Төсөл санаачлагчийн болон төслийн талаарх танилцуулга;Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний үнэмлэх)-ний хуулбар;Инновацийн төсөл бүртгүүлсэн тухай тодорхойлолт эсхүл Засгийн газрын 2019 оны 392 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн төсөл бүртгэх журам"-ын дагуу инновацийн төсөл бүртгүүлэх тухай хүсэлт болон дээрх журмын 2.3.3, 2.3.4, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.11, 2.3.12-д заасан баримт бичиг;Хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилт;Хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл;Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоо;Төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөө /зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн талаарх баримт бичиг;Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт.Жич:Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй.Өмнө нь грант олгож байсан төсөлд дахин грант олгохгүй.Дээрх нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулах бөгөөд зөвхөн грантад шалгарсан төсөл санаачлагчид хариу мэдэгдэнэ.Холбоо барих утас: (51) 267131
2024/02/29
552
НИЙГЭМ
Автобус баазуудыг нэгтгэж, шинэчлэн зохион байгуулна
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа. 2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авах ажлыг эхлүүлсэн. Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулж, гурван ОНӨААТҮГ болгохоор НИТХ-аас шийдвэрлэлээ.Тодруулбал,-Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,-Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,-Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,-Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх-Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.
2024/02/29
507
НИЙГЭМ
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Тухайлбал, 2023 онд жуулчдад зориулах эвент арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад сурталчилгаа маркетингийн цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр цахим орчинд манай орныг сонирхох хэрэглэгчдийн хандалт нэмэгдэж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг эхлүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, буцаан олгох зэрэг ажил хэрэгжиж байна.Монгол Улсыг 2024 онд гадаадад сурталчлах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж тухай бүр Үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий  Ажлын алба байгуулж, Монголд ирсэн жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжих шийдвэрүүдийг гаргалаа.
2024/02/28
371
НИЙГЭМ
Улсын Онцгой комиссын III хуралдаан боллоо
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан  УОК-ын III хуралдаан болж, II хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийлээ. Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм. Иймд өнөөдрийн хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл  үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргааш /2024.02.28/ болох  Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн ихэнх сумдын ЗДТГ болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжгүй байгаа тул зарим сумдын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэлээ.
2024/02/28
464
НИЙГЭМ
Дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан.Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой.Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/28
533
НИЙГЭМ
Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан зөрчлийн нарийвчилсан судалгааг гаргана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс D ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна.Сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрны 158 төсөл хэрэгжиж байна2023 онд нийслэлд 13 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,  ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ. Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэх юм.Далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхийг үүрэг болголооШуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө. Тодруулбал,2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулахУрт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангахБүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангахНийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулахБарилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэхШар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхҮерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхГал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангахНийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэхАвто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгасан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/28
461
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.19-02.25 /нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын  76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 2 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  8нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/26
538
НИЙГЭМ
Гурилын, тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ
УОК-ын Шуурхай штабаас гурилын, тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ.Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга”  ХХК зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2.008.746 мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилан олгоод байна” хэмээн мэдээлэлдээ онцоллоо.Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээлийг борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмэгж худалдаалдаг нь малчид худалдан авахад хүндрэл учруулдаг. Тиймээс цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт шаардлагатай байгаа өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
2024/02/25
529
НИЙГЭМ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум,  Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдаад байна.Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийн дуусгасан талаар ярьж байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй улс болон орон нутгийн нөөцөөс үнэ төлбөргүй өгч буй өвс тэжээл дэм болно гэж үзэж байна. Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна” гэлээ. Мөн “Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.Зудын нөхцөл байдал хүнд, зам давааг онгойлгосон ч цаг агаарын улмаас эргээд хаагдах эрсдэл өндөр байгаа зэрэг нь Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Байгаль цаг уурын хүнд шалгуурыг Засгийн газар малчидтайгаа хамтдаа давна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Засгийн газар, Улсын онцгой комисс хоёрдугаар шатанд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг малчдад олгохоор төлөвлөж байна.   
2024/02/25
487
НИЙГЭМ
Цасанд хаагдсан 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээлийн хүргэлт хийлээ
Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.
2024/02/24
457