НИЙГЭМ
НИЙГЭМ
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар:Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -34...-39 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -28...-33 градус байлаа.Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.Гал түймэр: Объектын түймэр:- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-ийн оюутны дотуур байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:34 цагт очиход 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хороо, 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:29 цагт очиход иргэн Ж-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хороо, Баганарангийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:38 цагт очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн, 2х2 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, 1х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:49 цагт очиход иргэн Б-ийн “Тоёота Спасио” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Хөх давааны-Энгэр гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:55 цагт /13:05/ хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 13:15 цагт очиход иргэн Б-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 9 минут ажиллаж унтраасан.- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Энхтайваны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан, 02:33 цагт очиход иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Я/71 настай, эрэгтэй/ хөнгөн түлэгдэлтэй, О/67 настай, эмэгтэй/ хүндэвтэр түлэгдсэнийг эмнэлэгт хүргэсэн. - Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Толгойтод гал гарч байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 05:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 05:39 цагт очиход Э-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Галт сум. Зүрх багийн Соёмбот хорооллын 317 тоот /аймгийн төвөөс урд зүгт 167 км, сумын төвд/ 02.15-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн М/30 настай, эрэгтэй/ явганаар гараад сураггүй болсон, эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 02.20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагчтай хамтран 15:49 цагаас эрэн хайх ажиллагааг Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж 17:58 цагт зогсоосон. 02.21-ний өдрийн 09:00 цагт эхлүүлсэн. Цас шаварт суусан: Баянхонгор аймаг, Бууцагаан сум. Тэмээт багийн "Хөтөл-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс баруун 172 км, сумын төвөөс зүүн зүгт 8 км/-т хоёр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:27 цагт очиж иргэн З-ын “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-ын “Тоёота Королла” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 28 минут ажиллаж татан гаргасан.Баянхонгор аймаг, Өлзийт сум. Байн хөндий багийн "Их хүрэн толгой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 65 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 23:50 цагт очиж иргэн Б-ийн “Рав-4” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 мин ажиллаж татан гаргасан.Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Их-Уул багийн “Хонгорын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 42 км, сумын төвөөс баруун зүгт 6 км/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.21-ний өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 02:01 цагт очиж иргэн М-ийн “Ниссан Экстрайл” загварын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/21
713
НИЙГЭМ
Хашаандаа мод, сөөг тарьж ургуулдаг 50 айлд дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэхийг чиглэл болгосон. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилгоор Ойн газраас “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлаж байна.ТӨСЛИЙН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна. - Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой байх;- Өөрийн амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар мэдээ мэдээллийг өгөх;- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулах;Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан 1 айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:- 4x8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж – 1 ширхэг - Хүлэмжид тарих мод сөөгийн үр- Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх:Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:- Төслийн зорилт зорилгод нийцсэн байх;- Үр ашигтай байх;- 0,07 га өмчилсөн газартай байх;- Хашаандаа тарьсан мод, бутыг арчилж хамгаалах, ургуулж байсан туршлагатай байх;- Өмчилсөн газарт хүлэмж байршуулах зай талбайтай байх; (4x8 хэмжээтэй хүлэмж)- Тухайн айл өрх нь тодорхой хэмжээнд мод, бут хашаандаа тарьсан байх;- Гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж ургуулах арчлах талаар мэдээлэл өгөх; (30-аас доошгүй айл өрх)- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулсан байх (10-аас доошгүй айл өрх)ХАМРАХ ХҮРЭЭ:Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын 9 дүүргийн айл өрх хамрагдана. ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хороонд бүртгүүлнэ. Хаяг: 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.ХОЛБОО БАРИХ ХАЯГ, ЛАВЛАХ УТАС: 51-264447; 77111178
2024/02/21
563
НИЙГЭМ
Багш, оюутнуудын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлыг зам, тээврийн салбарын нэгдсэн платформд нийтэлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд /2024.02.20/ ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзлаа.Уулзалтын үеэр зам, тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллаж, оюутнуудыг салбарын гадаад, дотоодын тэтгэлэгт идэвхтэй хамруулахад хамтран ажиллахаар тохирлоо.Мөн зам, тээврийн салбарын нэгдсэн платформд багш, оюутнуудын эрдэм шинжилгээний өгүүллийг тогтмол нийтэлж, салбарын статистик, цаг үеийн мэдээ мэдээллийг тогтмол солилцоно.Оюутнуудтай уулзахдаа зам, тээврийн салбарын үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, эх орныхоо тээврийн салбарын бүхий л бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын тулд мэргэжилдээ эзэн болж, амжилттай суралцахыг хүслээ.Ташрамд дурдахад, ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль нь авто инженерчлэл, машин үйлдвэрлэл, нисэх техникийн механик, зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй, төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, логистикийн менежмент зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна.
2024/02/21
552
НИЙГЭМ
Зудын нөхцөл байдлын улмаас сурагчид сургуульдаа ирж чадахгүй байна
Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний 8 сургуулийн нэг юм. Төсөл хэрэгжсэнээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, сургалтын чанарт эерэг өөрчлөлтүүд гарсан тухай орон нутгийн болон сургуулийн удирдлагууд ярилаа.Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.Дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байна. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг уламжиллаа.Тус сургууль нөхөн хангалтын зардлаараа 25 таблетыг шийдвэрлэсэн. 10 таблет EDUTEN платформыг хэрэгжүүлэхэд 15 таблетыг PEARSON платформ дээр ашиглаж байна. Дотуур байрын сурагчидтай уулзахад EDUTEN платформыг ашиглан суралцах нь илүү сонирхолтой байдаг талаар ярьж байлаа.Цэцэрлэгийн хувьд 130 хүүхэд бүртгэлтэй. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байна. Энэ жилээс Амьдралын мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ангиудад ухаалаг дэлгэц хэрэгтэй байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа.
2024/02/21
413
НИЙГЭМ
"Хорооны гишүүний цаг" ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.Ээлжит цахим уулзалт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва: Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилт, шатлан дэвших тогтолцоо ба жендэрийн тэгш нөхцөл, боломжийн талаар танилцуулж, Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ажлын байрны бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хорооны гишүүдтэй хамтран ажиллах саналтай байна гэв.Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Жендэрийн бие даасан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, төрийн албаны ерөнхий шалгалтын агуулгын талаар; Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар; Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: 2024 оны онцлох үйл ажиллагаа болон бизнес эрхлэлт дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар танилцуулж, 2019 оноос хойш “Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалт-д жендэрийн эрх тэгш байдлын шалгуур үзүүлэлтийг тусган хэрэгжүүлж байгааг онцолсон юм.Танилцуулгатай холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх талаар; Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: Гар урлалын бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх, өргөжүүлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулт асууж, хариулт авлаа.
2024/02/21
399
НИЙГЭМ
Хахууль авсан 11 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 19, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 2, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших 1 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна.Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
2024/02/20
410
НИЙГЭМ
Хандивт нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна
Онцгой байдлын ерөнхий газарт хандан байгалийн гамшигт нэрвэгдээд буй малчдадаа туслах аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улсын харцага Г.Ганхуяг малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, туслахаар “Бид Монголчууд” аян эхлүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Тус аянд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо болон Морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, “Малчин” ХХК хамтран оролцох юм байна.ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар хандивын аян санаачлагчдыг хүлээн авч уулзаж хуулийн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн зарцуулалтыг ил, тод тайлагнахаас гадна хандиваар бараа материал авах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 30 хувиас хэтрээгүй, бусад материалын эдэлгээ, чанар мөн хэмжээтэй байх журамтайг танилцууллаа.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс малчдад туслах хандивын аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа тул хандивын нэгдсэн дансыг нээгээд байна. Хаан банк 5263315732 Онцгой байдлын ерөнхий газар нэртэй дансанд хандах боломжтой. Гүйлгээний утга хэсэгт хандивлагчийн нэр /байгууллага, иргэн, ТББ г.м/ холбогдох утасны дугаарыг бичнэ.
2024/02/20
464
НИЙГЭМ
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөгийг хандивлав
Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/ нэгдэж 500 сая төгрөг хандивлав. Хандив гардуулах ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.Уулзалтад ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар байлцаж, УБТЗ “ХНН”-ийн нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөр нар хүрэлцэн ирж оролцов.ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Төмөр болон шилэн зуд хавсарсан нь эрсдэл ихээр үүсгэж байна. Зам харгуй нээж малчдад төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулж байгаа зэргээр үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулав. Мөн хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй энэ үед Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа төмөр замчид санаачилга гарган малчдадаа тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хандивыг хууль, журмын дагуу хүлээн авч зарцуулалтыг шилэн дансаар нээлттэй мэдээлнэ гэлээ.УБТЗ “ХНН”-ийн төлөөлөл, үндэсний эрх ашиг хөндөгдөхүйц хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж мал, малчин зутарч байгаа энэ цаг үед иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцолж хандивын аянд нэгдэхийг уриалав.
2024/02/20
491
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд цас орж, томоохон голын хөндийд шөнөдөө -43-48 хэм хүрч хүйтэрнэ
Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш буюу II/ 21-ний өдөр цастай байх нь. Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу II/ 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.Дашрамд, энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна.
2024/02/20
676
НИЙГЭМ
Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцсон юм.Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж нь ус, уур амьсгалтай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг бууруулах, гамшигт өртсөн бүс нутаг, хүн амын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус нэгжийн Усны нөөц ба үерийн эрсдэл хариуцсан зөвлөх Эйссе Вижма болон бусад албаныхан үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай ажиллаж буй юм.Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотод тулгарч болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх, голын сав газрын менежмент болон усны барилга, байгууламжийг сайжруулах, хот төлөвлөлттэй уялдуулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
2024/02/20
438
НИЙГЭМ
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин дараагийн 7 хоногт ирнэ
Улсын хэмжээнд 7 аймгийн 23 суманд 32 голомтод 234 өрхийн нийт 7226 толгой мал өвчилсөн. Үүнээс 388 толгой хонь устгаж, 2496 толгой хонь шинж тэмдэг арилсан 4,372 толгой хонь тусгаарлалтад байна.Нийт 5 аймгийн 20 суманд 28 голомт хорио цээрийн дэглэмтэй, 3 сумын 3 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна.Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 8 аймгийн 26 суманд 623,600 толгой бог хамруулахаас 492,822 толгой бог хамруулж, 69.6 хувийн гүйцэтгэлтэй байна.Улсын хэмжээнд Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нөөц дуусаж, Биокомбинатын вакцин үйлдвэрлэл технологийн дагуу 5 дугаар сараас гарах бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор ОХУ болон Йордан улсаас тусламж хүссэнээр Йордан улсын JOVAC компани 1 сая тун вакцины тусламж үзүүлэхээр болоод байна.Тусламжийн вакцин ирэх 7 хоногт Монголд бууж эрх бүхий лабораторийн шалгалтад хамруулсны дараа эрсдэлтэй бүсийн өвчлөмтгий малыг дархлаажуулж, өвчний тархалтыг зогсоох арга хэмжээг авч эрчимжүүлэн ажиллана.
2024/02/20
494
НИЙГЭМ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 374 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.12-оос 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд) 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 152, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Өмчлөх эрхийн эсрэг 140, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 17, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, бусад 11 хэрэг байна.Зөрчлийн шинжтэй 35,059 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 34,430 зөрчлийг шийдвэрлэсэн байна.Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 34,235 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 195 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 971, Танхайрах 53, Хүний биед халдах 244, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 89, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 31168, бусад 1905 зөрчил байна.Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 86 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 35, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 162, сураггүй алга болсон хүн 50, шүүхээс даалгасан хүн 157, зөрчил үйлдсэн 70 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.Илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал:Урьд өмнө удаа дараа хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан иргэн М-ийг энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар Нийслэл, Дархан-Уул аймаг зэрэг нутаг дэвсгэрүүдээс удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд хохирогч нартай фейсбүүк чатаар харилцаж “Код очно, хэлээд өгөөч” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар бусдыг залилсан" гэх хэрэгт Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөн дээрх этгээдийн урьд өмнө холбогдсон нийт 12 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Н нар нь бүлэглэн Ховд аймаг Буянт сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газраас энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 ширхэг Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Э нь Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын дундуур ховор ургамлын ангилалд багтах алтан сонгино түүж бэлтгэж 12.036.500 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар 8.6 м3 шинэс модыг бэлтгэж 6.906.840 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай газар нутагт энэ оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд 4 ширхэг Шөвгөр хоншоорт зэвэг загас, 20 ширхэг хөвсгөлийн Хадран загас, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаалт”-д багтсан 1 ширхэг Ойн булга зэргийг зөвшөөрөлгүйгээр агнаж 2.346.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Л нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаал”-д багтсан 1 ширхэг Алтайн хойлог шувууны бодгалийг зөвшөөрөлгүйгээр агнаж, худалдан борлуулах зорилгоор хадгалж, 436.000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Р нь Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрийн үед зөвшөөрөлгүйгээр 1.7034 м.куб түлээний нойтон “Улиас” мод бэлтгэж, 676,722 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн О нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 ширхэг босоо мод огтолж байгаль орчинд 144,295 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хулийн тусгай ангийн 26.2 дахь хэсгийн2.3 дахь хэсэгт заасан хэрэгт хохиролыг төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн.Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл нь тархсан зарим зөрчлийг танилцуулбал:Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх үл ялих шалтгааны улмаас маргалдан улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн;Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас цахим орчинд буюу фэйсбүүкт 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талд School police хийж байхад улсын дугаартай машины жолооч зам дээр машинаа байрлуулаад хүүхдүүдийг замаар гарах нөхцөлийг хүндрүүлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, биед халдсан, хаана хандаж шийдүүлэх юм бол” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж иргэн “Э”-ийн бусдын биед халдсан үйлдэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/02/20
426
НИЙГЭМ
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна.Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна.Харин өнгөрөгч 12 дугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ.Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.2024 оны хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2-3.6 дахин их орлоо.
2024/02/20
517
НИЙГЭМ
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ
Дундговь аймагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тус аймагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжлав. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүслээ.Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид бусад сумын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгийг Шадар сайд хэлсэн юм.Зудын эрсдэлийн үед Засгийн газраас нэн түрүүнд малчдад өвс, тэжээл хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлэх, мөн эрүүл мэнд, нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх, түүнчлэн хаагдсан зам давааг нээхэд шаардлагатай түлш, шатахууны зардал болон туулах чадвар сайтай машин техник хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлээд буй.
2024/02/20
623
НИЙГЭМ
Эмийн чанарын асуудлаарх түр хороо гэнэтийн шалгалт хийлээ
Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг
харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт
шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн
өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их
Хурлын 2023 оны 60 дугаар
тогтоолоор байгуулсан. Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд
даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын
гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен,
Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн
асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар /2023.01.19 / Эрүүл мэндийн яам,
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн
агуулах-д гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.Гурван
давхар, 1000 m2 талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулжээ. Уг агуулах нь
гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн
тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн
түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал
халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс
орны стратегийн онцгой ач холбогдолтой объект юм. Тус байгууллагын үйл
ажиллагааны талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Санхүү,
хангамж нөөцийн албаны дарга Д.Болдбаатар Түр хорооны гишүүдэд
танилцуулав.Эрүүл
мэндийн салбарын нөөцийн агуулах нь Зоонозын өвчин судлалын үндэсний
төвийн хашаанд байрладаг бөгөөд харьяаллын хувьд Эрүүл мэндийн яам болон
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн аль алинд хамаарч үйл ажиллагаа
явуулдаг аж. Тус агуулахад 20
гаруй нэр төрлийн 8 тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл
хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм,
эмнэлгийн хэрэгсэл зонхилдог хэмээн танилцуулж байлаа. Түүнчлэн
Монгол Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн нөөцийн
агуулах нь нэгдсэн бүртгэлийн системтэй болж чадаагүй, хүний нөөцийн
дутагдалтайгаас гадна ковидын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ
бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг
агуулахад хүргэгдсэн зэрэг алдаа дутагдал, зөрчил байгаад гишүүд
шүүмжлэлтэй хандаж, цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад
хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав. Эмийн
чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын хянан
шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн
ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод
хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл
өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан
асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно
хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/02/20
409