НИЙГЭМ
НИЙГЭМ
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлалаа.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/01
574
НИЙГЭМ
Инновацийн төсөлд грант олгох сонгон шалгаруулалтад урьж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:- гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;- төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;- аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;- нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх.Төсөл нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна: -инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;-хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;-инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл“-д нийцсэн байх;- инновацийн төслийг Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх;-зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх; -төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх; -бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.Грантыг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна: - инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах; -түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.Төслийн материал хүлээн авах:Грантад нэр дэвшүүлэх хүсэлт гаргагч этгээд нь доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэн цаасаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт болон цахимаар /project.stf.gov.mn/ 2024 оны 05 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ. Үүнд:Грантад нэр дэвших тухай албан хүсэлт;Төслийн нэр;Төсөл хэрэгжүүлэх хугацаа (эхлэх, дуусах он, сар, өдөр);Төсөл санаачлагчийн болон төслийн талаарх танилцуулга;Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний үнэмлэх)-ний хуулбар;Инновацийн төсөл бүртгүүлсэн тухай тодорхойлолт эсхүл Засгийн газрын 2019 оны 392 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн төсөл бүртгэх журам"-ын дагуу инновацийн төсөл бүртгүүлэх тухай хүсэлт болон дээрх журмын 2.3.3, 2.3.4, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.11, 2.3.12-д заасан баримт бичиг;Хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилт;Хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл;Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоо;Төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөө /зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн талаарх баримт бичиг;Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт.Жич:Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй.Өмнө нь грант олгож байсан төсөлд дахин грант олгохгүй.Дээрх нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулах бөгөөд зөвхөн грантад шалгарсан төсөл санаачлагчид хариу мэдэгдэнэ.Холбоо барих утас: (51) 267131
2024/02/29
585
НИЙГЭМ
Автобус баазуудыг нэгтгэж, шинэчлэн зохион байгуулна
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа. 2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авах ажлыг эхлүүлсэн. Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулж, гурван ОНӨААТҮГ болгохоор НИТХ-аас шийдвэрлэлээ.Тодруулбал,-Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,-Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,-Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,-Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх-Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.
2024/02/29
536
НИЙГЭМ
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Тухайлбал, 2023 онд жуулчдад зориулах эвент арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад сурталчилгаа маркетингийн цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр цахим орчинд манай орныг сонирхох хэрэглэгчдийн хандалт нэмэгдэж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг эхлүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, буцаан олгох зэрэг ажил хэрэгжиж байна.Монгол Улсыг 2024 онд гадаадад сурталчлах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж тухай бүр Үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий Ажлын алба байгуулж, Монголд ирсэн жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжих шийдвэрүүдийг гаргалаа.
2024/02/28
396
НИЙГЭМ
Улсын Онцгой комиссын III хуралдаан боллоо
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын III хуралдаан болж, II хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийлээ. Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм. Иймд өнөөдрийн хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргааш /2024.02.28/ болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн ихэнх сумдын ЗДТГ болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжгүй байгаа тул зарим сумдын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэлээ.
2024/02/28
494
НИЙГЭМ
Дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан.Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой.Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/28
561
НИЙГЭМ
Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан зөрчлийн нарийвчилсан судалгааг гаргана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс D ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна.Сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрны 158 төсөл хэрэгжиж байна2023 онд нийслэлд 13 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ. Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэх юм.Далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхийг үүрэг болголооШуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө. Тодруулбал,2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулахУрт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангахБүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангахНийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулахБарилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэхШар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхҮерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхГал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангахНийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэхАвто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгасан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/28
487
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.19-02.25 /нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 2 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/26
569
НИЙГЭМ
Гурилын, тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ
УОК-ын Шуурхай штабаас гурилын, тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ.Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга” ХХК зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2.008.746 мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилан олгоод байна” хэмээн мэдээлэлдээ онцоллоо.Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээлийг борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмэгж худалдаалдаг нь малчид худалдан авахад хүндрэл учруулдаг. Тиймээс цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт шаардлагатай байгаа өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
2024/02/25
565
НИЙГЭМ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдаад байна.Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийн дуусгасан талаар ярьж байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй улс болон орон нутгийн нөөцөөс үнэ төлбөргүй өгч буй өвс тэжээл дэм болно гэж үзэж байна. Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна” гэлээ. Мөн “Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.Зудын нөхцөл байдал хүнд, зам давааг онгойлгосон ч цаг агаарын улмаас эргээд хаагдах эрсдэл өндөр байгаа зэрэг нь Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Байгаль цаг уурын хүнд шалгуурыг Засгийн газар малчидтайгаа хамтдаа давна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Засгийн газар, Улсын онцгой комисс хоёрдугаар шатанд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг малчдад олгохоор төлөвлөж байна.
2024/02/25
512
НИЙГЭМ
Цасанд хаагдсан 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээлийн хүргэлт хийлээ
Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.
2024/02/24
484
НИЙГЭМ
Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэв
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч байгаа иргэд цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2487 иргэний /том хүн 2179, хүүхэд 308/ аюулгүй байдлыг хангаж, 613 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.Иймд иргэд хол, ойрын замд гарахдаа зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
2024/02/23
458
НИЙГЭМ
Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр Мижигдоржийн Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Жадамбын Энхжаргаланг томиллоо.Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх М.Найданхүү нь 1987 онд нийслэлийн 12-р дунд сургууль, 1996 онд Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг Зоо-инжинeр, cтатистикч, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д Докторын зэрэг хамгаалсан.Ажлын туршлагын тухайд 1996-2002 онд ХААИС-д багшилж, 2002-2024 онд Норвегийн АШУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, докторантур, судлаачаар, 2019 онд БСШУС-ын яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрбээр англи, румын, орос, норвеги хэлтэй.Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/23
502
НИЙГЭМ
О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна
Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Энэ талаар болон захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээс тодрууллаа.-Захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?-18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хүрээнд есөн дүүрэгт захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршуулсан. Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан. Ингэснээр бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Одоогийн байдлаар тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдэх үе шатанд явж байна. Бүртгэгдсэний дараа нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байгаа.-Хүүхдүүд сургууль дээрээ нууцаар хэрэглэх асуудал их байдаг. Боловсролын байгууллагууд үүнд хэрхэн анхаарч, ямар оролцоотой байгаа вэ?-Боловсролын байгууллагууд энэ асуудалд олон жил анхаарч ирсэн ч хууль, эрх зүйн орчин дутмаг. Тиймээс сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулах нөлөөллийн аяныг жил бүр өрнүүлдэг. Гэвч багш, ажилчдын зүгээс нөлөөллийн аян энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг хэлдэг учраас хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Нийслэлээс өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байгаа ч улсын хэмжээнд энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчинг бий болгох ёстой. ЭМЯ-нд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнд нийслэлийн зүгээс судалгаа болон санал хүргүүлэхээр ажиллаж байна.-Согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах насны хязгаар 21 байдаг. Электрон тамхинд насны хязгаарыг яагаад 18 гэж заасан бэ?-Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүн гэж тооцогдохгүй, түүнийг зохицуулах хууль, эрх зүйн заалт байгаагүй учраас 21 нас гэж заагаагүй. Судлаад үзэхэд дэлхийн улс орнуудын хуульд электрон тамхитай холбоотой зохицуулалт байдаг бөгөөд насны хязгаар нь ихэвчлэн 18,19 байдаг. Улсын хэмжээнд бодлого, хуулийн зохицуулалт одоогоор байхгүй учраас нийслэлийн зүгээс нэн тэргүүнд сурагч буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 18 гэж заасан. Хууль батлагдсан тохиолдолд насны хязгаар 18 байх уу, 21 байх уу гэдгийг ЭМЯ-наас тогтооно.-Ерөнхий боловсролын сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?-Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн дунд ангиас сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Гэвч элетрон тамхи хэрэглэдэг ч хэрэглэдэггүй гэсэн хариулт өгсөн хүүхдүүд ч байгаа. Бид эргэн тойрноо харахад маш олон хүүхэд хэрэглэж байгаа харагддаг. Тиймээс дээрх тоог бодит тоо гэж үзэхгүй байгаа.-Электрон тамхинаас гадна янжуур тамхины асуудал ч бас бий. Сурагчдын янжуур тамхины хэрэглээтэй холбоотой арга хэмжээ авч байгаа юу?-Тамхины хяналтын хуульд сургууль орчмын 500 метр бүсэд тамхи зарахгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалт хэрэгжихгүй, сургуультай ойрхон дэлгүүрүүд нууцаар зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Тиймээс энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар судалж байна. Судалгаанаас гарсан үр дүнг санал болгон ЭМЯ-нд хүргүүлнэ.-Ер нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?-Нийслэлээс НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг боловсруулж байна. Хоолны шим тэжээлийг ярихаас өмнө амны хөндийн эрүүл мэндийг авч үзэх ёстой. Амны хөндийн эрүүл мэнд муу бол хэчнээн шим тэжээлтэй хүнс идээд тэжээлээ авч чадахгүй, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Тиймээс энэ онд улс даяар зарлаад буй “Шүд” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зүгээс шүдний эмнэлэг, байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзлэг хийх, энэ чиглэлийн боловсрол дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сургуулиудад хэрэгжүүлэх жишиг журам боловсруулж, нөлөөллийн аян хийхээр төлөвлөж байгаа юм хэмээлээ.ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.
2024/02/23
682
НИЙГЭМ
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Дорнод аймагт хүндээр бэртсэн өвчтөнд амжилттай мэс засал хийлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбацэцэг, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ. Тодруулбал, ГССҮТ-ийн алсын дуудлагын баг бүрэлдэхүүн аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Энхтулга, их эмч Э.Эрдэнэбаяр, Т.Лхагважав, Б.Анхбаяр, мэдээгүйжүүлэгийн эмч Б.Саруултөгс, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа, мэс заслын сувилагч Б.Мягмарнаран, туслах сувилагч Б.Баасанцэрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна. Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй бөгөөд алсын дуудлагын баг нийслэл рүү буцах замдаа авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлж, хунгар цасанд суусан 2 адууг цаснаас гаргаж ижил сүрэгтэй нь нийлүүлжээ. ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 6 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу нийт 18 аймагт очиж, яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байран дээрх сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.Via Рэнцэнчулуун Мөнгөн
2024/02/22
679
