mmnews.mn | 2025-08-02

НИЙГЭМ

НИЙГЭМ
Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа
Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулсан юм.Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсонНОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан. Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна. Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон. Эдгээр нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс НОК-т зөвлөмж ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НОК хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо. Ийнхүү халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна хэмээв.  Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэнУс цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер  Б.Жаргалан:-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй.Энэ сарын 15, 16-ний өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгуудын нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ний өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна.Нийслэлийн хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бийГеодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:-Манай газраас Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошин үүссэн 33 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мөн үзлэг шалгалтыг тогтмол хийж байна. Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбэ гол дагуу үүссэн халиа тошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй. Мөн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувгуудад халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3000 шоо метр суваг татан, далан босгож, гарсан 1200 шоо метр мөсийг зөөж шилжүүлсэн. Түүнчлэн Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагуу халиа тошин үүссэн хэсгүүдэд тухайн дүүргийн онцгой байдлын алба, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан хаалт босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна.Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийсний хүчинд суваг татаж, халиа тошин үүсэх нөхцөл байдлыг багасгасан. Түүнчлэн газрын доорх хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус, мөс дээшээ түрж хөлдөх эрсдэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий. Энэ хүрээнд голын голдирол дагуу зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хийж байна. Иймд голын хамгаалалтын зурвас, инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжийн хамгаалалтын зурвас, үер ус, халиа тошин үүсдэг байршлуудад зөвшөөрөлгүй буухгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэлээ.Халиа тошинг арилгахад хамтран ажиллах экскаватор, хово машинтай байгууллагуудыг урьж байнаУлаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:-Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт их болж байна. Иймээс аливаа гамшиг болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь чухал. Халиа тошинтой холбоотойгоор НОК-оос гамшгийн шар түвшинг тогтоосон. Цаашлаад энэ нь улаан түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Бид улаан түвшинд хүргэхгүй байхын тулд ажиллана. Сэлбэ голын голдирол дагуу барилга, байгууламжуудыг буулгаад эхэлсэн. Мөн Сэлбэ голын далан, суваг, шуудууг ухаж, лаг, хагшаасыг цэвэрлэнэ. Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ. Нийт 17 экскаватор, 120 хово ачааны машинтай ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой экскаватор, хово машинтай аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нээлттэй урилгын зар түгээгээд байна хэмээн ярилаа.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/14
516
НИЙГЭМ
Дуудлагын нэгдсэн төвийн 1800-0724 утсанд хандаж зөвлөгөө авах боломжтой
Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ДУУДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ 1800-0724 утсанд хандаж өөрт тулгарсан дараах асуудлуудаар зөвлөгөө, зөвлөмж авах боломжтой.ҮҮНД:- Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил,хамгаалал- Нийгмийн даатгал, халамж- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа- Өргөдөл, гомдол
2024/02/14
524
НИЙГЭМ
Иргэний нисэхийн салбарын сар шинийн золголт боллоо
ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн ажилтнуудын 17 дугаар жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн золголт боллоо. 
2024/02/14
611
НИЙГЭМ
288 автомашиныг татан гаргалаа
Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84  удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо.  Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.  Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ.
2024/02/14
554
НИЙГЭМ
Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчлийг илрүүллээ
Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг  улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчлийг илрүүлж, 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулсан.  Бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.Хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй, хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй, хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй, хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна.
2024/02/13
472
НИЙГЭМ
Таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ
 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын.Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.Мөн Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Нөхөрлөл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
2024/02/13
602
НИЙГЭМ
22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/13
390
НИЙГЭМ
“Баатарлаг үйлстэн”-ээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо
МҮОНТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд”хөтөлбөрөөс зохион байгуулсан луу жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо.Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны 04 дүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан анхны галын байгууллага бөгөөд 99 жилийн хугацаанд хүн, ардын аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байна. Тус ангийн алба хаагчид 2023 онд нийслэлийн хэмжээнд тохиолдсон 400 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 500 гаруй хүний амь нас, иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын 14 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.  Гал түймэр   унтраах аврах 10 дугаар анги нь 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Цэргийн гавъяаны улаан тугийн  одон”-оор шагнагдсан хос одонт анги юм. 
2024/02/13
549
НИЙГЭМ
"Харуул хамгаалалтын албаны ажилтан" мэргэжил олгох сургалтад хамрагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.            Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа хорих анги, салбар нэгжүүдэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд зөвхөн шаардлага хангасан иргэнийг судалгаанд хамруулна.Тавигдах ерөнхий шаардлага:       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх.       Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/       Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй.       Сэтгэцийн өвчин эмгэггүй.       Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх.Тавигдах тусгай шаардлага:        Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй.       Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлэгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.Нэгдүгээр үе шат: Бүртгэл        Тухайн ажиллахыг хүссэн иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад хүсэлт гаргаж, материалаа бүрэн бүрдүүлж өгөх.       Анги, байгууллагаас судлагдах боломжгүй иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтэст хандан бүртгэл, судалгаанд хамрагдана.Бүртгэл явагдах хугацаа:2024.01.25-ны өдрөөс 2024.03.04-ний өдрийг хүртэл бүртгэл явагдана.Хоёрдугаар үе шат: Ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна.Гуравдугаар үе шат:Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд элсэлтийн шалгалт өгнө.Бүрдүүлэх материалын жагсаалт:        Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/        Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/        Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/         Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/         Боловсролын үнэмлэх, дипломны хуулбар, лавлагаа /e-mongolia/         Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Нэгдсэн байдлаар зохион байгуулна/        Оршин суугаа баг, хороонытодорхойлолт /e-mongolia/        Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/         Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)         Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/       Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/       Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл        Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар        Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/        Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/        Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/        Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/        Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас         Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт хэсгийн хуулбарСуралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:         Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэд өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна.         Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.          Элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 2 сарын хугацаанд суралцана.    Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь дараах 3 төрлөөр элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.         Бие бялдар /10x10 метрт гүйлт, гар дээр суниах, гэдэсний таталт, савлуурт суниах, цогцолбор дасгал/         Сэтгэл зүй /Зан төлөв, сэтгэн бодох чадварыг тодорхойлох тест/         Эсээ бичих /Монгол хэл бичгийн дүрэм, найруулга зүй/Дээрх 3 шалгалтад бэлдэж, хувийн зохион байгуулалтаа хангаж ирэхийг зөвлөж байна.Элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэд дараах зүйлсийг анхаарах:        Сургуулийн дүрэм, журмыг сайтар баримтлах.         Суралцагч нь дүрэмт хувцас өмсөж хичээл, сургалтад хамрагдах тул гарах зардлыг өөрөө хариуцна.         Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч түр амьдрах байраа олж, аюулгүй байдлаа хариуцна.         Амжилттай суралцаж төгссөн иргэдийг ахлагчийн сул орон тоонд томилох, хүний нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулна.
2024/02/13
931
НИЙГЭМ
Үндэсний Тагнуулын Академид эрхзүйн бакалаврын зэрэг олгох элсэлтийн бүртгэл явагдаж байна
Тагнуулын Ерөнхий газрын Үндэсний тагнуулын академи нь 2024-2025 оны хичээлийн жилд дээд боловсролтой, төрийн албан хаагчийг Эрх зүйн бакалаврын зэрэг олгох 3,5 жилийн сургалтад урьж байна.Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага: ​Төрийн албаны үндсэн орон тоонд ажиллаж байхЭрх зүйгээс бусад мэргэжлээр бакалавр зэрэгтэй байхБакалаврын зэргийн дипломын голч дүн 3-аас дээш байхБүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдана.Бүрдүүлэх материал: Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж, ҮТА-ын хичээлийн байранд өөрийн биеэр эсхүл цахим хуудас [email protected] хаягт ирүүлнэ. Цахим хуудсаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд доорх бичиг баримтын эх хувийг тулгаж баталгаажуулна. Үүнд:            1. ҮА-д элсэхийг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/            2. Иргэний үнэмлэхнТий хуулбар, лавлагаа            3. Оршин суугаа газрын лавлагаа, тодорхойлолт            4. Дээд боловсролын дипломын хуулбар            5. Гурван үеийн намтар /өөрийн болон эцэг эх, гэр бүлтэй бол эхнэр, нөхөр/-ыг гараар бичиж ирэх            6. Төрийн албан хаагчийн анкет /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний зураг наасан байх/            7. Суралцахыг дэмжсэн тухай байгууллагын удирдлагын албан бичиг         8. Бүртгэлийн хураамжийг Төрийн сан 100900008012 тоот дансанд 20.000 төгрөг тушаасан байх /Хүлээн авагчийн нэр: Үндэсний тагнуулын академи, Гүйлгээний утга: Нэр, утасны дугаараа бичих/Элсэлтийн шалгалт:  2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт ҮТА-ийн хичээлийн байранд болно. Шалгалтыг “Нийгмийн ухааны мэдлэг” хичээлээр авах бөгөөд авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан тохиолдолд оноогоор эрэмбэлж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.          Элсэгчид иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй ирэхийг анхаарна уу. Мэдээлэл авах утас: 92263505
2024/02/13
1843
НИЙГЭМ
Соёлын салбарын зарим уран бүтээлчдэд Төрийн дээд шагнал, Засгийн газрын шагналыг гардуулан өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлиг, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар зарлигийг тус тус үндэслэн:XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан дараах эрхэм уран бүтээлчид, төрийн албан хаагчдыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсаныг Соёлын дэд сайд П.Баттөр гардуулан өглөө.   ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР:1.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, ахмад уран бүтээлч Галсандамбын Даваасүрэн2.Улсын драмын эрдмийн театрын гэрлийн мастер, ахмад уран бүтээлч Шадавын Оюун3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Очирбатын Батхуяг4.Чингис хаан үндэсний музейн бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Шагдарын Эрдэнэцэцэг5.Чингис хаан үндэсний музейн боловсрол, олон нийт, маркетингийн хэлтсийн дарга Дагвын Эрдмаа6.Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэн, үзүүллэг, зохион байгуулалтын хэлтсийн дарга Наранхүүгийн Хосбаяр7.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн дарга Бавуудоржийн Адъяахүү8.Чингис хаан үндэсний музейн ахлах куратор Сэдбазарын Ганзүг9.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн ажилтан Юнгэрсүрэнгийн Шинэхүү          ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:1.Чингис хаан үндэсний музейн санхүү аж ахуйн хэлтсийн дарга Бадарчийн Оюунцэцэг2.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Лхагважавын Ариунаа3.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч Энэбишийн Шоовдор4.Байгалийн түүхийн музейн бүртгэл мэдээллийн дотоод хяналтын хэлтсийн дарга Мөнх-Очирын Түмэндэмбэрэл5.Байгалийн түүхийн музейн үзмэр харгалзагч Лувсандуламын Отгон6.Байгалийн түүхийн музейн ерөнхий нягтлан бодогч Шарбаатарын ДуламсүрэнМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёлын сайдын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/40 дугаар тушаалыг тус үндэслэн: Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дараах уран бүтээлчдийг Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнасугай.1.Эс Би Эн телевизийн нэвтрүүлгийн албаны зураглаач Магсарын Мөнхбаяр2.Ти Ви 9 телевизийн зураглаач Арвинсангийн Цэрэндулам3.Чөлөөт уран бүтээлч, дуучин Нэргүйн Батцэцэг4.Уламжлал сэтгүүлийн зураач Морита Мари5.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш  Гэндэнжамцын Эрдэнэсүрэн
2024/02/13
517
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/13
447
НИЙГЭМ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байлаа.Эх сурвалж: ЦУОШГ
2024/02/13
375