mmnews.mn | 2025-04-08

НИЙГЭМ

НИЙГЭМ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ван Дундун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж, орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, дэд бүтцийн шинэчлэлийг жишиг байдлаар хөгжүүлэх юм.Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд энэ онд хотыг тойрсон хурдны зам, метро, гэр хорооллын дахин төлөвлөлт, аж үйлдвэрийн парк, эрчим хүч зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийллээ.
2025/01/08
225
НИЙГЭМ
Д.Ганбаатар: Аюулгүй байдал нэгдүгээрт гэдгийг ямагт санаж, бүх зүйлд сэтгэлээсээ хандахыг эрхэмлэдэг
Мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй ч түүнд хүрэх оргил нь тийм ч дардан байдаггүй. Өөрийн хичээл зүтгэл, хамт олны дэмжлэг, хэн нэгний урам, зоригоор сүлэлдэж, амжилтаар шагнал болон буцаж ирдэг онцлогтой. Хүүхэд насны дурсамж, аав, ээжийн ажлын онцлог түүнд Онцгой байдлын албанд ажиллах замыг зааж, өдгөө 13 дахь жилдээ зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа Даваанямын Ганбаатарыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч тэрбээр ахлах дэслэгч цолтой алба хаагч юм.-Миний бие Хөвсгөл аймгийн Галт сумын уугаал. Эхээс зургуулаа айлын тав дахь хүүхэд. Нутагтаа арван жилийн сургуулиа төгсөж, 2012 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад /тухайн үеийн Аврах тусгай анги/ Тусгай мэргэжлийн сургалтын төв байгуулагдахад анхны суралцагчдын нэгж болж, аймгийн Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр томилогдсноор албатайгаа ажил, амьдралаа холбосон. Мөн ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд 2017-2022 онд анхны таван жилийн эчнээ ангид суралцаж, Гамшгаас хамгаалах мэргэжил эзэмшин, 2019 оноос өнөөг хүртэл салааны захирагч албан тушаалыг хашиж байна.          -Аав шигээ хүн авардаг хүн болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэн, ажил, мэргэжлээ сонгосон. Аав, ээжийгээ дагаад ажил дээр нь өнждөг, гал унтраах автомашины кабинд аавтайгаа хамт суугаад инээлддэг байсан тэр дурсамж хамгийн их нөлөөлсөн. Залгамж, халаа нь болж, албанд нь үүрэг гүйцэтгэж, өөрийн мөрөөдөл, зорилгын төлөө өдөр бүр зүтгэж байгаа минь хамгийн том бахархал. Ажиллах хугацаандаа аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 182 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 72 хүний амь нас, 15 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.-Өнгөрөгч 2024 онд манай салаа, хамт олон Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний салаа”-аар шалгарсан. Нийт 13 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 1.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварч, утаажилтын бүсээс 42 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Онцолбол, арваннэгдүгээр сард Мөрөн суманд байрлах “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-д гал түймэр гарсан дуудлагаар ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэнийг угаартах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсан ажилласан. Дуудлага бүр онцлог бас сургамжтай. Хүний амь эрсдээгүй байгаасай гэсэн бодол алба хаагч бүрийн “зовнил” байдаг. Тийм ч учраас хаяг аваад дуудлагад очих хүртэлх хугацаанд нөхцөл байдлаа тодорхойлно, хэрхэн яаж ажиллах арга тактикаа боловсруулна. Аюулгүй байдал хамгийн нэгт учраас бүх зүйлийг зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангах нь миний ажлын онцлог. Аймгийн онцлогоо дагаад ой, хээрийн түймэр, усны осол, аялал жуулчлал хөгжсөн учраас төөрсөн, сураггүй болсон дуудлага зонхилдог.-Манайх ам бүл дөрвүүлээ. Ханийг минь Н.Пүрвээ гэдэг. Том хүү долоо, бага хүү хоёрдугаар ангийн сурагч. Ханьтайгаа 2010 онд найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байлаа. Гэр болоод 15 жил болсон байна. Ажил, албыг минь хамгийн сайн ойлгодог, дэмждэг. Удахгүй ам бүл нэмэх баярт мөчөө хүлээж байна. Ханьдаа, хүүхдүүддээ маш их хайртай шүү. Та нар бол миний гэрэл гэгээ гэж хэлмээр байна.-Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг. Ажил, мэргэжлийн онцлогийг таниулдаг, мэдрүүлдэг, алдаа, оноог минь дэнсэлдэг учраас энэ спорт маш чухал ач холбогдолтой. Миний хувьд довтолгооны шатны төрөл болон 4х100 төрөлд I зэрэгтэй.  Сүүлийн үед дартсын спортыг сонирхон хичээллэж байна. Олон хүний ажил, үүргийн онцлог,  амжилт миний хамт олноо удирдах арга барилтай шууд хамааралтай учраас сэтгэлээсээ бүх зүйлд хандахыг, эерэг байхыг л эрхэмлэдэг. Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, олон хүнд амьдрал, аз жаргалыг бэлэглэдэг эх орны өнцөг булан бүрт байгаа аврагч, алба хаагч та бүхэн бол миний, манай гэр бүлийн бахархал шүү. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2025/01/08
255
НИЙГЭМ
Онцгой байдлын байгууллагын 2024 оны онцлох үйл явдлууд
Онцгой байдлын байгууллагаас өнгөрөгч 2024 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулсан томоохон үйл ажиллагаа, алба хаагчдын ололт, амжилтуудыг тоймлон хүргэж байна.ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 7890 ХҮНИЙ АМЬ НАС, 360 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛААУлсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол  бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээний нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх,  сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласнаар объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Түүнчлэн өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын аюулаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабыг байгуулан стратеги төлөвлөгөөг боловсруулан, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын гаргасан урьдчилсан эрсдэлийн үнэлгээгээр тооцоолсон хохирлыг 50 хүртэл хувиар бууруулж чадлаа.ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХҮРЭЭНДОнцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд гадаад улс, орны Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран 4 төрлийн нийт 160 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хэлэлцээр”-ийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар батлуулж, 139.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийн II үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд  20 тн гал түймэр унтраах хөөс үүсгэгч бодис болон 336.1 мянган еврогийн өртөгтэй 490 төрлийн нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл, 20 төрлийн багаж, 18 төрлийн тос, тослох материалыг хүлээн аваад байна. Цаашид нийт 13.3 сая еврогийн өртөг бүхий 3 нэр төрлийн 18 нэгж гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашиныг нийлүүлэх юм.Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын хүн тээврийн автомашин 6, бага оврын ой хээрийн түймэрт ашиглагдах автомашин 18, тусгай зориулалтын бага оврын гал түймэр унтраах автомашин 4, шуурхай албаны автомашин 2, тусгай зориулалтын бүрэн тоногтой эмнэлгийн автомашин 2, тусгай зориулалтын хүн тээврийн каунти автобус 1 буюу нийт 30 автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хуваарилан олгсоноор албаны хэмжээнд техник хэрэгслийн хангалт өмнөх оноос 6.5 хувиар өссөн байна.Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор 820 сая төгрөгийн холбоо, зарлан мэдээллийн 13 нэр төрлийн 634 ширхэг холбооны техник хэрэгслийг худалдан авч, радио холбооны тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлээд байна.  Түүнчлэн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт техник хэрэгсэл нэвтрүүлэх, ашиглах зорилгоор гал түймэр унтраах дрон болон бага оврын роботыг туршилтаар нэвтрүүлсэн бол нийслэлийн хэмжээнд хүн нэг бүрийг хамгаалах амьсгалын бие даасан төхөөрөмжийн хангалт 100 хувьд хүрсэн байна.  ХҮНИЙ НӨӨЦИЙН НӨХӨН ХАНГАЛТ 91.7 ХУВЬД ХҮРЛЭЭ                 Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу дотооддоо үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх давтан сургах чиглэлээр Дотоод хэргийн их сургуулийн докторын, магистрын хөтөлбөр, мөн 3, 5 жилийн эчнээ хөтөлбөрт нийт 170 гаруй алба хаагч суралцаж байна.Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулиар дамжуулж аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр 270 орчим сонсогч төгсөж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагад томилогдон, албан үүргээ гүйцэтгэж байна. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт 91.7  хувьд хүрлээ.  Мөн 2024 онд дотоодын сургалтад давхардсан тоогоор 2770 гаруй алба хаагч, гадаад улс орон, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 80 гаруй алба хаагч хамрагдаж, мэргэжил, ур чадвараа дээшлүүллээ.  ОХУ, Польш, Турк, Солонгос, Япон, Тайланд зэрэг гадаад улс орнуудад нийт 70 гаруй алба хаагч гамшгаас хамгаалах чиглэлээр академи, сургуулиудад бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд суралцаж байна.МОНГОЛ УЛСАД ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ГАМШГИЙН 10 ТӨРЛӨӨР ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭОнцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2024 оны хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.Тус төслийн хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог  гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж,  нийт 1500 орчим зураглалыг боловсрууллаа. Энэ нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, шаардлагатай төсвийг бодитой чиглүүлэн зарцуулах, үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх бүх нийтийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Түүнчлэн Монгол Улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, хохирол, өртөнгийг тооцоолон, үндэслэлтэйгээр гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 20 жилийн хугацааны гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санг бүрдүүллээ. “ГОВИЙН ЧОНО-2024”-Д ГАДААД, ДОТООДЫН 470 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОООнцгой байдлын ерөнхий газраас 2024 онд Дорнод аймагт “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль, Хэнтий, Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус тус зохион байгууллаа.            “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургуульд Америкийн нэгдсэн Улс, Австрали, Бангладеш, Энэтхэг, Лаос, Малдив, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг гадаадын 11 улс орны 70 гаруй төлөөлөл болон яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 470 орчим бие бүрэлдэхүүн хамрагдаж, харилцан туршлага солилцлоо.            Харин Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд анх удаагаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, салбарын хэмжээнд болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа ханган, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон гэдгээрээ онцлог юм.ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН САЛБАР НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭМонгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, үйл ажиллагааг  нь эхлүүллээ. Мөн Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар, нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгуулаад байна.АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД:Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилсан. Хуулийн дагуу энэ онд 112 алба хаагчдад нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо.  Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалингийн сүлжээ болон зэрэглэлийг үе шаттай өсгөснөөр 2023 оны мөн үетэй харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5  хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19,6 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн орон сууцны ипотекийн 6 хувийн зээлэнд 13, түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөрт 15 алба хаагчийг хамруулж, 17 алба хаагчид гэр олгосон бол 5 алба хаагчийг 0.7-2.1 га газартай болгоход дэмжлэг үзүүлж, орон сууц болоод бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 43 алба хаагчид мөнгөн тусламж шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийтдээ 94 алба хаагчийн орон сууц болоод бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 360,3 сая төгрөгийн тусламжийг олголоо.“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭНЭЭС  ХҮРЭЛ МЕДАЛИЙГ ИХЭРЛҮҮЛЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор-2024” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид хүрэл медалийг ихэрлүүлж, амжилтаа бататгалаа. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид 2013, 2022  онд хүртсэн мөнгөн медалийн амжилтаа буухиалж, эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн анхны медалийг хүртээд байна. Түүнчлэн “Ахлагчийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 дугаар байр эзэлсэн  “Шилдэг холбоочин”-оор Онцгой байдлын байгууллагын алба хаагч шалгарсан бахархам амжилтыг үзүүлсэн бол “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Өсөхбаяр ахлагчтай баг хамт олны бүтээсэн “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч” бүтээл 2 дугаар байрт шалгараад байна. ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС ТАВАН ГАВЬЯАТ ТӨРӨН ГАРЛААОнцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Сүхбаатарын одон”-гоор, нийслэлийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Орхон, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудыг “Цэргийн гавъяаны одон”-гоор тус тус шагнасан бол Онцгой байдлын байгууллагын үе, үеийн алба хаагч дундаас таван гавьяат цолтон төрөн гарлаа.Тодруулбал, Гавьяат эдийн засагч цолыг Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү, “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-ыг бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун, Доржготовын Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд, Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нар тус тус хүртэж, нийтдээ 2024 онд эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан 650 гаруй алба хаагч төрийн дээд, одон медалиар шагнагдаж, төр засагтаа үнэлэгджээ. Мөн Олон улсын иргэний хамгаалалтын “Офицер одон”-оор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, "Баатар одон"-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батзориг, нийслэлийн аврах ангийн аврагч-холбоочин, ахлах ахлагч А.Энхмэнд нар шагнагдлаа.ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН 11 АВТОМАШИН, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТАТАН ГАРГАЖ, 50 ОРЧИМ ТОНН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ АЮУЛГҮЙ БОЛГОВМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг 2021-2024 онуудад амжилттай зохион байгууллаа. Тус ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас удирдан зохион байгуулж Зэвсэгт хүчний жанжин штаб, Шинжлэх ухаан, техникийн их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэмтэд, зөвлөх инженер, судалгааны баг хамтран Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болголоо.  Хэрэв дээрх аюултай хог хаягдал нь нуурын усанд асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах эрсдэлтэй байсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна.ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАСАН СУРТАЛЧИЛГАА МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНАХиймэл оюун ухаан дээр суурилсан "Nemaka” хэвлэл мэдээллийн ажилтан нь 2024 онд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөгөө зэрэг нийт 24 дүрст мэдээ бэлтгэн, давхардсан тоогоор 9.3 сая хүнд хүргэж ажиллалаа. Хиймэл оюун ухаан дээр суурилсан AI технологийг нэвтрүүлснээр мэдээллийн хүртээмж нэмэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад үзэгчдийн тоо 3.6 дахин өссөн байна.Гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах хүрээнд “Хамтдаа сэргийлье”, “Хариуцлага таныг хамгаална” “Урьдчилан сэргийлье” зэрэг нөлөөллийн аяныг зохион байгуулж, “ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар” пейж хуудсанд нийт 1800 орчим мэдээ, мэдээллийг байршуулснаар 20 гаруй сая хүнд хүргэснээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад 56 хувиар нэмэгджээ.Түүнчлэн байгууллагын nema.gov.mn сайт, “Онцгой байдлын ерөнхий газар”, “ОБЕГ-Урьдчилан сэргийлэх газар” пэйж хуудас болон твитер хуудсанд 2024 онд цаг үеийн мэдээ, мэдээлэл сэрэмжлүүлэг, постер, дүрс бичлэг нийт 3746 төрлийн мэдээлэл байршуулан олон нийтэд сурталчилсан нь давхардсан тоогоор 261 сая хүнд хүрсэн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт юм.
2025/01/08
244
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар:Өнгөрсөн хоногт: Дорнод, Төв аймагт цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11…-13 градус хүйтэн байна.Төлөв байдал: 8-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 08-12-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.Гал түймэр: Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Найрамдал гудамжны 200-202 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 130  км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ автомашины граж шатаж байна гэсэн дуудлагыг 22:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хялганат тосгоны Захирагчийн ажлын албаны эзэмшлийн 8х6 хэмжээтэй гражийн дотор хэсэг,  “CLW5070ZZZEQ” загварын өөрөө буулгагч, “Hilux” загварын суудлын автомашинууд хайрагдаж, залгаа баригдсан Цагдаагийн тасгийн 8х5 хэмжээтэй модон гражийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд дулааны худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, дулааны худагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Мэргэний даваа "Нүхт" гэдэг газар /ангийн байрлаас баруун урд зүгт 30 км/ малын хашаа саравч шатаж байна гэсэн дуудлагыг 00:10 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн малын өвөлжөөний 3х4 хэмжээтэй модон саравчны дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х15 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэр, "Porter" загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:Нуурын мөс цөмөрсөн: Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/01/07
212
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа.Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана.Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын  эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.
2025/01/07
267
НИЙГЭМ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа. Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд 24 сард багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана гэж мэдэгдлээ. “Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байна. Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ярилаа.
2025/01/06
229
НИЙГЭМ
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй. Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.Цаашид буюу энэ нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна. Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2025/01/04
252
НИЙГЭМ
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ
Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
2025/01/03
243
НИЙГЭМ
720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна.Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, кабинетууд, соёлын танхим, заал, дугуйлангийн өрөө болон бусад өрөөнүүдийг төлөвлөн гүйцэтгэжээ. Дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 
2025/01/03
239
НИЙГЭМ
Нийслэл хот 2025 оныг 'Бүтээн байгуулалтын жил' болгон зарлалаа
МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм. 
2025/01/03
262
НИЙГЭМ
Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн.Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тонн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
2025/01/02
217
НИЙГЭМ
2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой юм байна. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2025/01/02
255
НИЙГЭМ
Онцгой гавьяа байгуулсан алба хаагчийн нэг ахлагч Г.Мөнгөншагай
Шинэ оны босгон дээр ОБЕГ-ын таван алба хаагч хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бахдам үйлсээрээ Онцгой гавьяаны эзэн болж, 16 сая төгрөгөөр шагнуулсан билээ. Тэдний нэг нь ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Г.Мөнгөншагай юм.Эх сурвалж: ОБЕГ duurenlife.mn
2025/01/02
338
НИЙГЭМ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы ихэнх, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.Харин дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Эх сурвалж: ЦУОШГ
2025/01/02
296
НИЙГЭМ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Гавьяат багш цолоор:Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан, багш Гарьдын Дагва,МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Цэвэгжавын Цэвээн,Нийслэлийн Ерөнхий боловсролын 86 дугаар сургуулийн ахмад багш Сандуйжавын Билэгмаа,МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Даваасүрэнгийн Түмэнжаргал,Гавьяат хуульч цолоор:Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Балдангийн Шатар,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Жанцангийн Бат-Ирээдүй,Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийн захирал асан Ичинхорлоогийн Буянхишиг,Монголын “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Данзангийн Лхамсүрэн,Найруулагч, Гэрлэх ёслолын ордны захирал Маруушийн Уянга,Монголын үндэсний музейн захирал Бямбажавын Сарантуяа,Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн зөвлөх багш, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Данзангийн Энхцэцэг,Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:Орхон аймаг дахь Байгаль хамгаалах зөвлөлийн дарга, ойжуулагч Жанчивдоржийн Баярсайхан,“Эко Монгол эрдэнэ” МСҮТ-ийн захирал, дэд профессор Лувсаннамжилын Эрдэнэтөгс,Хүний гавьяат эмч цолоор:АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд,Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад эмч, клиникийн профессор Жалцангийн Янжмаа,Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Дамбын Чулуунбаатар,“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Хөхөөгийн Оюунгэрэл,“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Цэлээжавын Батболд,“Бид” эмнэлгийн эрхлэгч, чих, хамар, хоолойн их эмч Долоонжингийн Итгэл,Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын захирал, хүний их эмч Дашдоржийн Атармаа,Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга асан Маанийн Оюунбат,Хэнтий аймгийн Засаг дарга асан Чойжингийн Эрдэнэбаатар,Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Балжингийн Отгонбаяр,Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Базаррагчаагийн Батболд,Гавьяат барилгачин цолоор:Барилга хөгжлийн төвийн хэлтсийн дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер Ламжавын Баярсайхан,“Мишээл групп” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Зөвлөх инженер Намбарын Нямдорж,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Пүрэвийн Батболор,“Платинум Ланд” ХХК-ийн зөвлөх Ёндонжунайн Гажидмаа,Гавьяат жүжигчин цолоор:УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Ганзоригийн Батчимэг,Гавьяат дасгалжуулагч цолоор:Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хоккейн багш дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Арслангийн Мэргэн,Гавьяат тамирчин цолоор:Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Мөнх-Эрдэнийн Баттүшиг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын ахлах референт Бархасын Ганзориг,Ахмад багш Балганы Бадрал,“Номадс турс экспедишнс” ХХК-ийн ахлах менежер Пүрэвжавын Гантулга,Морин хуур болон сонгодог хөгжмийн мастер урлаач Дамчаагийн Түвшинтөр,УИХ-ын Тамгын газрын референт Базарын Ариунзаяа,“Эрчим инженеринг” ХХК-ийн захирал Махбалын Батболд,Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан, жолооч Цэрэнгийн Цэдэн,“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах инженер Лхамсүрэнгийн Батсүх,“Монгол хаан” театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,Алтан гадас одонгоор:“Интернэйшнл медикал центер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яндагийн Нямтогтох,“Говь” ХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн мастер Дашийн Болормаа,“Араг” продакшны хөтлөгч, продюсер Жүгдэрнамжилын Бадамханд,Чөлөөт уран бүтээлч, дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулуун,Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү,“Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн дарга Чүлтэмийн Оюунбилэг,“Булигаар” ХК-ийн технологич Санжсүрэнгийн Оюунсүрэн,“Контейнер хаус” ХХК-ийн захирал Лувсанцэрэнгийн Баярцэнгэл,Эрдэс баялагийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Чимэд-Осорын Сувдаа,“Блю инфинти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хишгээгийн Мөнхцацрал,АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны сувилагч Чойсүрэнжавын Нарандэлгэр,Хөдөлмөрийн хүндэт медалиар:Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Балгансүрэнгийн Баянжаргал,“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим засаглалын хэлтсийн дарга Хатанбаатарын Энхманлай,“Фортиус” фитнессийн багш, дасгалжуулагч Мандалбаярын Алтанжаргал,“Инновэйшн инвестмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Гомбодоржийн Эрдэнэмөнх,“Цэгц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батмөнхийн Баярсайхан нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ.Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
2024/12/30
299