mmnews.mn | 2026-10-28

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн.Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан.Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.
2026/10/26
194
ДЭЛХИЙ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд тус улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа.Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ.Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.Монгол, Беларусийн хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн.
2026/10/26
197
ДЭЛХИЙ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме-тэй уулзав.Уулзалтын үеэр Монгол, Хаитийн харилцаа, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа болон Хаити Улс дахь энхийг дэмжих ажиллагааны талаар санал солилцлоо.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол ба Хаити улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг зорилго, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаанд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов.Хаити Улсад явуулж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ.Мөн тус улсад үүрэг гүйцэтгэж буй монгол энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, энэ чиглэлээр Хаитийн талтай нягт хамтран ажиллахаа хэллээ.Монгол Улс цэргийн багаа алс холын оронд, өөр тивээс өөр тивд илгээж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг зэвсэгт халдлагаас хамгаалах, гэмт бүлэглэлтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Манай цэргийн баг энэ сараас Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хот дахь ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.  “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат ажиллаж байна.Тэрбээр өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. 2024-2026 онд НҮБ-ын Кипр дахь Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генерал юм.   
2026/09/23
272
ДЭЛХИЙ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,Хүндэт зочид, төлөөлөгчид өө,Хатагтай, ноёд оо,Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан ноён Халилур Рахман Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр болж байна.Монгол Улс тэртээ 1961 онд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдварын их өргөө болсон НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот Төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулсан бахдам сайхан түүхтэй билээ.Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж байгааг талархан хүлээж авч байна.“Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн монголчууд ярьдаг.НҮБ нь гишүүн орон бүрийн итгэл сэтгэлээр бүрдэж, хичээл зүтгэлээр бэхэждэг байгууллага билээ.Тиймээс гишүүн орнууд бид НҮБ-ын үйл хэрэгт чин сэтгэлээр хандаж, зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллах учиртай.Гишүүн орон бүрийн итгэл найдвар, идэвх зүтгэл, үүрэг, оролцоо нь НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно.Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна.Найман зууны тэртээ монголчууд бидний өвөг дээдэс даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн  билээ.“Монголын их амар амгалан”-гийн энэхүү үзэл санаанд тулгуурлан олон тулгуурт зарчмаар, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгдмэл хариуцлагаар итгэл найдвараа сэргээж, нэгэн зорилгоор НҮБ-аа шинэчилж, нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээцгээе.Эрхэм хүндэт чуулганы дарга аа,Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна.Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа.Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын үйл ажиллагааны талаарх энэ оны илтгэлдээ “Үймээн самуун, хагарал хуваагдал, тодорхойгүй байдлаар дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд НҮБ урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, илүү чухал болоод байна” хэмээн тэмдэглэсэнтэй Монгол Улс санал нэг байна.НҮБ-ыг орчин цагийн сорилтуудад нийцүүлж, илүү үр өгөөжтэй болгох зорилгоор түүний санаачилсан “НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс энэ хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж буйгаа нотолж байна.НҮБ-ыг хэр үр дүнтэй байгууллага байлгах, НҮБ-аас хэр дорвитой арга хэмжээ авах, улс түмнүүд хэрхэн хүчээ нэгтгэх нь чухамхүү гишүүн улс орнууд бид бүхнээс шалтгаална.Удахгүй сонгогдох шинэ  Ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын зорилго, зарчим, олон улсын эрх зүйг тууштай хамгаалж, гишүүн орнуудын дуу хоолой, байр суурийг эрх тэгш илэрхийлж, итгэлцлийг сэргээж, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан ажиллана гэдэгт Монгол Улс итгэлтэй байна.Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.Эрхэм хүндэт чуулганы дарга аа,Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ.Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ.Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж,  “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна.Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ.Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.Түүнчлэн НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэхэд таатай байна.Энэ хүрээнд манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон санал, санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.“Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм.Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна.Эрхэм хүндэт чуулганы дарга аа,“Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжиж, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харууллаа.Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.Энэ их зардал, хөрөнгө мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн  хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ.НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа нь бидний сүүлийн жилүүдийн хүчин чармайлтын бодит үр дүн, амжилт юм.Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.Энэ хүрээнд газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, харин цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц санаачилга юм.Мөн Монгол Улсын санаачилсан “2026  оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах боломж бүрдэж байна.Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай манай улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтад 57 улсын 400 гаруй малчин оролцож, санал бодлоо хуваалцан, асуудал, шийдлээ хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал баримт бичгийг баталлаа.Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор өнгөрсөн сард эх орондоо амжилттай зохион байгууллаа.Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай.Учир нь эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно.Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм. Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна.Ялангуяа “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь дэлхийн бэлчээр хамгаалалтын түүхэнд шинэ хуудас нээсэн томоохон хөдөлгөөн гэж бид үзэж байна.Энэхүү санаачилгын хүрээнд бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, хүнсний аюулгүй байдал болон экосистемийн тэнцвэрт байдлыг хангах стратегийн чухал асуудал болохыг дэлхий нийтэд таниулж байгаагаараа онцлог юм.Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.  Өнөө цагт Монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.Эрхэм хүндэт чуулганы дарга аа,Монгол Улс аливаа зөрчилдөөнийг дипломат арга барил, олон талт яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж ирсэн бөгөөд бүс нутгийн улс орнуудтай уламжлалт сайн харилцаатай байдаг билээ.Энэ онцлог давуу талдаа суурилан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 11 дэх удаагаа энэ жил зохион байгууллаа.Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь улс төр, зэвсэг хураах гэсэн уламжлалт сэдвээс гадна эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр албан ёсны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын дунд олон талт хэлэлцүүлэг өрнүүлдэг өвөрмөц платформ болж хөгжөөд байна.Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр идэвхтэй ажиллахдаа жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн.Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн олон улсын арга хэмжээг уламжлал болгон эх орондоо  зохион байгуулж байна. Тухайлбал 2022 онд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, 2023 онд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2025 онд “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.Тэгвэл ирэх 10-р сарын 12-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” нь эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар жендэрийн эрх тэгш байдал, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Энэ уулзалтад Та бүхнийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна.Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэхэд Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно.Эрхэм хүндэт чуулганы дарга аа,Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд соёлын өв, уламжлалт мэдлэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон санаачилга гаргаж, тууштай дэмжиж ирсэн билээ.Тухайлбал, дэлхийн ард түмнүүдийн түүх, соёл иргэншил, нийгэм, эдийн засгийн хөгжилд адууны оруулсан үнэтэй хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг 2025 онд санаачлан батлууллаа.Мөн Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборын түүх, соёлын үнэ цэнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад өнгөрсөн 7 дугаар сард бүртгэлээ.Монгол Улс 2026-2029 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Энэ жил дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Өрнө Дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэн засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын харилцаа, яриа хэлэлцээг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн цохон тэмдэглэсэн.Энэ нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.Тухайлбал, Ил хаан Өлзийт 1305 онд Францын хаан Филиппт илгээсэн албан захидалдаа олон улс түмнүүд хоорондоо эв найртай сайхан харилцаатай байхын ашиг тусыг “Эдүгээ үнэнхүү зохилдохоос сайн юун ахуй” хэмээх мэргэн үгээр тодотгон гайхамшигтай өгүүлсэн болохыг нэрт монголч эрдэмтэн Котвич “Монголчууд бол XIV зууны эхэн үеийн дэлхий нийтийн энх тайвны үзэл санааг дэлгэрүүлэгчид” бүтээлдээ дурдсан байдаг.Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж билээ.Их Эзэн Чингис хаан, түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г хэрхэн тогтоосныг судалж, гадаад бодлого, дипломат харилцааны түүхийг нь сөхөн үзвэл сайн жишиг, сануулга сургамж олон байгааг олон улсын эрдэмтэн мэргэд зөвлөдөг.Тиймээс дэлхийн улс орнууд хамтран ажиллаж чадах аваас найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амар амгаланг тогтоох боломжтой гэдгийг Их Монгол Улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид НҮБ-ын хүндэт индрээс уриалж байна.Дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж,  дайн дажингүй, амар амгалан, энх тунх байж, хамтдаа хөгжин дэвжихэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо урьд урьдаас улам илүү чухал болж байна.Тиймээс хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болсон НҮБ-ыг “Даян дэлхийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг, нэр хүнд бүхий байгууллага болгохын төлөө дэлхий нийтээрээ хүчин зүтгэцгээе.Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.  
2026/09/23
272
ДЭЛХИЙ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулав.Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлнэ.Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй  үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм.Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болно.Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Чили Улсын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегал Улсын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.Халилур Рахман олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудад  нийцүүлэн тус байгууллагыг шинэчлэх зэрэг зорилт тавьжээ.Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулсан юм.НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.
2026/09/23
273
ДЭЛХИЙ
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Даян дэлхийн малчдын чуулган”-аа Блью скай” зочид буудалд хийж байна.Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм.Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, чуулганд оролцогсдод талархал илэрхийлж, амжилт хүслээ.Тэрбээр, Монгол Улс бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн мэдлэг, туршлагаа солилцох, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх зэргээр дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байгааг хэллээ.Мөн мал аж ахуйн салбарт залуу үе, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйг мэдлэг, инновац, технологид суурилсан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх нь хамтын зорилт байх учиртайг тэмдэглэлээ.Чуулганаас гарах санал, санаачилгыг олон улс хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Монгол Улс “Даян дэлхийн малчдын чуулган”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас гарах тунхаглал, шийдвэр, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө бүх улс, түнштэй хамтран ажиллана гэдгийг хэллээ.Байгаль дэлхийгээ хамгаалах, газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, малчдын амьжиргаа, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж байгааг дурдлаа.Эдгээрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа улс орнууд, НҮБ, түүний системийн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагад талархал илэрхийллээ.“Даян дэлхийн малчдын чуулган”-аас Нэгтгэсэн үр дүнгийн баримт бичиг, Эмэгтэй болон залуу малчдын тунхаг бичиг, Хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх тунхаг, Бэлчээрийн менежментийн талаарх бодлогын зөвлөмжүүд, Хамтын ажиллагааны механизм ба сүлжээ, Дэлхийн түвшний танилцуулга ба сурталчилгаа зэргийг батална. Мөн хоёр тунхаг бичгийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд танилцуулна.“Даян дэлхийн малчдын чуулган”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.Өдгөө дэлхийд 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг.Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд өртөж, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна.Мөн мал аж ахуй эрхлэгчид газар эзэмших эрх болон газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, зах зээлээс алслагдмал, нийгмийн үйлчилгээний хүртээмж сул байх зэрэг олон асуудал, бэрхшээлтэй тулж байгаа гэж үздэг.Иймээс манай улс дэлхийн 100 гаруй орны малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан юм.Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, уламжлалт мэдлэг, туршлагаа орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн шийдэл гэж үзэж байна.Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, хүнс, ус, газрын уялдаа холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит шийдлийн талбар болгохыг зорьж байна.Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлана.Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.
2026/08/15
336
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид /2026.06.25/ БНХАУ-ын Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвийн үйл ажиллагаатай танилцав.Тус дата төвийг 2021 онд Далянийн улсын зэрэглэлийн шинэ бүс болох Жиньпү Ляонин мужийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн нутаг дэвсгэрт “Нэг хөндий- олон парк” загвараар байгуулжээ. Дата төв нь T3+ зэрэглэлийн өндөр стандартын 9000 серверийн рэк байрлуулах хүчин чадалтай ашиглалтад орсон бөгөөд хиймэл оюуны тооцоолох хүчин чадал нь 500 петафлопс (P) давжээ. “Хятадын Цахилгаан Холбоо (China Telecom)-ны боловсролын салбарын тооцоолох хүчин чадлын харилцан холболт, зохицуулалтын төвийн Ляонин зангилаа” статустай. Зүүн хойд Хятадын бүс нутгийн хамгийн том хэмжээний хиймэл оюуны тооцооллын төвд багтдаг. 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага төвлөрч, үүлэн тооцоолол, аж үйлдвэрийн автоматжуулалт, санхүүгийн технологи зэрэг салбарыг хамарч байна. Парк дотор Dalian Commodity Exchange, China Telecom, CEC Sci-Tech Valley зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд China Electronics Corporation, Huawei, Alibaba Cloud зэрэг 12 шинэ аж ахуйн нэгж суурьшжээ. Төв болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, DeepSeek зэрэг хиймэл оюуны томоохон загваруудыг нэвтрүүлснээр боловсрол, шинжлэх ухааны судалгаа, аж үйлдвэрийн симуляци, ухаалаг хотын шийдэл зэрэгт техникийн үйлчилгээ үзүүлж байна.Харин Далянь хиймэл оюун ухааны тооцооллын төв нь Зүүн хойд Азийн тооцооллын хөгжлийн жишиг төв бөгөөд  Далянь хотын "тооцооллын тархи" хэмээн нэрлэдэг. Шинжлэх ухаан, технологийн яам нь “Улсын түвшний хиймэл оюуны нийтийн тооцооллын нээлттэй инновацын платформ" хэмээн зарлажээ. Энд хиймэл оюуны 150 гаруй шийдэл бий болжээ. Жишээлбэл, хөдөө аж ахуй болон далайн аж ахуйн үржүүлгийн загварчлал, эрүүл мэндийн салбар дахь зүрхний хавдар оношилгооны загвар,  "Линши Интеллект" хүний нөөцийн сонгон шалгаруулалтын шийдэл зэрэг нь орно.Дэлхий дахинд дата төвүүд эрчим хүчний экспорт, хөрөнгө оруулалтын нэг шийдэл болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Тус хуулийн төслийг хэлэлцэн баталснаар олон улсын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн ойлгомжтой, тодорхой байдал бий болох давуу талтай юм. 
2026/06/25
417
ДЭЛХИЙ
'Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа' олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа”  олон улсын анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.Манай улсын зүгээс дэлхий дахинаа соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа энэ чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна. Төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетинг зэргийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгч мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.Цаашид туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр дэвшүүлэх аливаа бүтээлч санал, санаачилгыг Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.Ерөнхийлөгчийн гадаадын улс орнуудад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей үзэсгэлэнгээ толилуулж, тухайн улсын музейтэй хамтран ажиллах баримт бичиг байгуулж байгаа.Тухайлбал Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэн гаргасан.Удахгүй Герман, Польш, Литва Улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж байна.Мөн Тажикстан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан Улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна.Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд болно.
2026/06/15
748
ДЭЛХИЙ
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа.“Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд А.А.Шаккалиев,Худалдааны бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэн, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг үе шаттай бууруулах, гаалийн журмыг хялбаршуулан тээврийн дэд бүтцийг сайжруулах боломж бүрдүүлнэ.“Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд А.Г.Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын сайд Е.К. Мырзабосынов,Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.“Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Б.Кошербаев,Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх замаар харилцааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтарч ажиллана.“Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төв банкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний банкны Ерөнхийлөгч Т.М.Сулейменов,Санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлнэ.“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн сайд М.Т.Такиев,Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, Төрийн сангийн шинэчлэл болон ногоон санхүүгийн салбарт харилцан туршлага судалж, мэдээлэл солилцоно. Олон улсын санхүүгийн байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.“Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов,“Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.“Эрдэнэс Монгол” ХХК болон “Самрук-Казына” ХК хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Самрук-Казына” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Н.К.Жакупов,Төрийн өмчит томоохон нэгдэл хооронд хамтын ажиллагааны суурь тавигдлаа. Олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, уул уурхай, эрдэс баялаг, түүний дотор чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт болон компанийн засаглалын чиглэлээр хамтарна.“Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлагийн дарга А.М.Саткалиев,Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх, олборлолт, боловсруулалтын чиглэлээр сайн туршлага нэвтрүүлэх, инженер, мэргэжилтэн бэлтгэх, эрдэс баялгийн тогтвортой менежмент, байгаль орчны хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллана.“Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Астана хотын захирагч Ж.М.Касымбек,Хотын харилцааг хөгжүүлэх, шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, засаглалын салбарт туршлага солилцож, хөрөнгө оруулалт татах, ухаалаг, тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарна.“Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Алатау хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Алатау хотын захирагч А.Х.Утенов нар гарын үсэг зурав.Дэд бүтцийн холболт, хотын эдийн засаг, төр-хувийн хэвшлийн түншлэл, инженерийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан систем, соёл, аялал жуулчлал, логистик, нийгмийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллана.“Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Г.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Телевиз, радиогийн цогцолборын захирал Р.Ж.Кажибаева нар гарын үсэг зурав.Түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулах, цаг үеийн мэдээлэл солилцох, зохиогчийн эрхтэй баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хамтарсан уран бүтээл бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэвлэл мэдээллийн салбарыг үйлдвэрлэлийн техник хэрэгслээр хангах, сурвалжлагчийн сүлжээний нөөцийг ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.“Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч А.К.Куришбаев,Судалгааны хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг өргөжүүлэн, экологи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, геологи, зайнаас тандан судлалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох боломж бүрдлээ.“Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ж.Н.Шаймарданов,Олон улсын харилцаа, аюулгүй байдал, бодлогын судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан судалгаа хийнэ. Судлаачдыг сургаж, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт зохион байгуулна.“Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Чингис Хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал З.Е.Кабульдинов,Нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн адил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил хийнэ. Түрэг, Уйгур зэрэг улсын түүхийг “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэнэ.“Монгол Улсын Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Талдыкорган хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Налайх дүүргийг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батжаргал, Талдыкорган хотын захирагч Е.Д.Базил нар гарын үсэг зурлаа.Найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Нийгэм, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.Тухайлбал, “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “КазТрейд” Худалдааны бодлогын хөгжлийн төв” ХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, экспортыг дэмжих боломжит бараа, үйлчилгээг сурталчлан таниулах, гуравдагч улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.Монголын залуучуудын холбоо болон Казахстаны залуучуудын конгресс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн хамтарсан санаачлагыг дэмжих, соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бизнес эрхлэх чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.Өдгөө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.
2026/04/22
573
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг (2026-04-14) хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий хөршүүдийн хувьд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, нээлттэй ярилцав.Ерөнхий сайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх, төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодитоор урагшлуулахын төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нар 2022 онд хоёр улсын худалдааны эргэлтийг таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэхээр дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө шаргуу ажиллахыг тэмдэглэв.Хоёр улсыг холбосон хоёр дахь төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр нүүрсний худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлийн цогц хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит үр өгөөжийг иргэддээ мэдрүүлэх ажлыг хийх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.Мөн Өмнийн говийн шатахууны хэрэглээг БНХАУ-аас импортлох зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр талууд санал солилцлоо.Элчин сайд Шэнь Миньжюан Ерөнхий сайдын хувиар хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэх, хил орчмын чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх, нүүрсний экспорт, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Хятадын удирдлагуудтай уулзаж, харилцан ойлголцолд хүрснийг онцлон тэмдэглэв.
2026/04/16
563
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл хангахад Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Тус хурлыг өндөр түвшинд, амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд олон улсын хүндэт зочид, төлөөлөгчид, оролцогч талуудад дөрөвдүгээр сард урилга хүргүүлнэ гэлээ.Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээр баримтлах бодлогоо зарлаж, УИХ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байгааг дурдаад COP17 бол Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо дэлхийд таниулж, ногоон эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцлов.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийллээ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
2026/04/15
564
ДЭЛХИЙ
УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын гишүүн, Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромарын урилгаар 2026 оны 01 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ нь хоёр улс 1993 онд дипломат харилцаа тогтоосноос хойших Улсын Их Хурлын гишүүд Хорватын парламентад хийсэн анхны бүлгийн айлчлал гэдгээрээ онцлогтой.Айлчлалаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Б.Заяабал, М.Мандхай нар Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан уулзалтын эхэнд элгэмсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлж, хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьж чадсанд сэтгэл хангалуун байна гэв. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, харилцан туршлага судлах чиглэлээр идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромар хоёр улс газарзүйн хувьд алслагдмал  хэдий ч энэ нь саад тотгор бус харилцаагаа бэхжүүлэх боломж хэмээн хардаг гээд Монгол Улсыг Азийн чухал түнш улс гэж үзэн цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн.Дараа нь Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын бүлгийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын дэд дарга Зелжко Райнерд бараалхав. Бүлгийн дарга Ж.Алдаржавхлан энэ үеэр 2025 онд тус улсын парламент дахь Хорват-Монголын парламентын бүлгийн дарга ноён П.Штромар тэргүүтэй төлөөлөгчид болон Хорватын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар Монгол Улсад айлчлал хийснийг дурдав. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд зөвлөлдөх уулзалт хийж, харилцаанд чухал үйл явдлууд өрнөснийг тэмдэглээд улс төрийн итгэлцэл, харилцааг бодитоор бэхжүүлж чадсан гэдгийг онцолсон.Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын дэд дарга Зелжко Райнер хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл бэхжиж байгаад баяртай байна гээд цаашид бүх шатны харилцан айлчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич, Эдийн засгийн танхимын дэд Ерөнхийлөгч Игорь Показ, тус улсын Задар хотын засаг даргатай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2026/02/02
704
ДЭЛХИЙ
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов. Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм. Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.
2026/01/23
624
ДЭЛХИЙ
Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв
Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан боллоо. Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв.Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлого нэмэгдүүлэх нэг суваг болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэц үзүүлнэ. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжихээ илэрхийлэв.Ерөнхий сайд Г.Занданшатар уг чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др.Истван Үехэе, Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026/01/21
674
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар Давос хотноо уулзав
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзлаа.Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалуудыг уялдуулан зохион байгуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцов. Мөн Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлаж, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах, цаашид байнгын харилцаа холбоотой байж, идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.
2026/01/20
703