mmnews.mn | 2026-02-01

СПОРТ

СПОРТ
'Улаанбаатарын өвлийн наадам – 2026' болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах ач холбогдолтой юм. “Улаанбаатарын өвлийн наадам – 2026”  Скай резорт цанын баазад 2026.01.31-02.01-ний өдрүүдэд болно. Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаан:- Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн- Мөсний шагайн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Параглайдинг /уулын шүхэр/ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Цасны Регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн- Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн Наадмын үеэр зохион байгуулагдах үзүүлбэр, үйлчилгээ:- Шүхрийн үзүүлбэр- Шувуулахуйн үзүүлбэр- Монгол Банхар нохой- Хоол ундны үйлчилгээ- Цана, чарганы үйлчилгээ- Урлагийн тоглолтНаадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.
2026/01/26
203
СПОРТ
Монголын Үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ
 Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын наадмын нээлтийн ёслол  Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болов.Нээлтийн ёслолд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.Монголын үндэсний спортын VIII наадмыг нээж, ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням хэлсэн үгэндээ “Энэхүү наадам нь эрүүл мэндээ бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, бие бялдраа хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын амжилтыг ахиулах болон дэлхий нийтэд Монголын гэсэн спортын өвөрмөц төрлийг нээн харуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн тамирчин, 17 настай Б.Пүрэвдорж юм. Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болж байна.Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болж буй нь энэ. Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.
2026/01/23
243
СПОРТ
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын холбооноос  (2025.11.24) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэв.Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг уламжлал ёсоор гурван үе шаттай явуулах тул идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцох боломжтой. Эхний шатны тэмцээнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Уг тэмцээнээс сум бүр эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч, хагас шигшээ шатны тэмцээнд оролцох болно гэсэн юм. Харин хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр тамирчид Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно хэмээн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт онцоллоо.Шигшээ тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран 2026 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, улсын аваргуудыг тодруулна. Улсын хэмжээнд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог. Бүх шатны тэмцээн Олон Улсын шатрын холбооны болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцох бөгөөд тэргүүлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодог онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/11/25
364
СПОРТ
Гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэлх гэрэлтүүлэг хийлээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 
2025/11/04
467
СПОРТ
3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.Гавьяат тамирчин цолоор:Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,“Найрамдал” медалиар:  Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа.Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон,  хүмүүст талархал илэрхийллээ.
2025/07/03
625
СПОРТ
GRAND FINAL - The MongolZ vs Vitality
MN | BLAST.tv Austin Major 2025, GRAND FINALThe MongolZ дэд байр эзэллээ. Баяр хүргэе!
2025/06/23
621
СПОРТ
Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
“FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нийг дуустал зохион байгуулна. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөнө. Мөн тэмцээний үеэр сагсан бөмбөгийн тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болно.Хотын дарга Х.Нямбаатар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж, үг хэлэхдээ “Монгол Улсын спортын салбарт 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шинэ түүхийг бичиж байна. Бид 3x3 сагсан бөмбөгийн өсвөрийн, залуучуудын, насанд хүрэгчдийн дэлхийн аваргыг зохион байгуулсан Азийн анхны хотуудын нэг боллоо. Энэ удаагийн тэмцээнд 27 орны 40 багийн 160 тамирчин цомын төлөө өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн байна. Тэмцээнийг хамтран зохион байгуулагчид болон оролцож байгаа нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье” хэмээн тодотголоо. “FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь залуу тамирчдад урам зориг өгөх, сагсан бөмбөгийн спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх, спортын аялал жуулчлалыг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
2025/06/23
534
СПОРТ
'Нүүдэл-999' шатрын анхдугаар тэмцээн эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. НЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.Х.Нямбаатар: Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд шатрын спорт ихээхэн тустайНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод аялал жуулчлал багатай байдаг 4, 5 дугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор уламжлал болгон зохион байгуулах арга хэмжээний нэг нь “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн болж байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 8-14-ний өдөр болсон “UB food” фестивалиар гэхэд давхардсан тоогоор 130 мянга гаруй хүн үйлчлүүллээ. Мөн монгол циркээ иргэд, тэр дундаа хүүхэд залуус маань үзэж сонирхлоо. Өнөөдөр монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж чаддагаа харуулах бас нэгэн арга хэмжээ бол 999 шатарчны тэмцээн болж байна. Шатрын спорт монголчуудад эртнээс өвлөгдсөн ирсэн уламжлалтай. Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд ихээхэн тустай. Хүн бүр шатрын спортоор сонирхон хичээллэж, оюуны цар хүрээгээ тэлцгээе. Улаанбаатар хотын зүгээс тавдугаар сарын эхээр унадаг дугуйн парад арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 24-нд болно. Мөн зургаадугаар сарын 27, 28-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын иргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол гараад байна. Бид энэхүү уламжлал болгох арга хэмжээнүүдээ илүү сайжруулж, чанаржуулж зохион байгуулах болно” гэдгийг хэллээ.“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд дараах ангилалд өрсөлдөнө. Тухайлбал,Өсвөрийн шатарчид насны таван ангилалд:7-8 нас9-10 нас11-12 нас13-14 нас15-16 насНасанд хүрэгчид гурван ангилалд:А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэйВ зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэйС зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна.А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
2025/04/24
547
СПОРТ
'Улаанбаатар марафон 2025' олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 1-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6 төрөлд нийт 2544 иргэн бүртгүүлснээс 50 орчим хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг. Мөн өнөөдрийн байдлаар 5 км-ийн зайд 1300 орчим хүн, 10, 21 км-т тус бүр 400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км-ийн зайд гүйхээр 101 хүн бүртгүүлээд байна.“Улаанбаатар марафон”-д хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 хүн бүртгүүлж, гүйсэн юм.Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.
2025/04/23
561
СПОРТ
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв.“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.Монгол, Японы ард иргэд хоорондын ган бат найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааг улам бүр батжуулахад мэргэжлийн сүмо бөхийн спорт үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэмдэглэв.Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.
2025/04/15
411
СПОРТ
'Алдарт Эх-2025' Спортын VII наадам зохион байгуулагдана
“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алдарт Эх-2025" Спортын VII наадам 2025 оны 4-р сарын 06-13 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Спортын VI наадмын шилжин явах цомын  эзэн XII сарын "Super stars” багийн нэрэмжит тус наадам шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд тус спортын наадамд “Шонхорууд", "Арга Билэг", "Марта", "Цоглог", "Яргуй", "June Angels “, “Долоон Бурхан", "Нархан", "Diamonds”, "ГооДаль", "Ягаан цэцэгс", "Super Stars” “Багахангай", "Налайх" , “Дархан" гэсэн 15 баг тамирчид оролцож байна. Энэ жилийн хувьд орон нутгаас Дархан хотын баг анх удаа оролцож байгаа юм. "Алдарт Эх-2025" Спортын VII наадмын ерөнхий шүүгчээр ОУСМ С.Эрдэнэтуяа ажиллаж байгаа бөгөөд спортын үндсэн 5 төрлөөр (НЭМЭХ +, ХАСАХ - ) насны ангилал нийт 30 багийн 1000 орчим тоглогч тамирчид оролцож байна. Тус спортын наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Алунгоо Эх" ТББ, "Алдарт эх" цахим нэгдлийн баг хамт олон ажиллаж байна.
2025/04/12
560
СПОРТ
Ulaanbaatar Marathon 2025 Registration Opens
The annual "Ulaanbaatar Marathon - 2024" will be held at Sukhbaatar Square, the heart of Ulaanbaatar City, Mongolia, on May 24, 2024. Registration for the 2025 Ulaanbaatar Marathon is now open for registration. Interested participants can register online through the official website, ubmarathon.hipay.mn, or through the Hipay mobile application. The registration price is 5,000 tugriks for 1.5 km (5,000 tugriks per family member), 10,000 tugriks for 5 km, 50,000 tugriks for 10 km, 70,000 tugriks for 21 km, and 90,000 tugriks for 42 km. The bulk of participants chose the 5 kilometer distance.Participants in this distance will get their bib numbers between May 1 and May 20 at 5:00 PM at the Capital's Department of Physical Education and Sports, as well as the Physical Education and Sports Committees of each district. The complete marathon will cover 42 km. There will also be half marathon distances of 21 km, 10 km, 5 km, and 1.5 km. Everyone who participated in the "Ulaanbaatar Marathon" can print off their "Certificate" from the website https://ulaanbaatar.marathon.mn/. The 42, 21, and 10 km race results will also be available on this page. The Ulaanbaatar Marathon is an international competition organized by the Governor's Office of the Capital City of Mongolia since 2014. The marathon aims at developing running sports in Mongolia, increasing participation, and promoting physical and mental well-being among youth. In last year's Ulaanbaatar Marathon (2024), over  30,000 runners from 30 countries participated in the full marathon, half marathon, 10,000m, 5,000m, 1,500m family run, 800m, and 500m races for people with disabilities, including wheelchair users, visually impaired individuals, and intellectually disabled children.
2025/04/04
1064
СПОРТ
Г.Наранцэцэг Их дуулгаас алтан медаль хүртлээ
Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн Их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болоход 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ. Энэ жингийн дэлхийн чансааг Олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болно. 
2025/03/27
517
СПОРТ
'Улаанбаатар лиг' сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжилж байна. Энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байгаа юм.Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй. “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд гурван сарын турш үргэлжилж байна. Уг тэмцээнд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8208 баг оролцож эхэлсэн. Ийнхүү гурван насны ангилалд дөрөв үе шаттайгаар үргэлжилж, үүнээс шалгарсан 96 багийн шигшээ тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байгаа юм.
2025/03/19
1234
СПОРТ
'Ирээдүйн мистер-2025' хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудыг дэмжиж оролцож байгаа нь нийт тамирчид болон спортыг сонирхон хичээллэгч нарт том урам зориг болж буй. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний зорилго нь Монгол Улсад бодибилдинг, фитнессийг хөгжүүлж, Засгийн газар болон биеийн тамир спортын хороодтой хамтран ажиллаж, эв нэгдлийг эрхэмлэн тамирчдыг олон улс, тив дэлхий, цаашид олимпын наадамд амжилттай оролцуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд оршино.Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:- Colorita- Scitec nutrition- Power nutrition- Duran mongolia- Хатан урлахуйн ухаан төв- Perfect body club- Bolor fittness club- Athlete fittness club- Land fittness club
2025/03/17
779