mmnews.mn | 2026-11-13

СПОРТ

СПОРТ
УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо
Улсын Их Хурлын Тамгын газрын спортын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн (2026.10.23-25) зохион байгуулагдаж,  аваргуудаа шалгаруулав.Уламжлалт энэхүү спортын тэмцээнд Улсын Их Хурлын гишүүд баг бүрдүүлэн оролцсоноороо онцлогтой байсан юм. Тамгын газрын 19 нэгж, бүтцийн 10 багийн 500 орчим тамирчид шатар, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын таван төрөлд 144 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.ТЭМЦЭЭНИЙ ДҮНШАТАРБагийн төрөл:I байр: Тамгын газрын ахмадын холбооII байр: Гадаад хамтын ажиллагааны газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Нээлттэй парламентын газрын хамтарсан багIII байр: Хуулийн газар, Хяналт, шалгалтын газар, Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Хуралдаан зохион байгуулах газрын хамтарсан багШилдэг тамирчин:I ширээний шилдэг тамирчин Тамгын газрын ахмад тамирчин Г.Алтан-ОчII ширээний шилдэг тамирчин Тамгын газрын ахмад тамирчин Г.ЧулуунIII ширээний шилдэг тамирчин УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны тамирчин Б.СүнжидмааДАРТСБагийн төрөл:I байр: Хуулийн газар, Хяналт, шалгалтын газар, Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Хуралдаан зохион байгуулах газрын хамтарсан багII байр: Гадаад хамтын ажиллагааны газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Нээлттэй парламентын газрын хамтарсан багIII байр: Мэдээлэл технологийн газрын, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хамтарсан багШилдэг тамирчин:Улсын Их Хурлын Тамгын газрын Нээлттэй парламентын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн Хэвлэл мэдээллийн албаны гэрэл зурагчин Б.ГанбаярШИРЭЭНИЙ ТЕННИСБагийн төрөл:I байр: Захиргааны удирдлага, хүний нөөцийн газар, Санхүү хангамжийн хэлтэс, Дотоод аудитын албаны хамтарсан багII байр: Гадаад хамтын ажиллагааны газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Нээлттэй парламентын газрын хамтарсан багIII байр: УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багШилдэг тамирчин:Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын Санхүү, хангамжийн хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн эх бэлтгэгч Ц.ГанцогтСАГСАН БӨМБӨГЭрэгтэйчүүд:I байр: Хуулийн газар, Хяналт, шалгалтын газар, Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Хуралдаан зохион байгуулах газрын хамтарсан багII байр: Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багIII байр: Улсын Их Хурлын гишүүдийн багШилдэг тамирчин:Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүй, эдийн засаг, төсвийн дүн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.МөнхсайханЭмэгтэйчүүд:I байр: Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багII байр: Захиргааны удирдлага, хүний нөөцийн газар, Санхүү хангамжийн хэлтэс, Дотоод аудитын албаны хамтарсан багIII байр: Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн ажлын албаны багШилдэг тамирчин:Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багийн тамирчин М.ТунгалагВОЛЕЙБОЛЭрэгтэйчүүд:I байр: Улсын Их Хурлын гишүүдийн багII байр: Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багIII байр: Мэдээлэл технологийн газрын, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хамтарсан багШилдэг тамирчин:Улсын Их Хурлын гишүүн Д.ЖаргалсайханЭмэгтэйчүүд:I байр: Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багII байр: Захиргааны удирдлага, хүний нөөцийн газар, Санхүү хангамжийн хэлтэс, Дотоод аудитын албаны хамтарсан багIII байр: Мэдээлэл технологийн газрын, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хамтарсан багШилдэг тамирчин:Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны багийн тамирчин Д.ГантунгалагБагийн дүнгээр Улсын Их Хурлын Тамгын газрын таван төрөлт спорт тэмцээний шилдгээр Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооны баг тодорч, “Шилжин явах цом-2026”-г өргөлөө.Шилдэг хөгжөөн дэмжигчдийн багаар Байнгын хорооны асуудал эрхлэх газрын хамт олон шалгарсан юм."Шилжин явах цом-2026" спортын таван төрөлт тэмцээний шилдгүүдийн шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд гардуулж, баяр хүргэв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
2026/10/26
258
СПОРТ
'Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор'-ын бүтээн байгуулалт эхэллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүннүгийн гудамжинд “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор” байгуулна.Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон албаны бусад хүн оролцов.Ерөнхийлөгч, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бодит илэрхийлэл болсон энэ төслийг 2018, 2019 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ.Энэ цогцолбор спортын хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэд биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.Мөн бүх нийтийн биеийн тамирын талбар, хүүхэд, залуусын хүсэл мөрөөдлөө эхлэх орчин, тамирчдын амжилтаа ахиулах бэлтгэлийн бааз, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орон зай, спортын ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.Төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.Хятадын 779 сая юаны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэ төсөл хоёр улсын төрийн тэргүүний онцгойлон анхаарч байгаа, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх төсөл гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли онцоллоо.Мөн цогцолборыг хугацаанд нь барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх нь Хятад, Монголын уламжлалт найрамдалт харилцааг илтгэн харуулах томоохон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.58 мянган м.кв талбайтай, 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай спорт цогцолборт өдөрт 6 мянга орчим хүүхэд, залуус спортын 19 төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ.Үүнээс гадна тоглоомын талбай, спортын худалдаа, үйлчилгээ, сургалтын танхим, спорт оношилгоо болон нөхөн сэргээх өрөөнүүдтэй байх юм.Ерөнхий гүйцэтгэгч “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани спорт цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2026/10/17
302
СПОРТ
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
"Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль есдүгээр сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафоныг уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулна. “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулах онцлогтой юм.Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн  бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллана.
2026/09/18
325
СПОРТ
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" наадамд 810 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Үндэсний сур харвааны тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрыг тодруулсан юм.Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцов.НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ӨДӨР ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ БАЙР ЭЗЭЛСЭН ХАРВААЧИД /ЭРЭГТЭЙ/                                1-р байр       Галбадрах Даваасайхан, Хөвсгөл Шадарван цэц, Аймгийн мэргэн Спортын мастер, 38 оноо2-р байр       Нармандах Алтансүх, Өлгийн мэргэчүүд баг, Монгол Улсын Мэргэн, 38 оноо3-р байр       Бор Зоригтбаатар, Дорнод Хасбуу сурын холбоо, Монгол Улсын Тод харваач, 37 оноо4-р байр       Дамиранбазар Дэмбэрэлсайхан, Орхон Хангарьд спорт хороо, Монгол Улсын Даян Мэргэн, 37 оноо5-р байр       Дэмбэрэлдорж Мөнхсайхан, Сүлд спорт хороо, СХД Мөнх Цастын Цэц Спортын мастер, 37 оноо6-р байр       Хаянхярваа Баттөр, Говь Алтай аймгийн уугуул, Дорноговь аймаг, Өнөд цэнгэлийн манлай ҮСХ, Говийн хөгжил эрин ХХК, Спортын мастер,  37 оноо7-р байр       Моёор Нямтулга, Гаа-Эрдэнэ сум "Хараатын мэргэд" ҮСХ, Аймгийн мэргэн Спортын мастер, 36 оноо8-р байр       Чулуун-Уул Өлзийбадрах, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбоо, Аймгийн Гарамгай харваач Спортын мастер, 36 оноо9-р байр       Лхамжав Отгонбаяр, Орхон Хангарьд спорт хороо, Монгол Улсын Даяар Дуурсах Мэргэн, 36 оноо10-р байр     Баатарсүрэн Отгонхүү, Дундговь аймгийн Их мандал зурхай ХХ, Аймгийн мэргэн Спортын мастер, 35 онооНИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ӨДӨР ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ БАЙР ЭЗЭЛСЭН ХАРВААЧИД /ЭМЭГТЭЙ/                               1-р байр       Баян дүүрэн Аззаяа, Завхан аймаг Үндэсний харваачдын холбоо, Монгол улсын Гарамгай харваач, 38 оноо2-р байр       Болдбаатар Учрал, Дундговь аймгийн Их мандал зурхай ХХ, Аймгийн Онч харваач Спортын мастер, 37 оноо3-р байр       Баярсайхан Батцэцэг, СХД Монгол харвааны "Андууд" клуб,  Аймгийн мэргэн Спортын мастер, 37 оноо4-р байр       Сүхбат Тогоохүү, Алдар спорт хороо Үндэсний сурын баг,  Аймгийн мэргэн Спортын мастер, 37 оноо5-р байр       Батбаяр Нанжид, Дундговь аймгийн Их мандал зурхай ХХ, Аймгийн Гарамгай харваач, Спортын мастер 37 оноо6-р байр       Батсүх Ганчимэг, Дорнод Баргудай мэргэн  Аймгийн мэргэн Спортын мастер, 37 оноо7-р байр       Оюунжав Чинзүрх, Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбоо, Монгол улсын Гоц харваач, 37 оноо8-р байр       Лувсанцэрэн Мөнхзул, Өлгийн мэргэчүүд баг, Аймгийн мэргэн Спортын мастер,  37 оноо9-р байр       Наваантуяа Банзрагч, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбоо,ММонгол улсын Гоц харваач, 37 оноо10-р байр     Гүмжав Эрдэнэтуул, Хэнтий аймаг Сэцэн ханы мэргэд харваачидын нэгдсэн холбоо,ИАймгийн Гоц харваач Спортын мастер, 36 оноо
2026/06/28
520
СПОРТ
Бээжин, Хөх хотын багш нар хийн дасгалын сургалт зохион байгууллаа
Биеийн тамир, спортын улсын хороо, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал гэсэн хоёр газар зургаадугаар сарын 11-12-ны өдөр хийн дасгалын онол, практикийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 180 хүн хамрагдлаа. Дасгалыг БНХАУ-ын Хөх хотын Биеийн тамирын дээд сургуулийн багш, БНХАУ-ын хийн дасгалын сургалтын төвийн албаны эрхлэгч Жан Дэ Мин, БНХАУ-ын Бээжин хотын Биеийн тамирын дээд сургуулийн багш Пэн Жан Жи нар удирдан явууллаа. Сургалтаар бие чийрэгжүүлэх найман дасгал, аргачлал,амьсгалын зохицуулалтын сургалт, онол, практик хослуулан зааж, оролцогчид идэвхтэй хамрагдлаа. Дасгал хөдөлгөөн нь ахмад настны зүрх судасны өвчин, чихрийн шижин, үе мөчний өвдөлтийн эрсдэлийг бууруулж, аз жаргалын түвшнийг нэмэгдүүлэн дундаж наслалтыг уртасгахад хийн дасгал чухал нөлөө үзүүлдэг байна.
2026/06/15
612
СПОРТ
'Улаанбаатар марафон-2026' олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Марафоны бэлтгэл, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, нийтийн тээврийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “”Улаанбаатар марафон”-д гадаад, дотоодын 30 мянга гаруй гүйгч оролцдог, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болж өргөжин тэлж байна. Марафонд 42 км 195 метр, 21 км 095 метр, 10 км, 5 км, 1500 метр, 500 метр, 800 метр гэсэн долоон төрлөөр оролцогчдыг бүртгэж байна.  Бүтэн марафон буюу 42 км 195 метр гүйлтэд 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх гүйгч болон тусгай хэрэгцээт иргэд оролцоно. Хагас марафон буюу 21 км 095 метр гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй гүйгч, тусгай хэрэгцээт гүйгч оролцоно. 10 км, 5 км нь 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлтийн төрөл юм. 1500 метрт тусгай хэрэгцээт иргэд болон гэр бүлээрээ оролцоно. 800 метр, 500 метрт тусгай олимпын төрлөөр гүйгчид оролцоно. “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд Англи, Япон, Кени, ОХУ, БНХАУ-аас гүйгчид бүртгүүлээд байгаа.Энэ жил хагас, бүтэн марофоны замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, Дэлхийн Хөнгөн атлетикийн холбооноос 2030 он хүртэлх хугацаатай "Олон улсын хэмжилтийн "В" ангиллын сертификат" олгосон онцлогтой. Мөн энэ жил дэлхийн томоохон марафонууд болох “Берлин марафон”, “Лондон марафон”-д ашигладаг Герман улсад үйлдвэрлэсэн хурд хэмжих төхөөрөмж болох “Race Result Ubidium” цаг хэмжих төхөөрөмжийг “Улаанбаатар марафон”-д нэвтрүүллээ.“Улаанбаатар марафон”-ы гараа өглөө 10:00 цагт эхэлдэг байсан бол энэ жил 09:00 цагт эхэлнэ. Бүртгэлийг энэ жил гуравдугаар сарын 9-нд эхлүүлсэн бол тавдугаар сарын 1-нд хаана. 11 мянга гаруй гүйгч цахим бүртгэлд хамрагдаад байна. “Улаанбаатар марафон”-д идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна” гэлээ.Марафоны үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа мэдээлэл өглөө. Тэрбээр ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна. Нийтийн тээврийн апплейкишнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргэнэ. Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны “МА” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг” гэв.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Болдбаатар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцогчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээг нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний 10 баг ажиллана. Гараа, барианы цэгт нэг баг, гүйлтийн зам дагуу усны байршлуудад таван баг, хөдөлгөөнт дөрвөн баг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох нь тохиромжтой. Зүрх, судас, уушгины өвчтэй болон гүйлт эхлэхээс 5 хоногийн өмнө халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүс марофонд оролцохгүй байхыг уриалж байна. Гүйхээс өмнө дасгал сургуулилалт хийж бэлтгэх, 48 цагийн өмнөөс хооллолтод анхаарч, 5 хоногийн өмнөөс согтууруулах ундаа хэрэглээгүй байх, гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж 20 минут тутамд 100-200 мл ус уух, тухайн гүйлтэд оролцохдоо гэмтэл холголтоос сэргийлж, шинэ пүүз, хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөж байна" гэлээ. Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд энэ жилээс дэлхийн элит тамирчид албан ёсоор оролцох боломж бүрдэж байна. Дэлхий болон Азийн Хөнгөн атлетикийн холбоонд мэдээллийг тогтмол өгч, тамирчдын олимпын оноонд нөлөөлдөг байхаар марофоныг зохион байгуулахаар тооцож байна. Манай улсын хувьд ч гэсэн дэлхийн болон олимпын наадамд оролцдог элит дөрвөн тамирчин энэ жил марофонд оролцоно. Сайн дурын 700 гаруй хүмүүс, 100 шүүгч оролцоно” гэсэн юм.Энэ жил 21 км, 42 км буюу хагас, бүтэн марафоны гүйлтийн маршрутад өөрчлөлт орж байгаа. Сүхбаатарын талбайгаас гараанаас гараад Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүрч, нүхэн гарцаар гараад зүүн тийш призер хүрээд буцаж эргэж, Дүнжингаравын уулзвараас Цэцэрлэгт хүрээлэнгийн ар, И-мартын уулзвар хүрнэ. И-мартаас Удирдлагын академи руу эргэх туслах замаар худалдааны төвөөр баруун эргээд буцаж И-мартын уулзвараар барианд орно гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.
2026/04/22
848
СПОРТ
'Даам 2026' тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт болж байна. "ДААМ 2026" тэмцээн нь оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг “Энэхүү тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай буурал хүртэл олон тамирчин оролцож байна. Бид нийслэлд спортын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулдаг. Даамны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Даамны спортын цаашдын хөгжилд хувь нэмэр болох үүднээс энэ өдөрлөгийг зохион байгуулж буй. Тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, 40 хувь нь насанд хүрэгчид байна. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Оюуны спорт хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна тэвчээртэй болгох, сууж сургах зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Даамны өдөрлөг өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө” гэв.Нийслэлийн Даамны холбооны УЗ-ийн гишүүн Ц.Алтанхуяг “Өнөөдрийн тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. 100 буудалт даамны төрлөөр анх удаа Төв талбайдаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шидэг тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Даамчид бид их баяртай байна” гэлээ.
2026/04/06
509
СПОРТ
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.
2026/02/27
523
СПОРТ
'Улаанбаатар кап' тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсанбөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр таван насны ангиллаар, дөрвөн үе шаттай 2025 оны 11 дүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулж байна. Дүүрэг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 900 багийн 15000 гаруй сурагч оролцож байгаа бөгөөд өргөн цар хүрээтэй тус тэмцээний ахлах ангиллын эрэгтэй, эмэгтэй тус тус шилдэг 32 баг тодорсон бол үргэлжлүүлэн дунд, бага ангиллын тоглолтууд явагдаж байна.Монголын ууган их сургуулиуд болох СЭЗИС,  МУБИС-ийн Биеийн тамирын сургууль “Улаанбаатар Кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор албан ёсоор санамж бичигт гарын үсэг зурлаа.
2026/02/27
557
СПОРТ
'Улаанбаатарын өвлийн наадам – 2026' болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах ач холбогдолтой юм. “Улаанбаатарын өвлийн наадам – 2026”  Скай резорт цанын баазад 2026.01.31-02.01-ний өдрүүдэд болно. Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаан:- Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн- Мөсний шагайн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Параглайдинг /уулын шүхэр/ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Цасны Регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн- Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн Наадмын үеэр зохион байгуулагдах үзүүлбэр, үйлчилгээ:- Шүхрийн үзүүлбэр- Шувуулахуйн үзүүлбэр- Монгол Банхар нохой- Хоол ундны үйлчилгээ- Цана, чарганы үйлчилгээ- Урлагийн тоглолтНаадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.
2026/01/26
644
СПОРТ
Монголын Үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ
 Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын наадмын нээлтийн ёслол  Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болов.Нээлтийн ёслолд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.Монголын үндэсний спортын VIII наадмыг нээж, ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням хэлсэн үгэндээ “Энэхүү наадам нь эрүүл мэндээ бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, бие бялдраа хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын амжилтыг ахиулах болон дэлхий нийтэд Монголын гэсэн спортын өвөрмөц төрлийг нээн харуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн тамирчин, 17 настай Б.Пүрэвдорж юм. Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болж байна.Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болж буй нь энэ. Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.
2026/01/23
649
СПОРТ
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын холбооноос  (2025.11.24) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэв.Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг уламжлал ёсоор гурван үе шаттай явуулах тул идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцох боломжтой. Эхний шатны тэмцээнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Уг тэмцээнээс сум бүр эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч, хагас шигшээ шатны тэмцээнд оролцох болно гэсэн юм. Харин хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр тамирчид Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно хэмээн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт онцоллоо.Шигшээ тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран 2026 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, улсын аваргуудыг тодруулна. Улсын хэмжээнд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог. Бүх шатны тэмцээн Олон Улсын шатрын холбооны болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцох бөгөөд тэргүүлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодог онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/11/25
730
СПОРТ
Гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэлх гэрэлтүүлэг хийлээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 
2025/11/04
788
СПОРТ
3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.Гавьяат тамирчин цолоор:Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,“Найрамдал” медалиар:  Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа.Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон,  хүмүүст талархал илэрхийллээ.
2025/07/03
928
СПОРТ
GRAND FINAL - The MongolZ vs Vitality
MN | BLAST.tv Austin Major 2025, GRAND FINALThe MongolZ дэд байр эзэллээ. Баяр хүргэе!
2025/06/23
901