Монгол цэргийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднааг урьж, /2023.09.24/ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад, залуу үеийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар эх оронч үзэл, эрүүл амьдралын хэв маяг, спортын гайхамшиг зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.
МУГТ Ц.Раднаа 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байв.
Тэрээр 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн билээ.