Дүрэм 1. Гарах замаа урьдчилан харж, мэдэж авах: Олон хүнтэй газар орсон бол онцгой үед хэрхэн яаж гарах вэ гэдэг талаар бодож, ойлгож авах хэрэгтэй. Битүү орчинд ороод хаагуур, яаж гарахыг хүүхдэдээ зааж сургасан байх нь чухал.
Дүрэм 2. Сандарч болохгүй: Та түймэр гарч байгааг эсвэл утаа үнэртсэн боловч бусад хүн үүнийг анзаараагүй бол сандрах хэрэггүй. Ийм нөхцөлд чангаар тайван энэ байранд утаа үнэртэж байгаа талаар хэлж, энэ байрыг орхин гарахыг, хэн нэгнийг хүлээхгүй байхыг, хурдан гарахыг уриалж хэлнэ. Мөн олон хүн аврах гэсэн нь ганц ч хүнийг аврахгүй байдалд хүргэж болох учир эхлээд өөрийгөө, өөрийн хариуцаж буй хүнээ аюулгүй болгох хэрэгтэй.
Дүрэм 3. Амьсгалын замын эрхтнээ хамгаал: Хэрвээ та устай яваа бол тэр нь таны амийг аварч болно. Бээлий, ороолт, малгайгаа норгоод хамар амаа таглан аль болох нойтон алчуураар дамжин амьсгал.
Дүрэм 4. Хүүхдийг өөрийнхөө тухай боддог болгох: Хэрвээ хүүхэд онцгой нөхцөл бий болоход маш хурдан гудамжинд гардаг болгож сургах нь чухал. Эцэг эхийгээ болон найз нөхдөө хүлээж хэрэггүй
Дүрэм 5. Олны өөдөөс явж болохгүй: Хэрвээ та олон хүний дунд орсон бол зөвхөн тэр олны урсгалыг дага. Аль болох хурд, чиглэлийг нь яг таг дагах хэрэгтэй ба хэн нэгнийг түлхэж огт болохгүй. Хэрвээ хүүхэд цуг байгаа бол тэр хойно биш яг урд чинь явах ёстой. Хэрвээ утаа гарах нь их биш бол жижиг хүүхдийг мөрөн дээрээ суулгаж болно. Ганцаараа яваа бол гараа цээжин дээрээ авч тохойгоо бага зэрэг гадагш чиглүүлэн гараа атгана. Таныг дарж унасан байлаа ч ийм байрлалтай байхад та амьсгал авч чадна. Хүүхдэд олны урсгалын өөдөөс явж эцэг эхийгээ хайж болохгүй гэдгийг сайн тайлбарлаж өгөх нь зөв.
Дүрэм 6. Унасан бол хурдан бос: Хурц өнцөг, янз бүрийн саадаас аль болох холуур тойр. Олны дунд явж байгаад унасан хүнд босоход 3 секунд л бий. Ямар ч хамаагүй аргаар аль болох хурдан босох хэрэгтэй
Дүрэм 7. Их утаатай үед шаланд наалдан хэвтэх: Шатсан хортой бодис үргэлж дээшээ чиглэх учир та аль болох доошоо болох хэрэгтэй ба хөдөлгөөний хурд чинь саарах байсан ч хамаагүй. Боломж байвал мөлх, дөрөв хөллө, аль болох шаланд ойрхон бай. Хүнийг ухаан алдуулах хорт утаа таны биеийн түвшнөөс дээр байх нь чухал. Утаа гарч байх үед хүчилтөрөгч доод хэсэгт их байх ба харагдах орчин ч доор сайн байдаг.
Дүрэм 8. Лифтнээс хол байх: Буух үедээ шатаар буух бөгөөд лифт ашиглаж яасан ч болохгүй. Гал түймрийн аюулын үед баримтлах журмаар бол түймрийн үед ашиглах зам, хэрэгсэлд ямар нэг лифт, урсдаг шат ашиглаж болохгүй гэж заасан байдаг. Түймрийн үед хүмүүс шатаар биш урсдаг шатаар доошлох бодолтой байдаг ч энэ нь утаатай бүсэд аваачих өндөр магадлалтай. Шат нь түймрийн эсрэг янз бүрийн гарц, хаалгатай, хашлага хамгаалалттай учир илүү найдвартай. Урсдаг шат түймрийн үед автоматаар зогсох бөгөөд ямар нэг онцгой нөхцөлд дахин ажиллаж болох учир хүн унаж, хувцас хунар нь хөдөлгөөнт хэсэгт хавчигдах аюултай байдаг.