Олон нийтийн сүлжээнд бусдад санаа өгөхүйц үр өгөөжтэй пост тааралдах нь олонтоо. Иймд бид энэ булангаараа дамжуулан зарим постыг тухайн хэрэглэгчийн илэрхийлж буй маяг жанрыг хадгалан, байгаа чигээр нь уншигчдад хүргэхийг зорьж байгаа болно. Ингэх нь ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүүтэй дөхөм байдлаар хүрэх байх. /Via Mendee Menkyu/
Анх Японд сургуульд орчоод л "за ангайж явж бгаад төгсөөд
чадвал Англи, Америкт мастер, болохгүй бол эндээ мастер хийчээд харина даа" маягийн юм боддог блаа. Тэгсэн 2-оо төгсөхийн зун хэлний бэлтгэлд хамт байсан хятад найз “хүүе эндэхийн оюутнууд 3-аасаа ажил хайдаг юм бна, гоё гоё том
компаниудад 3-аасаа дадлага хийж болохым бна хамт судлая” гээд. Баахан компаний
танилцуулга уулзалт, ярилцлага, шалгалтанд очдог ажилтай болж билээ. Тэрнээс
өмнө сургуулийнхаа кампусаас сүртэй холдоогүй, Японд сайн идээшээгүй байсан болохоор
ажиллаж үлдэнэ гэж боддог ч үгүй байж. Тэгсэн том том компаниудын гоё гоё оффис
ороод, ажилладаг хүмүүсийн яриаг сонсоод, амбицтай оюутнуудтай танилцсан чинь
юун нөгөө сул дорой ноомой, хичээл дээр дуугарч ядсан японууд.
Нэг удаа Токиогийн төв метроны буудал хавьд төв байртай 2 компанийн ярилцлага таараад нэгийг нь дуусгачихаад ланч идэнгээ хааны ордны цэцэрлэг орсын. Өмнө нь ордог ч үгүй хаашаа ч мангар юм. Тэгсэн компаниудын байр яг ингэж харагдаад, за энэ хавьд л ажилладаг хүн болъё гэж шийдэж билээ.
(Энэ бүүр
дараа нь хөгширсөн хойноо хааны ордон тойрч гүйхдээ авсан зураг)
Тэгээд ормоор байгаа ажил, компани гэхээр тэр үед ямар юм
мэдэх биш үзсэн хэдэн кино, ном, уулзсан хүмүүс дунд гоё, лаг санагдсан
хүмүүсээ бодоол investment banking-д л орно гээд зүтгэж үзлээ. Тэгсэн бөөн
өрсөлдөөн. Дандаа Киото, Токио, Кейо, Васеда гэх мэт дотоодын том сургуулиуд
эсвэл гадаадад том, томдуу сургууль төгссөн нөхдүүд. Тэгээд юугаа ч мэдэхгүй,
жижиг сургуулийн, яджаахад нийгмийн ухааны гар баахан унаал яваад байлаа. Үсрээл
грүпп ярилцлага даваад ахиад нэг ярилцлаганд орно. Тэгээд бусад Япон оюутан шиг
өөр янз бүрийн салбарыг нээх сонирхохгүй зүгээр ярилцлагын бэлтгэл л гэж нэг
хэдэн компани дээр очсон болоод нээх ч олон компанид ч очсонгүй. Санхүүгийн
байгууллагуудын сонгон шалгаруулалт эрт эхлээд эрт дуусдаг болохоор хэдэн
ормоор байсан газраа унаж дуусангуутаа “За бүтэхгүйм бна, том сургуулийн мастерт
орж байгаад ахиж үзээд алдъя” гэж бодоод мастерт орлоо. Санаатай баагий MBA-д
орчуул даалгавар хичээл ихтэй, ажлын ярилцлаганд гүйх завгүй болно гээд мастерт
ороод бгаамаа.
Тэгээд л мастерт орсноосоо эхлээд хичээлээ хальт л хийгээд
санхүүгийн байгууллагуудтай холбож өгдөг, кок авдаг гэгддэг болсон болоогүй
баахан тэмцээн мэтгэлцээнд ороол материалаа бэлдвээ. Тэгсэн арай том сургуулийн
оюутан болсон чинь өмнө нь материалаа явуулаад явуулаад бүтдэггүй байсан
газрууд “материалаа гялс өгөөрэй ярилцлагын өдрөө шийдье” гэж ярьж энэ тэр.
Хөдөөний надад соёлын шок. Тэгээд зуны дадлага овоо хэдэн газар хийлээ. Тэгсэн
нэг банкны хургандуу даргатай ланч идэх болсон чинь асуужийнэ, “Монгол юмуу?
Арима Зоригү гэж танихуу?” гэж. Сонсож л байснаас таних биш “үгүй” л гэлээ. “Манай
багийнх штэ, өмнө нь бас өөр банканд хамт байсан. Төрмөл гар даа, төслийн бичиг
баримт, компаний тайлан нэг уншаал хэдий орчмын төсөл, хэдээр авах ёстой
компани гэдгийг шууд хэлдэг. Чи тийм байж чадах уу?” л гэнэ. Чадийштээ гэцэн
бол тэднийх намайг авах байсан болуу гэж хааяа боддын.
За тэгээл унаж тусаал явжийтал ихэнх гадаадын санхүүгийн
компанийг дуусгалөө. Юу ч мэдэхгүй, санхүүгийн байгууллага, систем ямар
байдгийг мэдэхгүй байж гадаадын санхүүгийн байгууллагад investment banker юмуу
хувьцааны аналист болно гэцэн. Компани тайлан тооцоо хараад дүн шинжилгээ
хийдэг гэхээр арай ойрхон буугаад, төсөөлөгдөөд байгаам л да. Тэгээл хэд хэдэн
компанид овоо дээшээ явж дадлага хийсэн ч ажилд орох урилга байхгүй. Гэхдээ
ярилцлаган дээр хүмүүс их асууна: “чи манай хувьцааны арилжааныхантай уулзмаар
бнуу? бондын...” гээл. Нөгөөх нь “үгүй би банкер л болно” гээстэй. хаха
Тэгж явж байгаад ажилгүй хоцролтой биш гээд Япон
компаниуддаа ярилцлага өгч эхэлвээ. Ороод 2,3 жил ажиллаж байгаад цалин
өндөртэй гадаад компанид орно гэж бодоостой, чааваас. Тэгээд 2,3 компаниас
урилга аваад, одоогийн компаниа сонгох болов оо. Шалтгаан нь бараг л ярилцлага
энэ тэр дээр уулзсан хүмүүсийн царай харсан. Япон компаниуд оюутан авахдаа “за
чи ороод энэ ажлыг хийнэ” гэж авахгүй, бөөнөөр нь аваад 2,3 сар бэлтгэл
хийлгээд дараа нь “ямар хэлтэст ормоор бна” гэж асуусан болоод шууд өөрсдөө
хуваарилна. Би ч нөгөө investment bank-ийн
хэлтэст л гэдгээ хэлээд явлаа. 3 сарын дараа хуваарь гарсан чинь хувьцааны
арилжааны хэлтэс бдымдаа хаха. Гэхдээ хэлтэсдээ ороод ажил хийгээд явсан яг л
миний характерд таарсан ажил байсан л даа аз болж.
Хувьцааны арилжаа гэж баахан клайнт архи уулгадаг ажил гээл
тоодоггүй байсан чинь шал ондоо байсан. Ондоо ч юу байхав, архидах нь архидана
гэхдээ ажил ч бас хийнэ. Сайн клайанттай шөнө 2,3 хүртэл уугаад таксинд суулгаж
өгчөөд, өөрсдөө өглөө 6 гэж ажилдаа очоод репорт, мэдээ бэлдээд, шартаад
ажилдаа очиж байгаа клайнтыхаа өглөөний уулзалтанд хэрэглэх юмыг нь бэлдэж
өгнө. Хэрэглэх үгүйг нь мэдэхгүй л дээ. Үхэх гэж бсан ч “өчигдөр баярлалаа
зугаатай блаа” гэж худлаа үнэн утасдана (мөнгийг нь өөрсдөө гаргаад худлаа
инээж суужийсан ч). Энэ пацаан тасраад алга болохгүй, уужаахдаа ч хувьцааны
мэдээ анзааржийж гэж харагдах гэж бгаам л даа.
Эхний жил боссыг дагаж хувь хувьсгалаар архи ууж явна.
Багаараа уувал заавал 1-дэхэд ууна. 2,3,4-дөхөд клайнттай уух магадлал их. 5-дахид
уувал давраад хагас сайн байхгүй болоод эхнэр хүүхэдтэйнүүд нь балрана гээд
хэхэ. Хүн дагуулж орох аятайхан хоолны газар, хүнтэй хоолонд ороод ярих юм гээд
их юм сурсөөн. Япончууд нэг газар хоол идэж ууж яваад газраа их солино. Дундуур
нь харих хүмүүст шанстай. Эхний жилийхэн гэхдээ ихэнхдээ л төгсгөл хүртэл дагана.
Тэхдээ тооцоо бол эхний жилийхэн эрэгтэй бол хэд хүртэл явсан ч
1000иэн(10доллар). Зарим халуурцгаасан, өөр бас нэг хоёр архидалттай өдөр 1дэхийн
архидалтын дараа 2доход ажил дээр унтчихгүйхэн шиг байж байтал нэг мэдэхэд
4дөхийн орой болцон юм шиг л санагддаг блаа.
Дараа нь тэр багийнхаа шугамаар гадаад яваад 2 жил болоод
Токио руу буцах үед манай босс өөр хэлтэс рүү шилжцэн бсын. Шинэ босс: “энэ нөхрийг
trader болгодымуу, хэр вэ?” гэсэн манай муу хуучин босс: “нэг авах юм нь хэд
хүртэл уусан ч ажил дээр надаас өмнө заавал ирсэн бдгийн, хонодог байсан бхаа
хаха. Клайанттай харьцдаг трэйдэрт алзахгүй” гэж хэлсэн бдгийн хөөрхий. Тэгээд
одоогийн ажил дээрээ очиж бгаам л да. Шинэ босс маань өөрөө ХонгКонг эд нарт
удсан асар туршлагатай айхтар хүн байсан. Өөрөө Солонгос цустай болохоор
тэгдиймүү, гадаадад удсан болохоороо тэгдиймүү их элгэмсэг. “Клайант гадаад
хувьцаа гэхэд л чиний царай орж ирж байхаар бол” гээд их ч юм зааж өгсөн. Ер нь
багаасаа багш, боссын азтай.
Ажилд ороод оюутан байхад төсөөлж байснаас өөр байсан юм.
Хүн хүн өөр өөр орчин болохоор 100% бүгд тийм биш л байх л да. Би өөрийгөө
азтай сайн баг, босстой таарсан гэж боддийн.
1. Япон компани их ажиллуулдаг, гадаад компани чөлөөтэй гэж боддог бсан. Эсрэгээрээ. Гадаад компаний Япон салбар болохоор харьцангуй цөөхөн хүнтэй учир их ажиллана. Япон клиентээс ажил олж авдаг, тэгэх гэж орсон хүмүүс байдаг учир доторх хүмүүс нь Япон компаниас ч илүү Японлог.
2. Япон компанид хөгширтлөө том ажил даатгадаггүй гээд бдаг харин ч томдуу компани бол эртнээс харилцаатай клайанттай , асуудал гарсан ч том асуудал гаргахгүй зохицуулж болох болохоор багачуулдаа даатгах, даатгаж чадах ажил ихтэй.
3. Япон компанид гадаадтай харьцах шанс бага гэж боддог байсан харин ч Японоос гадагшаа бизнестэй холбогдох магадлал их. Гадаад компанийн салбар бол Япон салбар л болохоор Японы л ажлаа хийх нь их.
4. Ер нь ийм ажил хийнэ, ингэнэ тэгнэ гэж анхнаасаа өөрийнхөө боломжийг хязгаарлахгүйгээр аль болох олон хүн, олон компанитай уулздаг байж л гэж боддын. Ядаж л ажилд ороод мэдэхгүй салбар яригдах үед аа энэ салбар чинь иймэрхүү гэсэн ерөнхий мэдлэгтэй бол дөхөмтэй.
5. Японуудыг намхан, удаан алхдаг. Хүүхнүүд нь намхан, майга гэсэн төсөөлөл их
бх. Токиогийн төв буудал хавиар ажлын өдөр, өглөө ч юмуу тарах үед очоод
үзээрэй. Хүмүүс нь өндөр, түргэн түргэн алхсан, хүүхнүүд нь царайлаг Ажилд орсон хойно ч төсөөлж байсантай адилхан
байсан юм.