mmnews.mn | 2024-11-21
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” цогцолборыг барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг /2024.01.26/ Төрийн ордонд хуралдлаа. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм. Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус цогцолбор нь 59 мянган м2 талбай бүхий сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуучуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа:

Монгол-Хятад талын “Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байшуудах солилцох захидал”-д гарын үсэг зурах

Тус төслийн бэлтгэл ажил, гадна инженерийн шугам сүлжээ барих

Нэмж олгох шаардлагатай 1 га газар нэмж олгох

Төсөл хэрэгжүүлэх байршлын урд байрлах эсрэг урсгалтай 4 эгнээ замыг эсрэг урсгалтай 6 эгнээ зам болгон өргөтгөх

Төслийн хүрээнд шаардлагатай байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийх

Дулааны техникийн нөхцөлд ачааллыг гүйцээн нэмж олгох ажлыг гуравдугаар сард багтаан шийдвэрлэхээр боллоо.

Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгосон. “Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1327 хүнд үйлчилнэ. Энэ нь өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болох юм. 



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ