mmnews.mn | 2026-06-15
Бээжин, Хөх хотын багш нар хийн дасгалын сургалт зохион байгууллаа

Биеийн тамир, спортын улсын хороо, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал гэсэн хоёр газар зургаадугаар сарын 11-12-ны өдөр хийн дасгалын онол, практикийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 180 хүн хамрагдлаа. Дасгалыг БНХАУ-ын Хөх хотын Биеийн тамирын дээд сургуулийн багш, БНХАУ-ын хийн дасгалын сургалтын төвийн албаны эрхлэгч Жан Дэ Мин, БНХАУ-ын Бээжин хотын Биеийн тамирын дээд сургуулийн багш Пэн Жан Жи нар удирдан явууллаа. Сургалтаар бие чийрэгжүүлэх найман дасгал, аргачлал,амьсгалын зохицуулалтын сургалт, онол, практик хослуулан зааж, оролцогчид идэвхтэй хамрагдлаа. Дасгал хөдөлгөөн нь ахмад настны зүрх судасны өвчин, чихрийн шижин, үе мөчний өвдөлтийн эрсдэлийг бууруулж, аз жаргалын түвшнийг нэмэгдүүлэн дундаж наслалтыг уртасгахад хийн дасгал чухал нөлөө үзүүлдэг байна.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ