mmnews.mn | 2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

"Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль есдүгээр сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафоныг уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулна. “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулах онцлогтой юм.

Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн  бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллана.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ