mmnews.mn | 2024-11-21
Биеийн тамир, спортын салбарт 2024 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Биеийн тамир, спортын салбарт 2023 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэж, 2024 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Баянхонгор, Ховд, Завхан, Хэнтий аймаг болон нийслэл тэргүүлж, бусад аймаг 88-аас дээш хувьтай гэрээгээ биелүүлжээ.
Гэрээний хэрэгжилтийг дүгнэх дараахь хэд, хэдэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүнд:
• Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдагчдын тоо
• Спортоор хичээллэгчдийн тоо,
• Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдагчдын тоо,
• Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдагчдаас A, B, С үнэлгээтэй иргэдийн тоо
• Сумын биеийн тамирын арга зүйчийн тоо
• Өсвөрийн шигшээ багийн спортын төрлийн тоо
• Тухайн орон нутагт шинэ тутам хөгжиж буй спортын төрлийг шинээр хөгжүүлэх
• Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн биеийн тамир, спортын үйлчилгээний цэг байгуулах
• Иргэдэд эерэг нөлөөлөл үзүүлэх нийтийн биеийн тамирын сайн дурын идэвхтнийг тогтмол, хүртээмжтэй ажиллуулах зэрэг шалгуурыг голчиллоо.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ