mmnews.mn | 2024-11-23
Монголын тусгай олимпын хорооны баруун бүсийн өвлийн наадам Баян-Өлгий аймагт эхэлнэ

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран Баруун бүсийн өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын дөрвөн төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Орхон аймаг, "Сайн найз" клуб болон нийслэлээс баг тамирчид оролцох юм.
Баруун бүсийн өвлийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна. 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ