“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа. Бүртгэлийг 2 сарын хугацаанд явуулсан юм. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ.
Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна.
5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:
- 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороо
- Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:
- Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд
- Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
- Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.