mmnews.mn | 2024-05-09
Густав Климтийн алдагдсан зураг 32 сая доллараар зарагджээ

Австрийн модернист зураач Густав Климтийн 1925 онд алдагдан сураггүй болсонд тооцогдож байсан “Фраулейн Лизерийн хөрөг”   бүтээл өчигдөр Австрийн Вена хотод 32 сая доллараар худалдаалагдсан байна. 

Энэхүү бүтээлийн үнийг 28 сая еврогоос эхэлж дуудахад  Хонконгийн нэрээ нууцалсан нэгэн оршин суугч 30 сая еврогоор буюу 32 сая ам.доллараар худалдан авчээ.

Климт уг бүтээлийг нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1917 онд Венийн нэгэн жүүд гэр бүлийн захиалгаар зурж эхлэн арай дуусгаж амжаагүй байсан аж. Түүнийг 1918 онд таалал төгссөний дараа өв залгамжлагчид нь уг уран зургийг захиалсан эзэн болох Лизерийн гэр бүлд хүлээлгэн өгсөн байна. 

Харин 1925 онд уг зураг үзэсгэлэнд тавигдсаны дараа сураггүй алга болсон бөгөөд саяхнаас дуудлага худалдаанд орох гэж буй сураг ажиг гарч байснаа ийнхүү 32 саяар зарагдсан аж. 

С.Хүслэн





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ