mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй. Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр шинэчилж дуусах юм. Өнөөдрийн байдлаар тус замыг хэсэгчлэн хучиж, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээн ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. 
2024/07/06
239
НИЙГЭМ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн. Уг зогсоолыг томоохон арга хэмжээ болох үед л авто зогсоол хэлбэрээр ашиглана. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх юм. Мөн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулна гэлээ.Мөн өмнө нь цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой аж. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ. Энэ жил баяр наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн нэгдсэн газрын зургийг гарган, нийгмийн сүлжээ болон хүрээлэнгийн ойр орчимд байршуулахаар төлөвлөжээ. Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулж, тайзны цагийн хөтөлбөртэй арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөсөн юм.Түүнчлэн гадна, дотор талбайн засварын ажлын хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа хяналт шалгалт хийхэд хэвийн ажиллаж байсан аж. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд ногоон байгууламж бий болгох, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлсэн.  Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцолж байлаа. Ташрамд, хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл олгож буй. Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.enaadam.mn сайтаар авах боломжтой.
2024/07/05
244
НИЙГЭМ
Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа
Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа. Гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн юм.“Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болох олон жилийн яриа бодит ажил хэрэг болж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бие Нийслэлийн Засаг даргын хувиар Улаанбаатарын метро төслийн зөвлөхөөр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компани удирдах “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд түншлэлтэй метрог 75 сарын хугацаанд барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 20-иод жилийн өмнө эхэлсэн метроны төслийн бичиг баримтыг зургаан сарын дотор шинээр эмхэтгэн боловсруулж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн олон улсын компаниудтай хийх гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгаж байгаа төслийн багт талархал илэрхийлье. Метроны төслийг Улаанбаатар хот 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Миний бие үүнийгээ өмнө нь ч хэлсэн. Төслийн хувьд 2024 оныг дуустал бэлтгэл ажил нь явагдаад, 2025, 2026 онд үндсэн ажилдаа орно. Тиймээс нийслэлчүүд Та бүхнийг хэдхэн жилийн дараа биднийг хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй гэж хүсье. Толгойтоос Амгалан хүрэх 17.7 км үргэлжлэх, нийт 14 буудалтай энэхүү чиглэл нь Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам байх болно. Цаашид Засгийн газар, хотын Захиргаанаас баримталж буй төлөвлөлттэй уялдуулан дагуул хотууд болон дэд төвүүдтэй уялдуулан хөгжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.Зөвлөх үйлчилгээний гэрээний хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын түншлэлийн зүгээс “Улаанбаатар метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулаад байгаа. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой аж. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 буюу Монгол Улсад хоёр, БНСУ-д хоёр, нийт дөрвөн жил суралцуулан, БНСУ-д нэг жил дадлагажуулах хөтөлбөрөөр дамжуулан метроны мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн БНСУ-ын түншлэл Улаанбаатар хотын метроны төслийг боловсруулахаас гадна автобусны чиглэлийг оновчтой болгох төлөвлөгөө, метроны буудлуудыг даган бий болох газар доорх худалдааны төвүүдийг барьж байгуулах юм.Мөн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.Ташрамд, Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын "NPS Engineering", БНХАУ-ын "China Railway Design Coorporation", "Guangzhou Metro Group", БНСУ-ын "Dohwa Engineering" сүүлийн шатанд өрсөлдсөн. Үнэлгээний хорооноос БНСУ-ын түншлэл хамгийн өндөр үнэлгээ авч, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан юм. 
2024/07/05
205
НИЙГЭМ
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хэлэлцээрийн асуудлаар удаа дараа уулзаад буй.Өнөөдөр мөн хотын дарга Х.Нямбаатар болон тус ажлын хэсгийг ахалж буй Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул нар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү тэргүүтэй төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон юм. Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэхээр болов.
2024/07/04
209
НИЙГЭМ
Тендерт урьж байна
НЗДТГ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерт оролцохыг урьж байна.Огноо:2024 оны 6 дугаар сарын 24Зээлийн дугаар ба нэр:ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл Гэрээний дугаар ба нэр:BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил  Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/ 1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна. 2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил (цаашид “ажил гэх”) гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.4. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1; БА-6.1; БА-6.2; БА-6.3; БА-6.4; БА-7.1, эсхүл эдгээр тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц;Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 7.6 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг дараах зүйлд үндэслэн тодорхойлно. Үүнд: Олон нийтийн зориулалттай, төмөр бетон арагт бүтээцтэй, 3-аас доошгүй давхар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралтын ажил байх;Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: i) Хамгийн багадаа 2 ширхэг  орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга угсралтын ажлыг иж бүрэн гүйцэтгэж улсын комист хүлээлгэн өгсөн байх;Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын борлуулалтын доод хэмжээ нь эдгээр жилүүдээс дурын 3 жилийн дунджаар тооцсоноор 8.4 тэрбум төгрөг байх;Энэ гэрээнд шаардагдах санхүүгийн нөөц хөрөнгө нь 2.1 тэрбум төгрөгөөс доошгүй байх. 5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.Захиалагч:Нийслэлийн Засаг даргын Тамгын газарХарилцах ажилтан:ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэнГудамж:Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө - 8, Экспресс тауэрДавхар/өрөөний дугаар:14 давхар, 10 тоотХот:Улаанбаатар хотУлс:Монгол улсУтас:+976 77770024, +976 77770023Факс:+976 77770024Цахим шуудангийн хаяг:[email protected]. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:“BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөлБанкны нэр: Төрийн санДансны дугаар (Төг/MNT): 1009000119697. Тендерийг дээр дурдсан хаягаарТендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагТендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
2024/07/04
214
НИЙГЭМ
Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замыг шинэчиллээ
Өнгөрсөн сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд буй. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олонд тав тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр дээрх 9,4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтын ажлыг хийж, хөдөлгөөнийг нээлээ. 
2024/07/04
230
НИЙГЭМ
Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр "Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ учраас нарийвчилсан мэдээллийг бид цаг алдалгүй гаргах болно. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.
2024/07/03
204
НИЙГЭМ
Үндэсний их баяр наадмын НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
Наадмын өдрүүдэд зохион байгуулах соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байнаМэдээ
2024/07/03
218
НИЙГЭМ
Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
menucallОнцгой байдлын дуудлага101, 105 A A+ НҮБ-ын гурван системийн байгууллага болох Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран зудад өртсөн орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан”-аас 1.55 сая ам долларын дэмжлэгийг үзүүлэхээр болсон.Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан баг Төв, Өмнөд, Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.Ажлын хэсэг зудад хамгийн их өртсөн Архангай, Төв, Завхан, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг 9 аймгийн 72 сумын нийт 2000 малчин эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгөх юм.Дээрх ариун цэврийн багцыг сургуулийн дотуур байранд амьдардаг 2000 эмэгтэй сурагчид олгоод байна.Гамшиг, онцгой байдлын үед эмэгтэйчүүд, охидын боловсрол  хязгаарлагдаж, санхүүгийн хямралд ордог учраас хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа юм.
2024/07/02
208
НИЙГЭМ
Үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
menucallОнцгой байдлын дуудлага101, 105Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоодугаар сарын 03-04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Иймд: -Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/07/02
182
НИЙГЭМ
Гол, мөрнөөр нийт 1752 иргэнийг завиар зөөвөрлөж, аюулгүй байдлыг хангалаа
УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулагдсантай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, мөрнөөр гарах шаардлагатай иргэдийг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг найман аймгийн 14 сум, нийслэлийн Налайх дүүрэгт нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн юм.Үүнтэй холбогдуулан  Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.
2024/06/29
238
НИЙГЭМ
Онцгойгийнхон сэрэмжлүүлсээр байтал иргэд маань...
Энэ 2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ гэдгийг өнгөрсөн оноос мэргэжлийн байгууллагаас анхааруулж ирсэн. Хэдийгээр үер усны гамшиг хэлж бус хийсч ирдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэлээ иргэд өөрсдөө эхлээд аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй байна.Саяхны ослын тоон дүнгээс үзэхэд 45 усны ослын тохиолдлоос 31 хүн амь насаа алдсан байна. Үүний 27 нь том хүн бол 4 нь хүүхэд. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их тоо юм. Жил бүр зуны урин дулааны улиралд голын усанд маш олон хүн эндэх эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас байнга анхааруулан сэрэмжлүүлдэг. Голын ай саваар тогтмол эргүүл хийж явдаг. Харамсалтай нь амарч зугаалж буй иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол гарсаар л байна. Саяхан хүртэл хийлдэг завинаас бага насны хүүхэд унаж эрсдсэн тохиолдол гарсан.Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюултай гэж гарсан байгаа. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд саяхан НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерт өртөх байдал нь эрсдэлтэй гэж гарсан. Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжын эрсдлийн үнэлгээг мөн тогтоосон.Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй байна. Ингэж олон айл өрх усанд автах эрсдэлтэй голын ай саваар буусан байдаг.Онцгой байдлын холбогдох газраас айл өрхүүдийг үерийн эрсдэлтэй газар амьдарч болохгүй гэдгийг удаа дараагаар сануулдаг ч иргэд үүнийг үл тоомсорлодог.Сонгуулийн үеэр зэрэгцээд зөвшөөрөл олгогдохгүй газарт зөвшөөрөл авч иргэдийн суурьшил ч нэмэгддэг гэсэн судалгаа бий. Гол нь эрсдэл бүхий газарт Газрын албанаас зөвшөөрөл олгоод байгаа нь ноцтой юм. Тухайлбал, Биокомбинатын хавьд тэр чигтээ усан далай болчихсон айл өрхүүд эрсдэл дунд амьдарсаар байна. Үерийн аюул болоход амь нас нь дээсэн дөрөөн дээр байсаар байтал айл өрхүүд гэрээ орхихгүй, миний автомашиныг уснаас гаргаад өг гэсэн дуудлагыг хүртэл онцгойгийн албан хаагчдад өгч байсан удаатай.Онцгойгийнхон айл өрхийг хүчээр нүүлгэж чадахгүй тул аргаа бараад “Таны амь насанд эрсдэл учирлалаа. Таныг авармаар байна” гэж гуйж аргадаж ажлаа хийдэг тохиолдол олон гардаг.Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байна гэж гарсан. Сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна. Мөн тухайн үеийн нарийвчилсан цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.Эх сурвалж: niitlel.mn,  ОБЕГ
2024/06/28
198
НИЙГЭМ
Гангийн эрсдэлийн зургаар нийт нутгийн 20 орчим хувьд эрсдэлтэй гарлаа
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн зураглал хийж гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байна. Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, NDVI-ийн хазайлт, агаарын температур, хур тунадасны хазайлт, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд  үндэслэн эрсдэлийн зургийг гаргалаа. Гангийн эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/06/27
212
НИЙГЭМ
Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм.Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал  Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  Энэ үеэр БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой гэдгээ онцлон дурдсан. Түншлэлийн зүгээс мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна гэдгээ хэллээ.Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж байна. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.
2024/06/27
206
НИЙГЭМ
Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар худалдаална
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус тус үргэлжилж байна. Мөн сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчимд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд худалдаа үйлчилгээ явуулах байршлын зураглалыг урьдчилсан байдлаар гаргасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 250 худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоно. Үүнээс 125 жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 28 зөөврийн түргэн хоолны үйлчилгээ, 17 хүнсний худалдаа байна. Харин 188 хоолны үйлчилгээ байхаар төлөвлөсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй.  Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болж буй баяр наадмын арга хэмжээг шууд үзэх боломжоор хангах үүднээс гадна талбайд дэлгэц байрлуулна” гэлээ.Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулагч Ц.Батнайрамдал, Г.Маргад-Эрдэнэ тэргүүтэй баг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ жил “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд”, “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн долоон бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг нь хүн төрөлхтний үүслээс эхлэн тэдний хэрэглэж байсан хэрэглэгдэхүүн, Монгол орны хадны сүг зургаар дүрслэгдэн олдсон олдмол судалгаануудыг инновац болгон мөн Монгол үндэсний язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт найруулсан энтертайнмент, мюзикл дэг найруулгаар хийж байгаагаараа онцлог гэдгийг найруулагч Ц.Батнайрамдал хэлж байв. Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч Х.Хашхүү, ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын Г.Цоггэрэл нар ажиллаж байна.Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд урлаг соёлын нийт 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлуудыг хангаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар долоодугаар сарын 10-ны өдөр төв талбайд талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно.Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ. Энэ асуудлаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэв. Мөн Хүй долоон худагт 13 ширхэг экобус, 30 ширхэг Контейрэн нойл, 10 ширхэг зөөврийн нойл ажиллуулахаар төлөвлөсөн юм. Мөн Хүй долоо худгийн авто замыг засварлах бөгөөд морины гараа бариа, хэмжилт хийх талбайд төлөвлөгөөт ажлууд 70 хувьтай үргэлжилж байна.Үндэсний их баяр наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, алба хаагч, ажилтны ажил, ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолборын орчимд теле хяналтын камер, зөөврийн авто хаалт суурилуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 20 цэгт 49 камер, Хүй долоон худагт 15 цэгт 25 камер суурилуулна.Харин баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий  QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.
2024/06/27
305