mmnews.mn | 2024-09-17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аргын тооллын: 2024-06-17, Даваа гараг.  Билгийн тооллын 11, Сумъяа гараг, Зуны дунд цагаан морь сарын 4 ногоон мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай, салхины эх одтой, хар хулгана өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.52-20.54
-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой. 
-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
-Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 
-Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ