mmnews.mn | 2024-09-17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын: 2024-06-19, Лхагва гараг.  Билгийн тооллын 13, Буд гараг, Зуны дунд цагаан морь сарын 2 хар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай, хонгорцог одтой, хөх бар өдөр. 

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.53-20.55
-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.
-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ