mmnews.mn | 2024-09-17
Гадаадын жуулчид болон иргэдэд "what3words” апплейкшныг ашиглах боломжийг бүрдүүллээ

Монгол Улс 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид, ажиллаж, амьдарч байгаа гадны иргэд “what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус апплейкшныг өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар  интернетгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.

Энэ үеэр “what3words" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шелдрик “Онцгой байдлын байгууллагад дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэдийн байршлыг богино хугацаанд тодорхойлохоос гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх нэмэлт хэрэгсэл болж байгаад бид бүхэн баяртай байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үнэхээр гайхмаар, биширмээр ажилладаг юм билээ” хэмээн үгэндээ онцоллоо.

 Харин ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшиг, аюулт, үзэгдэл, осолд өртсөн иргэд дуудлага, мэдээлэл өгөхдөө энэхүү апплейкшныг ашиглах боломжийг Онцгой байдлын байгууллага 2020 онд бүрдүүлж,  what3words компанитай  хамтын  ажиллагааны  санамж  бичгийг  байгуулсан. Энэ жил  өвөлжилтийн  нөхцөл  байдал  хүндэрч  цаг  агаарын аюулт үзэгдэл,  салхи  шуурганы  үед  иргэд  төөрөх,  сураггүй  болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор  улсын  хэмжээнд  иргэн  бүрийн  гар  утсанд  байршил тодорхойлох “what3words” аппликэйшныг суулгах аяныг өрнүүлж нийт 21  аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна” гэлээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. ADITY
2024-07-24 16:22:42
172.69.195.129
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төстэй мэдээ