mmnews.mn | 2024-10-18
Баруун бүсийн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа баруун бүсийн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалд 2024 оны 1 дүгээр сарын 19-20 өдрүүдэд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа, Үйлдвэр үйлчилгээ

ний газрын нисэх буудлуудын үйлчилгээ хариуцсан менежер Д.Гантулга нар болон Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-Алтай, Тосонцэнгэл зэрэг нисэх буудлын дарга нар оролцож, орон нутгийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцож, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлэв.

ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр ИНҮТ-ийн бүтцийн өөрчлөлт, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд хийгдэх бэлтгэл ажлууд, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлж, нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх талаар зөвлөмж, мэдээ мэдээллийг танилцуулж цаашдын хөгжлийн талаар тодорхой мэдээллүүдийг өгөв.

Мөн YES академийн сургагч багш Б.Ганпүрэв удирдах ажилтнуудад зориулан “Сэтгэлгээний загварчлал” сэдвээр хичээл орж, багаар ажиллуулан, дүгнэлтийн талаар хэлэлцүүлэг хийв.

Баруун бүсийн нисэх буудлуудын хувьд харилцан нэгнээсээ туршлага судлан, хэрэгжүүлэх ажлын санааг хуваалцаж, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл, саналыг эрэлхийлсэн үр өгөөжтэй сургалт боллоо. ИНҮТ-ийн дарга удирдлагуудад асуудлыг танилцуулж газар дээр нь саналыг сонсож чиглэл авсан нь зөвлөгөөний үр дүнг бодит байлгаж, олон асуудлын шийдлийг олсон сургалт боллоо.













Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ