mmnews.mn | 2024-10-18
Архангай аймгийн иргэдэд тусламж үзүүллээ

Зэвсэгт хүчний 342 дугаар ангиас томилогдсон бүлэг Архангай аймгийн Онцгой комисстой хамтран малчдад тусламж үзүүллээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсэн Архангай аймагт цас их хэмжээгээр орж, зам талбай, даваа хаагдах, мал цасанд боогдох, бэлчээр хомсдох асуудлууд ихээр үүсэж байгаа юм.

      Архангай аймгийн Төвшрүүлэх сумын улсын нөөцийн салбараас аймгийн нөөцийн талбайд 103,2тн өвс татан авах, Өндөр-Улаан, Тариат, Цахир, Чулуут, Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Өгийнуур сумдад малын 195тн тэжээлийг хүргэх ажлыг өөрөө буулгагч 4 нэгж техникээр нийт 8035км замд тээвэрлэлтийг хийж, орон нутгийн малчин иргэдэд дэмжлэг үзүүлэн үүрэг гүйцэтгэж байна.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ