mmnews.mn | 2024-10-18
Удирдлагуудын мэргэжлийн алдаанаас болж алба хаагчид амь эрсэдсэн үү
Өнгөрөгч шөнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дээр гарсан аймшигт ослын талаар нийгэм даяараа эмгэнэн гашуудаж, хэлэлцэн шуугиж байна. Энэхүү дэлбэрэлтийн уршгаар ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван сайхан залуу амь эрсэдсэн нь харамсаад баршгүй эмгэнэлт явдал юм. 
Тэгвэл тэднийг амь үрэгдэхэд хүргэсэн нөхцөл шалтгааны талаар мэргэжилтнүүд үгээ хэлээд эхэлжээ. 


Тэдний үзэж буйгаар, газаас үүсэлтэй гал түймрийн үед гал сөнөөгч, аврагчдыг ойртуулах ёсгүй аж. Тэгээд ч газаас үүссэн галыг усаар шүршиж унтраах ёсгүй гэлцэнэ. 
Хэрэв инженер мэргэжилтнүүдийн тайлбарлаж буй эдгээр үндэслэлүүд үнэхээр үнэн бол манай Онцгойгийн удирдлагууд уучилж болшгүй том мэргэжлийн алдаа гаргажээ хэмээн үзэхээр байна. Гал сөнөөгчдийг дотор нь оруулж бужигнуулах биш, харин ч бүр эсрэгээр нь хязгаарлалт хүрээ татаж хэнийг ч ойртуулахгүй байлгах ёстой байсан бус уу?! Онцгой байдлын ерөнхий газрын дарга телевизээр ярьж байхыг сонсоход, газтай холбоотой ослын үед яаж ажиллах дүрэм журам байдаггүй ч гэх шиг. Тэдгээр нь байдаггүй байлаа ч ядаж яаж ажиллах тухай энгийн ойлголтыг энд тэндээс сонсож мэдээгүй байдаг юм байх даа....


Асуудалд ном журмынх нь дагуу хандсан бол өнөөдөр Тэд амьд байх байлаа! 
Бас нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаж буй нь, Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны улс орнуудын элчин сайдын яамдууд  өглөөнөөс эхлэн эмгэнэл илэрхийлсээр байхад манай "хамаг бүдүүн дарга" нар бүр таг чиг шүү! Уг нь бараг л сонссон даруйдаа талийгаачдын гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлэх ёстой бус уу!




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ