mmnews.mn | 2024-10-18
Монголчууд бардам хүмүүс учраас хүний доор орохгүйг хичээж, өөрийн зовлонг бусдаас нууж амьдардаг
“Баавгай болохсон” киног үзлээ. Уг киноны талаар олон хүмүүс сэтгэгдлээ бичсэн тул киноны хийц, зохиол, зураглал, нийгмийн шүүмжийн талаар ярьмааргүй байна. Харин Өлзий хүүгийн нэрэлхүү зан, бусдад царай алдаж яваагаа харуулж болохгүй гэх бардамнал монголчууд бидний нийтлэг дүр төрхөд их ойр буусан мэт санагдлаа. Бид бардам хүмүүс учраас хүний доор орохгүйг хичээж, өөрийн зовлонг бусдаас нууж амьдардаг. Тиймдээ ч бид тэр бүр бусдаас тусламж хүсдэггүй, өөрсдөө л асуудлаа шийдэх гэж яваад алддаг. Үнэндээ бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байгаа, улс үндэстнээрээ эцэс төгсгөлгүй үргэлжлэх “шилжилт”-ийн вертигод автсан, хувь хүн өөрөө хичээгээд байхад яагаад ч амжилт олдоггүй ядуурлын тойрог, тамын тогоонд живсэн нийгэмд амьдарч байна. Энэ чөтгөрийн тойргийг эвдэх арга нь зөвхөн мэдлэг боловсрол биш, харин нэгэндээ итгэх, сэтгэл гаргах, өрөөлд туслах, бусдын зовлонг ойлгох хүн хоорондын харилцаа мэт. Түлээ модоо илүүчлэх хөрш айлын эмээ өвөө хоёр, Өлзийг шахаж шаардах физикийн багш байгаагүй бол яанам бэ? Тэгээд ч бидэнд нэрэлхэж явах, дүр эсгэж амьдрах хугацаа үлдсэнгүй, бодит үнэнээ хүлээн зөвшөөрөөд зоригтой өөрчлөлт хийхгүй бол нэгэнт баавгай болж чадахгүйгээс хойш маргааштай нүүр тулж л таарна.
Эх сурвалж: https://twitter.com/BodroL/status/1749103642316267987



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ