mmnews.mn | 2026-06-18

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Д.Баяндалай: Ерөнхийлөгч “Нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулдаг байлаа
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.Д.Баяндалай:Үндсэн хууль ард түмний эрх ашгийг төрийн эрх мэдлээс хамгаалах эрх зүйн цогц хэрэгсэл мөнМонголд өрнөсөн ардчилсан тогтолцооны эерэг, сөрөг хандлага дүр төрхөө гүйцэд ирүүлээгүй ХХ зууны төгсгөл үед түүхийн тавцнаа тод үл мөрөө үлдээсэн үйлс бол яах аргагүй зах зээлд тулгуурласан эдийн засаг, олон ургалч үзэлд дулдуйдсан улс төрийн тогтолцооны үр хөврөл бойжин төлөвшсөн явдал юм. Ардчилсан Үндсэн хууль батлах улс төр, эдийн засаг, үзэл санааны хэрэгцээ нь монголчуудын зөн билэгт мэдрэмжээс урган гарч, эрэлт нийлүүлэлтийн шүтэн барилдлагад арга билэг ухаанаар цэгцлэн боловсруулах нөхцөл бүрдүүлснээрээ түүхэн цаг үеийн турш дурсагдах боломж олгосон юм. Үүнийг монголчууд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан он жилүүд хэмээн хүндэтгэн тэмдэглэж ирэх хаврын яргуй дэлбээлүүлж, харих намрын тариа шаргалтуулж, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, засаглалын онол, арга зүйг амьдралд нэвтрүүлж өөрсдийн биеэр эдэлж, жаргал зовлонгийн тунг зохистой тааруулах их үйлст хүн бүрийн хүчин зүтгэж, өөрсдийнхөө давуу чанарыг нээн илрүүлж түүндээ тулгуурласан оршихуйн сэтгэлгээнд дасан зохицсоор яваа тэнгэрлэг ард түмэн.1991 оны намрын сүүл сард хуралдаж эхэлсэн АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн чуулган ардчилсан Үндсэн хууль батлахад бүхий л анхаарлаа чиглүүлж, 1992 оны өвлийн дунд сард зорилгоо биелүүлж түүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Дэлхий нийтийн чиг хандлага, Үндсэн хуульт төрийн тогтолцоо бүхий л улс гүрний хууль тогтоомжийн туршлага, нэвтрүүлсэн арга барилыг мэргэжлийн өндөр төвшинд судлан авах, гээхийн ухаанаар хандаж хэрхэн боловсруулснаа ард түмнээрээ хэлэлцүүлж тэдний санал бодлыг тусгаж "Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эх төсөл"-ийг Улсын Бага Хурлаар хэлэлцүүлж, АИХ-д оруулан баталгаажуулах үүрэг өгсний дагуу ардчилсан Үндсэн хууль боловсруулах комиссын АИХ-ын чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн юм.Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, өнцөг бүрээс ард түмний элч- төлөөлөгчөөр сонгогдсон АИХ-ын депутат 427 хүн Төрийн ордонд чуулж, үзэл бодлоо уралдуулан шинэ нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн актыг гаргах түүхэн хариуцлагатай ажилбарт алжаалыг умартан мэдлэг, боловсрол, дадлага, туршлагаа шимэн шимэн чөмгөө дундалж, нойроо хасаж 76 хоног зүтгэсний хүчинд “Ардчилсан шинэ Үндсэн хууль"-ийг өлгийдөн авч Монгол түмний улс төр, эдийн засаг, үзэл номлолыг чиглүүлэгч "эцэг хууль", олон улсын тавцанд “өндөр сэнтий"-д залрах гайхамшигт хэлэмж, хүндэтгэл бүтээсэн болно. Энэ хууль өмнөөс үл хамаарсан зөв совинт сэтгэлд боловсорч, сурч мэдсэнээ Монгол түмний тусын тулд нэгэн үзүүрт бодлоор, үнэнч хандлагаар, алдар нэр, албан тушаал эрхшээн горьдохгүйгээр цэгц журмыг эрхэмлэн ажилласан 427 депутатын нөр их хөдөлмөр, голч мэдлэг бүрэн шингэсэн цогц бүтээл юм. Энэ чанараараа дахин давтагдахгүй эрх зүйн хэм хэмжээ хэмээн түүнийг боловсруулагчид ямагт дурсан бахархаж үг, үсэг, өгүүлбэр бүрийг нь сэвтэхээс сэргийлж таван мэдрэхүйнхээ чадамжаар хамгаалж өдгөө хүрсэн юм.Нийгмийн хөгжлийн хурдац, хууль эрх зүйн шинжлэх ухааны шинэчлэлийн шаардлагад нийцэн зарим зүйл, заалт нэмэгдэх, хасагдах, засагдахыг хүлээн зөвшөөрөх хэдий ч урт настай, удаан хэрэгжих дотоод агууламжтай, эрчим хүч шингэсэн эрх зүйн баримт бичиг гэж нандигнан хайрлаж шүтэн дээдэлнэ. Үндсэн хууль монгол хүн, өрх гэрийн тусгаар тогтнолын баталгаа, хэний ч өмнө хараа дээгүүр, цээж төвхгөр, сэтгэл омголон байх ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг илэрхийлэгч мөн.Шинэ Үндсэн хууль батлагдах явцад олон янзын үйл явдал өрнөж, судалгаа шинжилгээ хийгдэж өдөр бүр хичээнгүйлэн суралцаж бие биесдээ багшилж, ижилдэн дасаж бодол санаагаа харц,  биеийн хэлэмжээрээ мэдэлцэх хэмжээнд хүртлээ нягтарч байсныг санахад сэтгэл сэргэж, итгэл бадарч, хүч орно. Миний хувьд Б.Чимид багш, П.Очирбат ерөнхийлөгч, АИХ-ын депутат Л.Түдэв, С.Баяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ц.Балдорж, С.Зориг, Э.Бат-Үүл, Б.Энхтуяа, Ц.Мөнхөө нарын гаргасан санал, дүгнэлтийг анхааралтай сонсож, өөрийн үзэл бодолтойгоо нийцүүлэн шинжиж, ухаажин мэдлэгжиж, санал хураах үед ямагт тэдний талд хандаж байснаа нуух юун.Хууль хэлэлцэх явцад уншсан хийгээд уншаагүй олон ном зохиол, судар шастирыг эргүүлэн нягталж тэмдэглэл хөтлөх хууль эрх зүй, олон улсын гадаад худалдааны мэргэжилтэй ч гэсэн дахин суралцаж, мэдлэг боловсролоо ямар нэгэн хэмжээгээр ахиулж цэгцэрч байсны ачаар "Арилжихуйн ёс зүй", "Оршихуйн гүн ухаан”, “Төр оршихуй”, “Эд засахуйн ухаан", "Дурсахуйн товчоо", "Миний оршихуй" зэрэг онол арга зүйн олон ном бичиж ,18 аймаг 115 сум, 170 гаруй байгууллага аж ахуйн нэгжид 50 гаруй сэдвээр лекц уншиж олон арван мянган шавь төрүүлж, тэдний оюун сэтгэлгээнд шинэчлэл хийх эрч хүчтэй амьдрал цогцлоох их үйлст мөр гаргаж нэр хүнд олсон юм.Хойчийн үрст сонирхолтой хийгээд хэрэг болж мэдэх нэгэн заалтыг Үндсэн хуульд оруулахаар үгсэж хэлэлцүүлэх шатанд хэрхэн "унаж” бүтэлгүйтсэн дурсамжийг сэргээн санахад сонин байна. Хуралдааны завсарлагаанаар үзэл бодол нэгтэй, бие биенээ дэмждэг сэтгэлгээний өвөрмөц түвшинтэй хэсэг депутат хэлэлцэн Үндсэн хуульд “хоёроос дээш эхнэр, нөхөртэй байх” тухай заалт оруулахаар үгсэж, мал зүйч мэргэжилтэй Төв аймгаас сонгогдсон депутат Гантөмөрөөр санал гаргуулахаар тохиролцож хэлэлцүүлэхэд, эхний санал хураалтаар 30 хувийн санал авч хэлэлцэх явцад дахин санал хурааж 29 хувиар унасан юм. Энэ заалтыг тухайн үедээ нийгэм, хүмүүс хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл байхгүйг мэдэж байсан хэдий ч “охид ариун бол төр ариун" гэсэн эртний гүн ухааны далд санаа, цөвүүн цаг ирэхэд “эмс охид хаалганы цаана нууцаар нуруугаа зовоож баясах" үйлийн үр нийгэмших, төр бузартах цондонг сэргийлэх эрх зүйн үндсийг нээх боломж бүрдүүлэхийг үл ойлгон "мунхаглалаас мунхаглал" төрүүлж хүчгүйдүүлсний амьд жишээ гэж эдүгээ ч бодож явдаг юм.Үндсэн хууль хэлэлцэх хугацаа нэн сунжирч түүнд төсөвлөсөн зардал улам ихэсч ерөнхийлөгч П.Очирбат “нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулах, Улсын Бага Хурлын санхүүгийн хэлтсийн дарга н.Лантав намайг үе үе дуудаж “Аймгаас сонгогдсон депутатуудаа хоолло, мөнгийг нь гарга” гэж байнга үүрэгдэнэ. Тухайн үедээ хувийн хэвшилд хөл тавьсан хүний хувьд түүний хүсэлтийг хэд хэдэн удаа биелүүлж байснаа журамт үүрэг гэж боддог юм. Мөн хууль батлагдаж, сэтгэл санаа цатгалдаж үзэл бодол тэгширч, бие биедээ ижилдэн дасаж, инээж наадан байх зуур “Ардчилсан шинэ Үндсэн хууль”-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх хамгаалан өмгөөлөх үүрэг бүхий байгууллага байгуулах санал гарч, би Б.Чимид багш, депутат н.Очирхүү, н.Улаанхүү нартай тэр тухайд ярилцаж байсан ч тухайн үедээ олонд сонордуулах боломж олдохгүй өнгөрсөн юм. Харин 1996 онд уг санаагаа хэрэгжүүлж Б.Чимид багшаар ахлуулсан “Үндсэн хуулийг дэмжих сан"-г байгуулж үйл ажиллагаанд нь оруулсан түүхтэй.Үндсэн хууль ард түмний эрх ашгийг төрийн хүчирхийллээс хамгаалах эрх зүйн цогц хэрэгсэл мөн. Харин түүнээс салбарласан бусад хуульд ард түмнээс төрөө хамгаалахад чиглэгдсэн байдаг зүй тогтол мэт үйл явц. Энэ чиглэлээр дэлхийн олон эрдэмтэд судалгаа, шинжилгээ хийж байгалийн хуулийн дотоод агууламжид нийцсэн хэм хэмжээг танин ухаарч, нийгмийг удирдах сэтгэлгээнд хуульчлан өгөхийг эрмэлзэх болсон нь дээрх санааг нотлох бөлгөө. Сав шим ертөнцийн үзэгдэл юмсын дотоод мөн чанар, түүний арга билэг шүтэн барилдлагааг илрүүлж иргэнших, нийгэмших үйл явцыг удирдах эрх зүйн хэм хэмжээг тогтоох нь соёлт хүн төрөлхтөний ардчилах сэтгэлгээний үнэт зүйл, дээдлэн хамгаалах ёс зүй мөн.Д.Шагдар:Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүйАрдчилсан Үндсэн хууль батлалцах ажилд оролцохоор Эрдэнэбулган сумын нийт сонгогчдын 70-80 хувийн санал авч, АИХ-ын депутатаар сонгогдож байлаа. Хөдөөгийн депутатууд ихэнх нь аж ахуйн ажилтай хүмүүс улс төрийн мэдлэг сонирхол багатай байсан нь хуралдааны явцад мэдэгдэж байсан.Засаг төр өөрчлөгдөж, социалист системээс татгалзаж, капиталист системд шилжих үйл явц болсон. Энэ том үйл явцын гол баримталж ажиллах эх хууль Үндсэн хууль учир хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байсан. Би төрийн сүлд тэмдгийг хэвээр үлдээх, засаг захиргааны дарга нарыг дээд шатны дарга нар томилж байх зэрэг наймаас арван төрлийн санал хүсэлт тавьсан боловч олонхийн санал авч чадаагүй. Мөн аймгийг бүсчлэх, хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлэхгүй байр  суурьтай байлаа.Ц.Жамсран: Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн нь монгол хууль болсонМонгол Улсын түүхэнд нийгэм огцом эргэлтээр солигдсон эгзэгтэй үед шинэ Үндсэн хуулийг бэлтгэх, батлах үед гар бие оролцсон нь миний хувьд амьдралын содон үйл явдал төдийгүй маш өндөр хариуцлага хэмээн ойлгож, өөртөө шаардлага тавьж билээ.Үндсэн хуулийн эхийг урьдаас сайн бэлтгэж монголын уламжлалт сэтгэлгээ шинэ үеийн залуусын барууны сэтгэлгээний зөрөөн дээр бүх ард түмнээр хэлэлцүүлсэн билээ. Үндсэн хууль батлалцсан депутатуудын үйл ажиллагаа нь зөвхөн Үндсэн хуулийг баталсан төдий бус монголд байнгын ажиллагаатай парламент байгуулж, Үндсэн хуулийг боловсруулж, бэлтгэх хугацаатай даалгавар өгч байсан түүхэн үйл явдал юм.Шинээр боловсруулсан Үндсэн хуулийг батлах үед үзэл санааны зөрөлдөөн, зөвшилдөөн салан тусгаарлаж элдэв бүлэг байгуулах, зодоон хийх, хүн нас барах хүртэл үйл явдал болж байсан нь тэр үеийн нөхцөл байдлын илэрхийлэл байлаа. Миний хувьд Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн нь монгол хууль болсон гэж ойлгож байдаг.Үндсэн хуулийг бэлтгэхэд Бага Хурлын гишүүдийг пропорционалаар сонгон оруулж бэлтгүүлж, түүнийг сайн тунгаан хэлэлцэн баталсан нь чанга шүүгдсэн чамбай хууль болсон юм. Ийм учраас Монгол орны шилжилтийн үеийг дуусгах хууль зүйн үндэс болсон билээ.Энэхүү Үндсэн хуулийг амьдралд бүрэн хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын ажил, түүний хэрэгжилтэд тавих гүйцэтгэлийн хяналт дутуу байснаас дагалдах хуулиудыг дутуу дулимаг гаргаснаар амьдралд нийцэхгүй мэт харагдаж, зарим хүмүүс өөрсдийн дур сонирхлоор зөрчилтэй санал, санаачилга гаргаж байгаад харамсаж байдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/01/07
418
ТАНИН МЭДЭХҮЙ
Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намууны эсээг толилуулж байна.“Байгаль бол өвөг дээдсээс өвлөсөн өмч биш, харин үр хойчоос зээлсэн баялаг” хэмээх үг бий (НҮБ, Тогтвортой хөгжил). Энэхүү эшлэл Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Учир нь бид байгалийн баялгаа ашиглаж ирсэн ч түүний үр дагаврыг ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг хангалттай бодолцож чадсан эсэх нь өнөөдөр маргаантай асуудал хэвээр байна. Байгалийн баялаг арвинтай атлаа байгаль орчны доройтол нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар төдийлөн сайжрахгүй байгаа нь бодлого, хандлага, хэрэгжилтэд ноцтой алдаа байгааг харуулж байна. Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд ашигт малтмалын ихээхэн нөөцтэй орон юм. Нүүрс, зэс, алт, төмөр, газрын тос зэрэг стратегийн ач холбогдолтой баялаг нь манай улсын эдийн засгийн гол тулгуур болсоор ирсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг.Энэ нь эдийн засгийг богино хугацаанд дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаас нэг салбараас хэт хамааралтай, эмзэг бүтэцтэй байгааг илтгэнэ. Ашигт малтмалын үнэ унахад улсын төсөв, иргэдийн амьжиргаа шууд сөргөөр нөлөөлдөг нь үүний бодит жишээ юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Газрын хэвлий, түүний баялаг, ой, ус, амьтан, ургамал нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ заалт нь байгалийн баялаг бол цөөн компанийн ашиг олох хэрэгсэл бус, нийт ард түмний өмч гэдгийг тодорхой илэрхийлдэг.Гэсэн ч бодит байдал дээр байгалийн баялгийн үр өгөөж иргэдэд тэгш хүртээмжтэй хүрэхгүй, харин байгаль орчны хохирол орон нутгийн иргэдэд илүү хүндээр тусч байна. Зохистой ашиглалт гэдэг нь байгалийн баялгийг ашиглахгүй орхино гэсэн үг биш. Харин эдийн засгийн ашиг, байгаль орчны хамгаалал, нийгмийн ашиг сонирхлыг тэнцвэртэй уялдуулах ухаалаг бодлого юм. Өнөөдөр уул уурхайн олборлолтоос шалтгаалан газрын эвдрэл, усны нөөцийн багасалт, агаарын бохирдол нэмэгдэж байна. Ялангуяа говийн бүс нутагт ус ашиглалтын асуудал хурцаар тавигдаж, малчдын уламжлалт амьдралд бодит аюул учруулж байгаа нь анхаарал татна.“Алдаагүй хүн гэж үгүй, алдаанаасаа сургамж авдаггүй хүн л байдаг” гэсэн зүйр үг бий. Монгол Улс байгалийн баялгаа ашиглах явцдаа олон алдаа гаргасан. Зарим уурхай нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон, зарим бүс нутагт байгаль эргэн сэргэх боломжгүй хэмжээнд хүрсэн жишээ ч бий. Гэвч эдгээр алдаа бидэнд үнэтэй сургамж өгч байна. Хэрвээ бид өнгөрсөн алдаагаа хүлээн зөвшөөрч, засаж чадвал тэр алдаа өөрөө амжилтад хүрэх шат болж чадна. Байгалийн баялгийг зохистой ашиглахад төрийн бодлого шийдвэрлэх үүрэгтэй. Төр богино хугацааны ашиг сонирхолд автах бус, урт хугацааны тогтвортой хөгжлийг зорилгоо болгох ёстой. Байгалийн баялгийн орлогоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновацад хөрөнгө оруулбал ирээдүйд бодит өгөөж бий болно. Зарим улс байгалийн баялгийн орлогоо тусгай санд хуримтлуулж, ирээдүй үеийн хэрэгцээнд зориулдаг сайн туршлагатай.Манай улсад ч ийм бодлогыг ил тод, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Гэсэн хэдий ч Монгол Улсад байгалийн баялгийг зохистой ашиглахад өнөөдөр хамгийн их дутагдаж буй зүйл бол бодлого хэрэгжих бодит механизм, хяналт, хариуцлагын тогтолцоо юм. Хууль, журам цаасан дээр хангалттай мэт боловч бодит амьдрал дээр хэрэгжилт сул, зөрчил гаргасан этгээдүүдэд ногдуулах хариуцлага хангалттай биш хэвээр байна. Зарим уул уурхайн компани байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй ч хариуцлагаас амархан мултарч, нөхөн сэргээлт нэрийн дор формаль арга хэмжээ авч өнгөрөх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Мөн ил тод байдал дутмаг байгаа нь иргэдийн итгэлийг алдагдуулж байна.Байгалийн баялгаас олсон орлого хаашаа, юунд зарцуулагдаж байгааг олон нийт тодорхой мэдэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь авлига, шударга бус байдлыг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн иргэдийн оролцоо хангалтгүй байна. Орон нутгийн иргэд өөрсдийн амьдарч буй бүс нутагт ямар үйл ажиллагаа явагдаж байгааг шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чаддаггүй нь бодлогын томоохон дутагдал юм. Иймээс хууль батлахаас гадна түүнийг чанд мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх нь байгалийн баялгийг зохистой ашиглахад зайлшгүй шаардлагатай гэж би үздэг.Байгалийн баялгийг зохистой ашиглах асуудал нь нийгмийн шударга ёс, хүний эрхтэй шууд холбоотой. Уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа доройтох тохиолдол бодитой ажиглагддаг. Тоосжилт, усны бохирдол, бэлчээрийн доройтол нь орон нутгийн иргэдийг хот руу шилжихэд хүргэж, нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна. “Баян орон ядуу иргэдтэй байх ёсгүй” гэдэг. Гэвч бодит байдал дээр байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь авлига, буруу бодлогоос болж иргэд нь баялгийн үр шимийг хүртэж чаддаггүй. Үүнийг эдийн засгийн онолд “баялгийн хараал” гэж нэрлэдэг. Монгол Улс ч ийм эрсдэлтэй нүүр тулж байгаа тул алдаагаа давтахгүй байх нь нэн чухал. Энэ асуудлыг шийдвэрлэхэд боловсрол, иргэдийн ухамсар асар чухал.Миний хувьд байгалийн баялгийг зохистой ашиглах асуудал бол зүгээр нэг бодлогын баримт бичиг, хууль дүрмийн тухай сэдэв биш, харин миний ирээдүй, миний амьдрах орчны тухай асуудал юм. Хэрвээ бид өнөөдөр ашиг орлогын төлөө байгалиа хайр найргүй ашигласаар байвал маргааш би, миний үеийнхэн, миний үр хүүхдүүд сүйрсэн байгальтай нүүр тулах вий гэсэн айдас надад төрдөг. Ус нь ширгэж, бэлчээр нь доройтож, агаар нь бохирдсон эх оронд амьдрах ирээдүйг би хүсэхгүй байна. Заримдаа “энэ бол томчуудын, төр засгийн асуудал” гэж бодох нь амархан. Гэвч би ингэж бодох нь өөрөө хамгийн том алдаа гэж үздэг. Учир нь өнөөдрийн шийдвэрүүд маргаашийн миний амьдралыг тодорхойлно.Хэрвээ бид байгалийн баялгийг ухаалгаар ашиглахгүй бол ирээдүйд эдийн засгийн ашиг ч үгүй, эрүүл орчин ч үгүй хоосон нутаг л үлдэнэ. Би ирээдүйд байгалийн сүйрлийг хүлээж авах бус, харин байгальтайгаа зохицон амьдарч буй Монголыг харахыг хүсдэг. Тиймээс миний бодлоор байгалийн баялгийг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг бус, иргэн бүрийн ухамсрын асуудал юм. Өнөөдөр бид жижиг мэт санагдах буруу сонголтуудыг хийсээр байвал маргааш түүнийхээ үр дагаврыг зайлшгүй амсана. Харин одоогоос зөв бодлого, зөв хандлага, зөв ухамсрыг сонгож чадвал байгалийн баялаг маань хараал биш, харин ирээдүйн боломж болж чадна. Би ирээдүйд “яагаад бид тухайн үед анхаараагүй юм бол” гэж харамсахыг хүсэхгүй. Харин “бид алдаагаа ойлгож, засаж чадсан” гэж хэлэх Монголд амьдрахыг хүсэж байна. Энэ бол миний итгэл, миний сонголт, миний ирээдүйн төлөөх байр суурь юм. Байгалийн баялгийг зөв ашиглах, хамгаалах ойлголтыг бага наснаас нь төлөвшүүлбэл ирээдүйд хариуцлагатай иргэн бий болно. Мөн орчин үеийн технологийг ашиглан байгальд ээлтэй олборлолт, нөхөн сэргээлтийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай.Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын жинхэнэ баялаг бол зөвхөн газрын доорх нөөц биш, харин түүнийг ухаалгаар ашиглаж чаддаг ухамсартай иргэд, зөв бодлого, шударга тогтолцоо юм. Хэрвээ бид байгалийн баялгаа зохистой ашиглаж чадвал өнөөдрийн ашиг төдийгүй маргаашийн баталгаа болно. Тиймээс байгалийн баялгийг зохистой ашиглах нь сонголт биш, үе үеийн өмнө хүлээсэн хариуцлага гэж би итгэдэг. Харин үл хайхран, алдаагаа давтсаар байвал ирээдүй үе маань биднийг уучлахгүй. Иймд төр засаг ил тод, хариуцлагатай бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшил байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, иргэн бүр байгаль хамгаалах ухамсраа дээшлүүлэх цаг аль хэдийн иржээ.“Нэг хүний жижиг үйлдэл үнэ цэнгүй мэт боловч олон хүний нэгдсэн ухамсар том өөрчлөлтийг бий болгодог. Тиймээс өнөөдрөөс эхлэн байгалийн баялгийг хайрлан хамгаалах, зөв ашиглах үйлсэд би ч, та ч оролцох ёстой. Ирээдүй хойч үедээ цөлжсөн нутаг бус, сэргэн амилсан байгаль, зөрчил бус шударга тогтолцоо, ядуурал бус боломж үлдээхийн төлөө хамтдаа сонголтоо зөв хийцгээе. Энэ бол сонголт төдий зүйл биш, харин Монгол хүний ухамсар, эх оронч үүрэг юм. Өнөөдөр бид шийдвэр гаргахгүй бол маргааш хэтэрхий оройтсон байх болно. Тиймээс байгалийн баялгаа зохистой ашиглахын төлөө яг одоогоос хамтдаа алхъя.
2026/01/07
399
ТАНИН МЭДЭХҮЙ
Ү.Цэдэнбал: Үндсэн хуулийн зарим заалтын талаар холбогдох эрдэмтдийг ирүүлж яриулж, асууж тодруулж бүлгээрээ цуглан хэлэлцдэг байлаа
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.Ү.Цэдэнбал: Төрийн сүлдийг тогтоож батлахад ажлын зургаа, газар хувьчлах заалтыг батлахад ажлын гурван өдөр хэлэлцэж байсан  БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгууль 1990 оны 7 дугаар сарын 29-нд болохоор зарлагдаж Манхан сум нэг тойрог болж, 367 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатыг сонгох болсон юм. Манай тойрогт МАХН-аас миний бие (сум нэгдлийн дарга), Ардчилсан намаас Дамбаравжаа овогтой Нанзаддорж (Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч) нэр дэвшиж өрсөлдөх болсон юмаа. Анх удаа нэр дэвшигчтэй сонгуульд, сонгогчид санал өгөх болсон юм. Шинэ бөгөөд өөрийн хүсэлтээр хүний төлөө саналаа өгөх шинэ боломж бий болсон нь энэ. Сонгогчидтой уулзах уулзалтын хурлыг мал аж ахуйн бригадаар хийж байсан бөгөөд сурталчилгааны үеэр үнэгүй үзвэр үзүүлэх, эд материал тараах зэрэг зохисгүй үйл явдал гарч байгаагүй юм. 7 дугаар сарын 29-нд сонгууль болж нийт сонгогчдын 98 хувь нь саналаа өгч 95 хувийн саналаар би ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон гэсэн үнэмлэхийг гардан авч байлаа. Ардын Их Хурлыг сонгох 12 удаагийн сонгуулиар Ховд аймгаас сонгогдсон 18 депутат Ардын Их Хурлын анхдугаар чуулганд оролцохдоо 1990 оны 9 дүгээр сарын 1-нд онгоцоор явж, 377 дугаар тойргийн депутат Даваабалд гачигдал гарсан учир 9 дүгээр сарын 2-нд онгоцоор очих болсон юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1990 оны 9 дүгээр сарын 3-нд болж хуралдаанаас БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, 4 орлогч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон.1.БНМАУ-ын Ардын Их Хурлын даргаар 326 дугаар тойргийн депутат Жамбын Гомбожав2.БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч даргаар 22 дугаар тойргийн депутат Лувсандамбийн Дашням, 55 дугаар тойргийн депутат Цохиогийн Адъяасүрэн, 216 дугаар тойргийн депутат Ойдовын Долгорсүрэн, 83 дугаар тойргийн депутат Хылышийн Хүзкей3.БНМАУ-ын Ардын Их Хурлын Хуралдааны ерөнхий нарийн бичгийн даргаар 323 дугаар тойргийн депутат Чогдоогийн Дашдэмбэрэл нарыг сонгов.Ардын Их Хурал 9 дүгээр сарын 3-наас 11-нийг дуустал хуралдаж, БНМАУ-ын Ерөнхийлөгч, БНМАУ-ын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын Байнгын комисс, тэдгээрийн бүрэлдэхүүнийг байгуулж, БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг томилсон юм. Ардчилсан анхны Үндсэн хуулийн төсөл “Үнэн” сонинд гарч Их Хурлын депутатуудад төсөл ирж тойргийнхоо бүх сонгогчдод таниулан судлуулж, хөдөлмөрчдөөс гарсан саналуудыг нэгтгэн Үндсэн хуулийн эх боловсруулах комисст хүргүүлэх даалгавар ирж бид бүх багийн хөдөлмөрчдийн хурал хийлгэн хэлэлцүүлж гарсан 100 гаруй саналыг нэгтгэн хугацаанд нь хүргүүлж байлаа.1990 оны 10 сард Ардын Их Хурлын 2 дугаар чуулган эхэлж Их Хурлын даргаар 318 дугаар тойргийн депутат Жамбалдоржийн Уртнасан, орлогч даргаар 144 дүгээр тойргийн депутат Цогт-Очирын Лоохууз, 43 дугаар тойргийн депутат Нямжавын Батбаяр нарыг, Үндсэн хуулийн эх баригчаар 396 дугаар тойргийн депутат Бирагийн Чимидийг баталсан юм. Ингээд ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлах ажилд Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног, 7 хоногт 1 өдрийн амралттай, ажлын 3-4 өдөр орой 8-10 цаг хүртэл хэлэлцэн байж баталсан хамтын бүтээл гэж би ойлгодог. Үндсэн хуулийн заалт нэг бүрийг хэлэлцэхдээ эхлээд асууж танилцан дараа нь саналаа хэлээд нэмэх буюу хасах санааг томъёолон оруулж хэлэлцүүлдэг байлаа. Зарим заалтын талаар холбогдох эрдэмтдийг ирүүлж яриулж, асууж тодруулж бүлгээрээ цуглан хэлэлцдэг байсан юм.Депутатуудын хуралд оролцох оролцоо маш идэвхтэй байснаас гадна хуралд оролцохгүй тохиолдол бараг гардаггүй байсан. Өглөө, өдөр, орой бүр аймгийн бүлгийн ахлагч нар депутатуудыг нэрээр нь бүртгэдэг байсан.Төрийн сүлдийг тогтоож батлахад ажлын зургаан өдөр, газар хувьчлах заалтыг батлахад ажлын гурван өдөр хэлэлцэж байсан юм.Д.Пүрэвдорж: АИХ-ын чуулганы түүхэнд анх удаа он дамжиж олон хоног хуралдаж, үзэл бодлоо уралдуулан маргаж, мэтгэлцэж, завсарлага авч, зөвшилцөн байж шинэ Үндсэн хуулийг баталсан1990 он бол манай дотнын анд, мөнхийн хөрш ЗХУ болон баруун Европын орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтыг 70 жил улс орноо дангааpaa удирдсан МАХН (МАН) үндэснийхээ онцлогт тохируулан бүтээлчээр хэрэгжүүлж эхэлсэн үе байлаа.Социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд сумын Ардын Хурлын Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааг хөдөө аж ахуйн нэгдэл, Сангийн аж ахуйн дарга нар хавсран удирдаж байсан тогтолцоог халж, бие даасан даргатай болгосон нь орон нутгийн өөрийн удирдлага, засаг захиргааг аж ахуйн хараат байдлаас салгасан ихээхэн ач холбогдолтой цаг үеэ олсон түүхэн үйл явдал болсон юм.АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуульд олон намын төлөөлөл, бие даагчид ардчилсан зарчмаар, булхай луйваргүй, шударгаар өрсөлдөж430 депутат сонгосны 19 депутат нь шинэхэн ажлаа авсан сумын Ардын Хурлын тэргүүлэгчид, Гүйцэтгэх захиргааны дарга нар байв.АИХ-ын чуулганы түүхэнд анх удаа он дамжиж олон хоног (76 хоног) хуралдаж, үзэл бодлоо уралдуулан маргаж, мэтгэлцэж, завсарлага авч, зөвшилцөн байж шинэ Үндсэн хуулийг батлалцаж, байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурлыг байгуулан Ерөнхийлөгч, Улсын Багa Хурлын дарга, Дээд шүүхийн дарга нарыг сонгож, Засгийн газрын Ерөнхий сайд, улсын прокурор нарыг томилж явснаараа бахархаж явдаг юм.Бидний баталсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу улс орон маань ардчилал, шинэчлэл, зах зээлийн эдийн засгийг сонгож дэлхий нийтийн чиг хандлагын дагуу өөдлөн дэвжиж, цэцэглэн хөгжсөөр байна.Т.Санжаа: Миний аав өмнөх Үндсэн хуулийг батлалцаж байсан бол би ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргах депутат болсон1. Ардын Их хурал хуралдаж ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, байхад депутат нөхдийн минь хүн бүрийн сэтгэл санаа зарим үед их догшин хурц байж бодсоноо илэн далангүй чөлөөтэй хэлж, олон асуудал дээр марган, мэтгэлцэж, тэмцэлдэн уйгагүй ярилцан хатуу, зөөлөн аясаар хандан байж эцсийн эцэст олонхоор гар өргөн шийдвэрлэж, үр дүнд хүрч хуулиа батлан гаргасан нь 476 депутатын минь гавьяа гэж дурсан боддог.2.Хууль хэлэлцэж байх энэ үед ард иргэдийн минь дунд ялангуяа улаанбаатарчуудын дунд сэтгэл зүйн ихээхэн хөдлөл, сонирхол, задрал үүсэж сэхээтнүүд, албан хаагчдын дотор шинэ чөлөөт бодол урган гарч чөлөөт бодол, мөрөөдөл төрөх хандлагатай байсан санагддаг юм. Үүнд: Урьд өмнө хэрэгт холбогдож шийтгэгдэж байсан, төр засаг, хууль хяналтын байгууллагуудад гомдсон цөөн хэсэг хүмүүс талбайд сууж, өөрсдийн бодол саналаа Их Хуралд ирэлхийлэхийг хүсэж, зарим нэг албан хаагч хүмүүс өөрсдийн удирдлагууд ба байгууллагуудынхаа үйл ажиллагааг буруутган үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг өгч, депутатуудын бодол, санааг үймүүлэх хандлага гаргахыг оролдож байсан даа. Их Хурал талбайд сууж цугласан иргэдийн хүсэл бодлыг хүндэтгэн үзэж, депутатуудаасаа тусгай төлөөлөгч гарган томилж, тэднийхээ ажлын тайланг сонсож шийдвэрлэж байсан л даа.3.Миний аав Түвдэн үүний урьдах Үндсэн хуулийг батлан гаргахад төлөөлөгчөөр оролцож байсан юм. Би энэ ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргахад депутат болон оролцож байгаа маань надад дурсгалтай байдаг юм.4.Үндсэн хуулийн төслийг олон хоногоор хэлэлцэж суухад би олон асуудал дээр өөрийнхөө хэмжээнд чадах ядахаараа сэтгэн бодож, нөхдийнхөө хэлсэн, ярьсан саналуудыг нэгтгэн дүгнэж, өөрийн саналаа олон удаа хэлж нэмэрлэж суусан билээ. Эдгээрээс мал сүргийг төрийн хамгаалалтад байлгах талаар дөрвөн удаа саналаа хэлж тайлбарлан тэмцэж байсан минь хэрэгжиж олонхийн санал авч батлагдсаныг дурсан бодож явдаг. Энэ асуудал зөв байсан нь одоо амьдралд улам бүр мэдрэгдэж улсын минь эдийн засгийн чухал салбар "мал аж ахуй" гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна гэж бодож байна.5.Улсын сүлдний загварыг хэлэлцэн батлахад ихээхэн маргаан тэмцэл гарч олон хоног хэлэлцэж, цоо шинээр загвар зураг гаргуулан шүүлгэж олон хүмүүс, олон сэтгэлгээгээр ярьж байж одоогийн загварыг тогтоосон нь ихээхэн дурсамжтай мөртлөө тийм сайн болж чадаагүй санагддаг.6.Хууль хэлэлцэж байхдаа Дөрөвдүгээр бүлэг 57 зүйлийн 1 дүгээрт нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай зүйлд хот гэдэг үгийг байлгах гэж бодож саналаа олон удаа хэлж байсан боловч олонхын саналаар хасагдсан билээ. Энэ талаар хожим нь Их Хурлын дарга байсан депутат асан Энэбиш гуай олон удаа ярьж саналаа хэлж ,хот гэдэг үгийг байлгах гэж тэмцэж байсныг санан дурсаж байна. Хот гэдэг үгийг хассан нь үнэхээр алдаа болсон нь одоо амьдралд тодорхой болж байгааг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ.7.Их Хурал хуралдаж байх үедээ Улсын ардын хянан шалгах хороог татан буулгасан нь ихээхэн алдаа болсон гэж би бодож явдаг. Энэ нь төр, нийгэм, эдийн засгийн задралын үед ард нийтийн хяналт байхгүй болж, улс нийгмийн цаашдын хөгжилд муугаар нөлөөлсөн гэж би бодож явдаг. Ялангуяа одоогийн улс төрийн тогтолцоо хөгжилд үнэхээр нийтийн хяналт үгүйлэгдэж байна шүү дээ. Ард нийтийн хяналт байхгүй байгаа байдал хуулийн цоорхойг ашиглаж, өмч хувьчлалыг бодлогогүй явуулснаас болж эх үүсвэр нь тавигдсан эдийн засгийн задралаас болж нийгэмд баян, хоосны ихээхэн ялгарал явагдаж байна.8.Их Хурлын депутатаар сонгогдож ирсэн 476 хүн маань олон төрлийн мэргэжил, боловсролтой, үзэл бодолтойгоос гадна янз бүрийн ажил хүмүүжилтэй хүмүүс байсан нь хурлын эхний үед сүрхий илэрч байсан боловч хуралдах явц дундаа өөр өөрсдийн ухаанаараа хүмүүжин ухаарч, идэвхжин суралцаж нэгдэн асуудалд чиглэлтэй ухаалгаар хандаж чаддаг болж хөгжин төлөвшиж ирсэн нь эцсийн эцэст "хууль” батлагдан гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж би бодож, дурсан санаж байна.Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
2026/01/06
431
ТАНИН МЭДЭХҮЙ
Бид дахин төрдөг үү?
Хойд төрөл гэж байдаг уу? гэх сонирхолтой сэдвээр ярилцжээ....
2025/12/22
509
ТАНИН МЭДЭХҮЙ
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа. Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.  Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм. Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална. 
2025/12/03
389
ТАНИН МЭДЭХҮЙ
'Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь' сэдэвт олон улсын онол, практикийн хэлэлцүүлэгт урьж байна
Монгол Улсад шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлах төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, институцийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага, хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн арга замын талаар Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албаны хүмүүс, иргэдэд мэдээлэл хүргэх, санал солилцох хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний Даваа гарагт 13:30-17:30 цагийн хооронд  Төрийн ордонд зохион байгуулна.Бүртгэл: Хэлэлцүүлэгт оролцох иргэд постер дээрх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү. Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 30-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.Лавлах утас: 51-262727“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын Танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Олон Улсын Арбитр, Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбоо, хуулийн сургуулийн эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.  Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ. АЖЛЫН АЛБА
2025/12/01
440
ТАНИН МЭДЭХҮЙ
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автомашины болон тамхины утаанаас үүсдэг. Үнэргүй, өнгөгүй шинж чанартай учраас угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, зуухны битүүмж алдагдах, ядангийн сойлтыг хаах, яндан, пийшинг хөөлөхгүй байх зэрэг голлох шалтгаанаас угаарын хий үүсэж, аюултай нөхцөлд хүргэдэг байна.Угаарын хий хэрхэн үүсдэг вэТүлш дутуу шатах үедПийшин зуухны хаалтыг бүрэн хаахадЯндангаа авч, өрхөө бүтээхэдПийшин зуухны бүрэн бүтэн байдал алдагдах үедЯндан хэт намд байрлаж таталт муудахад үүсдэг.Тиймээс угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах арга хэмжээг тогтмол мөрдөж дадаарай.Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхЯндан зуухны битүүмжлэлийг тогтмол ашиглахУгаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглахГалын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглахГэр, байшингаа сайтар дулаалахАгаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшээрэй. Эдгээр алхмыг сайтар мөрдвөл угаарын хийн улмаас үүсэх эрсдэлийг бууруулж, хүүхэд болон гэр бүлийн амь нас, эрүүл мэндийг бүрэн хамгаалах боломжтой.
2025/11/03
429
ТАНИН МЭДЭХҮЙ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна. Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог. Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.Мөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч, анхааралтай зорчихыг зөвлөж байна.
2025/10/14
427
ТАНИН МЭДЭХҮЙ
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
Монгол-Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр Монгол-Солонгосын стратегийн IV форумд оролцогчдод илгээсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг сонордуулсан юм.Ерөнхий сайд мэндчилгээндээ “Энэхүү форум нь хоёр орны стратегийн түншлэлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломж, нөөцийг нээн тодорхойлох, хэлэлцэх онцгой ач холбогдолтой. Эдийн засгийн уялдаа холбоо, ногоон эрчим хүч, дижитал шилжилт, боловсролын солилцоо бол бидний ирээдүйн хамтын ажиллагааны гол тулгуур байх учиртай. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө бүс нутагт түгээх, Солонгосын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалттай уялдуулан хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь зөвхөн хоёр орны төдийгүй, Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолжээ.Монгол-Солонгосын стратегийн IV форумаар “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны тухай, Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж, Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл болон цахилгаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь буурч буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод болон дасан зохицох арга хэмжээ зэрэг сэдвээр хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчний нөөц, эрчим хүч экспортлох боломж, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь БНСУ-ын туршлага, өндөр технологийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын эсрэг хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд хамтарч ажиллаж буй туршлага, цаашдын боломжуудын талаар ярилцав.Форумд оролцсон БНСУ-ын төлөөлөгчид экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн тулд дундын платформ буюу Төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулах санал гаргасныг оролцогчид дэмжлээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурал 2026 оны наймдугаар сард Монгол Улсад болно. Энэ хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол-Солонгосын стратегийн форумыг зохион байгуулагч хоёр тал хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
2025/08/21
578
ТАНИН МЭДЭХҮЙ
Балба улсын амьдрал дунд орлоо....
Аялагч Б.Мөнхцэлмэгийн Балба улсад зорчсон бичлэгийг толилуулж байна. 
2025/08/14
718
ТАНИН МЭДЭХҮЙ
Mongolz багийн яригдаагүй түүх (орчуулга)
Youtuber PHY -ийн бэлтгэсэн Монголд Counter Strike тоглоом хэрхэн хөгжиж, ямар зам туулж, ямар хэмжээнд хүрээд байгаа талаар сонирхолтой контентыг хөрвүүлэн түгээх зөвшөөрлийг нь аван монгол хэл дээр орчуулан дуу оруулж толилуулж байна....
2025/06/23
705
ТАНИН МЭДЭХҮЙ
Нойр булчирхайн өвчний талаарх хэрэгтэй мэдээлэл
Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон ямар хоолны дэглэм баримтлах талаар хэрэгтэй мэдээлэл хүргэе.Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгчдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул эрхтэн юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусалдаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна. Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан: Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог.Бусад шалтгаанууд* Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа* Элэг цөсний өвчин* Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх* Нэг дор хэт идэхНойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.Үүнд: Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ. Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байхХодоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг:Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.Нойр булчирхайн үрэвслийн хор хөнөөл:Панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл нь хурц /хурдан идэвхтэй/ ба архаг /удаан сул/ хэлбэрээр явагддаг. Хүндэрвэл нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог бол архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсэх шалтгаан болдог байна.Хэрэв таны биед дээр дурдсанчлан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй бөгөөд үнэхээр нойр булчирхайн үрэвслээр өвчилсөн эсэхээ оношлуулахын тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд өгч мэдэх боломжтой юм. Үүний дараагаар танд тохирсон эмчилгээг хийх болно. Нойр булчирхайн үрэвслийн эмчилгээ:* Өвдөлт намдаах* Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг* Архи хорих* Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.* Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/* Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх* Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.* Тэжээлийн дутагдлыг нөхөх. * Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.Нойр булчирхайн үрэвслийн үед дагах хоолны дэглэм:Нойр булчирхайн үрэвслийн үед дараах хоолны дэглэмийг баримтална. Үүнд:* Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх* Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох* Давс багатай хоол идэх* Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах* Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх* Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх Нойр булчирхайн үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:Махны төрөл* Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хонины мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг* Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүнГурил будааны төрөл* Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,* Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүнӨөх тосны төрөл* Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос* Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тосНогооны төрөл* Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль* Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжинЖимсний төрөл* Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр) * Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимсСүүний төрөл* Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,* Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүнБусад* Хэрэглэх: Шингэн хар цай* Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагчНойр булчирхайн үрэвслийг эмчлэх ардын эмчилгээний аргаНойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг / заавал хониных/Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. /зумлахгүй/ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрийгээ айлгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.Эх сурвалж: М.Норов
2025/06/09
2815
ТАНИН МЭДЭХҮЙ
Жиндогийн гайхамшиг
Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Жиндо арал дээр жилд ердөө хоёрхон удаа, ердөө ганц цагийн турш байгаль өөрөө “далайн хаалга” нээдэг. Энэ бол Жиндогийн гайхамшиг хэмээн алдаршсан үзэгдэл. Үзэгдэх төдий л амсхийж алга болох энэ агшныг өөрийн нүдээр харах гэж жил бүр олон мянган жуулчин, байгалийн шүтээнчид, адал явдал хайгчид Жиндо руу цуваа үүсгэдэг. Энэ үзэгдэл яг л домог мэт. Далай гэнэт хуваагдаж, тэнгисийн ёроолын бараан хөрс 2.8 км урт, 40-60 метр өргөнтэй хуурай зам болон ил гарна. Энэхүү зам Жиндо болон түүний эсрэг талд орших жижиг Модо арал хооронд холбож, хүн бүрийг “усгүйгээр” далай гатлах боломжтой болгодог. үеийн домогт өгүүлснээр, нэгэн хөгшин эмэгтэй Жиндо арал дээр гэр бүлийнхнээсээ тасран үлдэж, тэднийг санан өдөр бүр далайн тэнгис рүү залбирч байж. Нэг өдөр түүний залбиралд хариу ирж, далай хуваагдан зам гарч, гэр бүлийнхэн нь түүнийг олж ирсэн гэдэг. Энэхүү домгоос улбаалан энэ үзэгдлийг “Жиндогийн Мөoses” хэмээн ч нэрлэдэг болжээ — ус хуваагдаж, зам нээгддэг тухай Библийн түүхтэй ижил утгатай хэмээн үздэг юм.  Гэвч шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, энэ үзэгдэл сарны татах хүч, усны гүн, эргийн хэлбэр, далайн урсгал зэрэг олон хүчин зүйлийн онцгой давхцлаас үүдэлтэй далайн татрал юм. Цаг хугацаа маш нарийн. Зөвхөн тухайн өдрийн яг тэр мөчид л энэ үзэгдэл ажиглагддаг. Нэг цаг өнгөрөхөд ус аажмаар эргэн түрж, замыг дахин нуусан далайн ёроол болгоно.  Өнөөдөр энэ гайхамшгийг тохиолдуулан Жиндо аралд томоохон баяр, парад, хөгжим, уламжлалт хувцаслалт бүхий баяр наадам зохиогдож, дэлхий дахины сонирхлыг татдаг болсон. Гэхдээ хэчнээн зугаатай, сүртэй санагдавч далай хэзээ ч хүнд бүрэн захирагддаггүй. Тиймээс аяллын удирдамж, аюулгүй байдлыг хатуу баримтлах ёстой. Жиндогийн гайхамшиг бол зөвхөн байгалийн үзэгдэл биш — тэр бол хүний итгэл, байгалийн эрч хүч хоёрын дундах туйлын төгс нэгдэл юм. Жилд ердөө хоёрхон тохиох энэ хоромд, далай зам нээж, хүн алхаж тэнгис гатлах боломжтой болдог нь дэлхийн хаана ч олдохгүй ховор хувь заяа юм.
2025/06/02
757
ТАНИН МЭДЭХҮЙ
Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт ямар байгаа болон татвараа хэрхэн төлөх талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батнямтай ярилцлаа.-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар хэрхэн тодорхойлсон байдаг вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөх үүрэгтэй. Тухайлбал, бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг.-2025 он гарсаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж байна. Оны эхний таван сарын байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байгаа вэ?-Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Тэгэхээр 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа.-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэдэн иргэн байна вэ?-Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог.-Татвараа хуулийн хугацаандаа төлж барагдуулахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Иргэд арилжааны банкуудад хандаж төлөхөөс гадна өөр татвар төлөх ямар сувгууд байдаг вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар түргэн шуурхай төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.-Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Тиймээс дээрх эрсдэлүүдээс сэргийлж тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг зөвлөж байна.
2025/05/19
546