ЭНТЕРТАЙНМЕНТ
ЭНТЕРТАЙНМЕНТ
Алдарт 'Манжуурын толгод' вальс
“Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нэрийг 1911 оноос товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ...Энэхүү гэгэлгэн аялгуу эртнээс монголчуудад танил дотно болж, түүний хөг хэмнэлд уяранхан вальс бүжиглэсээр ирсэн билээ...
2024/04/03
5661
ЭНТЕРТАЙНМЕНТ
Хятад улсаар үүргэвчтэй аялсан нь - 1 р хэсэг (Erlian, Beijing)
Улаанбаатараас Бээжин хүртэл газраар үүргэвчтэй аялсан аяллын тэмдэглэл. Галт тэрэг болон Бээжин дэх хоолны гудамжаар танилцан аялав.
2024/03/25
547
ЭНТЕРТАЙНМЕНТ
Болзоо нэвтрүүлэг | Н. Отгонтуул
Хүний сэтгэлийн утас хөндсөн гайхалтай ярилцлага байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө асар их тэвчээр гаргасныг сонсоод маш их бахархаж байна. Олон олон хүн амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү зүйлийг зовлон гэж харж, хэн нэгнийг үзэн ядаж, үргэлж бусдыг буруутгаж байснаараа өөрийгөө ч тэр бусдыг ч тэр зовоож байгаа санагддаг. Бусдын оронд өөрийгөө тавьж хайрладаг энэ сэтгэлийг бий болгоход маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр орсон байгаа......
2024/03/25
968
ЭНТЕРТАЙНМЕНТ
Зүрхэндээ уйлсан тэр нэг залуу.....
Сайн байна уу? Та бүхэндээ энэ нэргүй захидал очих өдрийн мэнд хүргэе. Би 5 жилийн өмнөх болон яг одоо цэг тавьсан амьдралаа бичлээ..."Яагаад, чи эр хүн шдээ!" гэж зэмлэх хүн олон боловч ингээд ч болов сэтгэлд бугалсан том хар чулууг хаяхыг хүслээ..Сэтгэлээр уналаа гээд согтотлоо архи уух дургүй л дээ, одоо бол 30 гарсан залуу...Амьдралын тэр нэгэн эргэж буцахгүй өдөр минь яг 5 жилийн өмнөх тэр намар.. саваагүй залуу байхаас эхэлсэн учрал минь сайхан амттай л байлаа... анх зүрхэнд гал асааж өөр бүсгүйг харах нүдгүй болгосон тэр жаахан бүсгүй...Халсан байсныг ч хэлэх үү, тэр бүсгүй амьдралынхаа хэцүү бүхнийг ярьж уйлсныг санаж байна одоо..... Тэр нулимс хатаагүй мэт л харагддаг гэхдээ тэр нулимсыг арчаад "надад итгэж болноо" л гэж амлалт өгөөд..өөрийн мэдэлгүй орхиод явсан нэгний хариуцлага гэгч зүйлийг авч үр хүүхдүүдийг нь өсгөж эхэлсэн жаргалтай дурсамжууд ... Эзэн болсон хариуцлага надад ахдаагүй харин ч хүний өмнө гэр бүл гэгч зүйлтэй бардам, хаяад явсан нь биш өсгөсөн нь эцэг болно гэж зүтгэсэн хэдэн жил...харин сэтгэлээс өөр юмгүй надад хадам гэгч эмэгтэйн нүүр арай л хатуудав уу? Орой орох бүр тэр нэгэн хоол унд, тогоо шанаганы хэрүүл ... эхний жилдээ тоолгүй, илүүг олох ёстой гэсэн зориг зүрх дүүрэн жил.. дараа нэг шөнө ирэхэд л "Энэ гуйлгачин, энэ хар п..." гээд л харааж эхэлснээс хойш сэтгэлд сэв сууж, дуугүй байх тусам улам дотор бачуурч, "бусад залуусын адил чи бас хаяна" гэсэн үгс чихэнд унтах болгонд хадагдаж байлаа....аргагүй шүү дээ, би эхийнхээ дэргэдээс холдож хадмын хаяанд очсон залуу... идэх хоол, өмсөх хувцас хэрэглээ хүүхдүүдийн хэрэгцээ хаана ч хүрэхгүй, "Юу авчирч байгаа юм" гэх бузрын хэрүүл... кармаандаа 1000 төгрөгтэй явдаг залууд цалин нь хаана байгааг нь хэлүүлэлтгүй тэр гэрийнхэн мэдэж байгаа биз...тэнхээтэй тэнхээтэй гэхэд 2 давхар ажил хийж, тэнэг тэнэг гэхэд хүн цохиж авахад чимээгүй суудаг тэнэг.... Шалбарсан гар, нойргүй хоног, өглөө нартай уралдаж гарч шөнө 04.:00 цагт ирдэг залууд угаах хувцас, идэх хоолны хэрүүл арай л ахадсан юм....За одоо цааш бичих юм бол зүрх бүр л чичрэх юм байна.. хөөрхөн үрс том болсоор л нэг маамаа нар гйигүүлж түүнд минь ирсэн..гэвч тэр хэрүүл тасраагүй, эд мөнгө, хоол унд, тогоо шанаганы хэрүүл тасраагүй, хадгалсан мөнгө хүртэл.. хэн нэгний баяр ёслолд явж, хэн нэгний нийллэг гоёл чимэглэлд явж.. байр түрээслэж арай хийж түрээсээ төлж, усны мөнгө цахилгаан хэрэглээгээ хангаж байхад ахиад л баяраас баярын хооронд..за яахавдээ сайхан ширээ дүүрэн л байдаг байлаа..Дараа нь харин түүний минь хардалт, хадам ээжийн хэрүүл хоёр зэрэг ирэхэд шууд л миний анхны даруухан чих зөөлөн ирсэн залуу тэсэрсэн ууртай болж эхэлсэн, сөрж хэрэлдэж биеэ өмөөрч эхэлсэн, дараа нь гарч гудманд машиндаа хүртэл хонож эхэлсэн... Харин сүүлд ганц бяцхан хүүхдээ бодож хэрүүлийг тэвчсэн, Гэвч тэр минь баяр ёслол, найзуудын нийллэгийг алдалгүй уудаг болж дээ.... "Уухаа болиоч, эмэгтэй хүн тасрах муухай, уух муухай" гээд сүүлдээ "надаас илүү уудаг хүнд дургүй" ч гэж хэлж үзлээ, тоож байгаа ч юм алга. Харин хадам эх бол өмөөрөөстэй, "Яадгын гарч орно, ууна иднэ, өмсөнө зүүнэ, чи зүгээр олно!".. за тийм дээ жаргаана гэж амлахдаа энэ бүхнийг тооцоогүй байж... Шөнө ирээд хоолгүй унтаж, хувцас оймсоо өөрөө угаахдаа хэнд хэлэх билээ, хэнтэй ч ярих билээ.... "Би буруу юм хэлчүүл яанаа, эр хүн байж гонгиноод гэж хүмүүс бодох вий" гэж чимээгүй сууж, бяцхан хүүхдээ л боддог байлаа... Нэг хэрүүл гарсан өдөр ахиад л машиндаа хонолоо. Яагаад хэрүүл ойртов.. хар төрөв.. бодсон энэ сүүлийн сар халамж хайчив?? Хайраа, ханиа ярих цаг хаачив?? Одоо амраарай, хүүхдүүдтэйгээ гарая хайчив?? Ажилд орсон яагаад оройтдог болов? Түмэн асуулт....За даа, хадам ч дургүй, дүү нар ч харааж ерөөгөөд.....би шийдвэр гаргалаа, тус тусдаа байгаад үзье, гэр орон авъя гэтэл гэрт амьдрахгүй ээ гэнэ. гараар юм угаахгүй, усанд явахгүй, нүүрс авахгүй гэх юм, би бүр шоок.. за за тэгүүл тус тусдаа амьдраад үзье гэсэн за л гэж байна..миний олдог мөнгө утасны төлбөр, машины бензин хангалттай хүрээд байна шүү, бүр бяцхан хүүхдүүдийнхээ хэрэглээг дийлээд байх нь тэр тусдаа байж шүү бүр... тэгсэн харин нийлэх санаатай, ядаж байшин барих гээд эхэлж байхад өөр хүнтэй сүүлийн жил цэвэрхэн явалдаж дээ сураг сонсох нь, шөнө ирнэ Мартын 8н нтрт бол гэртээ хоноогүй болж таарлаа....Найз залгав: "Юу бн хөгшөөн, эхнэрээсээ салаа юу, энд нэг залуутай сугадалцаад алхаж байна!".... "За тиймээ" гэж хэлээд бүх зүйл, хэлсэн амлалтаа би өөрөө зөрчихөөс аргагүйд хүрлээ.. "Чи минь надаас сайхантай, сайнтай нь учирчээ" гээд одоо түүнийгээ явуулсан даа... харин миний хоргодох зүйл сайхан үр минь байна.... сайхан хань байж чадаагүй ч сайн аав байнаа, гэхдээ миний гал голомт, тулга тэр айлд хэтэрхий багадаж дээ...зүрхэндээ ганцаараа уйлсан тэр нэг залуу .....2024.03.17-нд
2024/03/18
914
ЭНТЕРТАЙНМЕНТ
Еврей өвөө нь ач хүүдээ сургасан баяжих аргууд
70 настай Еврей өвөө ач хүүдээ заасан баяжих 7 арга: бас бодууштай.1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй бол үхэх үедээ харамсана. Хийхдээ харин 70% хүртэл хийхэд хангалттай бөгөөд хийх зүйлийнхээ талаар ч гэсэн 70% мэдэж байхад болно. 2. Байнга хөдөлмөрлөж мөнгийг олж байх ёстой. Ингэснээр хүн идэвхтэй, урам зоригтой байна. Үүнийг илүүрийг хэрэглэх тусам өнгө ордогтой утга нэг гэж тайлбарласан. Хүн хэрэв хөдөлмөрлөхөө зогсоовол зэврэнэ. Толгойгоо ажиллуулж чадвал шаврыг ч мөнгө болгох боломж байдаг. 3. Нийтлэг зүйлээс татгалзаж, илүү өөр зүйлийг зоригтойгоор сэтгэх хэрэгтэй. Шинэ зүйлийг эхлээд хэн ч тоохгүй, яваандаа тэр зүйл нийтлэг болж хувирдаг. 4. Ямар нэгэн зүйлд амжилт гаргая гэвэл бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Ажлыг бүү хойш тавь, учир нь маргааш олон учраас бүтэлгүйтдэг. Энэ үед хамт байсан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн тэднийг анхаараад зогсохгүй гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулж асрах хэрэгтэй. 5. Чухал уулзалтын үед 30 минутын өмнө ирж, орчин тойрноо өөртөө дасгаж өөрийн болгох хэрэгтэй, ингэж байж уулзалт амжилттай болно. 6. Бичиг үсэг тайлагдсан л бол тэмдэглэл хөтлөж байх хэрэгтэй. Тэмдэглэл хийх нь олон талын ач холбогдолтой ч хамгийн гол нь тэмдэглэл хийх үед тухайн зүйлийг дүгнэж байдаг. 7. Алхаж болох газар алхаж байх хэрэгтэй. Заавал машин тэрэг унах шаардлагагүй. Учир нь алхаж байх үед хүн төвлөрч, шинэ зүйлийг сэтгэх дүгнэх боломжтой байдаг гэжээ.
2024/03/17
4448
ЭНТЕРТАЙНМЕНТ
Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэйн эмгэнэлтэй төгсгөл
Өмсөж амжаагүй үйтэн хуар....20 жил эстрадын тайзыг эзэгнэж, яруу эгшиглэнт хоолойгоор үндэсний радио долгионыг чимсэн алдарт дуучин Л.Оюунчимэгийн тухай бүтэн өгүүлнэ гэвэл хэрийн ном багадна. "Цэцэгт нугын эрвээхэй", "Намрын дурдатгал", "Амрыг айлтгая", "18 нас", "Дөрвөн улирал, хоёр амраг" гээд бүх дуу нь тус тусдаа бие даасан ертөнц. Өнөө, хойчийн залууст амьд сургууль, ахиж олдохгүй сургаал байлаа.1999 он. "Баянмонгол" чуулга 30 жилийн ойгоо тэмдэглэх гээд бүгд завгүй. Бөхийн өргөөнд 10-р сарын 27-нд товлогдсон тоглолтод Л.Оюунчимэгийг урьж дуулуулах төлөвлөгөө ч гарч. Ойн арга хэмжээ ойртсон хэдий ч Онжоо ирэхгүй байлаа. Ойр тойрныхон нь түүнийг ингэж хүндлэн ахайлдаг байв. Хамт олон нь битүүхэн харцгааж, нэг л өдөр ороод ирнэ хэмээн хүлээсээр. Гэвч тэр ирээгүй юм. Гучин жилийнхээ ойн тоглолтод орохгүй байхаар хатуу шийдcэн байж. Хэн нэгэнд гомдсон гомдлоо тэрээр хэнтэй ч хуваалцахгүй байхаар шийдсэн нь тэр байлаа. "Улаанбаатар" ресторанд болсон баярын хүлээн авалтад ч тэр харагдсангүй. Ахмад хөгжимчид юуны учир Онжоо ирээгүйг бүгд гадарлаж суулаа. Гучин жилийн ойгоор ганц ч уран бүтээлч цол чимэг, төрийн одон медаль хүртээгүй явдал бүгдийг гайхшируулсан юм. "30 жилийг тохиолдуулан чамайг гавьяатад тодорхойлсон байна шүү" гэсэн "нууц мэдээ"-г 9 сараас эхлэн дуулгаж, архи задлуулж дайлуулаад гардаг хэд хэдэн хүний дараа л Онжоо "Нээрэн шагнах юм болов уу" хэмээн горьдлого тээх болжээ. Ингээд юмыг яаж мэдэхэв хэмээн хүүхдүүддээ хэлж, Төрийн ордонд орохдоо өмсөх үйтэн хуар дээл хийлгэн, ганган өндөр өсгийт худалдан авч. Хүн бүр л ижил юм ярьж орж ирээд байхаар итгэхээс өөр яах билээ. Ой ч болж, ордноос хэн ч түүнийг дуудсангүй. 1990 онд ид дуулдаг 38 насанд нь тэтгэвэрт "хөөж" гарган, голд нь хүйт ортол гомдоосон байгууллагынхаа хаалгыг татах хүсэл түүнд байсангүй. Тиймээс ойн концертод дуулах сонирхол яаж төрөх билээ. Эзгүйрсэн мэт, хэнд ч хэрэггүй болсон мэт уйтай бодлууд дотроос нь шаналгаж байсан биз. Зүгээр нэг уран сайханч биш, улсын нэгдүгээр тайзны нэртэй том чуулгын ганц эмэгтэй гоцлооч байсан түүнд эрт тэтгэвэрт гарч, гэрт суух ямар хүнд туссаныг хэнд ч, хэзээ ч хэлж гомдоллож байсныг бид дуулаагүй юм. 30 жилийн ой өнгөрөөгөөд ердөө 5 хоногийн дараа Онжоо маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Гуниг тээсэн бодлоо хамгийн сүүлд хэнтэй хуваалцсаныг бид мэдэхгүй. "Хайртай дуучнаа би аварч чадсангүй. Осголтын хэмжээ их учраас би яаж ч чадсангүй. Хөөрхий минь нүдэндээ нулимстай ирсэн шүү дээ" гэж эхэр татан уйлж суусан Гэмтлийн эмч бүсгүйд тэр юм хэлж амжсан болов уу? Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй төгсгөл тэр байв."Ард түмэндээ хайрлагдсан дуучныг ахуй төр нь харсангүй дээ" хэмээн шүтэн бишрэгчид нь ам амандаа шивнэлдсээр гашуудлын цуваанд гэлдэрч байлаа. Гавьяат авахдаа өмсөнө гэж бэлдсэн цоо шинэ гоёлын туфли, оёулаад ганц ч өмсөөгүй үйтэн хуар дээл, тайзны олон даашинзыг нь эвхэж шарилын хайрцагт нь хийж алдарт дуучныг оршуулжээ. Далан давхрын энгэрт нутаглуулсан түүний шарилын чулуунд "Цэцэгт нугын эрвээхэй" дууны шүлэг, аялгууг сийлж мөнхөлсөн юм. Ингэж Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэй маань хэн нэгэн цэвдэг сэтгэлтний хүйт даасан орчинд дэвээтэй чигээрээ хөлдсөн юм даа. ©Чингис ЖагааД.Жаргалсайхан "Монголын Рок Нууц Товчоо" номоос.
2024/03/09
1810
ЭНТЕРТАЙНМЕНТ
Тэхийн зогсоол (шүлэг)
Тээр жилийн тэр нэгэн өвлийнӨнтэйг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Хүрэн уулсын буйд мухар”Хүүш” нэртэйХүрэхэд хол ч өвөлжихөд нөмөрХөх бууцтай.Хүрэн уулсыг халуун намраарАав минь зорив”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээрАйл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргилБүгд өндөрӨндрийн дундаас”Тэхийн зогсоол”Бүүр ч өндөр!Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуурАн хийвӨвөлд бэлдээд айлууд, хэсэг зуурАжил хийв.Өнтэй жилийн тэр нэгэн өвлийнДулаахныг хэлэх үүӨвс цас тэгшхэн ууланд өвөлжихийнТухтайг хэлэх үүГовийн ууланд жам ёсоорооХавар ирэвГол бараадаж гурван гэрээрээНүүх болов.Нэгэн өглөө аав минь намайгааГаднаас дуудавНэг нүдний сунадаг дурангааГарт бариулав.-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?-Сайн хар! гэвТэгж хэлснийхээ жаахан хойноСанаа алдав.”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэхОргил харагдавYүрээ манан өндөрт эргэхБүргэд харагдав.Дэргэдэх оргил нь илээд авахаарОйрхон байвДээрх тэнгэр нь нүдэнд торохоорYүлгүй байв”-”Тэхийн зогсоол” дээр хараагаа тогтоо! гэжАав минь хэлэвТэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэжАхин хэлэв.Өвөлжин харагдаж нүдэнд дассанОргил үзэгдэвОрой дээр нь эвэр нь сэрийсэнЯнгир харагдав.Хангайн сайхан амьтныг үзээдБи баясав-Харлаг тэх зогсож байна! гээдБараг хашгирав.Аав минь дуугүй, тамхиа сорсоорГэртээ оровАйлын хүмүүс янгирын сургаарМанайд цуглав.Цайгаа ч уухгүй аав минь тэгээдХэсэг суувЦаанаа л гунигтай хоолой засаадИнгэж ярив:-Мөнгөн оройт уулсын хишгийгИх хүртлээМөнхийн зогсоолдоо зогссон янгирыгАнх үзлээ.”Ямаан усанд” ноднин байсанТэх мөн байнаЯах аргагүй зогсоолдоо зогссонТэх мөн байна.Төрсний эцэст үхнээ гэдэгАмьтны ёс оо!Төрсөн нутгаа орхиноо гэдэгАмаргүй даваа!Янгир өтлөхөөрөө эврээ даахааБольдог юм гэнэлээЯнгирын сүргээ гүйцэж чадахааБайдаг юм гэнэлээ.Эхээс төрсөн ууландаа эргэжИрдэг юм гэнэлээЭхээс унасан газраа олжХэвтдэг юм гэнэлээ.Насныхаа эцэст оргил өөд мацажГардаг юм гэнэлээНартад түүнийг нь”Тэхийн зогсоол” гэжНэрлэдэг юм гэнэлээ.Өндөр оргил дээр олон хоногЗогсдог юм гэнэлээӨнгөрүүлсэн амьдралаа эргэж нэгХардаг юм гэнэлээ.Умдалдаг ариухан усаа үзэж нэгБаярладаг юм гэнэлээИдээлдэг сайхан бэлчээрээ харж нэгБаясдаг юм гэнэлээ.Ижил олон сүргээ эцсийн удааYздэг юм гэнэлээЭх болсон нутгаа сүүлчийн удааХардаг юм гэнэлээ.Өндөр оргилоос эвэр нь дийлээдХальдаг юм гэнэлээӨнгөт орчлонгоос нэг нь тэгээдДутдаг юм гэнэлээ.Аавын яриаг хүн бүхэнДуугүй чагнавАйлын эмээ янгирыг өрөвдөнНулимс унагав.Тэрнээс хойш аав минь нэг лЗовиуртай боловТэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг лНүүхээ байв.Гурван гэрийн хонины ээлжДороо эргэнэГуравхан хоногт манай ээлжЭргээд ирнэ.-Өндөр өөд хонио бүү билчээ! гэжАав минь захинаӨглөө болгон л гаднаа суужОргил дурандана.”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусанГурван айл!Хүмүүсийн харааг өөртөө татсанГурвалжин оргил!Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэнХарлаг тэх!Чанх дээр нь өдөржин эргэсэнХүрэн бүргэд!Ийм л зураг олон хоногоорАавд минь харагдавЭнэ л зураг олон хоногоорӨвөлжөөнд суулгав.Нэгэн өглөө оргилыг дурандаадАав орж ирэвНэг харахнаа баяртай мишээгээдЦайгаа ууж суув.-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэжАав минь ярив-Яамай даа яамай, хөөрхий минь! гэжИжий өрөвдөв.Маргааш өглөө нь гурван гэр мааньЭрт ачаалавМанарсан бууцнаас хүн, мал мааньЗэрэг хөдлөв.”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэгЭргэж харав-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэгӨөртөө хэлэв.Тээр жилийн тэр нэгэн өвлийнУртыг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Б.Явуухулан 1969 он
2024/03/04
738
ЭНТЕРТАЙНМЕНТ
Дуучин Ч.Мишээл: Бүгдээрээ нэг зүйлийг ДАВАЛГААЛЪЯ гэж бодож байна
Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр дүрсээр нь ялгаварлан үзэхээ БОЛЬЁ ОО.Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ буцаж орно, сэтгэлээр унана, буцаж босно... Хүн бүр эцэг эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээ хайрлаж, амьдарч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа. Би, чи, та... бүгдээрээ адил .Харин хүний хандлага, хүмүүжил, хүн муутай байхыг л засах, болих, сайжрах зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Худал ярьж, хүнд, байгальд, амьд бүхэнд муу зүйлс хийж, хууль дүрэм зөрчихийн эсрэг л тэмцэж эсрэг байх хэрэгтэй үе шүү дээ , Мөн эрүүл эсэн мэнд байх Гадны орнууд гадаад үзэмжээр гоочлох ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бид салбар салбартаа хөгжиж байгаа болохоор энэ хандлага хэзээ нэгэн өдөр арилж хэвийн болно гэж бодож байна.Only good vibes please.Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая, бие биедээ аз жаргал, өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ ерөөдөг байя, бид мөнх настай биш шүү дээ.
2024/02/27
877
ЭНТЕРТАЙНМЕНТ
Монголын үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь сургалт боллоо
Монголын Үндэсний музей нь "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-той хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол орныг зорин ирэх жуулчдад эх түүхээ сурталчлах, аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг 2 дугаар сарын 18-ны өдөр "Монголын Үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь" сэдвийн дор зохион байгууллаа. Уг сургалтыг "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-ны сургагч багш Б.Батмөнх удирдан явууллаа.
2024/02/21
579
ЭНТЕРТАЙНМЕНТ
Өнөөгийн монгол хэл /шүлэг/
Эх хэлээ хайрлаж, зөв ярьж байхыг эрхэм залуус та бүхэнд уриалж байна. Төрийн соёрхолт яруу найрагчийн нэгэн шүлгийг толилуулъя. Яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн "Өнөөгийн монгол хэл" шүлэгСанхүү банкны сэсчээмтэйСантехникийн слесарьтайБарьцааны ломбардтайБаталгааны нотариаттайХувийн кодтойХувцасны моодтойГалын командтайГазрын кадастртайОрцондоо номертойОрдондоо камертайЗайгуулын траншейтайЗайлуулгын трактортайХогийн пүүнкэртэйХоол нь поорцтойЯам нь менежертэйЯмаа нь кашмертайУуцандаа массажтайУтсандаа мессэжтэйТестээр шалгадагТендерээр уралддагШоконд ордогСейфэнд нуудагПлита наадагПлитка залгадагХийсэн бүтээл дессартациХичээлийн давтлага консультациӨргүүр шат лифтӨндөг араа лүфтЦаасан хүүдий пакетЦарсан шал паркетТомхон танхим заалТойрон бүжвэл баарХурлын дарга спикерХувийн дугаар регистрЯриан жүжиг драмЯнзын хүрээ раамСанаандгүй явдал сюрпризСалбан өмд тарпеезНүхэн гарц тунельНүнжигтэй эд оригналАлхаж яваа нь лидерАдагт үлдсэн нь лоодорМулгуу нь пактМуу нь актАмьсгал хордвол угаарАюулд өртвөл аваарОноол ажил нормОнцлох хувцас формЦэргийн дуулга каскЦээрийн баг маскГэрийн тавилга мебельГэрлийн утас кабельХалуун уур паарХальсан бөмбөг шаарСахлын хутга бриткаСаравчтай малгай кепекТааран шалбуур жинсТарчиг тэтгэвэр пенсЭрээвэр зууш саладЭмчийн нөмрөг халадЭлдэв шүхэр зоонтогЭрвээхэй зангиа паантигҮнэ хямдрал сээлҮнгэг шохой мээлҮзэх зүс имижҮлэг жаал дэбилЧимэгт зар рекламЧихэвч мөр рэглаамИлүү зан хоббиИхсийн булагнал лоббиСайн дуу хитСагсны байр шитНүдний шил оптикНүүрний гоёл косметикТунгийн тариур шприцТурсган цавуу скочАюулын нөөц фондАрилжааны өөш бондҮзэсгэлэнт бүсгүй оны миссҮдшийн мэдээ сити нюүс.
2024/02/20
422
ЭНТЕРТАЙНМЕНТ
Аяга кофе /сургамжит өгүүллэг/
Нэгэн нэр хүнд бүхий сургуулийн төгсөгчид ангиараа цуглан тэдэнд хичээл зааж байсан настай профессорын гэрт зочлон очжээ. Тэд бүгд сургуулиа төгсөөд их цалинтай, өндөр албан тушаал хашицгаан, ажил нь амжилттай яваа аж. Гэвч зочдын дунд ажлын тухай яриа болоход бүгд л амьдралд нь тулгарч буй зовлон бэрхшээлээ тоочин, гомдоллож байв.Энэ үед өвгөн профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогоо руу оров. Төд удалгүй гал тогооны өрөөнөөс халуун кофетой гүц, төрөл бүрийн аяга дүүрэн өрсөн тавиур барьсаар буцаж ирлээ. Тавиур дээр шаазан, шилэн, хуванцар, болор аяганууд өрөөстэй. Тэр дунд энгийн аяга байхад маш нарийн чамин хийцтэй үнэтэй аяга ч байлаа. Зочид аягануудаас сонгон авсны дараа профессор тэдэнд хандан:
“Та нар хамгийн үнэтэй, чамин хийцтэй аягыг сонгож авснаа анзаарав уу? Энгийн хийцтэй, хямд аяганууд тавцан дээр үлдсэн байна. Энэ ч байдаг л зүйл. Хүн л болсон хойно хамгийн сайныг нь л сонгох биз ээ. Гэхдээ үүнд л та бүгдийн зовлон, бэрхшээл, стрессын эх үүсвэр байгаа юм. Үнэтэй аяга сонголоо гээд кофе амттай болохгүй шүү дээ. Харин ч үнэтэй аяганы төлөө өрсөлдөх нь кофены сайхан амтыг таашааж чадахгүйд хүрнэ. Аяганаас аль гоёыг нь өрсөж сонгоод хэн нь ямар аяга сонгосон бол гэж бусдынхаа гарыг тойруулан харснаа та нар анзаарсан уу?
Кофег амьдрал гэж бод. Харин ажил, мөнгө, нийгэм дэх байр суурь бол амьдралыг авч явах, амьдралыг агуулахад зориулагдсан аяга төдий л зүйл. Амьдрал ямар байх нь ямар аягатай байхаас хамаарахгүй ээ. Хамгийн аз жаргалтай хүмүүс бол хамгийн гоё аягатай нь биш харин аяга дахь кофены амтаа мэдрэн, таашаан ууж байгаа нь юм шүү!" гэж хэллээ.
2024/02/20
827
ЭНТЕРТАЙНМЕНТ
“Сайн уу? Камертон" /Баярын тусгай нэвтрүүлэг/
"Камертон" хамтлагийнхны чин сэтгэл шингэсэн гайхалтай нэвтрүүлгийг толилуулья.
2024/02/16
493
ЭНТЕРТАЙНМЕНТ
МУГЖ С.Жавхлан - "Дулаахан намар" тоглолт
2023 онд МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиосон бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж үзэгч сонсогчдодоо бэлэг барьсан юм.
2024/02/16
831
ЭНТЕРТАЙНМЕНТ
ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ
УХААН ОРШИНО
ЭРҮҮЛ ЭНХ ЯВАХААС
ИЛҮҮ
ЭРХЭМ ДЭЭД ЖАРГАЛ
ҮГҮЙ ЭЭ
ХАМАГ МОНГОЛЧУУД
МИНЬ
ХАН ГЭХ ХАНИАДГҮЙ
ТОН ГЭХ ТОМУУГҮЙ
ЁО ГЭХ ӨВЧИНГҮЙ
ЁХ ГЭХ ЗОВИУРГҮЙ
ШИМТЭЙ МОНГОЛ
ХҮНСЭЭ
ШИЛЖ СОНГОЖ
ХЭРЭГЛЭЭД
АГААР УСАНДАА АРИУСААД
АМЬСГАЛ БҮРДЭЭ
УУЖРААД
ХӨНГӨН ШИНГЭН
БАЙЖ
ХӨШӨӨ ЧИЛЭЭГҮЙ
БАЙЖ
ТЭНҮҮН ТЭГШ БАЙЖ
ТЭРГҮҮН НЬ ӨНДӨР
БАЙЖ
ЭВ НЬ НЭГДЭН
НАСАН ТУРШДАА
ЭРҮҮЛ ЭНХ САРУУЛ
САЙХАН
ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН
ӨНГӨ ЗҮСЭЭР
ТУНГАЛАГ ЯВАХЫН
ЭРХЭМ НЭГЭН ХҮСЭЛ
НЬ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ЭДИЙН ХИШИГ
ЭЗЭНДЭЭ
ЭРДМИЙН ХИШИГ
ОЮУНДАА
ЭД ГЭДЭГ ХҮНИЙ
ЭНЭ БИЕИЙН ХЭРЭГЦЭЭ
ЭХЭЭС УНАСАН
ЦАГААС
ЭНЭ НАСАН ТУРШИЙН
ХЭРЭГЛЭЭ БИЛЭЭ
ӨРГӨӨ ГЭР ТАНЬ
ТОХИЛОГ
ӨӨРИЙН БИЕ ТАНЬ
ТУХЛАГ
ӨМСДӨГ ЗҮҮДЭГ НЬ
БҮРЭН
ҮЗДЭГ ХАЛИАДАГ НЬ
БЭЛЭН
ИДДЭГ УУДАГ НЬ
ЭЛБЭГ
ЭДЭЛДЭГ ХЭРЭГЛЭДЭГ
НЬ ДУТУУГҮЙ
БҮРЭН ДУНДУУРАА
ДҮҮРЭН
ХУРДАН УНААТАЙ
ХУР ХӨРӨНГӨТЭЙ
ХУВЬ ХИШИГ НЬ
АРВИН БАЙЖ
СҮРЭГ МАЛ НЬ ӨСӨЖ
СҮҮ ЦАГАА НЬ
БЯЛХАЖ
АМ НЬ ТОСТОЙ
АЛТАЙ ХАНГАЙДАА
ӨРГӨЛТЭЙ
ЭХ ДЭЛХИЙДЭЭ
ЭЭЛТЭЙ
ЭЗЭН ОРШИХУЙДАА
ЭНЭРЭЛТЭЙ
ЭДИЙН ТЭНГЭРТ
ИВЭЭГДЭЖ
НҮНЖИГ ДҮҮРЭН
НҮҮРИЙН БУЯНТАЙ ЯВАХ
ЭДИЙН ХҮСЭЛ ТАНЬ
БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
МЭДЛЭГ ГЭДЭГ
МЯНГАН ҮГИЙН ТАЙЛАЛ
МЭДЭХГҮЙ ГЭДЭГ
МЯНГАН ҮГИЙН ТАГЛАА
ХҮМҮҮН ГЭДЭГ НЬ
УХААН ОРОХ ЦАГААСАА
УЧИР ИХИЙГ МЭДЭЖ
ОРЧИН ТОЙРНООСОО ЭХЛЭЭД
ОЛОН ЗҮЙЛИЙГ
ТАНЬЖ
АМЬДРАЛЫН СУУРЬ
ЧАДВАР
АРГА УХААНД
СУРАЛЦДАГ БИЛЭЭ.
ХОТОЛ ОЛОН ТА
БҮГДИЙН
ХОРВООГООС
ТАЙЛЛАА ОЛЖ
САВ ЕРТӨНЦИЙГ
ТАНЬЖ
САЙН МУУГ ЯЛГАЖ
ЖАМ ЁСЫГ ТАНЬЖ
ЖАРГАЛ ЗОВЛОНГ
УХААРЧ
ӨВ СОЁЛОО ТАНЬЖ
ӨВГҮДИЙН УХААНД
НЭВТЭРЧ
ТАРХИ ОЮУНАА ТЭЛЖ
ТАНЬЖ МЭДЭХИЙН
ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ
ЭРҮҮЛ ЭНХИЙН
ХҮСЭЛ, ЭДИЙН ХҮСЭЛ, ТАНИН МЭДЭХ ХҮСЭЛ – БИЕЭ ЗАСАХ УХААН
ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ
ДАЛАЙ ГЭНЭ
ОЛОНТОЙ БОЛЖ
БАЯНТАЙ ГЭНЭ
ХҮМҮҮН БОЛГОНТОЙ
ХҮНДЭТГЭЛТЭЙ САЙХАН ХАРИЛЦААД
ХҮСЭЛ ЗОРИГОО
МЭДЭЛЦЭЭД
ХҮЧ ЧАДЛАА
НЭГТГЭЭД
АРВАН ХУРУУ ШИГЭЭ
НИЙЦЭЭД
АТГАСАН ШАГАЙ
ШИГЭЭ БАГЦРААД
АЖИЛ ҮЙЛЭНДЭЭ
НЯГТРААД
ДЭМ НЬ ДЭМЭНДЭЭ
ДЭЭС МЭТ ЭРЧИЛЖ
ДЭЛГЭРЭХ ҮЙЛСИЙГ
ДҮҮРГЭЖ
ХАЛУУН БАТ ИТГЭЛ
ДОР
ХАРИЛЦАН НЭГДЭЖ
ХАМТРАН БҮТЭЭХИЙН
ХҮСЭЛ ТАНЬ
БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ГАНЦ МОД ГАЛ
БОЛДОГГҮЙ ГЭНЭ
ГАНЦ ХҮН АЙЛ
БОЛДОГГҮЙ ГЭНЭ
ХОС ХОСООР ТУУЛАХ
ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЖАМААР
АРГА БИЛИГЭЭР
ТЭГШРЭХ АМЬДРАЛЫН ХУУЛИАР
ААВЫН ГОЛОМТ
ЗАЛГАХ ХӨВҮҮН ҮРИЙН ЁСООР
АЙЛЫН ГАЛ БАДРААХ
ХҮҮХНҮҮДИЙН ЗАЯАГААР
ЗАН САЙТТАЙ
ХАНИЛЖ ЗАЯАГАА ӨРГӨЖ
УДАМ САЙТТАЙ
ХАНИЛЖ УГСААГАА ТЭТГЭЖ
УЛСДАА ӨРХ НЭМЖ
УУЛ УСАНДАА ӨРГӨЛ НЭМЖ
ӨРГӨӨ ГЭРИЙН ХОС
БАГАНА НЬ БОЛЖ
ӨРГӨН ХОРВООГ
ТУУЛАХ ХОС ЖИГҮҮР НЬ БОЛЖ
ӨНГӨ ХОРШООД
ЭГШИГЛЭХ ХОС АЯЛГУУ БОЛЖ
ӨР ЗҮРХНИЙ ИТГЭЛТ
ХОС АМРАГ БОЛЖ
ХАЙР ХАЙРАНДАА
БЭХЖИЖ ХАМТЫН ЗҮТГЭЛДЭЭ ДЭВЖИХ
ХАНИЙН ХҮСЭЛ ТАНЬ
БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ
ҮРТЭЙ ХҮН НЬ
ЖАРГАДАГ
ҮНДЭСТЭЙ МОД НЬ
НАХИАЛДАГ
ХАЙР ДЭЭР ЧИНЬ
ХАЙР НЭМЖ
ХАЛУУН БҮЛД ЧИНЬ
ЖАРГАЛ НЭМЖ
БИЕЭС ТАНЬ БИЕЛЖ
БИЛЭГ ОЮУНААР
ТАНЬ ХҮМҮҮНЖИХ
УДМЫГ ЧИНЬ ЗАЛГАЖ
УРГИЙГ ТАНЬ
ТЭТГЭЖ
УХААНЫГ ЧИНЬ
ӨВЛӨЖ
УЧГИЙГ ТАНЬ
ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
АЛДАР НЭРЭЭР ЧИНЬ
ОВОГЛОЖ
АРД ТҮМЭНДЭЭ
ТАНИГДАХ
ӨТЛӨХӨД НЬ ӨРГӨЖ
АСАРЧ
ХӨГШРӨХӨД НЬ
ХӨЛИЙГ ТАНЬ ХУЧИХ
ХҮРЭЭГҮЙ ГАЗАРТ
НЬ ХҮРЧ
ХҮСЛИЙГ ТАНЬ
ГҮЙЦЭЭХ
ОЧООГҮЙ ГАЗАРТ НЬ
ОЧИЖ ОЮУНЫГ ЧИНЬ ЗАЛГАХ
ОХИНТОЙ ХӨВҮҮНТЭЙ
БОЛЖ
ОЛОН САЙХАН ҮР
САДТАЙ БОЛЖ
ӨНӨР ӨТГӨН БОЛЖ
ИЛ ХҮЙТЭНД ЭЭН
ТЭГШ ЯВАХ
ҮРИЙН ХҮСЭЛ ЧИНЬ
БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ХАРИЛЦАН
ХАМТРАХЫН ХҮСЭЛ, ХАНИЙН ХҮСЭЛ, ҮРИЙН ХҮСЭЛ – ГЭРЭЭ ЗАСАХ УХААН
ДУУДАХ НЭРИЙГ
ЭЦЭГ ЭХ ӨГДӨГ
ДУУРСАХ АЛДРЫГ
ӨӨРӨӨ ОЛЖ АВДАГ
ҮГЭЭР НЬ ШИНЖИЖ
ҮЙЛСЭЭР НЬ ТАНИНА
ААВ ЭЭЖИЙН ҮРС
БОЛТОР
АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ
ЭЗЭН БОЛООД
АВЪЯАС
ЧАДВАРААРАА ТОДРООД ТОВОЙГООД
АЙМАГ УЛСДАА
ХҮЧЭЭ ӨРГӨӨД
АРД ТҮМНИЙХЭЭ
ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭГЭЭД
ТӨРДӨӨ ТҮШИГТЭЙ
ТЭНГЭРТ ҮНЭТЭЙ
ГАЗАРТ ГАВЪЯАТАЙ
ГАЛТАЙ ЦОГТОЙ
ОЛНЫГ ОРОЙЛЖ
ТҮМНИЙГ ТҮҮЧЭЭЛЖ
ХҮМҮҮНИЙ ДАЙТАЙ
ХҮМҮҮН ЯВАХ
ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ
НЬ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
НУУР АМГАЛАН БОЛ
НУГАС АМГАЛАН
ТӨР ТӨВШИН БОЛ
ТҮМЭН ОЛОН НЬ АМГАЛАН
ЭХ МОНГОЛ УЛС
МИНЬ ЭНХ АМГАЛАН
ЭЛГЭН САДНААРАА
СЭТГЭЛ АМГАЛАН
ТӨР УЛС МИНЬ
ТӨВШИН АМГАЛАН
ТҮМЭН БОДИС НЬ
ТӨГӨЛДӨР АМГАЛАН
ГАЛ УСНЫ АЮУЛГҮЙ
ГАЗАР ТЭНГЭРИЙН
ШАЛТАГГҮЙ
ГАЙ ЗОВЛОН
ТАХАЛГҮЙ
ГАДААД ДОТООДЫН
ДАЙСАНГҮЙ
АМАР АМГАЛАН АШИД
МӨНХ
ОРШИН ТОГТНОХ ЭНХ
АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ НЬ
ЭГНЭГТ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ
ОГТОРГУЙН САЛХИ
НЬ ООСОРГҮЙ
ОРЧЛОНГИЙН ТҮМЭН
МӨНХГҮЙ ГЭНЭ
ХҮМҮҮН ҮҮСЭХЭЭС
АВААД
ХӨХ МОНГОЛ
ОРШИХООС ЭХЛҮҮЛЭЭД
ТӨДИЙГӨӨС ӨДИЙ
ХҮРТЭЛ
ТӨЧНӨӨН ОЛОН ЗУУН
МЯНГАН ЖИЛИЙГ ӨРТӨӨЛӨӨД
ТЭР ХҮЧИРХЭГ
ӨНДӨР ДЭЭД ЭСИЙН
ҮРГЭЛЖЛЭЛ БОЛООД
ӨНӨӨДӨР БИД НЬ
ОРШИЖ Л БАЙНА
ХӨХ МОНГОЛЧУУД
ЦУГААРАА
ХӨРСТИЙН ХААНА Ч
ҮР УДМААР НЬ ҮРГЭЛЖИЛЖ
ҮЙЛ БҮТЭЭЛЭЭР НЬ
ҮРГЭЛЖИЛЖ
ҮЛГЭР ТҮҮХЭЭР НЬ
ҮРГЭЛЖИЛЖ
ҮЛДЭЭЖ ӨВЛҮҮЛЭХ
ЭХ САЙХАН ОРОН
ЭРХЭМ НАНДИН СОЁЛ
ӨВ БҮХНЭЭР НЬ ҮРГЭЛЖЛЭХ
МӨНХ ОРШИХУЙН
ХҮСЭЛ НЬ
БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ЭЗЭН ЭРХИЙН
ХҮСЭЛ, ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ, МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ-ТӨР ЗАСАХ УХААН
МӨНХ ТЭНГЭРИЙН
ХҮЧИН ДОР
АУГАА ИХ СУУ
ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР
МОНГОЛ ТҮМЭН МИНЬ
ЗАЯА НЬ ӨНДИЙЖ
ЗАМ НЬ ТЭГШИРЧ
ЕРӨӨЛ БИЛИГ
ДЭЛГЭРЧ
ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ
НЬ
ТЭГШ ДҮҮРЭН БИЕЛЖ
БАЙХ БОЛТУХАЙ!
2024/02/14
582
ЭНТЕРТАЙНМЕНТ
Түмэн тэмээний баярт Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгч Рубэн оролцлоо
Өмнөговь аймгийн
ЗТДГ-аас Түмэн тэмээний баярын хүрээнд Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгчийг
урьжээ. Улмаар Испани улсаас тус холбооны төлөөлөгч Рубэн баярт оролцож,
сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцлаа. Тэрээр анх удаа Монгол улсад тэмээний
баярт оролцож байгаа бөгөөд Монголын соёл, тэмээний соёл бүх зүйл сонин содон
туршлага болж байгааг онцоллоо. Мөн тэрээр “ Тэмээ малыг амьтан гэж харахаас
илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд
асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг
оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү.
Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс байгаа. Гэвч бодит
байдал дээр өөр. Үнэхээр гайхалтай байна” гэлээ. Түмэн тэмээний
баярыг үзэж сонирхсон жуулчдын нэг Австрали улсаас ирсэн Пэдди МакХьюгийн гэр
бүл. Тэд Австрали улсдаа тэмээн аж ахуйг 50 жилийн турш хөгжүүлж, эрхэлж байгаа
бөгөөд улсдаа анх удаа тэмээн уралдааныг гэр бүлээрээ санаачлан зохион байгуулсан
нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн байна. Монголд тэмээн соёлыг
мэдэж, судлахаас гадна тэмээн аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн
иржээ. Тэдний хувьд Монголын тэмээн баяр амьдралдаа үзэж байсан хамгийн
гайхалтай баяр байна гэж онцоллоо. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн
клуб
2024/02/05
466