Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
Аргын тооллын: 2024-06-10, Даваа гараг. Билгийн тооллын 4, Сумьяа гараг, зуны дунд цагаан морь сарын 2 хар мэнгэтэй, шороон суудалтай, үхэхийн барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, найралт эх одтой, хөхөгчин могой өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.53-20.50
-Өдрийн сайн цаг нь үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), морь (11.40-13.40), хонь (13.40-15.40), нохой (19.40-21.40), гахай (21.40-23.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ