mmnews.mn | 2024-11-21
Өвчин зовлонгоо дотоод эрчмээрээ анагаахуй
Өвчин эмгэг гэдэг өөрийн буруугаас болж л ирдэг. Энэ үед хүмүүст бууж өгөх эсвэл өвчин зовлонтойгоо тэмцэх гэсэн хоёр сонголт гарч ирдэг. Гэвч хүмүүс ихэвчлэн өвчин зовлонгийнхоо өмнө өвдөг сөхөрч, бууж өгөх замыг сонгодог бөгөөд энэ нь буруу юм. Өөрийгөө өөрчилж дотоод энергийн хүчээ ашиглан, өвчин зовлонгоо эмчилж болдог. Өвчин бол ял шийтгэл хүний амьдралын нэг хэсэг юм. Тухайн туссан өвчнийг ялж дийлэх, илүү сайхан амьдрал руу тэмүүлэх, эрүүл саруул, өвчин зовлонгүй амьдрах хүсэл зоригийг хүнд өгдөг. Гэвч хүмүүсийн ихэнх нь ингэж чадалгүй өвчиндөө ороогдож, өвдөж шаналдаг, тэр дорхноо бууж өгөхийг урьтал болгодог. Харин эсрэгээрээ сэтгэлийн тэнхээтэй байж, дотоод энергийнхээ хүчийг ашиглан, өвчин зовлонгоос ангижрах хэрэгтэй. Хамгийн гол нь аливаад хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Магадгүй энэ бүхэн бүтэшгүй зүйл мэт санагдаж байж болох хэдий ч, хүн бүрт энергээ ашиглах боломж байдаг. Өлсгөлөн, байгалийн гамшиг, өвчин гурав бол хүн төрөлхтөнд тохиолдох хамгийн том гарз хохирол байж болох юм. Гэсэн хэдий ч, энэ нь өөртөө илүү ихийг бий болгох, одоо буйгаасаа илүү сайхан амьдрах, эрүүл саруул байхын өмнөх шалгуурууд гэж ойлго. Тиймээс анхаарлаа хандуулж, бууж өгөхгүй байхыг хичээх нь зөв. Дотоод энергийн хүчээрээ өвчин зовлонг давж гарах боломжтой гэдгийг баталсан шинжлэх ухааны 5 дүгнэлтийг хүргэж байна.
1. Эдгэрнэ гэдэгтээ итгэх: Хүн өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарч, аз жаргалтай байхын тулд энергийн түвшин өндөр байх зайлшгүй шаардлагатай. Иймд ухамсар болон энергийн түвшин хоёр хоорондоо холбоотой аж. Хэрвээ тухайн хүний энергийн түвшин сул байх аваас ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болохоос гадна, өвчин зовлон тусах үндэс болдог. Үүний эсрэгээр энергийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авч чадахаас гадна, өвчин зовлон тусахгүй байх ач тустай.
2. Энергийн түвшингээ дээшлүүлэх
Энергийн түвшин муу байх тусам аливаа зүйлсийг хүлээж авах чадвар мууддаг байна. Учир нь хүний эдгэрэхгүй байх вий гэх бодол амин чухал энерги болон цэвэр ухамсрын урсгалыг хааж байдаг. Үүнээс гадна оюун ухаан, бие, сэтгэлийг боогдуулж хайр, мэдрэмжийг сулруулдаг. Энергийн түвшин өндөр байхад хүлээж авах чадвар дээшлэн, ертөнцийн энерги, цэвэр ухамсрыг чөлөөтэй хүлээж авдаг аж. Өөрөөр хэлбэл ямар ч өвчин зовлон туссан эдгэрнэ гэдэгтэй итгэлтэй байгаарай.
3. Сайн, муу мэдрэмжийг ялгаж сурах
Сэтгэл хөдлөл, мэдрэмж бол, таны энергийн түвшнийг илэрхийлэх био-химийн дохиоллын систем юм. Ямар ч мөчид, ямар ч нөхцөлд байсан хамаагүй таны мэдрэмжүүд таны энергийн түвшнийг бүрэн илэрхийлнэ. Энергийг эерэг, сөрөг гэж ангилах нь түгээмэл. Гэвч энэхүү 2 туйлын хооронд өчнөөн мянган төрлийн давтамж байдаг. Хэрэв та энергийн түвшнээ дээшлүүлэх гэж байгаа бол, юуны өмнө эерэг болон сөрөг мэдрэмжийг хооронд нь ялгаж, сурах хэрэгтэй. Үүнийг сурахын тулд юу мэдэрч байгаагаа тодорхойлох шаардлагатай. Жишээ нь, та таагүй сэтгэл хөдлөл мэдэрвэл энэ бол сөрөг буюу доогуур түвшний хэлбэлзэл байна гэж тодорхойлж болно.
4. Бодлоо удирдах чухал гэдгийг судалгаагаар батласан. Таатай сэтгэл хөдлөл төрвөл энерги өндөр байгааг илтгэнэ. Тэгэхээр энергийн түвшнээ дээшлүүлнэ гэдэг бол нэг ёсондоо эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл бий болгоно гэсэн үг юм. Одоо тэгвэл сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Сэтгэл хөдлөлийг бодлууд үүсгэдэг. Бодол өөрөө энергийн хэлбэлзэл юм. Зарим бодлууд сөрөг мэдрэмж төрүүлж, энергийн түвшнийг доошлуулдаг бол эерэг бодлууд таатай мэдрэмж төрүүлж, энергийг дээшлүүлдэг. Бодлоо удирдах чухал гэдгийг судалгаагаар батласан.
5. Анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал зүйл. Юуны талаар бодож байна гэдэг нь, нэг ёсондоо таны амьдралыг өөрчлөх, өвчнийг үгүй хийх ач холбогдолтой. Иймд эерэг зүйл бодож, өндөр энергийн түвшинтэй байвал сөрөг хүн, нөхцөл байдал, үйл явдалтай төдийлөн орооцолдохгүй. Жишээ нь, өвчтэй хүнийг эргэж очихдоо өвдөж зовж байгаа тухай нь бодохын оронд эдгэрч, эрүүл болохыг ерөөн, хамт байж, өвчнөө даван туулахад нь тусалвал илүү үр дүнтэй байх юм. Түүнчлэн өөрийгөө өвдөөгүй, эрүүл байгаагаар төсөөлөх хэрэгтэй аж. Анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал зүйл
Өвчнийг эдгээх 10 алхам: Хүн бүрт өвчнийг ялан дийлэх харилцан адилгүй аргууд байдаг. Гэхдээ эрүүл мэндээ сайжруулж, өвчний өмнө бууж өгөлгүй, тэмцэх боломжийг олгодог дараах 10 алхмыг хэрэгжүүлээрэй.
1. Өвчнийг эдгээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байж, бодлоо цэгцлэх. Танд би өвчнөө ялан дийлнэ гэсэн итгэл үнэмшил бий болсон цагт дотоод энергийн хүчээ ашиглан, өвчнийг үгүй хийж, бие сэтгэл санааны хувьд эрүүлжих болно. Нэг ёсондоо туссан өвчиндөө бууж өгөлгүйгээр тэмцэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийгөө урам зоригоор тэтгээрэй.
2. Өөрийнхөө дотоод энергийн хүчийг бусадтай хуваалцах. Өөрт байгаа дотоод энергийн хүчээ бусадтай хуваалцахаас бүү татгалз. Учир нь бусдад сайхан сэтгэлээр туслаж, гараа сунгасан хэн бүхэнд бурхан хариу барьдаг. Өчүүхэн төдий тус эргээд хүнд зовлон, саад бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг байна.
3. Дархлааны системээ сайжруулах. Хүн яагаад өвчин тусч байна вэ? Үүний хамгийн том шалтгаан бол, дархлааны систем муудсантай холбоотой юм. Иймд дархлааны системээ муутгахгүй байхын тулд байнга хичээх хэрэгтэй аж. Хүний дархлаа олон зүйлээс болж муудах нь бий. Үүнд уур бухимдал, бүдүүлэг зан, гутранги үзэл ч мөн нөлөөлдөг.
4. Даруу төлөв байх. Хүн даруу төлөв байж, аливаа зүйлд хянуур хандсанаар анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чадах үндэс болдог байна. Үр дүнд нь юу, хаана өвдөж байгааг мэдэхээс гадна, түүнд ач холбогдол өгч, дотоод энергийнхээ тусламжтайгаар өвчнөөс салах боломжтой юм.
5. Амьдралын хэв маяг, итгэл үнэмшил. Айдас, үнэлэмжүүддээ ухамсартайгаар эерэг өөрчлөлтүүдийг хий. Ямар өөрчлөлтүүдийг хийх тал дээр өөрийн мэдрэмжүүддээ итгээрэй. Учир нь та амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар хамгаас илүү сайн мэдэж байгаа.
6. Хайртай хүмүүсээ бодох. Хайртай хүмүүсээ бодож, ирээдүйд үргэлжлүүлэн амьдрах шалтгаан өөртөө гаргах хэрэгтэй. Таныг өвчин зовлондоо дийлэгдэж, өвдөг сөхрөх үед таныг гэсэн хүмүүс ард чинь үлдэж байгаа гэдгийг бүү мартаарай. Тэднийг бодох үед эрч хүч, урам зоригоор тэтгэгдэх болно.
7. Хөгжим, аялгуу. Хамгийн гайхамшигтэй энергийн хэлбэлзлийн хэрэгсэл юм. Хөгжим бүх саад бартааг туулан таны "ЭГО"-той нүүр тулдаг. Хөгжим сонссоноор та өөрийн энергийн түвшнийг хөгжмийн энергийн хэлбэлзлийн түвшинтэй ойролцоо түвшинд аваачдаг. Тэгэхээр өөр өөртөө эерэг мэдрэмж төрүүлдэг дуу, хөгжим, аялгууг сонсоорой.
8. Урам зориг. Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг. Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ
9. Дасгал хөдөлгөөн хийх. Энэ нь биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг "эндорфин" хэмээх бодисыг ялгаруулдаг. Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй.
10. Сайн үйл хийх. Хайр энэрлийн үүднээс сайн үйл хийх нь таны энергийг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэрвээ сэтгэлийн хаттай байж, өвчин зовлон тусах үед өвдөг сөгдөж, бууж өгөлгүй өөртөө итгэлтэйгээр, эдгэрнэ гэсэн сэтгэлээр тэмц. Харин сэтгэлээр унаж, бууж өгвөл өвчин зовлон таныг ороосоор байх болно гэдгийг анхаар. Иймд та сайтар төвлөрч, дотоод сэтгэлийн энергиэ ашиглан өвчин зовлонгоосоо салаарай.
Via Tsetsegjargal Dorj



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ