Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-07-01, Даваа гараг. Билгийн тооллын 25, сумьяа гараг, зуны дунд цагаан морь сарын 8 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үхэхийн барилдлагатай, гоё хүүхэн одтой, улаан бар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:55
-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40 ), үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), хонь 13.40-15.40), нохой (19.40-21.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна.
-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ