mmnews.mn | 2024-11-21
Энэ сарын 21-нд "CleanUP- IV" өдөрлөг болно

НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” болгон албан ёсоор зарласан бөгөөд олон улсын тэмдэглэлт өдрүүдийн хуанлид нэмж оруулсан билээ. Жил бүр 20 сая орчим хүн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрээс эх дэлхийн бохирдолтой тэмцэхээр нэгддэг.

Харин Монгол улс 2021 оноос нэгдэж, байгаль орчны бохирдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлдэг болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь олон улсын байгууллага болон залуучуудын нэгдэлтэй хамтран энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд, олон нийтийг экологийн боловсрол олгох, хог хаягдлын менежментийн төлөвшүүлэх, залуу хойч үедээ байгаль орчноо хайрлах, сайн дурын ажлын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор “CLEAN UP- IV” нөлөөллийн аяныг зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд бүх насны төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, ашгийн төлөө болон ашгийн бус байгууллага нэгдэж, хэрэгжүүлдгээрээ онцлогтой.

Энэ хүрээнд дараах үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

  • Үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэд аль болох дахин боловсруулах боломжтой хог хаягдал, аль болох хог хаягдал бага гаргах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг уриалах, мөн хог хаягдал бага гаргах бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтийг сонгон хэрэглэхэд уриалах;
  • Хуванцар хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, дадал болгож төлөвшүүлэх;
  • Электрон хог хаягдлын талаарх олон нийтийн мэдээллийг сайжруулах;
  • Дан ганц залуучууд гэлтгүй нийгмийн олон талыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ