Архины бус шалтгаант элэгний өөхлөлт гэдэгт хэт тарган жин ихтэй, чихрийн шижин өвчтэй, даралт ихэсдэг, генетикийн гаралтай өөрчлөлтүүд багтдаг. Нэг үгээр хэлбэл, хэт жин ихтэй, чихрийн шижинтэй, даралт ихэсдэг хүмүүс элэгний өөхлөлттэй байх магадлал өндөр байдаг. Харин генетикийн шалтгаант гэдэг нь төрөлхийн, удамшлын хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Тухайлбал, хүүхэд төрүүлээд дараа нь элэгний өөхлөлттэй болсон хүмүүс их байдаг. Энэ нь тухайн хүн удамшлын элэгний өөхлөлттэй байсан гэсэн үг юм.
Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад церроз болох анхдагч хүчин зүйл болдог . Нэг үгээр хэлбэл, элэгний өөхлөлт нь элэгний хатуурлын эхний үе шат гэж хэлж болно. Элэгний хатуурал өөхлөлтөөс үүдэн, улмаар элэгний церроз болдог. Энэ үед элэг солихоос өөр арга замгүй болдог.....