Архины хордлого гэж юу вэ
Нэг хундага архи уугаад тухайн хүнд илрэх өөрчлөлтийг этилийн спиртийн хордлого хэмээн үздэг. 3 ба түүнээс дээш хундагыг уух, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд тухайн хүний биед илрэх өөрчлөлт, зовуурь шаналгааг ШАРТАЛТ хэмээн үзнэ.
Монгол хүний бие организмд архийг задалдаг фермент маш бага хэмжээтэй байдгийн улмаас бид архины хордлого ба архины шарталтанд хурдан орж улмаар ДОНТОЛТ үүсэх процесс богино хугацаанд явагддаг байна.
Иймээс архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд таны биед буй архины хорыг яаралтай цэвэрлэн зайлуулах шаардлагатай байдаг. Үүний тулд хордлого тайлах эмчилгээг (Detoxification) нэн даруй хийлгэж байх нь чухал юм.
Архины хордлого нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван шатлалтай байдаг. Уусан архины хэмжээ, нас, хүйс болон бусад хүчин зүйлсээс хамааран өөр өөр байдаг.
Хордлогын хөнгөн зэрэг:
-Арьсны улайлт
-Хэл яриа ,дуу авианы өөрчлөлт
-Зан төлөвийн өөрчлөлт
-Хөлрөх
-Биеийн тэнцвэр бага зэрэг алдагдах
-Дотор муухайрах
-Бөөлжих
-Толгой эргэх
-Нойргүйдэх
-Түгших
Хордлогын дунд зэрэг:
-Төв мэдрэлийн үйл ажиллагаа саармагжих
-Зан төлөв алдагдах (балайрах)
-Толгой эргэх
-Хараа муудах (бүрэлзэх, сарних)
-Бөөлжих
-Дотор муухайрах
-Толгой өвдөх
-Унтаарах
-Түгших
-Салгалах
Хордлогын хүнд зэрэг:
-Хүүхэн хараа өргөсөх
-Амьсгалын замын хүндрэл үүсэх
-Төв мэдрэлийн үйл ажиллагаа саатах
-Зүрх судасны үйл ажиллагаа алдагдах
-Хэм алдагдал
-Шүлс ихсэх
-Бөөлжих
-Ухаан алдах
-Таталт өгөх
-Кома
-Айх түгших тавгүйтэх
-Салгаж чичрэх
Анхаар! Архины хордлогын үед аливаа эм дусал шингэн зэргийг зайлшгүй эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэн гэрээр дусал шингэн эм тариа хэрэглэх нь болзошгүй эрсдэл үүсгэх аюултай!
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ