GPT-4o-н "o" нь “omni” буюу бүхнийг, бүгдийг гэсэн утгатай бөгөөд аудио, текст, зураг, дүрслэл болон тэдгээрийн хосломол өгөгдөхүүнийг тухайн хугацаанд нь боловсруулан хариу өгөхөөр бүтээгдсэн аж.
ШИНЭ ChatGPT ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ? | Өмнөх модель болох ChatGPT-4 зөвхөн текст өгөгдөлд хариу өгдөг байсан бол GPT-4o текст, зураг, дуу авианы агуулгыг хүлээн авах ойлгох, энэ төрлийн контент бүтээн хариу өгөх боломжтой болжээ. | GPT-4o таны дэлгэцийг харж, түүн дээрх мэдээллийг унших, ойлгох, асуултанд хариулж, тэрч байтугай орчуулж чадна гэнэ. | Түүнчлэн GPT-4o дуу хоолойгоор хариу өгөх хурд нь нэмэгдснээс гадна Англиас бусад хэл дээр илүү сайн, оновчтой хариу өгдөг болсон гэнэ. Ер нь л энэ шинэчлэлт нь GPT-4o-г хувийн болон мэргэжлийн өдөр тутмын хэрэглээнд илүү ойртуулж, хязгааргүй боломжууд нээж өгсөн гэхэд болохоор болж. | Аа тийм бас нэгэн гайхалтай мэдээ нь энэхүү дэвшилтэт AI моделийг ChatGPT-н ҮНЭГҮЙ хувилбарыг ашигладаг хүмүүс ч туршиж үзэж болох юм байна. | Яагаад хүн бүр магтаад байгааг тодорхой харуулах жишээнүүдийг доорх демо бичлэгүүдээс үзээрэй! Ангайлгаж байна шүү: | | OpenAI-н энэ удаагийн танилцуулгаас ганц л зүйл хэрэглэгчдийг нь сэтгэл дундуур үлдээсэн бөгөөд энэ нь хүмүүсийн хүлээж байсан шиг ChatGPT хайлтын системтанилцуулсангүй. | Mac апп: ChatGPT мөн Mac үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдэд зориулсан өөрийн гэсэн апп гаргасан бөгөөд төлбөр төлдөг бүх хэрэглэгчид нь ашиглах боломжтой гэнэ. Эх сурвалж: Натхауз |
|