mmnews.mn | 2024-11-21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-05-20, Даваа гараг

Билгийн тооллын 12, Сумъяа гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 5 шар мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай, нэр өнгийн шүтэн барилдлагатай, ус суудалтай, тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.07-20.30
-Өдрийн сайн цаг:хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой. 
-Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин эмгэг ирнэ.
-Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 
-Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ