mmnews.mn | 2024-05-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гиусеппе Ангело Кармело Яоффреда Яорио, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каид Слиман Лахсин, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил-Ур-Рахман-Хашми нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхийг илэрхийлэв.Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.Элчин сайд нар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо ЛизарзабуруБоливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гиусеппе Ангело Кармело Яоффреда ЯориБүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каид Слиман ЛахсинИсламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил-Ур-Рахман-Хашми
2024/04/02
192
УЛС ТӨР
Г.Занданшатар: ХЭҮК-ийн шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ажиллах хэрэгтэй
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2024.04.02/  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь  хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ танилцууллаа. Тус комиссоос ирүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлээ танилцууллаа. Тэрбээр, энэ удаагийн илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн долоон сэдвийн хүрээнд боловсруулсан. Тухайлбал, хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байна. Агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна. Энэ сэдвийн хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарах 14 санал дэвшүүллээ гээд бүлэг тус бүрээр нь хүний эрхийн дүгнэлтээ танилцуулж эрхийн хэрэгжилтийг хангах саналаа дэвшүүлэв. Тухайлбал, Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.  Мөн хүүхдийн эрхийн чиглэлээр тэр дундаа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэл, түүний мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар 9 санал дэвшүүлсэн.  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлд 7 бүлгийн хүрээнд 54 саналыг тусгасан гэв.УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэ хаврын чуулганаар хүний эрхийг хангах багц хуулийн төсөл,Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Эдгээр хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд энэхүү илтгэлд тусгагдсан санал, зөвлөмж чухал юм. Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж буй зарим нэг аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, бодит үр дүн гаргаж, эргээд ард иргэддээ мэдээлдэг байх шаардлагатай байна. Мөн орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэр хангагдаж буй ч судалж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.Энэ мэтчилэн Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй ажиллаж чадвал иргэдийн хүний эрхийн мэдлэг дээшилж, та бүхний үйл ажиллагааг ч эргээд дэмжиж ажиллана. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн агуулга бүхий заалт орсон. Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд далд буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэн, мэдээлж, үр дүн гаргах нь чухал юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулах, чөлөөлөх, огцруулах, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, зогсоох саналаа эрх бүхий албан тушаалтанд гаргаж ажиллах хэрэгтэй.  Комисс, комиссын гишүүн нэг бүрийн үйл ажиллагааны ил тод байдал нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, улмаар хүний эрхийн мэдлэгтэй иргэд Комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. Илтгэлийг сонсох нэг өөр хэрэг, хэрэгжилтийг хангахад чиглэж ажиллах механизмыг бүрдүүлэх нь чухал байна гэв.Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Энхбаяр нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/02
216
УЛС ТӨР
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг  (2024.04.01) Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хөтлөн явуулав.Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулав. Хуулийн төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгасан байна. Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, үүний дотор, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө үүрэг хүлээхээр зааж, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн, үрчлүүлсэн, дагавар хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил байхаар зохицуулж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд танилцуулгадаа онцолсон юм. Мөн тэрбээр, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх үүднээс гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор, сайн дураар ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдаж болохоор зааж, хэрэв холбоотой бол гэрлэхийг хориглохоор заасан гэлээ. Хуулийн төсөлд туссан бас нэг шинэлэг зохицуулалт нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчдын харилцааг зохицуулсан явдал юм. Тэдэнд тавигдах шаардлага, эрх үүрэг, хамтын амьдралыг дуусгавар болгох, хүүхдийн асуудлууд зэрэг олон нарийвчтлсан харилцааг энд тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан зааж, тэдний эрх ашиг, эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалт нэмжээ. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг төсөлд нарийвчлан зааж, түүний үндэслэл, нөхцөл, үүсэн гарах үр дагаврыг ялгаж шинэчлэн найруулсан байна. Шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийг хамтад нь заавал шийдвэрлэхээр зохицуулж, тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэхээр заасан талаар Дэд сайд Б.Солонгоо танилцуулсан юм.Түүний дараа Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх 2018 онд хийсэн судалгааныхаа талаар Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулав. Уг судалгаанд 10 аймаг, 30 сум, нийслэлийн зургаан дүүргийн 62 хорооны нийт 2016 өрх хамрагдсан байна. Судлаачид монгол гэр бүлийн бүтцийг статистикын албан ёсны тоо баримтууд болон урьд өмнө хийгдсэн суурь судалгаанд суурилан дан буюу эцэг эх, үр хүүхдүүдээс бүрдсэн, нийлмэл буюу өргөжсөн, ургийн хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдардаг, өрөөсгөл буюу эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүл гэж ангилжээ.Мөн насны ангиллын хувьд ахмад, дунд, залуу гэр бүл гэж авч үзэхэд ахмад настай гурван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь нийлмэл гэсэн дүн гарчээ. Гэр бүлтэй адилтгах харилцаатай буюу хамтран амьдрагчдын эзлэх хувь 13.5 байгаа бөгөөд нийслэлд давамгайлж байгааг судлаач хэлж байлаа. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйлийг тодруулах зорилгоор нэн шаардлагатай зүйлсийн эрэмбийг 2010 оны судалгаатай харьцуулан гаргасан байна. Энэ тухай асуултад судалгаанд оролцогчид доорх байдлаар хариулсан байна.Монгол гэр бүлийн доторх харилцааны хэв шинжийг нэгдэл нягтралын (салангид, нэгдмэл) байдлаар авч үзэхэд 50 хувь нь салангид, 19 хувь нь тусгаарлагдсан байдалтай бол 25 хувь нь нэгдмэл, зургаан хувь нь өндөр түвшний нэгдмэл гэсэн дүн гарсан байна. Харин дасан зохицох чанарын (тогтсон болон уян хатан) байдлаар авч үзэхэд 73 хувь нь хөшүүн, 20 хувь нь уян хатан хэмээн дүгнэгджээ. Эдгээрээс монгол гэр бүлүүдийн 91.3 хувь нь дунд түвшний тэнцвэртэй гэр бүлийн төрөлд хамаарч буй нь харагдсан бөгөөд ийм гэр бүлүүд өөрчлөлтөд дасан зохицох чадвартай ч харилцаа холбоо тааруу, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг гэсэн дүгнэлтийг судлаач нар хийжээ.Дээрх судалгаагаар хосуудын харилцаа, гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт, үүрэг, хариуцлага, түүний тэнцвэр, хүүхдийн хүмүүжилд хэрэглэдэг аргууд, нөлөөлдөг зүйлс, эцэг, эхийн оролцоо, тэдний боловсролын түвшин, амьдралын хэвшил, зуршил, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн нөлөөллийг хүртэл авч үзсэн байна. Гэр бүл салахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг судалгаанд оролцогчид анхаарал халамж дутагдах, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн нэрлэсэн бол бодит шалтгаануудыг үзэл бодлын зөрчил, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэхчлэн дурдсан байна. Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулгаа дүгнэхдээ, монгол гэр бүлийн төр засгаас зохицуулалт, дэмжлэг хүссэн гол асуудал бол хөдөлмөр эрхлэх боломжийг өсгөх, орлого нэмэгдүүлэх явдал гэдгийг онцлоод, төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөгжлийн болон дэмжин туслах үйлчилгээг бий болгож, гэр бүлийн амьдралын мөчлөг бүрийн хэрэгцээнд суурилан хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Тэрбээр, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг өгүүлж, хуулийн хэрэгжилт, түүний шударга байдлыг иргэд урьд өмнөхөөс илүүтэй хүсэмжлэх болсныг тэмдэглэв.Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг сонссоны дараа оролцогчид санал бодлооо хэлсэн юм. Хэлэлцүүлэгт дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг болон гэр бүл, ниймийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож, олон талын санал, байр суурийг илэрхийлэв. “Улаанбаатар эрдэм” Их сургуулийн багш Н.Алтангэрэл, шинэчилсэн найруулгын өсөл өмнөх хуулиас дээрдсэн юмгүй байна хэмээн шүүмжлээд, зарим дэвшилтэт зүйл байгаа боловч гэр бүл салалт зэрэг тулгамдсан асуудлуудынхаа суурь шалтгааныг олж хараагүй байна гэлээ. Тэрбээр гэр бүл салалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг анхааруулж, үүнийг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч, эрх зүйн зохицуулалтыг боловсруулахад харгалзан үзэх шаардлагатай гэлээ. Мөн хүүхдийн тэтгэлэг эзэддээ очдоггүй, олддоггүй байдлыг харгалзан үзэж, сан байгуулах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Гэр бүл судлаач Х.Баавгай, гэр бүлийг эдийн засаг, нийгмийн харилцаа, эрх зүйн уялдаанд авч үзэх ёстой гээд, эдийн засгийн талаар хэрхэн урамшуулах, нийгмийн харилцааны хувьд зөвлөгөө өгдөг, үйлчилдэг төвүүдийг бий болгож хөгжүүлэх зэрэг асуудлыг уялдаатай шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатайг онцлов. “Монголын чөлөөт ахмадын холбоо” ТББ-ын тэргүүн Г.Баасан, гэр бүлд тавигдах босго хугацааг 10 жилээс доошгүй байхаар тогтоосон хэрнээ хамтран амьдрагчдад таван жил тавьж өгсөн нь ямар харилцааг төр, засгаас түлхүү дэмжиж байна вэ гэдгийг харуулж байна гээд, гэр бүл бол гэрээн дээр биш итгэлцэл, хайр дээр тогтох ёстойг онцлов. Тэрбээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд сануулах, торгох зэрэг арга хэмжээ хэрэглэхгүйгээр шууд 9-30 хоног хорьж, гурван удаа давтвал эрүү үүсгэдэг нь тэр айлын амьдралыг эерүүлэх, өөрчлөх бус харин ч улам хүйрэх, салахад нөлөөлж байна хэмээгээд, айл гэрт бий болсон хүйтэн уур амьсгалыг дулаан болгох зохицуулалт хаана байна вэ гэсэн асуулт тавив.Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Ундраа Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааны гол хууль болохыг онцолж, гэр бүлийн асуудлааг дагнасан шүүхийг нийслэлд байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, сум, дүүргийн соёлын төвүүдийг түшиглэн гэр бүлд зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах боломжийг хуульчлах, гэр бүлийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг илүү нарийвчлах шаардлагатай гэлээ. Мөн дагавар хүүхдүүдийг хамгаалах, гэр бүлээс гадуурх харилцааг шийдвэрлэх талаар хуулийн төсөлд нарийвчилсан заалтуудыг тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. Хуульч Б.Бадамханд, Монгол Улсын Үндсэн хуульд, гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж заасан тул ижил хүйстнүүдийн харилцааг энэ хуульд тусгаж зохицуулах тухай саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, угийн бичиг хөтлөх тухай хууль хэрэгжихгүй байгаа тул ДНХ-ийн шинжилгээнд сайн дураар бус заавал хамруулдаг байхаар зааж өгөх хэрэгтэй гэсэн юм. Мөн тэрбээр, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа этгээдийг албадан ажил хийлгэдэг байхаар хуульлах санал дэвшүүлж, хүүхдийн тэтгэлгийг төлүүлж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нөхөр, эсвэл эхнэр гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэлэг гаргуулна гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаагаа хэлэв. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар настан буурлуудаа хүндэтгэх хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшлийн дээшлүүлэх, ахмад настны өмчлөлийг хамгаалах, асран хамгаалах үүргээ ухамсарлаагүй үр хүүхдэд хариуцлага тооцох асуудлуудыг хуульд тусгах шаардлагатай гэсэн бол Монголын Угийн бичгийн холбооны тэргүүн Н.Түмэн-Өлзий гэр бүлийн харилцааны үндсийг угийн бичигт суурилах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.Hold International байгууллагын төлөөлөгч н.Тунгалаг, хууль хэнд зориулагдсан бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэсэн зарчмын санал хэлж, тухайлбал, хүүхэд үрчлэх асуудлыг гадаад, дотоодын иргэдэд өөр өөр зохицуулалттайгаар тусгах шаардлагагүй гэсэн саналтай байгаагаа дурдсан бол “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-ын тэргүүн Ч.Сэмжидмаа дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхдээс гадна нөхрөөсөө далдуур өөр хүнээс олж гаргасан хүүхдийн асуудал, мөн ижил хүйстний эмчилгээ, үйлчилгээний асуудлыг зохицуулах шаардлага бий талаар ярив. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үнэн шударга холбооны тэргүүн Г.Үнэнбаяр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг гэр бүлийнхэн нь залгидаг байдлыг таслан зогсоох, мөн хүүхдээ төрөнгүүт эмээ, өвөөгйнх нь нэр дээр бүртгүүлж, халамж, тэтгэвэр завших явдлыг хориглох нь зүйтэй гэлээ. Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг, гэр бүл цуцлахыг хориглох нөхцлүүдийн дотор хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан гэсэн нөхцөл байгаа нь гэр бүлийн хүчирхийлэгч этгээд ар өврийн хаалгаар, аахар шаахар шалтгаанаар групп тогтоолгочихоод хүчирхийллээ үргэлжлүүлсээр байх хуулийн цоорхой болох вий гэж болгоомжилж байгаагаа онцлов. Мөн Жи Би Эм консалтинг ХХК-ийн хуульч Б.Жавзанханд хуулийн зохицуулалтыг илүү нарийвчлахгүй бол хэтэрхий ерөнхий байна гээд, гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдийн хүрэлцээ муу байгааг анхаарах шаардлагатай гэлээ.Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нар хариулт, тайлбарт өгсөн юм. Гэр бүлийн тухай хууль бол энэ харилцааг зохицуулах ерөнхий хууль бөгөөд гэр бүлийг дэмжих харилцааг зохицуулсан хуулийг тусад нь гаргах шаардлагатай гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг дурдав. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлаар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэж Ажлын хэсэг байгуулаад байгаа тул хэлэлцүүлэгт оролцогчид саналаа өгч, төсөлд тусгуулах нь нээлттэй талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тайлбарлаад, эмэгтэй гишүүдээс санаачилсан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг төлөгч этгээдийн орлогын 50 хувиар тогтоох тухай асуудалд мөн саналаа өгөөрэй гэлээ. Хэлэлцүүлэт оролцогчдоос гаргасан гэр бүлийн гадуурх харилцаанд эрүүгийн хариуцлага ногдуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой асуудлууд олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр хориглогдсон талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тодорхой тайлбарлаж, дагавар хүүхдийг хамгаалах зохицуулалт төрсөн хүүхдийн адил байна гэсэн заалтаар хэрэгжих боломжтой гэсэн хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/02
193
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэн 140 мянгад хүрч хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.  Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. Түүнчлэн  “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа. Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Экспорт-Импорт банкны Дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, цар хүрээгээ шинэчлэх талаар ярилцав. Мөн талууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
2024/04/02
193
УЛС ТӨР
Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2024.04.01/ 14 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааны хаалттай горимоор нийт гурван асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.Дашрамд дурдахад, уг Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан билээ.
2024/04/01
174
УЛС ТӨР
Олон улсын эмч нарын өдрөөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нарын хамт олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэллээ. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгуудаас дурдсан юм. Нээлтийн ёслолын үеэр  Улсын Их хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан нийт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийлэв.Тэрбээр, эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд хамтын санал, санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж буй зарим бодлогын шийдвэрүүдээс дурдлаа. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн манай улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 шахам жилээр бага байгаа энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталсан нь нэн ач холбогдолтой хэмээв.УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар үргэжлүүлэн, цахим орчны хэт хэрэглээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгал гэхчилэн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй олон талт хүчин зүйлсийг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр түгээх, салбарын бодлого, шийдвэрийн уялдааг хангах, хувьсан өөрчлөгдөж буй олон улсын практик туршлагуудтай хөл нийлүүлэх ёстойг тэмдэглэн хэлэв. Мөн эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилтийг, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилнээр тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэвшил гарч, иргэдэд хамгийн ойр ажилладаг өрхийн эрүүл мэнлийн төвүүдийн үйл ажиллагааг бодитоор үнэлэн урамшуулах тогтолцоо бүрдсэн гэдгийг онцоллоо. Олон улсын эмч нарын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нарын хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт гардуулан өгсөн юм. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, бүх нийтээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг арилгахын тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг уг хуулиар зохицуулах аж. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
2024/04/01
221
УЛС ТӨР
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар  (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Я.Цэлмэн энэ дагуу 2023 оны үйл ажиллагааныхаа тайланг Хууль зүйн байнгын хорооны даргад хүлээлгэн өгч, анхаарал татаж байгаа болон тулгамдсан асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2023 оны үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/03/30
160
УЛС ТӨР
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы  (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 54 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм.Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Улсын Их Хурал төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж, чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70.3 хувь нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.Тогтоолын төсөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, өргөн мэдүүлэх, Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох, хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/30
169
УЛС ТӨР
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо.Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм.Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчдэд талархал илэрхийллээ. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 22-т эрэмбэлэгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлсэн. Энэ өсөлт зөвхөн уул уурхайн биш аялал жуулчлалын салбараас байсан нь чухал үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Өнгөрсөн онд Монголд ирсэн гурван жуулчин тутмын нэг нь тус улсаас ирсэн байна. Монгол Улсын Засгийн газар Солонгосын иргэдийг визгүй зорчих эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ гэв.Монгол хүүхэд залуусын үзэж, сонсох дуртай Солонгосын алдартай дуучид, жүжигчид, Монголд аялсан тухайгаа нэвтрүүлэг контентоороо танилцуулж байна. Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр Монгол Улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байгаа юм гэдгийг дурдаад олон улсад Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй Солонгос улсын ард иргэдэд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.Монгол Улс 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ. Монгол, Солонгос хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргасан.Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Монгол Улсын цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршилга болсон. Мөн орон нутагт "Starlink" өндөр хурдны интернет үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг тус арга хэмжээний үеэр өглөө.Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлээд “Хөх толботон” хэмээх энэхүү маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтой гэлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзана, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзах юм.  
2024/03/29
205
УЛС ТӨР
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.​Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо.Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Эдүгээ Дотоодын цэрэг нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал объект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна. 
2024/03/28
207
УЛС ТӨР
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын автомашиныг хязгаарлах талаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныг 730 мянга байхаар хязгаарлаж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн” хэмээлээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт “Дэлхий даяар жил бүр зам тээврийг ослоор 40 сая гаруй хүн бэртэж, 1.2 сая гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоон мэдээлэл бий. Улаанбаатар хотын автомашины хэрэглээ сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь хууль сахиулах үйл ажиллагаа, замын чанар, авто тээвэр гэх мэтчилэн олон асуудлыг зохицуулдаг. Замын хөдөлгөөний асуудлуудаас гарч байгаа хохирлыг хоёр дахин бууруулах боломж бий. Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудал бол замын хөдөлгөөний түгжрэл байдаг. Үүний улмаас зорчигчид цаг хугацаа алдаж, үргүй зардал гарган, агаарын бохирдол ч бий болж байна. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын орчныг сайжруулахад хувь нэмэр болох тул хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа нийт хүн амын тал гаруй хувь буюу 1.7 сая орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суугаа бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54.5 хувь нь нийслэлд төвлөрдөг.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/28
208
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 'Парламентын институтийг бэхжүүлэх нь' төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд, доктор Арно Вики-тэй Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо мягмар гарагт (2024.03.26) уулзлаа.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаа “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг эхлүүлж, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхээр болсонд туйлын баяртай байна гэлээ.Тэрбээр үргэлжлүүлэн манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа бүтээлч санаачилга, эрч хүчээр дүүрэн байж, Монголд парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.Мөн Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд илтгэл тавьж, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа 60 гаруй улс орны парламентуудтай хуваалцсанаа танилцуулав. Ийнхүү олон улсад сайн туршлагаа хуваалцаж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг илтгэж байгааг дурдаад талархал илэрхийлэв.Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики хэлсэн үгэндээ, Швейцарын Холбооны Улс, Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд олон жил үр дүнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр ч мөн адил Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр шинэ төсөл эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний урт хугацааны хамтын ажиллагааны тасралтгүй үргэлжлэл хэмээн онцоллоо.Түүнчлэн Монгол Улсын төр засгаас Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйд талархаж явдгаа илэрхийлээд хамтарсан төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжихэд хоёр талын идэвх зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотголоо.Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хоорондын “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.Тус төслийн гэрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики нар гарын үсэг зурж, баталгаажуулав.Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол, Хятадын асуудал хариуцсан хөтөлбөрийн менежер Кристиан Энглер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх С.Алтанхуяг болон албаны бусад төлөөлөгчид оролцов.2024-2026 онд хэрэгжүүлэх “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төсөл нь парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоомж, бодлогын үнэлгээ хийх чадавхыг сайжруулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлал нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газарт ажиллалааМонгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газарт ажиллаж, Техникийн хамтын ажиллагааны нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.Хоёр талын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн юм.Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентаас сонгуулийн тогтолцоонд зохих шинэчлэлийг хийсэн. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76-аас 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг шинэчлэхээр ажиллаж буй талаараа танилцуулаад парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийллээ.Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан, Швейцарын Холбооны Улсын Тамгын газрын дарга ноён Филипп Шваббтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/28
177
УЛС ТӨР
'Процессын нээлттэй байдал' сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан шүүх, хууль тогтоох, хуулийн салбарын төлөөллийг оролцуулсан “Процессын нээлттэй байдал” уулзалт, хэлэлцүүлэг  (2024.03.27) боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Улсын дээд шүүх, анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид, Нээлттэй нийгэм форум тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар олон нийтэд хүргэхэд тулгарч буй асуудал, шүүх хуралдааны танхимын стандарт, шүүх хуралдааныг ямар нөхцөлд хаалттай болон нээлттэй явуулах, хэргийн нотлох баримтыг нууцлалын зэрэгт хамааруулах гэх мэт агуулгыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж, санал солилцов.2024 онд шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилт тавьж, тодорхой ажлууд санаачилж байгаагаа Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа танилцуулсан юм. Тухайлбал, захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны зар, тоймуудыг шүүхийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх агуулгыг өөрчилсөн, захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааныг шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулах ажлыг 10 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа хэлэв. Мөн тэрээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахтай холбогдуулан зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын дээд шүүхээс хууль санаачлагчид хүргүүлсэн саналын талаар танилцуулав.Тэрбээр энэхүү илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн индекс судалгааг гаргаж байгаа ч ерөнхий үнэлгээгээр олон нийтийн итгэл нэмэгдэхгүй байна. Олон нийтийн итгэлийг нэмэхийн тулд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгохоос өөр сонголтгүй. Бусад улс орны туршлагаас харахад шүүхийн байрны нэг стандарттай болох, сонирхогч этгээд шүүхэд өөрийн биеэр ирж процессыг ажиглах, баримттай танилцах, үзэж сонирхох боломжийг бий болгодог, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг олон төрлөөр нээлттэй байлгах, ингэхдээ олон нийтэд хаалттай байх мэдээллийн жагсаалтыг тодорхой гаргасан байдаг. Хэдийгээр Шүүхийн тухай хуулийн 12.2-д заасанчлан Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна гэж заасан боловч бусад холбогдох хуульд зарим хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээн үзэж, шүүх хуралдааныг хаалттай явуулсаар байна. Тиймээс хэргийн нотлох баримт, үйл явдлыг нууцлалын зэрэгт хамааруулах, шүүх хуралдааныг ямар тохиолдолд хаалттай, ямар нөхцөлд нээлттэйгээр явуулах зэргийг Процессын хуульд боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм” гэв.Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Олон нийтийн шүүхэд итгэх итгэл буурч байгаа нь цаашлаад төрд итгэх итгэл ч буурч буйг харуулж байгаа юм. Энэ бол зөвхөн шүүхийн салбарынхны асуудал биш. Хууль, шүүхийн салбарын оролцогч бүр хамтарч ажиллах нь чухал. Шүүхийн тухай хуульд шүүхийн нээлттэй байдлыг тусгасан нь зөвхөн үгээр тунхагласан байдалтай байна. Нийгмийн шударга ёс хууль, шүүхийн салбарынхны институц дээр тогтдог. Шударга ёс ардаа төсвийн дэмжлэгтэй байх ёстой. Шүүх зайлшгүй шаардлагатай төсвөөр дутах учиргүй, төсөв мөнгөөр дутаж буй шүүх хараат бус, бие даасан байж чадахгүй. Хараат бус шүүх байхгүй цагт шударга ёс тогтохгүй” хэмээв.Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт оролцогчид болох шүүгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүхийн заалны стандартыг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, төрийн өмчит байгууллагын баримт, мэдээллийг нууцын зэрэглэлд хамааруулах эсэхийг нарийвчлах, хүний эмзэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, шүүхийн тоймыг хүний эрхийг зөрчихгүйгээр мэдээлэх, хэргийн материалыг оролцогч талууд танилцах боломжтойгоор нээлттэй байлгах, шүүхийн хүний нөөцийн асуудлыг шийдэх, иргэдийн төлөөлөгч гэх тодорхойлолтыг оновчтой болгохыг зөвлөлөө.Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир “Жилд дунджаар 106 мянган хэргийг шийдвэрлэдэг гэх тоон мэдээлэл бий. Үүнээс харахад жилд Монгол Улсын хүн амын 10 хувь нь ямар нэгэн байдлаар шүүхтэй хамааралтай байна. Тиймээс иргэдийн итгэлийг нэмэхийн тулд хууль, шүүхийн салбарынхан хамтарч ажиллах шаардлагатай. Хуульд хийдэл байлгаж болохгүй. Хууль тогтоогчдыг ч үүнд хамааруулж байгаа юм. Илтгэлүүдээс харахад нэг хууль нөгөөгөө хязгаарлаж буй нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тодорхой саналуудыг өнөөдрийн хэлэлцүүлгийн оролцогчид хэллээ. Хууль зүйн яамнаас энэ асуудлыг оруулж ирвэл дэмжиж ажиллана” гэлээ.Хэлэлцүүлгийн сүүлийн илтгэлийг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр Хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулах техник, технологийн нөхцөл байдал, шинэчлэх шаардлага гэх сэдвийн хүрээнд тавьсан юм.Тэрбээр илтгэлдээ “Шүүхийн үйл ажиллагааг илүү боловсронгуй байдлаар олон нийтэд мэдээлэх, мэдээллийн сан үүсгэхэд кибер аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай байна. Улсын дээд шүүхийн сервер рүү өдөрт 50-60 халдлага орж ирдэг. Тиймээс аюулгүй байдлаа шаардлагатай түвшинд хангаж ажиллаж байгаа. Програмчлалын хэлийг энэ жилээс өөрчилж ажиллаж байна. Мөн хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулахад хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна шууд дамжуулалтын өрөө, орчин үеийн тоног төхөөрөмж, тэдгээрийг ашиглах техникийн баг шаардлагатай юм. Учир нь шууд дамжуулалтын үеэр хүний эрхийг хамгаалах үүднээс зарим тохиолдолд царай төрхийг бүрсийлгэх хэрэгцээ бий. Мөн шууд дамжуулалтыг урт хугацаанд хадгалах архив үүсгэх төлөвлөгөөг боловсруулсан. Архивт хадгалсан бичлэгийг нэвтрэх эрх бүхий хүмүүс үзэх боломжтой болно. Тухайн хүмүүс нэвтрэхдээ үүсгэх бүртгэлийг нь нарийвчилсан байдлаар хийх бөгөөд энэ асуудлаар ч Цахим хөгжил, харилцаа холбооны яам холбогдох эрх зүйн асуудлыг шийдэж өгөх шаардлагатай байна” гэв.Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн тухай хуульд нээлттэй шүүх байх талаар тусгасан ч холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол энэ ажил урагшлахгүй. Хууль эрх зүйн орчинг тогтвортой болгох нь хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн дээрх асуудлыг шийдвэрлэх үндсэн тулгуур нь болох юм” гэлээ.
2024/03/28
189
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын эрхзүйн тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байгааг онцлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв. Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ. Мөн Тусгай элч Жан Тодтын гэргий, Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөснийг дурдаад Швейцарын Давос хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ тохиролцсоны дагуу “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа онцолжээ.
2024/03/28
198
УЛС ТӨР
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх  сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаЗамын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна. Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооМонгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.            Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байнаГепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Товч мэдээ·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.·      Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.·      Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.·      “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.  
2024/03/27
210