НИЙГЭМ
НИЙГЭМ
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой юм. Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг хүргүүлсэн. Хоёр хот ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцооны хүрээнд, мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой юм. Түүнчлэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байна” гэв. Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн “Манай Хвасон хотод “Samsung Electronics Co., Ltd”-ийн үндсэн үйлдвэр байдаг. Мөн “Hyundai”, “Kia” автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Маш олон чиглэлийн ЖДҮ-ийг Монголын ЖДҮ-үүдтэйтэй холбох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах чиглэлээр хамтрах боломжтой юм” гэлээ.
2026/09/23
244
НИЙГЭМ
'Автомашингүй өдөр-2026' болон 'Night Marathon Ulaanbaatar 2026' олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө
Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдрийн нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өглөө.Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Жил бүрийн есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр” болдог. Энэ жил анх удаа тус өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулж байна. Шөнийн гүйлт 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ. Дэлхийн олон улс, хотод зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний гол зорилго нь автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг явган алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих зэрэг хөдөлгөөний өөр хэлбэрийг сонгоход уриалах юм. “Шөнийн марафон”-ы хувьд Улаанбаатар хотын шөнийн өнгө төрх, гудамж, талбайд олон мянган иргэн нэгэн зорилгын дор цуглан гүйх нь нийслэлийн иргэдийн оролцоо, эрч хүчийг харуулах онцгой үйл явдал болно. Иргэдэд хүртээмжтэй тээврээр үйлчлэх, ойр орчмын зах, худалдааны төвүүдийг хаахгүй байхаар зохицуулж байгаа” гэв.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Есдүгээр сарын 26-нд болох хоёр арга хэмжээг иргэд зөвхөн “Автомашингүй өдөр”, “Шөнийн марафон” гэж битгий хараарай. Энэ бол нийслэлд амьдарч байгаа бүх насныханд зориулсан эрүүл мэнд, нийгэм, соёлын цогц арга хэмжээ юм. ДЭМБ-аас өдөрт 10 мянган алхам алхахыг уриалдаг. Энэ өдөр бид гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт алхах боломж бүрдэнэ. Тухайн өдөр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн үндэсний төвүүдийн мэргэжилтнүүдээс өөрт хэрэгтэй мэдээлэл, нарийн зөвлөгөөг авах боломжтой” гэлээ.ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Автомашингүй өдөр-2026” арга хэмжээний үеэр 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ өдөр цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан. “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна. “Шөнийн марафон”-ы үеэр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хуульд заасан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэсэн юм.Portal.mn сайтын гүйцэтгэх захирал А.Цэрэнпунцаг “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг 5, 10, 21 километрийн гурван зайд зохион байгуулна. Үүнээс 21 километрийн зайг амжилттай туулсан оролцогчдод тусгай финишер медаль гардуулна. Зай тус бүрд тохирсон албан ёсны мерчандайз багцуудыг бэлдсэн. Сүхбаатарын талбай-Emart-ын уулзвар, Emart-120 мянгат, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэлх замд хөдөлгөөний хязгаарлалт хийж, оролцогчдоо гүйлгэхээр төлөвлөсөн. “Night Marathon Ulaanbaatar 2026” арга хэмжээ нь спортыг хөгжим, гэрэл зураг, энтертайнмент болон хотын шөнийн орчинтой хослуулсан шинэ төрлийн фестиваль юм. Манай оролцогчид хурдан гүйхээс илүү тухайн мөчөө мэдэрч, аюулгүй, болгоомжтой гүйгээрэй” гэв.НТБГ-ын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Хаагдах гудамж, замуудтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтөд өөрчлөлт орно. Тухайлбал, хэвтээ чиглэлд явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд Их тойруу, Нарны замаар зорчино. Хойноос орж ирж байгаа чиглэлүүд Цагдаагийн гудамж, Баянбүрдийн тойргоор буцаж эргэнэ. Урдаас орж ирж байгаа чиглэлүүд 120 мянгат, Гандийн гудамжаар буцаж эргэхээр төлөвлөсөн. “Шөнийн марафон”-той холбоотойгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн 24 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орно. Харин “Автомашингүй өдөр”-тэй холбоотойгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрут, үйлчилгээнд өөрчлөлт орохоор төлөвлөж байна. “Шөнийн марафон” дууссаны дараа иргэд нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг ашиглах боломжтой. Таван шар-Офицеруудын ордон, Зунжин-Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбай-Архивын ерөнхий газар гэсэн чиглэлүүдэд шөнийн тээврийн үйлчилгээ 02:00 цаг хүртэл үргэлжилнэ” гэлээ.
2026/09/23
266
НИЙГЭМ
Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэйг ахмадууд хэлж, Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. Манай улсад 444 мянга гаруй ахмад настан байна. Энэ тоо 2050 онд 2.2 дахин нэмэгдэж 991 мянгыг давна. Ирээдүйд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын зардал өсөхөөр байна. Тиймээс Засгийн газар ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн оролцоог хангах зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл бүхэлдээ иргэдийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор үндсэн зургаан чиглэлд анхаарсан. Тухайлбал, 2026 оны төсвийн тодотгол батлагдвал ирэх арван нэгдүгээр сарын 01-нээс ахмадуудад суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Хамгийн бага тэтгэвэр 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая төгрөг, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүй. Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас олгоно. Их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь шийдвэрлэнэ. Улаанбуудай, төмс, хүнсний ногоо, махны нөөц бүрдүүлж, хангамжийг тогтворжуулна. Харин 2027 оны төсвийн төсөлд 16,000 өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна. Төрийн банкаар дамжуулан дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө. 100 сургуулийг цахилгаан тасардаггүй, сэргээгдэх эрчим хүчний системд холбож орчин үеийн “Ногоон сургууль” болгон шинэчилнэ. Мөн бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулахаар төлөвлөсөн. Төсөв дагасан есөн шийдвэр хэрэгжсэнээр өрхийн бодит орлого өснө. 15,000 ажлын байр бий болно гэдгийг Ерөнхий сайд хэллээ.Нийт ахмад настны 57 хувь нь 769,000 төгрөг буюу хамгийн бага тэтгэвэр авдаг. Улсад 20-40 жил ажиллаад 800 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэртэй. Энэ нь эм тариа, өдөр тутмын хоол хүнсэндээ хүрэлцэхгүй, үр хүүхдийнхээ дэмжлэгээр амьдардаг хэмээн ахмадууд асуудлаа ярилаа. Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг хэлээд Ерөнхий сайдын есөн шийдвэр, бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.
2026/09/23
226
НИЙГЭМ
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэнэ гэв. Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал тус төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа тайлбарлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот хөгжихөд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн чухал асуудал. Налайх дүүргийн хувьд засаг захиргааны 8 хороотой, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бүхий аялал жуулчлалын бүс газар. Налайх Эрүүл мэндийн төвөөр 10 мянга гаруй өрхийн 390 орчим мянган иргэн, мөн Тэрэлжид аялж буй гадаад, дотоодын олон жуулчин, аялагч үйлчлүүлдэг хотын нүүр царай болохуйц эмнэлэг. 100 жилийн түүхтэй энэхүү эмнэлгийн ариутгал, угаалгын хэсгийн засвар шинэчлэлийг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдье. Туулах чадвар сайтай хоёр автомашины асуудлыг төсөвт суулгасан. Дулааны 90 метр шугам сүлжээ солих санхүүжилт, хоёр унтуулгын аппаратыг судал. Дотрын тасгийн шинэчлэл, диализын аппарат гээд өөр бусад асуудалд ч анхааръя. Өвөл эмнэлгийн байгууллагын ачааллыг тэнцвэржүүлж, тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахад хотын дарга, Эрүүл мэндийн сайд анхаарч ажиллаж байна” гэв.Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг харилцаа, хандлагаа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлье гэж уриаллаа.Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяны хүрээнд 9800 вакцин хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд шуурхай хамруулж, өнөөдрийн байдлаар 0-6 настай хүүхдүүдийн хамрагдалт 52 хувь, Налайх дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 50 хувьтай үргэлжилж байна” хэмээв.Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, төрийн албан хаагчдад ипотекийн зээл олгох, орон сууцны дэмжлэг хүрэлцээгүй байгаа учир энэ тал дээр дэмжлэг үзүүлж, уламжилж өгөхийг хүслээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн Налайх дүүргийн 2, 5 дугаар хорооны орон сууцнуудын фасад засварын ажилтай танилцаж, засвар шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж, байрнууд дунд хүүхдийн тоглоомын талбай барих асуудлыг шийдвэрлэнэ гэв.Түүнчлэн А0501 Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
2026/09/21
273
НИЙГЭМ
Иргэд Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймгийн иргэд, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэрээ танилцуулав. Худалдаа, бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар буурч буйг хөндөв. Ерөнхий сайд бичил бизнес эрхлэгчид, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэнд 100 хүртэлх сая, компани, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 10 хувийн хүүтэй олгохоор ажиллаж байгааг хэлэв.Ахмад настнуудын төлөөлөл тэтгэврийг 70-аас дээш насныханд нэмэх эсэхийг тодруулж байлаа. 2026 оны улсын төсвийн тодотголоор 11 дүгээр сарын 01-ээс нас харгалзахгүй тэтгэвэр нэмнэ, суурь тэтгэвэр олгосноор хамгийн бага тэтгэвэр 300,000 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн Ерөнхий сайд хариулав. Ахмадуудын хувьд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв. Чихрийн шижинтэй нэг ахмад настанд сахарын эм тарианд сард 40-50 мянган төгрөг зарцуулдаг тухайгаа хэлж байв. Мөн залуусыг ипотекийн зээлд хамруулахад анхаарах шаардлагатайг иргэд хөндсөн. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрх хамруулна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Монголчууд 17 жилийн дараа анх удаа Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан зэрэг Засгийн газрын бодлого шийдвэрээ Ерөнхий сайд тайлбарлалаа. Улсын төсвийг УИХ хэлэлцэн баталснаар эдгээр ажил бодитой хэрэгжиж, иргэдэд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. УИХ-ын гишүүд иргэдээ бодож улсын төсвийг батлах шаардлагатай гэдгийг Өвөрхангай аймгийн иргэд хэлж байна.
2026/09/21
259
НИЙГЭМ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Улаанбаатар хотын 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн нутгийн захиргааны 104 байгууллага, НИТХ-ын төлөөлөгчдөөс санал авч, өнөөдөр батлууллаа. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөгөөр авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүний хөгжилд анхаарсан олон төсөл хэрэгжүүлнэ” гэлээ.Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгасан агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг эрчимжүүлнэ. Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлсэн. 2027 онд 10-15 мянган айлыг хий рүү шилжүүлж, дагалдах бэлтгэл ажлуудыг хийнэ. Энэ онд 8 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд шилжүүлсэн бол ирэх онд 25-30 сургуулийг шилжүүлнэ. Баруун салаа, Зүүн салааны 800 айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 10-15 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар "Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө", "Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай", "Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай" зэрэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн баталлаа.
2026/09/18
241
НИЙГЭМ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.
2026/09/18
241
НИЙГЭМ
40 дэх удаагийн 'Номын баяр' 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотын төв талбайд болно.Энэ удаагийн Номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо хийхэд чиглэж байгаагаараа онцлог. Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг 10 орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын соёлын төлөөлөл оролцож, гадаад оролцогчдын хэсэг болон олон улсын Business-to-Business (бизнесээс бизнест) буюу байгууллага, компаниуд хоорондоо шууд уулзаж, хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх уулзалтыг зохион байгуулна.Номын баярын гурван өдрийн турш Зохиолчдын хэсэг, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.Мөн уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант” олгоно. Энэ жилийн грантад дөрвөн бүтээл нэр дэвшиж байна.Номын баярын нээлтийн ёслол 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ.Номын баярыг анх 2007 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2012 онд “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон. 2021 онд хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэх болсон бөгөөд 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.
2026/09/18
247
НИЙГЭМ
'Япон-Монголын Сасакава' тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан 110 оюутан батламжаа гардаж авлаа.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оюутнуудад батламжийг нь гардуулж, сурлагын амжилт хүсэн ерөөлөө.Тэрбээр, оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон сан”-гийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.Бүрэн тэтгэлэгт хөтөлбөр нь нэг удаагийн дэмжлэг бус, залуусын ирээдүй, улс орны хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг тодотголоо.Дээрх хөтөлбөрийн хүрээнд өннгөрсөн жил эхний 100 оюутан бүрэн тэтгэлэг авч, манай улсын дөрвөн их сургуульд сонгосон мэргэжлээрээ суралцаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон юм.Энэ дагуу “Ниппон сан”, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна.“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 1,000 оюутныг сургаж бэлтгэхэд 5 сая гаруй ам.доллар зарцуулна. Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи /, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС / Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал /, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллах юм.Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.
2026/09/18
246
НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа.Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амар тайван оршихуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсэв.Цаашид улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар:2023 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын манлайллын жил”,2024 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн жил”,2025 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын жил”,2026 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласан юм.Энэ хүрээнд улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт залуу офицеруудын оролцоо, үүрэг, хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих, алба хаах орчин, нөхцөлийг дээшлүүлэх, цалин урамшуулал, зэвсэг, техник, хангамжийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай ажлууд хийж, үр дүнд хүрч буйг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.Тухайлбал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас гадаад, дотоодын мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт, дамжаануудад нийт 502 офицер хамрагджээ.Залуу офицеруудын оролцоотойгоор “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй суралцагчийг хамруулсан байна.4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгдэж, мод тарих, байгаль орчноо хамгаалах, олон нийтийн болон сайн дурын арга хэмжээнд оролцжээ.Мөн залуу офицеруудын нийгмийн хамгааллыг дэмжих зорилтын хүрээнд алба хаагчдыг орон сууцны хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд үе шаттай хамруулж байна.Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй офицеруудыг Цэргийн хүндэт медалиар шагналаа.Уулзалтад Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцов.
2026/09/17
256
НИЙГЭМ
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
2026 онд зохион байгуулагдсан олон улсын математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, хиймэл оюун, техник, технологийн 11 олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 36 медальт болон тусгай байр эзэлсэн байна.Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардуулж, баяр хүргэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан.Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг юм.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН СУРАГЧИД№СудлагдахуунГаргасан амжилтОвог/НэрХарьяа сургууль1Газарзүйн олимпиадАлтан медальАянбекийн АминаНийслэлийн ерөнхий боловсролын “Гёте” сургууль2Техник, технологийн олимпиад (Нисэх)Алтан медальБатпүрэвийн БаясгаланНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ зуун билиг” сургууль3Математикийн олимпиадМөнгөн медальДаваадоржийн ХүслэнНийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль4Математикийн олимпиадМөнгөн медальЧиндэгсүрэнгийн ЧингүнНийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль5Физикийн олимпиадМөнгөн медальЭрхэмбаярын ИчинбатОрхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль6Физикийн олимпиадМөнгөн медальАмгаланболдын ОрхонтуулМУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль7Физикийн олимпиадМөнгөн медальМөнхтулгын Мөнх-ОргилНийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль8Физикийн олимпиадМөнгөн медальБаттулгын ЭрмүүнНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль9Химийн олимпиадМөнгөн медальБямбадоржийн МэндбаярНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль10Химийн олимпиадМөнгөн медальМөнхбаатарын ОдгэрэлНийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургууль11Биологийн олимпиадМөнгөн медальШекарын АнупНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургууль12Охидын математикийн олимпиадМөнгөн медальТөрмөнхийн ЖавхланзаяаБаянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Төгс алгоритм” сургууль13Охидын математикийн олимпиадМөнгөн медальМөнхбаярын Амин-ЭрдэнэНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль14Математикийн олимпиадХүрэл медальСонорын МанлайНийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль15Математикийн олимпиадХүрэл медальАлтангэрэлийн АнуНийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль16Математикийн олимпиадХүрэл медальТамирын БилгүүнгэрэлтНийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль17Математикийн олимпиадХүрэл медальМөнхбаярын Амин-ЭрдэнэНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль18Физикийн олимпиадХүрэл медальГантулгын АмармэндДархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” сургууль19Химийн олимпиадХүрэл медальНямбаярын АриунгооНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль20Химийн олимпиадХүрэл медальБатжаргалын Мөнх-ЭнэрэлНийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль21Биологийн олимпиадХүрэл медальСанчигдоржийн СансармааНийслэлийн ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургууль22Биологийн олимпиадХүрэл медальТайванбаатар Буян-АмгаланНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль23Хиймэл оюуны олимпиадХүрэл медальҮнэнтөгсийн ЭрхэсНийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургууль24Хиймэл оюуны олимпиадХүрэл медальБүдхандын Бат-ЭрдэнэНийслэлийн ерөнхий боловсролын “Амжилт кибер” сургууль25Охидын математикийн олимпиадХүрэл медальАлтангэрэлийн АнуНийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль26Азийн физикийн олимпиадХүрэл медальГантулгын АмармэндДархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” сургууль27Азийн физикийн олимпиадХүрэл медальМөнхтулгын Мөнх-ОргилНийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль28Азийн физикийн олимпиадХүрэл медальБаттулгын ЭрмүүнНийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль29Азийн физикийн олимпиадХүрэл медальЭрхэмбаярын ИчинбатОрхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль30Мэдээлэл зүйн олимпиадТусгай байрБаяржаргалын Мөнх-ЭрдэнэНийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль31Мэдээлэл зүйн олимпиадТусгай байрГанзоригийн ЭрхэмНийслэлийн ерөнхий боловсролын “Нэст эдүкэйшн” сургууль32Охидын математикийн олимпиадТусгай байрНаранбаатарын БолорНийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн хишиг” сургууль33Азийн физикийн олимпиадТусгай байрАмгаланболдын ОрхонтуулМУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль34Азийн физикийн олимпиадТусгай байрДэлгэрсайханы ЭнхтөгсНийслэлийн ерөнхий боловсролын “Абсолют элит” сургууль35Азийн физикийн олимпиадТусгай байрГанбатын АмарНийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль36Охидын мэдээлэл зүйн олимпиадТусгай байрАдъяасүрэнгийн Сод-УянгаНийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургуульМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН ОЛИМПИАДЫН ХОРООД№Оролцсон олимпиадХорооны нэрҮзүүлсэн амжилт1Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хот – Олон улсын Математикийн 67 дугаар олимпиад болон Бүгд Найрамдах Франц Улс – Охидын олимпиадМатематикийн олимпиад зохион байгуулах хорооМөнгөн медаль – 4Хүрэл медаль – 5Тусгай байр – 12Бүгд Найрамдах Колумби Улсын Букараманга хот – Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад болон Азийн физикийн олимпиадФизикийн олимпиад зохион байгуулах хорооМөнгөн медаль – 4Хүрэл медаль – 5Тусгай байр – 33Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хот – Олон улсын Биологийн 37 дугаар олимпиадБиологийн олимпиад зохион байгуулах хорооМөнгөн медаль – 1Хүрэл медаль – 24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хот – Олон улсын Химийн 58 дугаар олимпиадХимийн олимпиад зохион байгуулах хорооМөнгөн медаль – 2Хүрэл медаль – 25Бүгд Найрамдах Узбeкистан Улсын Ташкeнт хот – Олон улсын Мэдээлэл зүйн 38 дугаар олимпиадМэдээлэл зүйн олимпиад зохион байгуулах хорооТусгай байр – 36Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот – Олон улсын 22 дугаар олимпиадГазар зүйн олимпиад зохион байгуулах хорооАлтан медаль-17Бүгд Найрамдах Казахстан Улс – Олон улсын Хиймэл оюуны 3 дугаар олимпиадХиймэл оюуны олимпиад зохион байгуулах хорооХүрэл медаль-28Австралийн Холбооны Улсын Перч хот – Техник, технологийн нисэх загварын олимпиадТехник технологийн олимпиад зохион байгуулах хорооАлтан медаль-1
2026/09/17
248
НИЙГЭМ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо
Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.
2026/08/31
309
НИЙГЭМ
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
2026-2027 оны хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэх орчимд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг "Таван-Од констракшн" ХХК, "Инерци" ХХК гүйцэтгэж, улсын комисс ажиллуулахад бэлтгэж байна.
2026/08/26
318
НИЙГЭМ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Их Британийн Экспортын Санхүүжилтийн Байгууллагын Эх үүсвэрийн бодлого хариуцсан захирал Вомик Нур Шах, тус байгууллагын Бизнесийн эх үүсвэрийн бодлогын бүсийн захирал Крис Аллум нар оролцлоо.Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүдэд, тэр дундаа нийтийн тээврийн салбар болон Улаанбаатар метро төсөлд Их Британийн бараа, үйлчилгээг нийлүүлэх замаар хамтран ажиллахаар 2025 онд санамж бичиг байгуулсан. Улаанбаатар метро төсөлд зээлийн баталгаа гаргах асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалт зохион байгуулагдлаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хоттой идэвхтэй хамтын өрнүүлж ирсэнд Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагад талархал илэрхийлэв.Тэрбээр “Улаанбаатар хотын мега төслүүдийн хамгийн том нь метро төсөл юм. Тус төслийн ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу үргэлжилж байна. Метро төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойгоос гадна оршин суугчдын амьдралын хэв маяг, хотын соёлд том нөлөөтэй. Улаанбаатар хотын хүн ам 2035 он гэхэд хоёр саяд хүрэх төлөвтэй байна. Энэ тоо метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж буй” гэлээ.Өнөөдрийн уулзалтаар баталгааны шимтгэлийн жишиг тооцоололд уян хатан хандах боломжийн талаар Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын байр суурийг тодруулж, тус шимтгэлийн өртөг болон төлбөрийн бүтцийн талаар санал солилцлоо. Мөн тус улсаас авах шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувийг бууруулах боломжтой эсэх асуудлаар хэлэлцэв.Улаанбаатар метро төслийн бэлтгэл ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн тооцоог шинэчилж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хүний нөөцийн бэлтгэл, иргэдийн оролцоог хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
2026/08/26
338
НИЙГЭМ
'Ерөнхийлөгчийн илгээлт-2100' тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо.Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.Хөндлөнгийн оролцоогүйгээр буюу программаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгийг үндэслэн 420 хүүхдийн нэрийг зарлаж байна.Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.Бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ.Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.Жагсаалтад нэр нь багтсан хүүхдүүд 2026 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 101 тоотоос болон 9988 9379, 9994 9945 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. Байршлыг эндээс харна уу.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.
2026/08/26
322
