mmnews.mn | 2025-04-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд  илүү нээлттэй болгох  талаар санал авч эхэллээТөрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг [email protected] хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллааГазрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Товч мэдээ·      Улаанбаатар, Анкара хотноо гарын үсэг зурсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
2024/09/05
232
УЛС ТӨР
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжууллаа
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.Хоёр улсын төрийн тэргүүний хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд хийсэн мэдээллийг хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:Эрхэм хүндэт  Владимир Владимирович,Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид, эрхэм зочид оо!Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ.Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батжин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Владимир Владимирович таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.Мөн айлчлалын хүрээнд та бид хоёр орны болон бүс нутаг, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцож, өөрсдийн байр суурийн талаар харилцан ярилцлаа.Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Мөн олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа.Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна.ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд Монгол, Оросын худалдааны нийт эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломжийг бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг сайшааж байна.Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно.Энэ нь манай хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломжуудыг нээх юм.Мөн уулзалт, хэлэлцээний үеэр талууд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг өнөө цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ.Энэ нь манай улсын транзит тээврийн өвөрмөц боломж, чадавхыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын “Их Евразийн санаачилга”, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.Манай улсын оюутан залуус ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлье.Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна.Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо.Эрхэм хүндэт Владимир Владимирович Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг өнө эртний түүхтэй, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье.Анхаарал хандуулсанд баярлалаа.
2024/09/03
305
УЛС ТӨР
'Ерөнхийлөгчийн илгээлт-2100' тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав.Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэв.Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр засаг нь гүнээ итгэж байгааг хэллээ.“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 оюутан залуус 16 улсын их сургуульд суралцаж байгаа юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.
2024/08/29
237
УЛС ТӨР
АҮББХ: Улсын төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо  (2024.08.28) хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд харьяалагдах Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт 91 байгууллагын төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан талаар тэрбээр танилцуулж, тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүнд 402 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч үүнээс урсгал зардалд 290 тэрбум төгрөг хөрөнгийн зардалд 95 5 тэрбум төгрөгийг зарцуулсныг дурдлаа. Байнгын хороонд харьяалагдах яамдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 90.0 хувь буюу 363,7 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, 9,7 хувь буюу 38,9 тэрбум төгрөгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зарлага эзэлсэн байна. Улсын төсвөөс 379,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 59 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.Сангийн сайд мэдээлэл хийсний дараа Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан юм. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 27 байгууллагад дүгнэлт гарган, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 22 байгууллагад “Өөрчлөлтгүй”, таван байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 151.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 29 төлбөрийн акт тогтоож, 147.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 37 албан шаардлага хүргүүлж, 2.7 тэрбум төгрөгийн  зөрчилд 44 зөвлөмж өгч, 1.2 тэрбум төгрөгийн зөрчилд  хариуцлага тооцуулах гурван албан шаардлага хүргүүлсэн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 15.4 тэрбум төгрөгийн 39 алдаа илэрснээс аудитын явцад 15.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, нэг зөвлөмж өгсөн бөгөөд санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 188.8 тэрбум төгрөгийн 26 зөрчил илэрснээс 188.3 тэрбум төгрөгийн 14 албан шаардлага, 0.5 тэрбум төгрөгийн 12 зөвлөмж хүргүүлсэн байна. Тус салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй зургаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 34 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 29 байгууллагад дүгнэлт гаргаж, таван байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 23 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 35.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 30.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 57 албан шаардлага хүргүүлж, 4.6 тэрбум төгрөгийн зөрчилд 106 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 544.2 тэрбум төгрөгийн 52 алдаа илэрснээс 544.1 тэрбум төгрөгийн 47 алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн таван алдааг давтан гаргахгүй байх зөвлөмж өгчээ. Харин санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 260.4 тэрбум төгрөгийн 48 зөрчил илэрснээс, төлбөрийн нэг акт тогтоож, 13.3 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 11 албан шаардлага хүргүүлж, 209.1 тэрбум төгрөгийн зөрчилд 33 зөвлөмж өгч, 38.0 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах гурван албан шаардлага хүргүүлсэн аж. Зам, тээврийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,577.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 408.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 120 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт  92.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 64 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 53 байгууллагад дүгнэлт гаргаж, 11 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 39 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагын санхүүгийн тайланд “Сөрөг” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 326.2 тэрбум төгрөгийн 157 зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 27 төлбөрийн акт тогтоож, 311.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 52 албан шаардлага хүргүүлж, 14.5 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 77 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн бол нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 72.4 тэрбум төгрөгийн 86 алдаа илэрснээс аудитын явцад 51.5 тэрбум төгрөгийн 81 алдааг залруулж, 20.9 тэрбум төгрөгийн таван алдааг дахин давтан гаргахгүй байх, арилгах зөвлөмж өгчээ. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 34.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 33.2 тэрбум төгрөгийн 28 албан шаардлага, 1.6 тэрбум төгрөгийн 42 зөвлөмж хүргүүлсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 139.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 74.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 47 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөт төсөл, арга хэмжээний санхүүжилт 91.0 хувийн гүйцэтгэлтэй байна.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 24 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, долоон байгууллагыг түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 11 байгууллагад “Өөрчлөлтгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 110.3 тэрбум төгрөгийн 145 зөрчил илэрснээс, 1.8 тэрбум төгрөгийн  зөрчилд 11 төлбөрийн акт тогтоож, 65.7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 63 албан шаардлага хүргүүлж, 28.6 тэрбум төгрөгийн 64 зөвлөмж өгч, 4.1 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 4 албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 10.1 тэрбум төгрөгийн 3 асуудлыг шилжүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 1.0 их наяд 116.8 тэрбум төгрөгийн 85 алдаа илэрснээс аудитын явцад 1.0 их наяд 100.7 тэрбум төгрөгийн 69 алдааг залруулж, 16.1 тэрбум төгрөгийн 16 алдааг давтан гаргахгүй байх, арилгах зөвлөмж өгсөн байна. Мөн санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 303.5 тэрбум төгрөгийн 47 зөрчил илэрснээс, 288.1 тэрбум төгрөгийн зөрчилд 12 албан шаардлага хүргүүлж, 15.4 тэрбум төгрөгийн зөрчилд 35 зөвлөмж өгчээ.Харин Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 30 байгууллагад дүгнэлт гаргаж, гурван байгууллагыг түүвэрт хамруулсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 21 байгууллагад “Өөрчлөлтгүй”, найман байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 105.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн 53 төлбөрийн акт тогтоож, 89.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 85 албан шаардлага хүргүүлж хүргүүлж, 15.2 тэрбум төгрөгийн зөрчилд 123 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах дөрвөн албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 0.5 тэрбум төгрөгийн нэг асуудлыг шилжүүлсэн бол нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 302.4 тэрбум төгрөгийн 81 алдаа илэрснийг аудитын явцад залруулжээ. Түүнчлэн санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 47.6 тэрбум төгрөгийн 55 зөрчил илэрснээс 44.5 тэрбум төгрөгийн зөрчилд 29 албан шаардлага, 3.1 тэрбум төгрөгийн зөрчилд 26 зөвлөмж хүргүүлсэн байна. Тус салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 482.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 169.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 42 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 96.0 хувьтай хэрэгжсэн байна.Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулгадаа, төсвийн байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналт хангалтгүй, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн болон олон жилийн насжилттай, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, ашиглах боломжгүй болсон хөрөнгийг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих дотоодын хяналтыг сайжруулах, Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нийгмийн шинж чанартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгаа зөрчлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангах талаар нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг онцоллоо.Сангийн сайд болон Ерөнхий аудиторын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, Д.Энхтуяа нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд ногдуулсан хүү, торгууль, ашигт малтмалын биржийн болон жишиг үнийн зөрүү ямар байгаа талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл өндөр хувьтай боловч ажлын гүйцэтгэл тааруу байгаа талаар, мөн гүйцэтгэлээс давсан санхүүжилт олгосон зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаагийн шалтгаан юу болох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд татвараа сайн төлж, төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаад байгаад ямар дүгнэлт хийж буйг холбогдох байгууллага, албан тушаалтнаас асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төсвийн зарлагын талаас илүү хувийг эзэлж байгаа татаасын гүйцэтгэл 45.6 хувьтай байгаагийн шалтгаан, татаас олгох шалгуур ямар байдаг, мөн аудитаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа явцын талаар асууж мэдээлэл авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд бүхий Үндэсний хороог ганцхан жилийн хугацаатайгаар өндөр төсөвтэй ажиллуулсан зэрэг төсвийн үрэлгэн байдал гаргахгүй байх, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг бодитой үр ашиг бүхий төслүүдийг хойшлуулахгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэйг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Улаанбаатар хотын хэрэгждэггүй LRT, BRT зэрэг том өртөгтэй томоохон төслүүд, дүүжин тээвэр, үйл ажиллагаа нь хүндэрчихсан “Тавантолгой түлш” ХХК, ногоон автобусны тендер зэрэг асуудлуудад аудит хийсэн эсэхийг асууж хариулт авсан юм.Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар үг хэлж, төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт дэлгэрэнгүй, тодорхой байх, уул уурхайн бус салбарын өсөлтөд анхаарал хандуулж ажиллах, төсвийн орлого, зарлагын өсөлт, татвар ногдуулалтыг салбар салбараар нарийвчлан гаргаж, холбогдох нөлөөллийг шинжилж байх, норматив зардлыг бодитой төлөвлөх зэрэг асуудлуудыг хөндөн ярьсан юм.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөв. Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/08/29
222
УЛС ТӨР
Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголооУлсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргана.Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо.Цаашид улсын чанартай авто зам, замын байгууламжид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг “Улсын авто замын сан”-гаас бүрэн санхүүжүүлж байх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгав. Товч мэдээ·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцлээ.·      Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулах “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.·      Улаанбаатар хотноо 2024 оны зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.·      ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.  ·      Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус баталлаа.·      Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус томиллоо.
2024/08/29
287
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах тухай Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр анхнаас нь дэмжиж, зохион байгуулалтад идэвх, санаачилгатай оролцсонд талархал илэрхийллээ.НҮБ, түүний дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, 60 гаруй жилийн турш хамтран ажилласан бидний найдвартай түнш гэдгийг мөн онцолсон. Цаашид тогтвортой хөгжлийн зорилгууд, жендэрийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент, сайн засаглал зэрэг олон чиглэлд, өргөн хүрээгээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах, дасан зохицох ажлууд болон малчид, хоршоодын сайн туршлагатай танилцсан талаар онцлов. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж, цаашид орон нутагт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын сайн туршлага нэвтрүүлэх талаар санал солилцсон гэв. Цаашид Хоршоолол болон эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахаас гадна эрчим хүчний шинэчлэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.Талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар улам баяжуулж, өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/08/26
245
УЛС ТӨР
УИХ-ын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулахаар тогтлоо
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргасан.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон юм.Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган хуралдах хугацааг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болгон сунгаж, хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэмэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/08/26
262
УЛС ТӨР
Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар гишүүд тангаргаа өргөж, намын бүлгүүд байгуулагдан, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Түүнчлэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж, тангараг өргүүллээ.Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал, эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна. Иймд, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд  явуулах ёстой.Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлуудын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.Улмаар Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага гэдгийг баталгаажуулж, олон нийтийн зүгээс Улсын Их Хуралд өгөх үнэлэмж, итгэлийг дээшлүүлэх шаардлага бидний өмнө байна.Иймд тангаргаа өргөсөн гишүүд Та бүхэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын төрийн тогтолцоо, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг анхааралдаа авахаас гадна улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй ажиллахыг хүсье.Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүн бүр ажилтайгаа сайтар танилцаж, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, санаачлах хууль тогтоомжийн чиглэлээ тодорхойлон иргэд, олон нийттэй уулзалт, хурал зохион байгуулж идэвхтэй ажиллах нь зүйтэй байна.Улсын Их Хурлын даргын хувиар Та бүхний мэргэжил, туршлагад үндэслэн салбар салбарын эрх зүйн орчинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, холбогдох хууль эрх зүйн орчныг нарийвчлах, тодорхойгүй, тэгш бус байдлыг арилгах чиглэлээр гишүүн бүртэй тухайлан хамтран ажиллахаар төлөвлөж байна.Эхний ээлжинд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, үүрэг хариуцлагын зохистой түвшинг баталгаажуулах, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ойрын хугацаанд  ажлын хэсэг байгуулж, зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх болно.Илүү мэргэжлийн бүтээлч, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллацгаая.Шинээр бүрдэж байгаа хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, Шинэ хоршоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг чухал бодлого, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна.Эдгээр бодлогын баримт бичиг, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал юм. Иймд энэ чиглэлээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулна гэдэгт итгэж байна.Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон хамтарсан Засгийн газрын гишүүдэд ажлын өндөр амжилт хүсье.Анхдугаар чуулган хаагдсаныг мэдэгдье.2024.07.10Улаанбаатар хот
2024/07/10
403
УЛС ТӨР
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т  “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томиллоо.Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан юм. 1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Лувсаннямын Гантөмөр             2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд              3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан                       4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ням-Осорын Учрал 5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Эрдэнэбилэгийн Одбаяр             6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Равжихын Эрдэнэбүрэн                         7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулга                       8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг                                   9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан                       10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Оюунсайханы Алтангэрэл             11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Цэвэгдоржийн Туваан             12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Сандагийн Бямбацогт                       13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Салдангийн Одонтуяа                              14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр                       15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллынсайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан             16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан                         17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Номин                       18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Жамбын Батсуурь                         19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр                         20.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү                         21.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн                         22.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан нарыг тус тус томиллоо. 
2024/07/10
522
УЛС ТӨР
Ерөнхий сайдын томилгооны хуралд шинэ гишүүд юу хэлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дахин томилох хуралдааны үеэр УИХ-д шинээр сонгогдсон гишүүд юу хэлснийг бичлэгээр толилуулж байна.
2024/07/09
711
УЛС ТӨР
Намын дарга нар 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийлээ
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн төлөөллийг жигд хангахад чиглэсэн  хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжиж УИХ-ын сонгуулиа Монгол Улс анх удаа явуулсан. Үр дүнд нь олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үе шинэ 30 жилийг эхлүүлж байгааг онцлов.Мөн өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Харин АН, ХҮН намуудтай хамтарч өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэх эрхзүйн шинэчлэлийг бид хамтдаа амжилттай хийсэн. Тогтолцооны энэхүү реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулж байна.Ингэснээр Засгийн газрын үйл ажиллалааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх намууд саналаа тусгах боломж бүрдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг намууд байгуулна. Олон жил ужгирсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэнэ. Монголчууд олон жил хангалттай улстөржсөн. Одоо улс орны хөгжлөө нэгдүгээрт тавих цаг болсон. Эрчим хүчний үнийн либералчлалаас эхлээд томоохон олон төсөл, хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх болно. Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё гэлээ.АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар Засгийн газарт хамтрах болсон талаараа энэ үеэр тайлбарлав. Олон жил улстөржсөн Монгол Улс өнөөдрөөс улс төрийн хувьд шинэ хандлага, шинэ соёл, шинэ бүтэц бүхий Засгийн газар байгуулж, бие биедээ саад тээг тавьж биш, харин Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэгдэж байгаагаа тэд илэрхийлэв.   Энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудал тусгагдсан байна.
2024/07/09
487
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  (2024.07.08) Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэж заасны дагуу шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.Засгийн газрын бүтэц:1. Эдийн засаг, хөгжлийн яам;2. Гадаад харилцааны яам;3. Сангийн яам;4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;7. Батлан хамгаалах яам;8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;9. Боловсролын яам;10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;11. Зам, тээврийн хөгжлийн яам;12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;15. Эрчим хүчний яам;16. Эрүүл мэндийн яам. Засгийн газрын бүрэлдэхүүн: 1.    Монгол Улсын Ерөнхий сайд2.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;3.    Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;4.    Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;5.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;6.    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;7.    Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;8.    Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;9.    Гадаад харилцааны сайд;10. Сангийн сайд;11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;14. Батлан хамгаалахын сайд;15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;16. Боловсролын сайд;17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;18. Зам, тээврийн хөгжлийн сайд;19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;22. Эрчим хүчний сайд;23. Эрүүл мэндийн сайд. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоосноор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/07/09
423
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны бүрэлдэхүүн
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы (2024.07.05) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан билээ.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 11 Байнгын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтсон юм.
2024/07/08
462
УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнийг 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч өө,Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Эрхэм монголчууд аа,Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн Танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон “жаазлан” үлдээж, олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, ШИНЭ ӨГЛӨӨТЭЙ ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.   Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессору, мэргэжлийн эксперт, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.Тийм ч учраас энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ, ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ болж чадлаа.1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг ·      Улсын эрх ашиг нэгдүгээрт·      Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт·      Эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ.Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан.Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсэж л энэ сонголт хийгдсэн билээ.Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, шинэхэн Улсын Их Хурлын дарга, журмын нөхөр Дашзэгвийн Амарбаясгалан  Танд баяр хүргэж, амжилт хүсье. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдсаж, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМхийх ёстой.Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгахаас гадна·      30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм. ·      Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно. ·      Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. ·      Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. ·      Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна. ·      Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүсэж байна. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна. ·      Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна. ·      Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ. ·      Бид Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай. ·      Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.  Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно.Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяулаа ч биш.Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй ОРОЛЦОО чухал билээ.Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
2024/07/05
418
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа.Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо.Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв.Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв.Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцлаа.
2024/07/03
252