mmnews.mn | 2024-11-21

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
OpenAI ChatGPT-н шинэ моделио танилцууллаа: GPT-4o.
Нийтэд танилцуулаад удаагүй ч демо бичлэгүүд, хүмүүсийн туршилтуудаас харахад ЦОО ШИНЭ түвшинд гаргасан шинэчлэл болжээ. Чатбот гэхээсээ илүү хүнтэй харилцаж байгаа мэт ажиллаж байна билээ. Сэтгэл хөдлөл, харилцан яриа, хариу өгөх хурд гээд л…GPT-4o-н "o" нь “omni” буюу бүхнийг, бүгдийг гэсэн утгатай бөгөөд аудио, текст, зураг, дүрслэл болон тэдгээрийн хосломол өгөгдөхүүнийг тухайн хугацаанд нь боловсруулан хариу өгөхөөр бүтээгдсэн аж.ШИНЭ ChatGPT ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?Өмнөх модель болох ChatGPT-4 зөвхөн текст өгөгдөлд хариу өгдөг байсан бол GPT-4o текст, зураг, дуу авианы агуулгыг хүлээн авах ойлгох, энэ төрлийн контент бүтээн хариу өгөх боломжтой болжээ.GPT-4o таны дэлгэцийг харж, түүн дээрх мэдээллийг унших, ойлгох, асуултанд хариулж, тэрч байтугай орчуулж чадна гэнэ. Түүнчлэн GPT-4o дуу хоолойгоор хариу өгөх хурд нь нэмэгдснээс гадна Англиас бусад хэл дээр илүү сайн, оновчтой хариу өгдөг болсон гэнэ. Ер нь л энэ шинэчлэлт нь GPT-4o-г хувийн болон мэргэжлийн өдөр тутмын хэрэглээнд илүү ойртуулж, хязгааргүй боломжууд нээж өгсөн гэхэд болохоор болж. Аа тийм бас нэгэн гайхалтай мэдээ нь энэхүү дэвшилтэт AI моделийг ChatGPT-н ҮНЭГҮЙ хувилбарыг ашигладаг хүмүүс ч туршиж үзэж болох юм байна. Яагаад хүн бүр магтаад байгааг тодорхой харуулах жишээнүүдийг доорх демо бичлэгүүдээс үзээрэй! Ангайлгаж байна шүү:Шууд орчуулгаОрчин тойрныг дүрслэхУулзалтын тойм хөтлөх️ Код бичихэд туслахМатематикийн бодлого бодохГадаад үг хэллэг тайлбарлахOpenAI-н энэ удаагийн танилцуулгаас ганц л зүйл хэрэглэгчдийг нь сэтгэл дундуур үлдээсэн бөгөөд энэ нь хүмүүсийн хүлээж байсан шиг ChatGPT хайлтын системтанилцуулсангүй.Mac апп: ChatGPT мөн Mac үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдэд зориулсан өөрийн гэсэн апп гаргасан бөгөөд төлбөр төлдөг бүх хэрэглэгчид нь ашиглах боломжтой гэнэ.Эх сурвалж: Натхауз
2024/05/16
484
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
Аргын тооллын: 2024-05-16, Пүрэв гарагБилгийн тооллын 8, Бархасбадь гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 9 улаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, их морь одтой, цагаан луу өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.12-20.25-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
2024/05/16
525
ТАНИН МЭДЭХҮЙ
Архины хордлого гэж юу вэ
Нэг хундага архи уугаад тухайн хүнд илрэх өөрчлөлтийг этилийн спиртийн хордлого хэмээн үздэг. 3 ба түүнээс дээш хундагыг уух, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд тухайн хүний биед илрэх өөрчлөлт, зовуурь шаналгааг ШАРТАЛТ хэмээн үзнэ.Монгол хүний бие организмд архийг задалдаг фермент маш бага хэмжээтэй байдгийн улмаас бид архины хордлого ба архины шарталтанд хурдан орж улмаар ДОНТОЛТ үүсэх процесс богино хугацаанд явагддаг байна.Иймээс архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд таны биед буй архины хорыг яаралтай цэвэрлэн зайлуулах шаардлагатай байдаг. Үүний тулд хордлого тайлах эмчилгээг (Detoxification) нэн даруй хийлгэж байх нь чухал юм.Архины хордлого нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван шатлалтай байдаг. Уусан архины хэмжээ, нас, хүйс болон бусад хүчин зүйлсээс хамааран өөр өөр байдаг.Хордлогын хөнгөн зэрэг:-Арьсны улайлт-Хэл яриа ,дуу авианы өөрчлөлт-Зан төлөвийн өөрчлөлт-Хөлрөх-Биеийн тэнцвэр бага зэрэг алдагдах-Дотор муухайрах-Бөөлжих-Толгой эргэх-Нойргүйдэх-ТүгшихХордлогын дунд зэрэг:-Төв мэдрэлийн үйл ажиллагаа саармагжих-Зан төлөв алдагдах (балайрах)-Толгой эргэх-Хараа муудах (бүрэлзэх, сарних)-Бөөлжих-Дотор муухайрах-Толгой өвдөх-Унтаарах-Түгших-СалгалахХордлогын хүнд зэрэг:-Хүүхэн хараа өргөсөх-Амьсгалын замын хүндрэл үүсэх-Төв мэдрэлийн үйл ажиллагаа саатах-Зүрх судасны үйл ажиллагаа алдагдах-Хэм алдагдал-Шүлс ихсэх-Бөөлжих-Ухаан алдах-Таталт өгөх-Кома-Айх түгших тавгүйтэх-Салгаж чичрэхАнхаар! Архины хордлогын үед аливаа эм дусал шингэн зэргийг зайлшгүй эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэн гэрээр дусал шингэн эм тариа хэрэглэх нь болзошгүй эрсдэл үүсгэх аюултай!
2024/05/14
802
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-05-14, Мягмар гарагБилгийн тооллын 7, Ангараг гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 2 хар мэнгэтэй, арвидахын барилдлагатай, сансрын шүтэн барилдлагатай, мод суудалтай, найралт эх одтой, шар бар өдөр. -Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.15-20.22-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой. -Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Хэл ам, хэрүүл, тэмцэл ирнэ.-Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.
2024/05/14
558
ТАНИН МЭДЭХҮЙ
Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог
Саяхныг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүйгээс янз бүрийн өвчин, эмгэгийн учрыг олдоггүй байлаа. Тухайлбал, хавдар, вирус зэргийг нэрлэж болно. Вирус дангаараа амьдрах чадваргүй, хүний эс дэх генийн бүтээгдэхүүн (уураг) дээр л үрждэг. Тиймээс айхавтар өвчнүүдийг эмчлэх, эрүүл хүүхэд төрүүлэх, насаа уртасгах, амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд генетикээ судлах шаардлагатай. Бүх шинжлэх ухаан хүн төвтэй байдаг. Тэр ч утгаараа XXI зууныг “Биологийн эрин” гэж нэрийдээд буй. Түүн дотор ген, биохими, уураг, генетикийн судалгаануудыг түлхүү хийж байна. Дэлхий нийтэд өдгөө шинжлэх ухааны салбарууд нэгдэх болжээ. Нэг асуудлыг шийдэхэд ганц физикч бус, химич, молекул биологич, ч зэрэг тухайн салбарын судлаачид хамтран ажиллаж, эцсийн үр дүнг гаргаж байна. Тухайлбал, Оросын физикчид эмч нартаа хавдрын мэс заслын үед хортой эсүүдийг шүршихэд гэрэлтдэг технологи нэвтрүүлж өглөө. Энэ нь хавдрын эс бүрийг үлдээлгүй авах боломж олгосон. Гэтэл манай анагаахын шинжлэх ухаанд заавал химич, хүрээлэнгийнх нь хэдэн судлаач л ажилладаг. Өөр салбарынхан ч ялгаагүй, мухрын нэг өрөөнд нуруугаа харуулаад сууцгаадаг. Тиймээс бүх шинжлэх ухааныг анагаахын салбарт суурилж, хөгжүүлбэл үр дүнтэй.Бие махбодод гарч буй бодисын солилцооны өөрчлөлтийг манай эмч нар, ялангуяа мэс засалчид сайн мэднэ. Гэхдээ вирусийн, ханиад, томуу дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томууны вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад, томуунаас сэргийлдэггүй. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу “хийх” вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, “нүдгүй” хүний харааг сайжруулж болдоггүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүн хоёр жил л амьдарна. Дархлаагаар хамаагүй тоглодоггүй нь үүнтэй холбоотой. Тиймээс дархлааны эмүүдийг хүнд өвчний үед л хэрэглэдэг. Ханиад, томуу дэгдсэн үед аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь зөв. Гэхдээ аньс, чацаргана, зуун наст, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ч учир бий. Зуун наст дархлаа дэмждэг ч ходоод цочроодог тул шулуун гэдэсний шархтай хүн тохируулж хэрэглэхгүй бол өвчнөө сэдрээж, цус алдах эрсдэлтэй. Элэг муутай хүн цагаа гаа идэх хориотой гэхчлэн хэн юуг, хэзээ, яаж хэрэглэхээс шалтгаална.Хүн 150 сая нуклелотид (нуклэйн хүчил буюу биомолекул)-тэй. Үүнээс нэг ширхэг нь л өөрчлөгдөхөд өвчин болдог. Гэхдээ ийм тохиолдолд тухайн хүний бие махбодоос шалтгаалж, гаднын хүчин зүйлд өртөлгүй энгийн амьдрах нь бий. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдсөн нэг ширхэг нуклэйн хүчил гаднын сөрөг хүчин зүйлээр өдөөгдөхөд өвчин сэдэрдэг байх нь. Тэгэхээр хавдар, гажиг өвчнийг эмчлэхийн тулд уургийн молекулууд байгальд хэрхэн нийлэгждэгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Жишээ нь, эхийн эрүүл мэнд, хор гадагшлуулдаг ген нь ажиллаж байгаа, вирусийн халдвар авсан, үгүйгээс ургийн гажиг үүсэх, эсэх нь хамаарна. Хэрвээ эх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй хэрнээ эрүүл бус хооллодог бол ураг гажигтай төрөх магадлал өндөр. Хор гадагшлуулдаг ген нь гэмтсэн ч өөрт тохирсон, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гажиг үүсэхгүй байж болно. Ген болгон өөр өөр үүрэгтэй тул үүнийг “базаж” хэлэх боломжгүй. Нийслэлчүүд олон жил хорт утаагаар амьсгалсан. Бүгд үхээд, эсвэл хавдартай болчихоогүй. Эрүүл хүүхэд ч төрж л байна. Энэ нь бидний бие махбод хороо гадагшлуулж чадаж байгаагийн илрэл. Хор гадагшлуулдаг хэд хэдэн ген бий. Энэ нь мутацад орж, ажиллагаагүй болсон үед хавдар үүсдэг. Гэтэл энэ зохилдлогоог мэддэггүй зарим эмч, сүлжээний бизнес эрхлэгч “Агаарын бохирдолтой үед жирэмсэн эхчүүд антиоксидант заавал уух ёстой” гэж сурталчилдаг. Гэтэл антиоксидант нь харин ч ургийн гажиг үүсгэдгийг хүмүүс мэддэггүй. Ураг хөгжлийнхөө явцад сүүл, загалмайтай байдаг. Томрох тусам эдгээр нь үхжиж, үгүй болно. Антиоксидант их хэрэглэх нь ургийн хөгжлийн энэхүү үйл явцыг хааж, гажиг үүсгэдэг гэсэн үг. Нөгөө талаар антиоксидант хавдраас урьдчилан сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ гэж эмч нар хэлдэг. Их хэмжээгээр хэрэглэвэл бас л хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг судалж тогтоожээ. Харин хүн өвчин туссан үед биед нь хортой бодис буюу чөлөөт радикал үүсдэг. Зөвхөн энэ тохиолдолд л антиоксидант “ажилтай” болж, хорыг биеэс гадагшлуулна.В-гийн төрлийн аминдэмийн нэг нь бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байхад нөгөө нь дарангуйлдаг. Энэ нь хүний бодисын солилцоог эвдэх нэг эрсдэл болдог гэсэн үг. Даавар шиг үйлчилгээтэй ганц аминдэм байдаг нь D. Тун нь ихэдвэл дотор эрхтэн рүү кальцийг зөөвөрлөж, чулуужиж, шохойжно. Байгалиасаа бид аминдэмийг жимс, хүнсний ногоо, хоолоор дамжуулан өдөрт маш бага хэмжээтэйгээр авдаг. Нэг дор их хэмжээгээр ууж, хэрэглэх нь биед хортой. Тиймээс аминдэмийн дутагдалд орсон, эсэхээ шинжлүүлж, эмчийн хяналтад хэрэглэх нь аюулгүй. Барууны орнуудад ходоодны ашигтай бактерийг хэвийн хэмжээнд, тогтмол барьдаг жишигтэй. Аминдэмийг нийлэгжүүлдэг гол хүчин зүйл нь учраас. Хүний гэдсэнд эрүүл болон өвчин үүсгэгч бактери байдаг. Эрүүлийнх нь тоо цөөрөхөөр хортой бодис нийлэгжүүлнэ. Энэ нь организмыг хордуулж, улмаар элэг, ходоодны хавдар үүсгэдгийг япон эрдэмтэд нотолчихсон. Тэгэхээр ашигтай бактериа хэвийн хэмжээнд барих нь олон өвчнөөс хамгаалдаг. Үйлдвэрийн таргийг өдөрт 50-100 гр-ыг тогтмол хэрэглэснээр ашигтай бактери хэвийн оршдог. Өдөр бүр багахан хэмжээний тараг ууж хэвшсэнээр аливаа өвчнөөс 70 хувь хүртэл сэргийлж болох нь. Энгийн мөртлөө хямд төсөр аргаар эрүүл амьдрах боломжийг хайх хэрэгтэй. Түүнчлэн С аминдэмийг бие махбод нийлэгжүүлдэггүй учраас цэвэр жүржийн шүүс өдөрт 50-100 гр-ыг ууж хэвш. Жүрж нь транс тос, чихэр задлах давхар үйлчилгээтэй.Харин эрүүл хооллолтын тухайд мацгийг эмчийн хяналтад л барьдаг. Тэгэхдээ бүр дотор гэдсээ бүрэн цэвэрлэсэн үед хийх боломжтой. Үгүй бол организм доторх хортой бодисоо шимж эхэлдэг. Зарим нь мацаг барина гээд бургуй тавьж, өтгөнөө гадагшлуулах нь бий. Энэ бол маш буруу. Нөгөө ашигтай бактериудаа устгах аюултай. Ер нь хоол сойсноор өвчин, хууч сэдрэх эрсдэлтэй. Би хувьдаа мацаг барихыг “хатуу тоглоом” гэж үздэг. Миний элэнц эмээ 114 насалсан. Хүүхэд байхын л “Өнөөдөр шинийн 15. Мацаг барина аа” гэдэг байв. Гэхдээ эмээ мацаг барихдаа хэзээ ч юм идэхгүй өнждөггүй байсан. Зүгээр л махнаас татгалзана. Монголчуудад тулгамддаг нэг асуудал нь мах их иддэг. Түүнээс болоод төмрийн агууламж нь хэт өндөр тул цус өтгөнтэй. Зүрх, судасны өвчинд өртөмхий байдаг нэг шалтгаан нь энэ. Тэгэхээр эрүүл хүмүүс цусны донор болох нь хамгийн тохиромжтой. Ингэж цусаа шингэлэх нь хий дэмий хануулснаас дээр. Тэглээ гээд махнаас татгалз гэсэн үг биш. Огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь махнаас гараад таван жил бололгүй, үгүй юү нуруугүй болсон цөөнгүй хүнийг би мэднэ. Монголчууд коллаген буюу уургаа махнаас авдаг. Үүний дутагдалд оронгуут үе мөчдийн холбоос шингэнгүй болж, сууна. Зарим хүнд цагаан хоол тохирдог. Олон жил хэрэглэж хэвшсэн, биед нь ямар нэгэн өвчин, зовуурь илрээгүй бол асуудалгүй. Гэхдээ төрөлхийн цагаан хоолтой орны иргэдийн гэдэсний бүтэц монголчуудынхаас өөр. Хооллолтоос шалтгаалаад организм хүртэл өөрчлөгдөнө. Тэр хэрээр хүний биед орлогддог, орлогдошгүй аминхүчлийн илүүдэл, дутагдал үүсдэг. Орлошгүйг нь бие махбод нийлэгжүүлдэггүй учраас хоол, хүнсээрээ дамжуулан авах ёстой. Тэр хоолны хоршил нь байгалиасаа заяасан байдаг. Харин манайхан дураараа хоолны зуршлаа өөрчилж, өвчин тусдаг. Хэдэн үеэрээ мах хэрэглэчихээд цагаан хоолонд орсон эмэгтэйчүүдийн цөөнгүй нь 35 нас хүрээд цэвэршдэг бол эрчүүд бэлгийн чадавхаа алдах нь олонтоо. Улмаар судасны хана нимгэрэх аюултай. Тиймээс махаа багасгамаар байвал өдөрт ядаж шүдэнзний хайрцгийн хэмжээтэйг идэх хэрэгтэй. Нэг өдөр махнаас татгалзсан бол маргааш нь ид гэж зөвлөе. Учир нь нэг хэвийн хоолны дэглэмээс нөгөөд шилжихэд гэдэсний бактери өөрчлөгддөг. Бидэнд мах задалдаг бактери олон. Дан ногоо идээд эхлэнгүүт мах задлагч хоолгүй болж устдаг гэсэн үг. Тиймээс буцаад маханд орохдоо яг нялх хүүхэд шиг бага багаар иднэ. Их хэмжээгээр идвэл задлагч бактеригүй учир илжирч, үхэх хүртэл аюултай. Жишээлбэл, нэг хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар идэхгүй байснаа гэнэт их хэмжээгээр хэрэглэвэл шууд хордлогод ордог. Энэ нь тухайн хоолыг задлагч бодис биед устсантай холбоотой. Үүнийг өдөөхийн тулд бага багаар хэрэглэнэ.1990 оноос хойш ургамлын гаралтай гэх сүлжээний бүтээгдэхүүн дэлхий нийтэд олширсон ч генетикийн судалгааны цар хүрээ өргөжих хэрээр өдгөө эсрэгээрээ болсон. Тухайлбал, ургамлын гаралтай, зүрхэнд сайн гэх бүтээгдэхүүн бөөр гэмтээж байна. 4-5 эрхтэнд сайн гэсэн нь 2-3 “юм” зольдгийг эрдэмтэд тогтоосон. Учир нь ургамал, хүн хоёр генетикийн хувьд ижил. Ялангуяа ургамалд ургийн хөгжлийн ген давамгай байдаг. Гэтэл хавдрын үед энэ төрлийн ген “асдаг”. Тэгэхээр ургамалд буй эл уургийг хэрэглэхээр хавдрын эс асах нь. Хор гадагшлуулдаг ген нь сайн ажилладдаг бол үүнд өртдөггүй. Арай бага нийлэгжүүлдэг нь ургамлын гэх гаралтай бүтээгдэхүүнд дарлуулдаг.Далай лам Европын том эрдэмтдийг цуглуулж, Төвөдийн уламжлалт анагаахын эмүүд хүнд хэрхэн үйлчилж байгааг 2-3 жил судлуулсан байдаг. Тэгэхэд уламжлалтын эм өвчний хурц үед нэмэргүй. Харин эмчилгээний дараах нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзсэн. Монголчуудын цөөнгүй нь тан хэрэглэдэг. Танг нэрэхдээ ургамлын хорыг номхотгоно гэж ярьдаг. Нэг ургамалд буй хортой бодисыг нөгөөгийнхтэй хольж, идэвхгүй болгон буцалгаж, шүүдэг. Ингэж ургамлын хорыг авдаг гэхээр шууд хэрэглэвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь ойлгомжтой. Наранцэцэг гэхэд хүний гентэй 40 хувь адил. Голдуу ургийн хөгжлийн ген агуулдаг. Тухайн ген мутацад орвол организм амьдрахгүй. Тэгтэл эм бол ургамал дотор буй ашигтай бодисыг, жишээлбэл, уушгийг эмчилдгийг нь гарган авч, эс, амьтан, сайн дурын хүмүүст туршин, хор хөнөөлгүй болсных нь дараа хэрэглээнд нэвтрүүлдэг. Заавал хортой ургамал “идэх” гэж зүтгэх хэрэггүй гэсэн үг.Via Дэд профессор, генетикч Ж.Хулан
2024/05/13
4995
ТАНИН МЭДЭХҮЙ
Бадганы цагт хоол идвэл таргалалт үүснэ
Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад:Өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг. Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 -өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно. Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө.  Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм.Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй.Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сониноос
2024/05/09
4444
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-05-07, Мягмар гарагБилгийн тооллын 29, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мэнгэтэй, арвидахын барилдлагатай, мунхрахуйн шүтэн барилдлагатай, хий суудалтай, гоё хүүхэн одтой, цагаагчин хонь өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.24-20.13-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Сүлд тэнэж одно.-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
2024/05/07
973
ТАНИН МЭДЭХҮЙ
Бидний эрүүл мэндийн байдлыг өөрчилж чадах хамгийн гол зүйл бол БОДЛЫН ХҮЧ....
Итгэл нь хүний биеийн генетик кодыг өөрчилж, эдгээдэг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхлийн өвчнөөс эдгэсэн тухай нийтлэлүүд гарахад эмч, эрдэмтдийн нүүрэнд “үл итгэх” инээмсэглэл тодордог. Харин судалгаагаар батлагдсан аргуудын талаар нийтлэгдэхэд уламжлалт анагаах ухаан тэдгээрийг үл тоож, өөр тайлбарыг тавьдаг.Гэсэн хэдий ч америкийн генетикч Брюс Липтон жинхэнэ итгэлээр, хүн өөрийн бодлын хүчээр ямар ч өвчнөөс ангижирч чадна хэмээн үзэж байна. Сэтгэл зүй аливаа зүйлийг өөрчлөх боломжтой гэдгийг түүний судалгаанууд харуулсан.Ген хүний итгэлтэй хамааралтай.Олон жилийн турш Брюс Липтон генийн инженерчлэлийн салбарт мэргэшиж, докторын зэргээ хамгаалж, олон арван судалгааны зохиогч болсон. Энэ хугацаанд бусад генетикч, биохимчидтэй адил хүн бол биоробот гэдэгт итгэж ирсэн. Тиймээс хүний амьдрал өөрийн генд бичигдсэн программд захирагддаг гэж итгэсэн.Ген бүх зүйлийг тодорхойлдог. Гадаад төрхийн онцлог, хувь хүний чадвар, темперамент, ямар өвчинд илүү мэдрэг, насжилт зэрэг бүгдийг тодорхойлдог. Хэн ч өөрийн генетик кодыг өөрчилж чадахгүй учир байгалаас заяасан зүйлтэйгээ эвлэрэх хэрэгтэй. 1980-аад оны сүүлд хийсэн Липтоны судалгаа түүний үзэл бодлыг өөрчилжээ. Тэрнээс өмнө шинжлэх ухаанд эсийн цөмд оршиж буй ген нь мембранаар дамжин өнгөрөх зүйлсийг тодорхойлж, юуг дамжуулах уу юуг дамжуулахгүй вэ гэдгийг шийддэг гэж үздэг байсан. Харин Липтоны туршилтаар эсэд үзүүлэх гадаад нөлөөлөл гены зан үйл болон тэдгээрийн бүтцэд өөрчлөлт оруулж болдог болохыг харуулжээ. Тиймээс сэтгэл зүйн үйл явцын тусламжтайгаар ямар нэгэн өөрчлөлтөнд хүрч болох уу гэдгийг олох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл итгэлийн хүчээр өөрчлөлтөд хүрч болох уу? Липтон хэлэхдээ:-Би ямар нэгэн шинэ зүйл олж илрүүлээгүй. Олон зууны туршид эмч нар плацебогийн үр нөлөөг мэддэг байсан. Энэ бол өвчтөнд үр нөлөөгүй бодисыг санал болгодог үйл явц юм. Ингэхдээ өвчтөнд энэ бодисыг эм хэмээн өгдөг. Эцсийн үр дүнд бодис эдгээх нөлөө үзүүлдэг. Сонин санагдах боловч энэ үзэгдэлд ямар ч тайлбар байдаггүй.Миний нээлт дараах тайлбарыг өгч болоход хүргэсэн. Итгэлийн тусламжтайгаар өвчтөн өөрийн ууж байгаа эмэнд итгэж, бие махбодид болж буй үйл явцыг молекулын түвшинд хүртэл өөрчилж чаддаг. Итгэл нь зарим генийг «унтрааж»,  заримыг нь «асааж», бүр цаашлаад өөрийн генетик кодыг өөрчилж чаддаг.Үүний дараа би гайхамшгаар эдгэсэн янз бүрийн тохиолдлуудын талаар бодож эхэлсэн. Эмч нар тэдгээрийг үл тоодог байсан. Гэвч яг үнэндээ ийм төрлийн ганц тохиолдол болох үед эмч нар түүний мөн чанарын талаар бодох ёстой байсан. Гайхамшиг бий!Академик шинжлэх ухаан Брюс Липтоны үзэл бодлыг тааламжгүй хүлээн авсан. Гэсэн ч тэрээр өөрийн судалгаагаа үргэлжлүүлсэн бөгөөд ямар ч эмгүйгээр биеийн генетикт нөлөө үзүүлж болно хэмээн баталжээ. Генетик кодын гадны нөлөөллийг судалдаг шинжлэх ухааны чиглэлийг «эпигенетик» хэмээн нэрийддэг.Бидний эрүүл мэндийн төлөв байдлыг өөрчилж чадах хамгийн гол хүчин зүйл бол бодлын хүч хэмээн Липтон үздэг. Бидний эргэн тойронд бус харин бидний дотор болж буй зүйл хамгийн их нөлөөг бидэнд үзүүлдэг.Липтон хэлэхдээ:-Хоёр хүн адилхан хавдраар өвдөх магадлалтай байж болдог. Гэвч нэгнийх нь өвчин илэрч харин нөгөө хүнийх нь илрээгүй. Яагаад? Яагаад гэвэл тэд өөрөөр амьдарч ирсэн. Нэг нь нөгөөхөөсөө илүү их стресстдэг, тэд өөр өөрөөр өөрсдийгөө үнэлдэг, тэд өөр өөр бодолтой. Өнөөдөр бид өөрсдийн байгалийн биологийн шинж чанараа удирдаж чадна хэмээн хэлж чадна. Бид бодол, итгэл үнэмшлийн тусламжтайгаар өөрсдийн генд нөлөөлж чадна.Хүн бусдаас юугаар ялгардаг вэ гэвэл хүн өөрийн биеэ өөрчилж, үхлийн өвчнөөс эдгээж, удмын өвчнөөс ангижирч чаддагт байгаа юм. Бид бидний генетик кодын золиос болохгүй байж чадна.Та ямар ч өвчнөөс ангижирч, урьдчилан сэргийлж чадна гэдэгт итгэ.
2024/05/02
6159
ТАНИН МЭДЭХҮЙ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Долдугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.Эх сурвалж: ЦУОШГ
2024/05/01
371
ТАНИН МЭДЭХҮЙ
Оймсоор домнохуй….
Оймсоо үнэрлэх, оймс дэрлэж унтах, оймс дүрэх домууд бий л дээ. Үүнийг ярихаар л, - Пий, Паа! Балиар заваан, хоцрогдсон бүдүүлэг тэнэг амьтан гэцгээх. Хөлстэй малгайнаас хөлийн оймс цэвэрхэн гэдэг. Хөлөөс толгой бузар гэж үздэгээс энэ билээ. Гэхдээ шивэртэй оймсыг сайхан гэсэнгүй. Оймстой холбоотой өч төчнөөн далд гүн ухаан дом соёлууд бий. Айлын жаахан хүүхэд айж цочиж хөлсөх, шөнө унтаж чадахгүй бол эцгийн нь оймсыг, эсвэл нагац ахын нь оймсыг үнэрлүүлдэг, толгойд нь дэрлүүлдэг домтой. Ханиад томуу хүрэхээс сэргийлж бас оймсоо үнэрлэх заншил түгээмэл. Хөлөө угаадаггүй, оймс хөлийн ороолтоо угаадаггүй шивэр ханхлуулсан хүн муухай. Аль цаг үед арчаагүй бүдүүлэг явдал. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү та минь ээ! Ямар ч хүнд өөрийн гэсэн үнэр бий. Тэдгээрээс хөлийн үнэр нь далдын хар хүчийг үргээдэг гэж үздэг. Далдын муу эрчис, сүнс сүүдэр, өвчний вирус зэргийг орогнон байршиж, үржиж амьдрахад оймс хөлийн үнэр дарангуйлдаг юмсанж. Аливаа өвчин зовлонд холын бөгөөд ойрын шалтаг шалтгаан гэж байдаг. Тэдгээр шалтгааныг дарах дом заслууд өчнөөн. Орчин үеийн шинжлэх ухаан олж шинжлээгүй нууц нь тайлагдаж амжаагүй түм буман сонин хачин явдлуудтай бид нүүр тулгардаг. Энэ бүхнээ үгүйсгэх аргагүй. Тэрнийхээ оронд танин мэдэх гэж хичээх л чухал. Үнэр өөрөө бас нэгэн дархлаа, хамгаалалт болж орших тохиол ч байна. Жишээ нь Өмхий хүрэн гэдэг амьтан бол дайснаас гол хамгаалалт нь өмхий үнэр нь. Өмхий хүрэн бол бусад амьтдын нэгэн адил байгалийн хуулиар бүтээгдсэн нэг эд эс нь. Хүн гээч амьтан тэгвэл үдэш унтахдаа хөлийн салаагаа  нэг үнэрлэчихээд байхад гэмгүй гэсэн үг. Шивэртэй хүнтэй хамт байхад тун хэцүү. Бусдад үнэрлүүлэх биш, өөрт үнэртэх төдий бол байх ш дээ. Шивэргүй ч гэлээ нэг хоёр өдөр угаахгүй шиг явбал хөлийн салаанаас бага гэлтгүй үнэр гардаг. Түүнээ үнэрлэх сайн гэж үздэг байжээ. Өөрөөсөө бузартана гэж хэзээ ч үгүй. Дээр өгүүлсэнчлэн хөлөөс толгой бузар гэж. Худаг руу, гол ус руу малгайгаа унагаачихвал араас нь оймсоо тайлж дүрдэг домтой. Тэгээд, малгай биш, оймс шүү гэж хэлдэг учиртай. Толгойн зунгаг бол хамгийн бузар юм гэдэг. Оймсны тухай хэдэн жилийн өмнө нэг бичиж орхисон чинь баахан дайрч доромжилсон. Юмны учир ухаарч ойлгох сөхөөгүй, дээр нь нэг их цэвэрхэн хүн болох гэж ядчихсан улсуудын ядмаг араншин тэр л дээ. Яг үнэндээ өвчинд ээрэгдээд үхэх сэхийн даваан дээр хүрэхэд бол оймс байтугайг ч хэрэглэж мэднэ. Монголчууд бид ертөнцийн оршихуйн жам ёсыг ахуй амьдралын хүрээнд нэг авч үздэг бол далдын хар цагаан алив хүчээр бас танин мэддэг жигтэйхэн ухаалаг үндэстэн. Оршихуй өөрөө нэг цөмтэй ч олон талтай. Тэдгээр олон талууд нь олон олон шинж чанар утга агуулгатай билээ. Эдгээр юмс бүрдэж байж нэг ертөнц болдог. Ертөнцийн юмс үзэгдэл түүнийг дагасан гүн далд ухааныг танин мэдэхийн тулд хүн оршдог. Ертөнцийн зан үйл утга учрыг  зөвхөн өөрийнхөө сонссон мэдсэнээр хэмжих гээд байгаа бол тэнэг хүн гэсэн үг. Гэхдээ бүх юмыг хүлээн зөвшөөр гэсэн ч үг биш. Үнэн худал алин болохыг азнаж шинжилж эргэцүүлж үзэх чухал даа... ! Хумбагарын Батмэнд. 2024. 04. 26.
2024/04/30
804
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-29, Даваа гараг.   Билгийн тооллын 21, Сумъяа гараг, Хаврын адаг шар луу сарын 8 цагаан мэнгэтэй, рашааны барилдлагатай, төрөхүйн шүтэн барилдлагатай, хий суудалтай, суулга одтой, харагчин гахай өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.37-20.02-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ.-Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.-Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/04/29
1012
ТАНИН МЭДЭХҮЙ
Улаан махны бузараас хэрхэн сэргийлэх вэ
УЛААН МАХНЫ БУЗАР гэж айхавтар зүйл бий. Хүнээс мал, мах худалдаж авахдаа машид болгоомжтой хандах хэрэгтэй. Монголчууд хол газар айлд мах өгөхдөө хажуугаар нь цөөн гэлтгүй сонгино, эсвэл атга давс боогоод хийж явуулдаг заншилтай. Улаан махыг үргэлж муу эрчис сүнс дагаж явдаг санж. Муу муухай эрчис нь сонгино, давсны амт үнэрээс зайлдаг гэж үзээд тэр. Мах худалдаж авахдаа худалдагчтай хэрүүл маргаан үүсгэх нь байтугай аль болох сэтгэлийг нь өргөх хэрэгтэй. Махны үнийг доош нь дарж авах, дутуу гуцуу мөнгө төгрөг өгч махны худалдаа наймаа хийж буй хүнийг гомдоосноос болж бузар болох магадлал өндөр. Махны наймаа худалдаа хийдэг хүмүүс өөрсдөө сэтгэл санаагаа аль болох ариун байлгах ёстой. Таны худалдаж буй махнаас хүн амьтан бузартах вий гэхээс болгоомжилж сахилга хариуцлагаа чандлан, ухамсарт хүмүүний заншлыг өндөрт өргөх шаардлагатай. Ахуйн болон сэтгэл санааны ариун цэврийг ямагт сахиж сайхан сэтгэлээ нээж явагтун. Хэрүүл маргаан гарахаар юу ч болж байсан, - Би чинь улаан махны худалдаа хийж байгаа хүн шүү. Хүнтэй муудалцвал өөрт болон өөрийн гэр бүл, үр хүүхдэд гэмтэй. Мөн миний нэгэн адил бусдад улаан махны гэм  бузар нь үсрэх вий гэсхийж тэвчээр зааж зэгсэн болгоомжтой ажиллах учиртай. Гаднаас хол зам туулж ирсэн махыг заавал ариулах хэрэгтэй. Лаа асаачихаж байгаад гал дээгүүр эргүүлж барьж ариулна. Эсвэл гадаа гал түлж байгаад аргалын утаагаар утаж ариулна. Аргалын гал утаа нь хамгийн сайн ариутгал болдог. Ер нь бузар муухайг үргээж ариутгах шилдэг арга бол "гал" юм. Байрны айлууд бол нөхцөл байдлыг бодож лаа бариад лааны гал дээр ариулахаас өөр яалтай. Нэгэн малын хулгайч улаан хоолойн рак буюу нарийнтах өвчнөөр өвдөж нас баржээ. Удалгүй эхнэр нь ходоодны хорт хавдраар өнгөрчихөж. Тэгээд үзмэрч хэлж байна гэнэ, -Айлын мал хулгайлж идээд болдоггүй айл байна. Улаан махны бузар болчихжээ. Ингээд зогсохгүй ээ, үр хүүхдүүдэд нь хүртэл улаан махны бузар шингэчихэж. Иймээс бусдад өглөг өгч хайртай морь, тарган хонь малаа уул овоонд сэтэрлэж өргө гэжээ. Өнчирч  хоцорсон насанд хүрээгүй үр хүүхдүүдийнх нь өмнөөс учир мэдэх ахан дүүс нь, яг тэдний хотноос тийн өргөл өргөж жаахан ч гэлээ гэм нүглийг цагаатгаж байсан гэдэг. Улаан махны бузраар өвдвөл их хүндэрдэг. Үхэлд амархаан хүргэж чаддаг юм шүү гэж хууччуул хэлцдэгсэн. Махны худалдаа наймаа хийж буй хүн аливаад шалтаглаж өвдчих гээд байх нь олонтаа. Мах худалдах явцдаа бусдыг гомдоочих вий гэж машид болгоомжлох нь зүйтэй. Махны үнэ тэнгэрт хадчихлаа гээд л олон түмэн шуугилдаад байдаг болчихож. Энэ их осолтой! Үнэхээр мах нь ховордоод үнэ өсөв үү, зохиомол өсөлт үү гэж. Хэрэв зохиомлоор үүсгэсэн бол махны худалдаачдад нүгэл болно шүү! Өнөө маргаашийн хэдэн төгрөгний ашигаас илүү таны амьдралын ул мөр хувь заяанд гэм цохих аюултай гэдгийг ямагт санаж явах ёстой. Ер нь мах худалдаж авч өгч буй хэн хэн нь дор бүрнээ сэтгэлээ засаад төлбөр тооцоогоо хийхдээ анхааралтай байвал зохино.  -Яасан үнэтэй юм бэ?! Энэ махны ченжүүд, лангууны наймаачид арай хэтэрхий юм энээ тэрээ гэж дуу халаг тавин барин мах худалдаж авбал мөн л нүгэлтэй. Мах авах нь тодорхой бол өөрийгөө нэлээд тайвшруулчихаад тийшээ зүглэх. Тэгээд мөнгө төгрөгөндөө огт харамсаад хэрэггүй. Айлд санамсаргүй эвгүй мах идчихвэл араас нь бага зэрэг хатуу идээгээр даруулдаг. Хатуу идээг бага зэрэгхэн амсах төдий хэрэглэж сурвал аливаад даруулга ариутгал болдог арга билгийн ёсон бий. Арга нь бол спиртээр ариутгаж буй хэрэг. Билэг чанар нь болохтойгоо зэрэг нэгдүгээрт сэтгэл санаагаа засчихна. Нөгөөтэйгүүр улаан мах үхээр дагасан муу ёр нь сархаднаас зайлсхийдэг. Харин хэтрүүлж хэрэглэх юм бол бузартана. Архины бузар гэж айхавтар зүйлийг надаар хэлүүлтгүй олон түмэн сайн мэднэ. Ер нь явж явж хамгийн зөв арга бол аливаад сэвтэж гэмтвэл цагаан идээ амсах. Цагаан идээ хомс цаг үе, орчин нөхцөлд бол сархад үл ялиг амсах гар нүүрэндээ түрхэх төдий хэрэглэнэ. Ер нь ямарваа муу муухай зүйлсийн даруулга цагаан идээ дээ. Улаан махны бузар гээч нь хүнээс салдаггүй юм гэдэг. Улаан махыг авч идэх, худалдах худалдаачид бүү хэл тээвэрлэхдээ хүртэл замын засал хийдэг. Их мах тээвэрлээд хөдлөхдөө мах чанаж идээд ойр орчмын  хүн амьтныг дайлах ба дээрээс тусгайлан бэлдсэн хэсэг махыг гаргаж ирээд хавийн нохой шувуу хооллож орхиод аян замдаа хөдөлдөг ёстой. Замдаа мөн л сайн сайхныг бодож бясалгаж явбал аян замын ажилд өлзийтэй. Мах тээвэрлэж яваад онхолдчихсон, тэмээ малаа туйлуулчихсан таагүй явдал цөөнгүй тохиолддог нь улаан мах тээвэрлэх зан үйлээ хийгээгүй дутуу дулимаг хийснийх гэж мэдээрэй. Идэш хүнс хийхдээ малын эзэн хүнд тусгайлан бэлэг сэлт өгөх нь зүй ёсны хэрэг. Ер нь идэшний мал, эдэлгээний мал алийг ч гэлээ худалдаж авахдаа үнэ хасаж татаж авдагггүй. Хэлсэн үнэнд нь авах. Боломж бололцоотой шиг явбал хэлсэн үнээс нь жаахан илүү мөнгө төгрөгөөр авчихвал ээлээ өгдөг билээ. Улаан махны бузар гэм нүглийн талаар "Тунамал оршихуй" номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн бөлгөө.Хумбагарын Батмэнд
2024/04/27
4913
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-26, Баасан гараг. Билгийн тооллын 18, Сугар гараг, Хаврын адаг шар луу сарын 2 хар мэнгэтэй, шидийн барилдлагатай, хуран үйлдэхүйн шүтэн барилдлагатай, ус суудалтай, онгоц одтой, цагаан бич өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.42-19.58-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.-Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Эд малын гарлагатай.-Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
2024/04/26
356
ТАНИН МЭДЭХҮЙ
Зүрхний шигдээсийн талаар товчхон.....
Монголд өвчнөөр нас барагсдын үхлийн шалтгааныг эрэмблэхэд зүрх судасны өвчлөл тэргүүлдэг. Ялангуяа зүрхний шигдээс болон тархины цус харвалт дийлэнх шалтгаан болсоор байна.  Зүрхний шигдээс буюу Миокардын инфаркт нь зүрхний булчинг тэжээх артерийн судас ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжихийг хэлнэ. Этимологийн үүднээс авч үзвэл миокарди нь нийлмэл үг юм: "ми" нь "булчин", "кардио" нь "зүрх" гэсэн утгатай бөгөөд ингэснээр зүрхний булчинг илэрхийлдэг. Зүрх нь хүний биеийн бусад эд эсийн нэгэн адил оршин тогтнохын тулд тогтмол хэмжээний цус шаарддаг бөгөөд энэ нь уушгины цусны эргэлтээр дамжин өнгөрч, улмаар хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг. Хэрэв зүрх нь хүчилтөрөгчөөр хангагдсан цусыг зөв горимоор хүлээн авахаа больсон бол хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн үр дагавар гарч, хамгийн ноцтой, гэнэтийн үхэлд хүргэх ч магадлалтай юм. Зүрхийг тэжээгч судасны бүрэн болон харьцангуй дутагдлын улмаас зүрхний булчинд нэг эсвэл хэд хэдэн үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ. Шинж тэмдэг: • Өвчүүний ар талд дарах, шахах, цээж задрах маягийн хүчтэй өвдөлт, заримдаа цээж хорсох, дээш хөөрөх, хоолой руу шахах мэдрэмж төрнө • Айдас төрөх, хүйтэн хөлс гарах • Өвдөлт зүүн буюу хоёр гар, хүзүү, доод эрүү рүү дамжина  • Үргэлжлэх хугацаа 20 минут түүнээс дээш Шалтгаан: • Титэм судасны атеросклероз • Титэм судасны эмболи • Титэм судасны агчил • Титэм судасны гаж хөгжил • Цус хэт өтгөрөх / жирэмслэлтээс хамгаалах даавар, системийн чонон тууралт, полицитеми, тромбоцитоз / • Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, хангамж хоёрын тэнцвэр алдагдах /артерийн даралт гэнэт буурах, цус алдалт, аортын хавхлагын гажиг, бамбай булчирхайн гаралтай хордлого / Эмчилгээ: Хэрэв та зүрхний шигдээс болсон, явахад амьсгаа давхцаж, цээж рүү хатгуулж өвддөг бол дараах аргыг хэрэглээрэй.  Дунд хэрийн хэмжээтэй гурван ширхэг нимбэгийг сайтар угаагаад дөрөв хувааж тусгай саванд хийнэ. Нэг хумс сармисыг нухаж нунтаглаад дээр нь хийж холино. Энэ холимог дээрээ 1 литр буцалсан ус хийж таглаад, хонуулж хандална. Ингээд нэг хоногийн дараа холимог шингэнээ шүүж аваад, дээрээс нь өмнө өдөр бэлдэж авсан шүүсээ хийж хутгана. Үүнийгээ өдөр бүр өлөн элгэн дээрээ, унд уухаас 30 минутын өмнө хэрэглэх бөгөөд ингэснээр бие түргэн засарч сайжирна.
2024/04/25
604
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-25, Пүрэв гараг.  Билгийн тооллын 17, Бархасбадь гараг, Хаврын адаг шар луу сарын 3 хөх мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, тийн мэдэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, хонгорцог одтой, шарагчин хонь өдөр.   Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.44-19.56.   Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өнгө зүс доройтно.-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
2024/04/25
431