mmnews.mn | 2024-12-12
Эхнэр авахдаа юунд анхаарах ёстойг зөвлөжээ
Чи амьдралдаа олон чухал шийдвэр гаргана. Ажил мэргэжлээ сонгох, машин авах, байр авахдаа буруу шийдвэр гаргаж болно. Харин авгай авахдаа буруу шийдвэр гаргавал амьдралынхаа туршид тэвчээр зааж явах хэрэгтэй болно эсвэл чи хэдэн жилийн дараа сална. Чиний бүтээсэн баялагийн талыг хувааж авна. Хамгийн харамсалтай нь салалт үр хүүхдийн чинь ирээдүйг хохирооно. Тэр үед чи харамсаад барахгүй. Сахалтай ах нэг юм хэлээд байсан гэж санана. Тиймээс анхааралтай уншаарай. Чиний аз жаргалтай амьдрал хажуудхаас чинь шууд шалтгаална. Тиймээс яарах хэрэггүй. Машин авахдаа чи яаж судалдаг билээ яг тэрэн шигээ сайн судлах хэрэгтэй.
1. Сэтгэл хөдлөл нь тогтворгүй байнгын драматай охинтой битгий болз. Удахгүй чи цувралынх нь гол дүр болно.
2. Өөрийгөө яая гэж байж бусдын асуудлыг битгий өөртөө наа. Суугаагүй байж найз охиныхоо хамаг санхүүг битгий хариуц. Энэ бол аавынх нь үүрэг. Суусан хойноо л бол.
3. Анхны болзооноосоо эхлээд л ажигла. Болзоо бол кино үзэх, хоол идэх, цагаа зугаатай өнгөрүүлэх биш, болзоо бол ажиглалт, судалгаа. Don’t fall into a gold digger. Чамаас мөнгө салгах гэж оролдож байна уу? Олон экстэй байна уу, меню дээрх хамгийн үнэтэйг захиалах, уулзаж суухдаа утсаа доош нь харуулж тавих, утсаа үзүүлэхгүй сандарч байна уу? Ажигла.
4. Ямар ч бизнесгүй, юм зардаггүй хэрнээ инста фб дээрээ олон дагагчтай хүүхнүүдээс болгоомжил. Тийм attention whore хүүхнүүд ядаргаа шүү! Үргэлж анхаарлын төвд байх гэж байнга нимгэн нүцгэн зураг постлоно. Чамтай үерхэж байж өөр хүмүүст харагдах гээд гайхуулаад байвал осолтой. Хэзээ нэгэн цагт өөр залуу руу гүйнэ. Найз охин чинь чамд серьёзный хандаж байгаа нэг шинж бол элдэв пост бичихээ болино, зурагаа постлохоо багасгана.
5. Зорилго нэг байна уу гэдэг их чухал. Хайраа хоёулаа тэгэх үү? Хамт зүтгэнээ гэдэг хандлагатай бол сайн. Харин ‘чи эр хүн байж намайг хангах ёстой, чи мөнгө олох ёстой’, чи чи гээд байвал хэцүү шүү бро! Чиний зорилгыг, сонголтыг, чиний сонирхлыг дэмжиж байна уу? Үргэлж шүүмжилдэг, санаанд нь таарах юмгүй эмэгтэйчүүд хэцүү шүү. Чиний амжилтанд хүрэх эсэх эхнэрээс чинь шууд хамааралтай. Буруу эмэгтэй чиний зорилгыг дэмжих бүү хэл, наадах чинь бүтэхгүй, боль боль гэж унтраана. Түүнд чиний үсний засалт таалагдахгүй, чиний хувцаслалт таалагдахгүй, чиний найзууд таалагдахгүй. Ер нь чиний юу ч таалагдахгүй. хар машин авчихвал цагааныг авахгүй яасын? Үргэлж А гэхээр Б гэнэ. Чи гэр бүлийнхээ төлөө ямар их зүйл золиосолж байгааг тэд мэдэхгүй, бас цадахгүй.
6. Чамд итгэдэггүй, чамайг үнэлдэггүй, чамайг өөрөөс нь доор гэж үздэг бол чи насаараа супервайзертай амьдрах болно. Нөхрийнхөө алхам бүрийг хянаж, хэлэх үг бүрийг нь заадаг токсик хүүхнүүд их байдаг. Тэд чамайг амар тайван байлгахгүй, үргэлж асуудлын хар салхи үүсгэж чи байнга хэрүүлийн салхи шуурган дунд амьдарна.
7. Гарал үүсэл, удам угсаа, зиндаа таарахгүй хүнтэй суучихаад зовж яваа эрэгтэйчүүд олон бий. Өөрөөсөө хэтэрхий царайлаг, хэтэрхий илүү мэдлэг боловсролтой хүнтэй битгий гэрлээрэй. Тийм хүмүүст мөнгө илүү олдогоороо, царай зүсээрээ, эсвэл мэдлэг боловсролоороо abuse хийх нарциссист шинжүүд илэрдэг. Өссөн орчин өөр, үзэл бодол, хандлага өөр хүмүүс зохицдоггүй тал бий.
Яг таарсан хосын хурим дээр очсон зочид бэрийн тал уу, хүргэний тал уу-г ялгадаггүй.
Харин хоёр өөр хүрээллийн хүмүүс бол ширээ ширээгээрээ ялгараад ойлгомжтой байдаг.
8. Өөрөөсөө хэтэрхий доошоо хүнийг өрөвдөж гэрлэж болохгүй. “Үгээгүй ядуу хүнтэй үр хүүхдээ хэзээ ч битгий суулга” гэж өвгөдийн үг бий. Ядуу хүмүүсийн ихэнх нь аз жаргалгүй, зорилгогүй, хохирогчийн сэтгэлгээтэй, бэлэнчлэх хандлагатай залхуу хүмүүс байдаг. Хайр үзээгүй хүмүүс бусдыг өрөвдөж хайрладаггүй. Мөнгө үзээгүй хүмүүс мөнгөтэй болохоороо хэнийг хайрлахгүй, хүмүүсийг гомдоосон муухай муухай үйлдлүүд гаргана. Бусдын сайн сайхан зүйлд үргэлж атаархаж, эдэлж хэрэглэж үзээгүй зүйлээ авахаараа тэрийгээ гайхуулж дутуугийн комплекс байнга цухалзуулж байдаг.
9. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг судал. Бие хаа, царай төрхийг нь, хийсэн хоолыг нь магтаж байгаарай. Халамжил. Жаахан сэтгэл гаргахад л баярлана. Ороод ирэхэд нь таавчиг аваад өгчих, асуулгүй уух юм хийгээд өгчих. Оройтвол залгаж асуу, өөдөөс нь тосоод гар. Ажлынхаа талаар баахан юм ярьна. Тэрийг нь тэвчээртэй сонс. Гэхдээ асуудлыг нь шийдэх гэж битгий оролдоорой. Эмэгтэйчүүд зүгээр л ярьж байж стрессээ тайлдаг. Эмэгтэйчүүдэд окситосин их хэрэгтэй. Эхнэрээ үнсэж тэвэрч байх хэрэгтэй. Төрсөн өдөр, баяраар бэлэг авч өг. Гэхдээ нэг зүйлийг сайн санаарай. Эмэгтэйчүүд давардаг. Хязгаартай байх хэрэгтэй.
10. Феминист эмэгтэйгээс болгомжил. Охидууд ээжийгээ дуурайдаг. Тиймээс авгай авахдаа ээжийг нь сайн ажигла. Аавтай нь яаж харьцаж байгааг хар. Тэр гэрт хүндлэл байхгүй, байнгын хэрүүл уруул, асуудал дунд амьдардаг бол зугт.
Эрчүүдийг үзэн яддаг, сэтгэл зүйн хувьд эвдэрхий эмэгтэй хамгийн аюултай. Найз охин чинь аавтайгаа ямар харилцаатай байгаа нь их чухал. Эцэггүй өссөн бол хүүхэд үеийн травм үлдсэн байх магадлалтай. Тэр нь сүүлд амьдрал дээр байнга илэрдэг.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, гадаад төрх хөөрхөн царайнаас гадна дотор луу нь өнгийж хараарай. Дотор гаднаасаа гэрэлтсэн сайхан эмэгтэйчүүд олон бий. Тийм хүн олдохгүй бол чи өөрөө асуудал шүү! Бие болон сэтгэцийн хувьд тогтвортой, эрүүл сайхан эмэгтэйг олж авахын тулд ЧИ өөрөө үнэ цэнтэй, хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Тийм эр хүн рүү хүүхнүүд татагдана. Эр хүн гэр бүлдээ бүхнээ зориулж, өөрөө үргэлж хичээж явах хэрэгтэй болдог юм шүү дүү минь.
Эх сурвалж: Gambaa Akh



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ